Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2023/01373/И |
Дугаар | 207/ма2024/00099 |
Огноо | 2024-09-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 207/ма2024/00099
2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 207/МА2024/00099 |
Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч
*******, ******* нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
О******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн хуурч, дүр эсгэн шилжүүлсэн гэрээ болох Хувийн сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******,******* хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц болон 610 574 3755 нэгж талбарын дугаартай 839 мкв газрын шударга өмчлөгчөөр тогтоох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Дорждуламын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч ******* /цахим/, *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Туяа, С.Дорждулам, Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Дорж овогтой ******* нь иргэн *******ад өөрийн өмчлөлийн О*******,*******,*******,******* тоот хашаа байшин, газрыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн ба тухайн үед банкны барьцаанд тавьж би зээл авах хүсэлтэй байсан юм. Гэтэл би ажил хийдэггүй, өмнө бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар зээл олгохоос банк татгалзсан. Энэ үед *******тай таартал би зээл аваад өгье, чи өмчлөх эрхээ над руу шилжүүлчих гэсэн. Хэлсний дагуу худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн хашаа газар нийт 200 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэтэл ******* алга болсон. Түүнийг хайтал Солонгос улс гараад явсан гэх мэдээ авсан. Хүнээр дамжуулан сураглаж байгаад утсаар холбогдоход очоод нэр дээр чинь шилжүүлнэ, зээл би авсан, мөнгийг нь өгөх гээд байж байтал өртэй болоод асуудал үүссэн. Аргагүй Солонгост ирээд байна. Энд ажиллаад өрөө дармагц, гэрчилгээг шилжүүлж өгнө, чамайг хохироохгүй гэсэн. Ингээд Солонгосоос ирснийг мэдмэгц дахин хайж олтол, одоо шилжүүлнэ маргааш шилжүүлнэ дараа сар гэхэд яг шилжүүлнэ гэсэн. Яагаад худал хэлээд байгаа юм, гэрчилгээ хаана байна гэхээр сүүлдээ хэлэхээ байсан ба дахин түүнийг олохоо байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Үүнийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандтал ******* залилангийн хэргээр ял эдэлж байгаа, миний хашаа байшин, газрыг 35 000 000 төгрөгийн барьцаанд бусдын өмчлөлд буюу *******ийн өмчлөлд шилжүүлсэн гэж цагдаагаас мэдэгдсэн ба уг гэмт хэргийг шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. 200 000 000 орчим төгрөгний үнэ бүхий хашаа байшин газар бүхий хөрөнгийг маань хуурч мэхлэн, өөртөө шилжүүлэн авч, бусдад барьцаалсан гэх нэрээр бусдын өмчлөлд хөрөнгийг маань шилжүүлсэн байх тул дараах хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн хуурч, дүр эсгэн шилжүүлсэн гэрээ болох Хувийн сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
******* нь миний хашаа байшинг залилан мэхэлж, дүр үзүүлэн хийсэн гэрээний дагуу шилжүүлэн авч банкны барьцаанд тавьж улмаар барьцаанаас чөлөөлж буцааж шилжүүлэхийг шаардсаар байхад дахин *******т хууль бусаар шилжүүлэн өгсөн бөгөөд *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ба үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ ч эзэмшиж байгаагүй, нэг ч удаа уг хашаа байшинд орж үзээгүй тул эзэмшигч гэж тодорхойлох ямар ч үндэслэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар байгуулагдсан тооцдог ба *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор хүлээлцээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. ******* нь *******ийг залилан мэхэлж миний өмчлөлийн хашаа байшинг өөрийн өмч мэтээр ойлгуулж, түүнээс мөнгө авсан тохиолдолд залилуулсан мөнгөө *******аас нэхэмжлэх, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь *******т нээлттэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусаагүй байгаа тул *******ад өгсөн мөнгөө *******аас нэхэмжилж авсан нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд П.