| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 147/2024/000297/И |
| Дугаар | 222/МА2024/00007 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 222/МА2024/00007
| 24 оны 06 сарын өдөр | Дугаар 222/МА24/07 |
А.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, А танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.А (цахимаар)
Хариуцагч А.А, түүний өмгөөлөгч Ч.Э, Х.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн ...дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, Х.Д нарын давж заалдах гомдлоор А.А-ийн гэм хорын хохирол ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хариуцагч А.А-т холбогдох иргэний хэргийг 24 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч А.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 22 оны 08 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө А.А нь ... маркийн мотоциклыг жолоодож явахдаа ..... аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг ... гэдэг газарт адуун сүрэгтээ бэлчээрлэж байсан ягаан зүсмийн азарган хязаалан үрээг дайрч, хөлийг нь хугалсан учир эмчилж байгаад 23 оны 09 дүгээр сарын -ны өдөр үхсэн. Миний морь Ардын хувьсгалын 100 жилийн ойн ******* сумын шүдлэн насны морьдын уралдаанд 3 дугаарт хурдалсан, Ширээтийн хурд-22 сумын аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн 4-т хурдалсан, Ардын хувьсгалын 101 жилийн ойн сумын наадамд 9-т хурдалсан хурдан үрээ юм. Миний үрээний өөрийн өртөг нь ... төгрөг, үнэлгээний зардалд ... төгрөг, морио эмчлүүлэхэд гарсан унааны зардал нийт ........ төгрөг болсон. Хариуцагч сумын төвд таараад дайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч байснаа сүүлдээ дайраагүй зөвшөөрөхгүй гээд байгаа тул нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр шөнө А-ийн адууг дайраагүй, хөлийг нь хугалаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрийн агуулга: Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.А-аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол ........төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Алтанхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас .....төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,556 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 261,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: А.А нь үхсэн гэх азарганы эзэн биш, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, түүнд төлөөлөх эрх олгогдсон баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэх эрх бүхий этгээдийг зөв тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч А.А-т шүүх хуралдааны товыг ...урьдчилан мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул ИХШХШТ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг түүнийг эзгүйд хийсэн болно гэжээ. Хариуцагч А.А тухайн өдөр ............24.02.14-ний өдрийн А/60 тоот тушаалаар ............. хотод сургалттай байсан бөгөөд шүүх хуралдааны ирц шалгахад өмгөөлөгчийн зүгээс энэ тухай мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулж,хариуцагчийг биечлэн оролцуулахыг хүссэн боловч шүүх дээрх хүндэтгэн үзэх шалтгаан, цэргийн хүний тушаалаар ажилладаг ажил албаны онцлогийг харгалзалгүй хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэртэй хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Д давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: миний Болдоо гэх дүүдээ зарсан гэж тайлбарласан нь А.А-ийн өмч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд А.А нь өмчлөлийн гэх нотлох баримт байхгүй, А.А нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Адууг үнэлсэн үнэлгээг хийсэн үнэлгээчин Шүүх шинжилгээний тухай хууль зөрчиж үнэлгээг гаргасан, үнэлгээ шинжлэх ухааны үндэслэлтэй бодит байдалд тулгуурласан байх зарчимд үндэслээгүй. Адууг үхсэн шалтгааныг мал эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Шүүгчийн 24.03.11-ний өдрийн 00235 дугаар захирамжийн /х.х 90-д байгаа/ захирамжлах хэсэгт гэрч ...........нарыг гэрчээр асуулгахыг хангасан мөртлөө хоёрдугаарт нь дээрх .... гэрчийг асуулгахаас татгалзсан байдаг. Цааш нь 24.03.11-нд гэрч А.Б-ийг гэрчээр асуухдаа Эрүүгийн хуулийн .2 дугаар зүйлийг сануулахдаа 17, , онуудад тус тус өөрчлөлт оруулсан хуулийг сануулсан нь шүүгчийг гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэхэд эргэлзэж байна. Хэргийн материалтай танилцахаар өгөхөд шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй тул хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл танилцаагүй байна. Өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт явуулсан байхад хүлээн авалгүй хурлыг хийсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
7. Тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, Х.Д нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.А-ийн гэм хорын хохиролд .....төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
