Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2024/00101

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2024/00101

 

 

 

 

2024 09 30 207/МА2024/000

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00940 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-т холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, Д.Хатанбаатар нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан илт худал мэдээллийг 2019 оноос хойш *******-ын Хүний нөөцийн захиргааны хэлтэс, Хуулийн хэлтсийн дунд хүргэгдсэн төдийгүй *******т надад мэдэгдэхгүй өгч хэрэг бүрдүүлэлтийн материал болгон хуулийн байгууллагад буруутай мэт ойлголт төрүүлсэн төдийгүй 2023 оны 03 сараас хорооны нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах хугацаанд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг шүүхийн процесст нөлөөлөх зорилгоор нэхэмжлэлийн татуулах арга хэрэгсэл болгон Хуулийн хэлтсийн зүгээс цехийн дарга *******гоор дамжуулан ажилтнуудыг нэхэмжлэлийг татуулах зорилгоор хөдөлмөрийн гэрээгүй удахгүй явна, цалин хөлс олгогдохгүй байгаа, сэтгэцийн өвчтэй авгайгийн үгэнд орлоо. Та нарт олдохгүй гэх мэтчилэн цехийн ажилтнуудын хурлыг хэсэг бүлгээр нь цуглуулж хуралдаж байсан төдийгүй одоо манай цехэд ч байхгүй дэмий хүн дагасан мэтээр ойлгуулах зорилготойгоор үйлдвэрийн газрын Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтэст албан бичгээр хандаж Хүний нөөцийн программ хангамжийг хаалгах, *******т хандан цалин хөлс зогсоох гэх мэтчилэн сэтгэл санааны хүнд байдалд удаан хугацаанд байлгасан төдийгүй Монгол Улсын үндсэн хуулийг олгогдсон үндсэн эрх болон нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлүүдийг идэвхитэйгээр зохион байгуулж байсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн *******-ын тайлангийн бланс хамгаалах хуралд *******-ын Ерөнхий инженер *******, Тамгын дарга *******, Хуулийн хэлтсийн дарга*******, Хүний нөөц захиргааны хэлтсийн дарга ******* нар нь цехийн тайлангийн хурал сонсох бус харин ажилтан намайг оролцоогүй байхад худал мэдээлэл түгээх замаар нэр төрд халдаж дарга болох л сонирхолтой гэж ярьсан төдийгүй цалин мөнгө нь орохгүй байгаа эсэхийг ярилцаж, улс төр хийж байгаа мөн ажиллаж чадахгүй бол явуулах хэрэгтэй гэх мэтчилэн тухайн хуралд суусан ажилтнуудыг итгэлийг хөсөрдүүлэх оролдлого хийж байсан, та нар хохирсон юм байхгүй юун үндсэн цалингийн зөрүү танай наад шүүхийн асуудлаас болж та нар аж ахуйн тооцоонд оруулах тайлан бланс гаргуулахаар болж байгаа гэх мэтчилэн хамт олны дунд буруутай мэтээр ойлгуулах оролдлогыг удаа хийж байсан. *******-ын удирдлагуудын энэхүү үйлдлийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын зүгээс Зөвлөмж өгөхдөө ялгаварлан гадуурхсаныг тогтоосон төдийгүй худал мэдээлэл тараасныг ч мөн тогтоосон байдаг. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр арга хэлбэрээр нь няцаах үүргийг *******-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, Д.Хатанбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барилга засварын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн М.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00940 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч *******-т холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.*******гийн нэхэмжлэлтэй *******-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00940 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүх нь *******-ын Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж ажшласны төлөө ажлын байрны дарамтад өртөх болсон тул дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн гомдол мэдээллийг комисст ирүүлсний дагуу Хүний эрхийн Үндэсний комиссын ийн хорооны орон тооны бус гишүүн 2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж 2023-09-07-ны өдрийн 07/49 дугаартай Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид нэхэмжлэгч М.*******гийн нэр төу, алдау хүнд, ажил хэугийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан талаар дугнээгуй энэ тухай ямар нэгэн зөвлөмж гаугаагүй байна. Харин уг зөвлөгөөнөөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хорооны үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй шэрхийлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг асуудлаар зовлосон байна. Түүнчлэн ийн хорооны 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 2023-01 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч М.*******г гэж үзсэн. М.*******г хүний эрх хамгаалагчийп хувьд явуулж буй үйл ажшлагааг нь хүндэтгэхгүй байх, худал мэдээлэл тауаах. ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байх хэлбэрээр эрхийг нь зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэхүу дүгнэлт нь хауиуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэу хупдийг гутаасан мэдээ тараасан гэж узэх үндэслэл болохгуй байна" гэх дүгнэлтийг хийсэн байх ба энэ дүгнэлт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлийн нэг болсон байна. Гэтэл шүүхийн дурдаж буй 2023-09-07-ны өдрийн 07/49 дугаартай Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж-өөр хариуцагч талд нийтдээ 5 төрлийн зөвлөмжийг хүргүүлсэн байдаг ба 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 2023-01 дугаартай дүгнэлтэд М.