Ганзорийн тус шүүхэд гаргасан шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ******* нь Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Мөнхбат гэх хүнээс түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ба ******* гэх хүнийг танихгүй, тухайн хүнээс хашаа байшин худалдан аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:
Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* миний бие *******,******* хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц болон 610 574 3755 нэгж талбарын дугаартай 839 мкв газрын эзэмших эрхийн хамт Мөнхбатаас зохих журмаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, өөрийн нэр дээр хуулийн дагуу бүртгүүлсэн. Иймд дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд ******* намайг шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Лхачинсүрэнгийн Мөнхбат надад Доржийн ******* нь 2023.08.08-ны өдөр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг би 2023.09.27-ны өдөр уншиж танилцлаа. Д.******* нь надад гаргасан нэхэмжлэлдээ хашаа байшин газар бүхий хөрөнгийг маань хуурч мэхлэн өөртөө шилжүүлэн авсан гэх утга агуулга нь үндэслэлгүй юм. Д.******* нь мөн илт ор үндэслэлгүй зүйлийг тусгасан байна. Үүнд: 1. Банкны барьцаанд тавьж би зээл авах хүсэлтэй байсан юм. Гэтэл би ажил хийдэггүй өмнө нь бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар зээл олгохоос банк татгалзсан. Энэ үед *******тай таартал би зээл аваад өгье өмчлөх эрхээ над руу шилжүүлчих гэсэн хэлсний дагуу хадалах, худалдан авах гэрээрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Хүн өөрийн хөрөнгийг нэг хүнтэй таараад л шилжүүлээд өгдөг тийм зүйл огт байдаггүй гэж би бодож байна. 2. ******* нь алга болсон гэсэн байна. Д.*******эс зугтах ямар ч шалтгаан байхгүй 2016 оны орон нутгийн сонгуулиар 4 дүгээр хорооллоос иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож 2020 он хүртэл ажилласан. 2017-2019 он хүртэл Орхон-АЗЗА ТӨХК-д ажиллаж байсан. 2019-2022 оны 11 дүгээр сар хүртэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байсан. Үнэхээр надтай уулзах шаардлага байсан бол ажил дээр ирж уулзах боложтой байсан. ******* нь алга болсон гэх нь үндэслэлгүй юм. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023.04.25-ны өдөр ирсэн. Үүнийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. 2023.04.25-ны өдөр л мэдээд хуулийн байгууллагад хандсан мэтээр бичсэн байна. Энэ нь огт худал зүйл юм. 2018-2020 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа лацдан битүүмжилж байсан. Үүнийг Д.******* мэдэж байсан. Үнэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлага байсан бол аль 2016 оноос эхлээд шалгуулах боломж байсан. Намайг хэрэгт холбогдоод ирэхээр шалгуулах хүсэлт гаргасан нь сэжигтэй санагдаж байна. ******* миний бие 16 жил хөдөлмөр эрхлэн явж байсан. Тэр дундаа удирдах шатны хариуцлагатай алба хашиж байсан. 2016 онд би Некст электроникс ХХК-ийн Эрдэнэт салбарт захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Д.******* мөнгө, төгрөгийн асуудал ихтэй байсан. Д.*******тэй олон ажил дээр туслаж хамтран ажилладаг байсан. Д.******* надад мөнгөний өглөгийн асуудал үүссэн. Ингээд бид хоёр харилцан тохиролцоод уг үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. 2016.07.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ ямар ч хуулийг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ мөн юм. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр ба уг үл хөдлөх эд хөрөнгийг *******т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж би үзэж байна... гэжээ.
О******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5-д заасныг тус тус баримтлан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.*******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан *******,******* хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт бүртгэлтэй 803 м.кв газрын худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******аас 35.000.000 төгрөг гаргуулан *******т олгож, хариуцагч *******ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас тус бүр 178.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, *******оос 262.750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч ******* миний бие тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаартай иийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт 2016 оны 07 дугаар 21-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч нь 5,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн өмнө нь ямар өглөг авлагыг тооцон байшинг худалдан авсан нь нотолгоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь: Хавтаст хэрэгт хариуцагч ******* нь гэмт хэрэгт яллагдаж хорих ангид ял эдэлж байгаа талаарх баримт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжпэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч ******* биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байна. Нэхэмжпэгчийн хариуцагч *******ыг хайгаад олоогүй гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүх энэхүү нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгон тухайн үед маргаан бүхий хашаа байшинг 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө биш байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1,2-д заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд нийцээгүй буюу гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцээгүй байна. Нэхэмжпэгч Д.******* хариуцагч ******* нар нь тухайн үедээ татвараас зугтаад гэрээний үнийн дүнг 5,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж ******* нь надад хэлсэн бөгөөд 2016 онд маргаан бүхий хашаа байшингийн үнэлгээ 25,000,000 байсан гэдгийг Төрийн банкны үнэлгээгээр тогтоогддог. Хариуцагч ******* нь 2016 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээд О*******т амьдарч байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог бөгөөд энэ олон жилийн хугацаанд нэхэмжпэгч нь ямар нэг байдлаар хашаа байшингаа буцааж нэхээгүй байдаг. Хариуцагч *******ыг шоронд орсон сургаар хуурамч нотлох баримтыг бүрдүүлэн шүүх, цагдаагаар яваад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжпэгчийг цагдаад гомдол гаргах үед *******ыг цагдаагийн газраас ямар нэг байдлаар дуудаж мэдүүлэг авсан үйл баримт байдаггүй бөгөөд нэхэмжпэгчийн худал хуурмаг үгээр хууль хяналтын байгууллага хүний эрхийг зөрчөөд байгаа тул иргэн хүний хувьд үгээ хэлэх эрхтэй гэж бодоод бичиж байна. Нэхэмжпэгчийн нэхэмжпзлд банкнаас зээл авах гэсэн боловч ажил хийдэггүй өмнө бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар банк зээл олгохоос татгалзсан. Энэ үед ******* таартал зээл аваад өгье гэжээ. Гэтэл тухайн үед Д.*******д *******аас ямар нэг байдлаар зээл гаргаж өгсөн үйл баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл худал болох нь тогтоогдоно. Миний хувьд иргэний эрхзүйн харилцаанд талуудын тохиролцоо чухал гэж бодож байна. Д.******* *******тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй нь харагдаж байна. Хариуцагч *******ын шоронд орсон эрх чөлөөгөө хязгаарлуулсан цаг хугацааг Д.******* нь өөртөө давуу байдал болгон ашиглаж цагдаа, шүүхэд худал мэдүүлэг өгөх, хуурам нотлох баримт гарган өгөх зэргээр хууль бус үйлдлийг гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн хариуцагч *******ад хэргийн материал танилцаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагч *******ын хувьд 2016 онд Төрийн банкнаас авсан 15.000.000 төгрөгийн зээлээр Д.Бат-Эрдэнийн зээлээр худалдан авсан цахилгаан барааны үнийг төлсөн гэдэг тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх тайлбар нь нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч өөрийн нэхэмжпэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй болно. Миний хувьд энэхүү хэрэгт хариуцагчаар татагдсандаа гайхаж байна. Учир нь миний бие нэхэмжпэгч Л.*******тэй ямар нэг эрхзүйн харилцаанд оролцоогүй, Д.******* гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй болно. Шүүхээс нэхэмжлэгч бид хоёрын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрхзүйн харилцаа үүсээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг хариуцагчаар оролцуулан хариуцлага тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжпэгч Д.******* нь хариуцагч ******* бид хоёрын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байхад шүүх нэхэмжпэгч Д:Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээд хуулиас давсан шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. ******* бид хоёрын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний шаардах эрх зөвхөн гэрээний талууд болох ******* бид хоёрын хооронд үүссэн. Иймд хариуцагч ******* миний гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэрээний дагуу хариуцагч нь 5.000.000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн өмнө нь ямар нэгэн өглөг авлагыг тооцож байшинг худалдаж авсан нь нотлогдоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь хавтаст хэрэгт хариуцагч ******* миний бие гэмт хэрэгт яллагдаж хорих ангид ял эдэлж байгаа талаарх баримт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч Д.******* ******* намайг хайгаад олоогүй гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүх энэхүү нотлох баримтанд дүгнэлт хийгээгүй, талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч миний бие Нэкст электроникс ХХК-д ажиллаж байх хугацаанд Д.******* 30.000.000 төгрөгийн бараа зээлээр аваад төлбөрөө төлөхгүй байсан. Миний бие компанитай тооцоо нийлэх болоод Д.*******эс мөнгөө нэхээд тухайн үедээ Д.******* өөрийн эзэмшлийн хашаа байшинг банкинд барьцаалаад зээл авах гэсэн чинь шаардлага хангахгүй байна гээд Д.******* бид хоёр өгдөг, авлагаа тооцож би худалдаж авсан. Ингээд би Төрийн банкинд барьцаанд байршуулан 15.000.000 төгрөгийн зээл аваад Нэкст электроникс ХХК-ийн дансанд тушаасан. Д.******* бид хоёр худалдах худалдан авах гэрээг 5.000.000 төгрөгөөр хийсэн нь түүний саналаар татвараас зайлсхийж тийм бага үнийн дүнгээр гэрээ хийсэн бөгөөд миний бие тухайн үедээ Д.*******д ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй болно. Тухайн үед маргаан бүхий хашаа байшингийн зах зээлийн үнэлгээ 25.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэдэг нь Төрийн банктай байгуулсан гэрээнээс харагдана. Д.******* надад төлөх ёстой мөнгөө төлөхгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ бараг 35.000.000 төгрөг болсон. 2018 онд Төрийн банк намайг шүүхэд өгөөд барьцааны эд хөрөнгийг 25.000.000 төгрөгөөр дуудлагаар худалдах шийдвэр гарах гэж байгааг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Гүррагчаа мэдэгдсэн. Энэ тухай Д.*******д мэдэгдэж өөрсдийн хооронд үүсээд байгаа мөнгө төгрөгийн асуудлаа шийдвэрлэх талаар ярьсан боловч Д.******* надад өгөх мөнгө төгрөгийн асуудлаа шийдвэрлээгүй тул худалдах шийдвэр гаргасан. ...Миний бие маш их гомдолтой байна. Намайг эрх чөлөөгөө хасуулсан, хоригдож байх хугацаанд нэхэмжлэгч Д.******* нь зах зээлийн үнэлгээнээс хэд дахин нугалсан үнээр үнэлгээ хийлгэж, надтай тохирсон тохиролцоогоо зөрчөөд хууль хяналтын байгууллагыг хуурч мэхлээд яваад байгаа гэдгийг та бүхэнд ахин дахин хэлмээр байна. ...Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаартай шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Дорждулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэг. Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.1 Нэхэмжлэгч нь *******тай найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд тэдний хооронд бизнес, мөнгө санхүүгийн харилцаа холбоо байсныг талууд хүлээн зөвшөердег. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Гэтэл ******* алга болсон ... дахин түүнийг олохоо байсан ... шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023.04.25-ны өдөр ирсэн ... гэж шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1-т бичснээ дахин тодорхойлжээ. Мөн үндэслэх хэсгийн 3-т Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэсэн боловч цааш нь 5 болон 6 дугаарт хэргийн бодит байдлыг нотлох үйл баримт биш, харин хуулийн зохицуулалтыг бичсэн байна. Үндэслэх хэсгийн 2-т хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн гэсэн боловч Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч *******ын өгсөн хариу тайлбар буюу шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-т бичснээ \шийдвэрийн 3-4 тал\ давтан бичилгүй өөрөөр тайлбарласан байна. Мөн хэсгийн 10-д *******ыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйг дурджээ. 