8. Нэхэмжлэгч А.А нь А.А нь 22 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө .....маркийн мотоцикл жолоодож явахдаа ......аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг "....." гэдэг газарт адуун сүрэгтээ бэлчээрлэж байсан ягаан саарал зүсмийн хязаалан насны азарган үрээний хөлийг дайрсны улмаас шилбэ нь хоёр хугарсныг эмчилсэн боловч, эдгэрэхгүй байсаар 23 оны 09 дүгээр сарын -ны өдөр үхсэн тул үрээний үнэ ,, төгрөг, үнэлгээ хийлгэхэд .... төгрөг төлсөн, бусад эмчилгээний зардалд ..... төгрөг төлсөн нийт ......төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон байхад хариуцагч А.А нь би адууг дайраагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
9. Хэрэгт авагдсан прокурорын 23 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 52 дугаар тогтоол, зөрчлийн хэрэг бүртгэгч, ...................Б.М-ийн 23 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч А.А-т хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас, гэрч ....... нарын мэдүүлэг зэрэг баримтаас үндэслэвэл: хариуцагч А.А нь 22 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө ....... аймгийн ......сумын ... дугаар багийн нутаг ....... гэх газар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн даюун загварын мотоциклыг жолоодож явахдаа А.А-ийн өмчлөлийн ... онд сумынхаа наадамд айргийн гуравдугаарт орж байсан ягаан саарал зүсмийн хязаалан үрээний зөв талын урд хөлийг дайрч, зам тээврийн осол гарган Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100, төгрөгөөр торгох шийтгэл хүлээжээ. /хх-5-7,82,92-95х/
10. Зохигчдын маргааны зүйлийн талаарх үйл баримт цагдаагийн байгууллагад зөрчлийн хэргээр шалгагдаж шийдвэрлэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч А.А нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар шаардах эрхтэй байна.
11. Нэхэмжлэгч нь хурдан морины үнэмлэх, үрээний гэрэл зураг, ......ХХК-ийн шинжээч Ц.Э-ын 23 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ...... дугаартай үнэлгээний тайлан, тус компанид 23 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр .... төгрөг төлсөн мөнгөний орлогын баримт зэргийг үндэслэн өөрт учирсан гэм хорын хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэхээр гэмтлийн улмаас үхсэн үрээний үнэ ..... төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн .... төгрөг нийт ..... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан нь үндэслэлтэй байна. /хх-9-13,32-48, 50, 83-88х/
12. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А.А нь зам тээврийн ослын улмаас учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
13. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үрээний үнэ ...... төгрөг, үнэлгээний зардал ..... төгрөг нийт .........төгрөгийг хариуцагчаас гаргуулж, бусад зардал ..... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
14. Нэхэмжлэгч А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий .... хүнийг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч, дараа нь түүний ... хүнээс татгалзсан ба шүүгчийн 24 оны 03 дугаар сарын 11-ний 235 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ...............нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, мөн өдрөө гэрчийн мэдүүлгүүд авчээ. Тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авахын өмнө тусдаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан загвар, маягтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийг сануулж, гарын үсэг зуруулсан байна. Мөн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад дээрх нэр бүхий 2 хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан гэж бичсэнийг техникийн шинжтэй гарсан алдаа гэж үзлээ. /хх-89-95х/
15. Тухайн шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Х.Д-ийн өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч, түүнийг нотлох эмнэлгийн баримт, магадлагаа шүүхэд ирүүлээгүй, өмгөөлөгч Ч.Э нь хариуцагч А.А-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан баримт, нотолгоо шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, Ч.Э нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. /хх-102-106х/
16. ..............Б.М нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцдаа А.А-ийн хязаалан үрээнд шинжээч томилсны дагуу "........." ХХК-ийн шинжээч Ц.Э-ын 23 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23027 дугаартай үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан байна. Тухайн үед энэ үнэлгээний дүгнэлтийг эс зөвшөөрч, А.А гомдол гаргаагүй байх тул уг нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А нь миний эгчийн хүүхэд Т үрээгээ зарахаар тохиролцсон боловч, албан ёсоор өгөлцөж авалцаагүй байсан гэх тайлбарыг өгдөг учраас нэхэмжлэгчийг уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм. /хх-110х/
18. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, Х.Д нарын давж заалдах гомдолд дурдсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдож, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй учир хүлээн авах боломжгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн хариуцагч А.А-аас давж заалдах гомдол гаргасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв. /хх-124х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
Нэг. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, Х.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А нь давж заалдах гомдол гаргасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Д.ГАНЗОРИГ
|
|