*******гийн хөдөлмөрийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд байхад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учраас үйлдвэрчний эвлэлд ажиллах боломжгүй гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан ажилтнуудад тайлбарласан үйлдлүүдээрээ ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.4-д заасан хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, саад учруулахгүй байх үүргийг биелүүлээгүй, мөн зүйлийн 4.1.5-д заасан хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих гэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан хүний эрх хамгаалагчийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, худал мэдээлэл тараахыг хориглосон заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг бөгөөд уг хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.*******г хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учраас үйлдвэрчний эвлэлд ажиллах боломжгүй гэх худал мэдээллийг ажилтнуудад тайлбарлан тараасан болох нь тогтоогддог болно. Мөн анхан шатны игүүх нь Хүний эрхийн үндэсний комиссын ийн хорооны 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 2023-01 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх боловч Энэхуу дүгнэлт нь хариуиагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хундийг гутаасан мэдээ тараасан гэж узэх үндэслэл болохгүй байна гэх байдлаар нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны игүүх энэ тохиолдолд яагаад нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд. ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэл болохгуй гэж үзэж байгаагаа тайлбарлан дүгнэх ёстой. Гэтэл тайлбарлан, дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Харин ч уг нотлох баримт нь агуулгын хувьд нэхэмжлэгч Ч.*******г хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учраас үйлдвэрчний эвлэлд ажиллах боломжгүй гэх худал мэдээллийг ажилтнуудад тайлбарлан тараасан болох нь 2023-01 дугаартай дүгнэлтээр тогтоогддог болно. Нэгэнт тус дүгнэлтээр тогтоодсон нөхцөл байдал байсаар байхад энэ талаар бүрэн дүгнэлтийг хийж чадаагүй байна. Агуулгын хувьд худал мэдээлэл тараасан болох нь хангалттай дүгнэгдэж байхад нотлох баримтыг явцууруулан тайлбарласан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 2. Анхан шатны шүүх нь *******-ын Хуулийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 117/1274 дугаар албан бичгээр ,т дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хариуг хүргүүлжээ. Уг дүгнэлтдээ бауимт бичиг үидэслэлгуйгээр бүрдүүлсэн уйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаа болно гээд, харин гомдолд дурдсан М.*******д холбогдох үйлдлийг уйлдвэрийн газрын ёс зүйн хороогоор шалган шийдвэрлуулэх нь зуйтэй гэсэн байна. *******-ын Хуулийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 117/1274 дугаар албан бичигт М.Нямсурэнд холбогдох үйлдлийг уйлдвэрийн газрын ёс зүйн хороогоор шалган шийдвэрлүүлэх нь зуитэй гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгч нэр төрд нь халдсан үйлдэл гэж үзэж байгаа боловч энэ нь Эрдэнэт үилдвэр ТӨҮГазрын , хүнии нөөцийн бодлогын газраас тус үйлдвэрийн газрын Хуулийн хэлтэст хандан гаргасан 2019-11-28-ны өдрийн № 113/527 тоот албан бичгийн хариу баих ба ийнхүү бичсэнээр тууний нэр төуийг гутаасан худал мэдээ тараасан гэж үзэхгүй. Мөн *******азрын Хуулийн хэлтсийн 2022-12-12-ны өдрийн № 117/1219 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс болон бусад албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019-2022 онуудын хооронд Эудэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ёс зүйн хоуоонд хандсан өргөдөл гомдол иуээгуй болохыг нэхэмжлэгч М.Нямсууэнд дээрх албан бичгээр хариу мэдэгдсэн байнагэсэн тайлбар, дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж Ёс зүйн зөрчил гаргасан мэтээр худал мэдээллүүдийг хоорондоо тараасан болох нь тогтоогдож байгаа болно. Энэ талаарх хэргийн үйл баримтад дүгнэлт өгөхдөө Албан бичиг, хариу гэсэн хэлбэрийн дүгнэлт өгч хэргийн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин ч хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн өөрийх нь дүгнэлтээр Мөн *******азрын Хуулийн хэлтсийн 2022-12-12-ны өдрийн № 117/1219 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өөриинх нъ зүгээс болон бусад албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019-2022 онуудын хооронд Эрдэнэт уйлдвэр ТӨҮГ-ын Ёс зуйн хороонд хандсан өргөдөл гомдол ирээгуй болохыг нэхэмжлэгч М.Нямсурэнд дээрх албан бичгээр хариу мэдэгдсэн байна гэж худал мэдээлэл тараасан болох нь тогтоогдсон байхад энэхүү баримт болон хэргийн бодит үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн. Тиймээс анхан шатны игүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00940 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч М.******* хариуцагч *******-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн хариуцагч *******-т холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