1.2 Хэргийн бодит үйл баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдсаныг шүүгч Б.Хишигдаваа шийдвэрт бичилгүй орхигдуулжээ. Тодруулбал, ******* нь Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн шиг алга болоогүй-г нотлох баримт хэрэгт байна. Д.*******тэй харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө ХХАГ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед ******* Next electronics" ХХК-ийн Эрдэнэт салбарын захирлаар ажиллаж байсан. Л.Менхбат 2016 оны 11 -р сард энэ ажлаа хүлээлгэж егсен. Тэрээр ажил хүлээлцэхийн емне 2016.11.15-ны едер Орхон аймгийн Баян-Өндер сумын 17-р баг, Эрдэнэ туулын 20-26а тоот хаягт байршилтай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаалуулж 15 сая төгрөгийн зээл авсан. ******* зээл авсан энэ өдрөө Next electronics ХХК-д 15 сая төгрөгийн борлуулалт хийснээр бичилт хийж, Д.*******тэй хамтран ажиллаж байсан үеийн электрон барааны зээлийн төлбөр тооцоог барагдуулсан боловч ажлаа хүлээлцэхэд ******* Next electronics'1 ХХК-д 8 сая орчим төгрөгийн өртэй ажлаасаа гарсныг нотлох хариуцагчийн өөрийнх нь болон гэрч Ч.Сансармаагийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. ******* 2016 оны 12-р сарын сүүлчээр Солонгос яваад тэнд 1 cap ч бололгүй 2017.01,08-ны өдөр буцаж иржээ. Үүний дараа ******* 2017.04.03-наас 2023 хүртэл Орхон АЗЗА ТӨХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус тус ажиллаж байсныг нотлох баримт байх тул Д.Бат-Эрдэнийн хариуцагчийг хайгаад олохгүй байсан гэх тайлбар үнэнээс хол зөрж байна. Хоёр. *******ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2.1 Иргэн ******* 2021 онд Л.Менхбатаас үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, зохих ёсоор бүртгүүлж хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болжээ. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д маргаан бүхий хувийн сууц, газрыг Л.Менхбат нь хариуцагч *******т 35.000.000 тегрегеөр 2021.01.13-ны өдөр худалдаж, гэрчилгээг *******ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй болохыг үнэн зөв дүгнэжээ. Харин энэ үед Д.******* уг хашаа байшинд амьдарч байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй атал Б.Хишигдаваа шүүгч ******* ... 2-3 жил гадуур нь очиход хүн байгаа нь мэдэгдэхгүй байсан, өвөл цасан дээр гарсан мөр ч байдаггүй байсан гэсэн нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хачирхалтай. Түүнчлэн тус шүүхийн 2022.01,20-ны өдрийн 142\ШШ2022\00122 дугаар шүүгчийн захирамжийг мөн адил эргэлзээтэй гэжээ. ...2.2 ******* *******аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах үед, нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийг танихгүй бөгөөд түүнийг дээрх хаягт байршилтай газар болон хувийн орон сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй эсэх талаар огг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тухай ХХША-ны явцад олон удаа яригдаж, улмаар талууд үүнийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн боловч шүүгч энэ талаар бичиж дүгнэлгүй орхигдуулсан байна. Гурав. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 3.1 Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 14а-д Иргэний хуулийн хеен хэлэлцэх хугацааны зохицуулалтыг дурджээ. Мен 14б-д үл хедлех херенгийн емчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75.2.2-т заасан хугацаагаар тоолох үндэслэлтэй гэсэн атлаа мөн хуулийн 75.1-д заасан ерөнхий хугацааны дотор байх тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хоёрдмол салаа утгатай, хууль зүйн үндэслэлгүй байна. Энд гэрч Б.Ариунтунгалагийн мэдүүлгийг дурджээ. Энэ гэрч нь нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн эхнэрийн хувьд түүнтэй ашиг сонирхол нэгтэй этгээд учраас гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй. 3.2 Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгээр хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэж, түр зогссон хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-78.1.7 заалтад хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаар зохицуулсан. Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй холбогдох, хуульд заасан үйл баримтууд болоогүй бөгөөд ийм нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал байгаагүй учир хугацааг дахин тоолох асуудал мэдээж байхгүй. авсныг нотлох баримт хэрэгт авагдсан. Өмчлөх эрх олж авсан *******ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн ******* уг эд хөрөнгийн өмчлөгч байх тул Д.******* нь хэргийн хариуцагч гэх *******оос дээрх эд хорэнгүүдийм ХХАГ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрэзг хүчин төголдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй этгээд байна. Иймээс шүүгчийн дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу ******* шүүхэд дээрх эд хөрөнгүүдийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. 4.4 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ. Уг заалтын дагуу Д.Бат-Эрдзнийк өмчлох эрх 2016.07.21-ний едөр дуусгавар болж, *******ад өмчлөх эрх үүсжээ. Цаашлаад *******ын өмчлөх эрх 2021.01.11-ний өдөр дуусгавар болж, шинэ өмчлөгч *******т энэ өдөр өмчлөх эрх үүссэн бөгөөд одоогийн байдлаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь ******* хэвээрээ байна. 4.5 Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна. Иймээс Д.Бат-Эрдэнийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүх ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 заалтыг баримтлан, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. 4.6 ******* Монгол улсын Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ хамгаалуулахаар ИХШХШТХ-д заасан журмын дагуу шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Шударгаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших хууль ёсны эрхтэй болсон *******ийн эрхийг мөн зүйлийн 9.4.1-д заасны дагуу шүүх хүлээн зөвшөөрч, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар *******ийн зөрчигдсөн эрх сзргэн хамгаалагдаж, улмаар шүүхийн шийдвзр хууль дээдлэх зарчимд бүрэн дүүрэн нийцнэ. Дээр дурдсан нотлох баримтууд буюу үл хөдлөх эд хөрөнгө ХХАГ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, эдгээрийг үндэслэн зохих журмаар олгогдсон хууль ёсны эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөед үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд энэ гомдлын 4 дэх хэсэгт дурдсан хууль зүйн үндэслэлүүдийн дагуу ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021,07.24-ны өдрийн 142\ШШ2024\01060 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан *******ийг Орхон аймгийн*******ын 17-р*******, Туул 20 гудамж 26а тоот хаягт байршилтай 124,4 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгч, мөн хаягт байршилтай 803 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, *******ийн хууль ёсны өмчлөлийн хувийн орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу шударга бус эзэмшлээс чөлөөлөхийг Д.*******д үүрэг болгох тухай шүүхийн шийдвэрт нэмэлт.өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь эд хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь Дархан-Уул аймгийн хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд удаа дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, цахимаар оролцсон байна.
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр түүнд хэргийн материал танилцуулснаас хойш хэрэгт нотлох баримтууд нэмэгдэж ирсэн байхад хэргийн материал танилцуулаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. дахь заалтыг зөрчсөн байна.
Хариуцагч ******* нь хорих ангид хоригдож байгаа ч шүүх хариуцагчийн эрхийг эдлүүлэхийн тулд хуульд заасан ямар нэгэн ажиллагаа хийх боломжтой байхад энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй нь буруу байна. Маргааны үйл баримтын талаар зохигчид зөрүүтэй тайлбар гаргаж маргадаг.
Өмгөөлөгч Энхтуяа нь шүүхэд гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөнхбатын төлбөр төлсөн баримтуудаг гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэж давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргасан бөгөөд түүний бичгээр гаргасан хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийлдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.725 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