*******-ын Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж ажилласны төлөө ажлын байрны дарамтад өртөх болсон тул дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн гомдол мэдээллийг комисст гаргасаны дагуу Хүний эрхийн Үндэсний комиссын ийн хорооны орон тооны бус гишүүн 2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/49 дугаар Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид нэхэмжлэгч М.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж худал мэдээлэл тараасан талаар дүгнээгүй энэ тухай ямар нэгэн зөвлөмж гаргаагүй байна.

 

Харин уг зөвлөмжөөр *******-ын хорооны үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг асуудлаар зөвлөжээ.

ийн хорооны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2023-01 дугаар дүгнэлтэд нэхэмжлэгч М.*******г гэж үзсэн.М.*******г хүний эрх хамгаалагчийн хувьд явуулж буй үйл ажиллагааг нь хүндэтгэхгүй байх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байх хэлбэрээр эрхийг нь зөрчсөн байна гэж дүгнэжээ.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 113/527 дугаар албан бичгээр *******-ын , хүний нөөцийн бодлогын газраас тус үйлдвэрийн газрын Хуулийн хэлтэст хандан Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн тус газарт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 1696 өргөдлөөр гаргасан гомдлыг судалж, дүгнэлт гаргуулан хариу ирүүлэхийг хүссэн байна. Дээрх албан бичигт Л.Бат-Итгэл нь ... Амаржсан даруйд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж, цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М.*******д өгүүлсэн.Гэтэл ажилтан М.******* эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж, өөрөө дахиж очин хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хуваарилагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн нь Монгол Улсын хууль, үйлдвэрийн газрын дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэсэн өргөдлийн агуулгыг тусгажээ.

*******-ын Хуулийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 117/1274 дугаар албан бичгээр , хүний нөөцийн бодлогын газарт дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хариуг хүргүүлжээ. Уг дүгнэлтдээ баримт бичиг үндэслэлгүйгээр бүрдүүлсэн үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаа болно гээд, харин гомдолд дурдсан М.*******д холбогдох үйлдлийг үйлдвэрийн газрын ёс зүйн хороогоор шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

*******-ын Хуулийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117/1219 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс болон бусад албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019-2022 онуудын хооронд *******-ын Ёс зүйн хороонд хандсан өргөдөл гомдол ирээгүй болохыг нэхэмжлэгч М.*******д дээрх албан бичгээр хариу мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч М.******* хариуцагч *******-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа боловч дээрх 3 үндэслэлийн алинаар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь ...шийдвэрт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү..., гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч М.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР