Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2016/00002

 

 

Н.****************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, ****************, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

**************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1221 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.****************гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч **************** аймгийн лабортори ****************дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлс нийт 2 761 394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.****************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр

Хариуцагч ****************

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.**************** миний бие 2014 оны ****************дугаар сарын 25-ны өдөр **************** аймгийн лаборатори **************** зарласан сонгон шалгаруулалтанд оролцож хамгийн өндөр оноог авч тус сургуульд математик, физикийн багшаар ажиллаж байсан. Тус сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг ажлаас халсан болно. Миний бие дээрх тушаалыг хууль бус гэж үзэж урд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн томилуулахаар тус шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.**************** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н.**************** миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна Үүнд: Лаборатори ****************дугаар сургуулийн захирлын хөдөлмөрийн түр гэрээ дуусгавар болгох тухай Б/12 тоот тушаал гарсан өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааг 6 сараар тооцож 2 261 394 төгрөг. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасантай холбогдуулан өмгөөллийн Их цайз консалтинг ХХК-тай байгуулсан 15/14 дугаартай Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс 500 000 төгрөг, нийт 2 761 394 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн математикийн үндсэн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд түүний ажлын байранд түр ажиллах багшийг сонгон шалгаруулж, Н.****************тай 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажиллуулж байсан болно. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл,... гэж заасны дагуу ****************тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний 5 дугаар заалтанд Хөдөлмөрийн гэрээний хугацаа Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж **************** багш өөрийн гараар тодорхой бичиж, харилцан зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан нь гэрээн дээр харагдаж байгаа болно. Хөдөлмөрийн гэрээг ийнхүү 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсны дараа холбогдох хуулийн заалт, түр гэрээг үндэслэн сургуулийн захирлын 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрийн Б/20 тоот тушаал гаргаж, тушаалын 1-р заалтанд "... ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд математикийн багшаар түр авч... гэж хугацааг тодорхой зааснаар **************** түр багшаар ажиллаж эхэлсэн. Багш **************** нь 2-р улирлын сурагчдын амралт эхлэхэд нярай хүүхдээ асрах чөлөөгөө дуусган ажилдаа орсон тул ****************г 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3 дахь заалт болон ****************тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг үндэслэн математикийн багшийн ажлаас чөлөөлж математик, физикийн багш нарын илүү цагийг нь нэгтгэн хөдөлмөрийн түр гэрээг өөрчлөн сунгаж, физик- мэдээлэл зүйн багшаар хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар харилцан хөдөлмөрийн түр гэрээг хугацаа заан байгуулж, захирлын Б/02 тоот тушаал гаргасан байна. Гэвч энэ үе нь сурагчдын 2-р улирлын амралтын хугацаатай давхардаж байсан бөгөөд 3-р улирлын хичээл эхлэхэд БШУЯамнаас лаборатори сургуулийн шинэчилсэн сургалтын төлөвлөгөө ирж мөрдсөнөөр математикийн хичээлүүдийн цаг буурч **************** физик, математикийн бүтэн цагтай явах боломжгүй болсон тул физик, мэдээлэл зүйн цөөн цагууд гарган өгч, цагийн багшаар үргэлжлүүлэн хичээлийн жил дуустал түр ажиллуулахаар тохирч захирлын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 тоот тушаал гарган түр гэрээг өөрчлөн сунгаж ажиллуулсан болно. Н.****************тай байгуулсан 2 дахь хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 7-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал гэж хугацааг тодорхой бичсэн байгаа. Ажил олгогч миний бие холбогдох хуулийн дагуу ажилтантай эхэлж хөдөлмөрийн гэрээгээ байгуулж харилцан 2 тал зөвшөөрч гарын үсэг зурсны дараа тушаал гарган баталгаажуулсан болно. Иймд хөдөлмөрийн түр гэрээний дагуу 2014-2015 оны хичээлийн жил дуусангуут цагийн багш ****************гийн гэрээний хугацаа дуусаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3-т заасан ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон заалтыг үндэслэн гэрээг дуусгавар болгон сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 тоот тушаал гарган цагийн багшаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байгаа болно. **************** нь 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн **************** багшийн нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд ажиллахаар хугацаатай түр гэрээ байгуулан 4 сар 16 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хичээлийн жил дуустал хугацаатай цагийн багшийн түр гэрээг өөрчлөн байгуулж 4 сар 14 хоног тус тус ажилласан байна. **************** нь өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн түр гэрээ байгуулснаас хойш дээрх заалт үйлчлэх 3 сарын хугацаа аль эрт өнгөрсөн байгаа нь харилцан зөвшөөрч ажиллаж байсныг илэрхийлж байгаа бөгөөд энэ талаар гомдол гаргах хугацаа дууссан байна. Ажилтан нь байнгын ажлын байранд бус, цагийн багшаар түр гэрээ байгуулан ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусангуут чөлөөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалт түр гэрээгээр ажиллаж байсан уг багшид хамаарахгүй болно. Иймд ****************тай эхний удаад нярай хүүхдээ асарч буй багшийн ажлын байранд, дараа нь үргэлжлүүлэн цагийн багшаар тус тусад нь түр хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж байгаад гэрээний хугацаа дуусангуут хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 1.3-ын дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгч талаас маргаан гомдол үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч **************** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт: Н.**************** нь математик-физикийн хос мэргэжилтэй бөгөөд үүний математик нь 70%, физик нь 30% ийг эзэлдэг бөгөөд мэдээлэл зүйн хичээлээр багшлах эрхгүй байсан болно. Гэвч бид түүнийг бодож мэдээлэл зүйн цаг өгч цагийн багшаар ажиллах боломж олгож байсан нь буруу байжээ. Багш Н.****************тай эхлээд хөдөлмөрийн нөхцөл, ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацааг харилцан тохирч түр хугацаатай гэрээ байгуулж гарын үсэг зурж тушаал гарган баталгаажуулан ажиллуулж гэрээний хугацаа дуусангуут хуулийн хүрээнд гэрээг дуусгавар болгон чөлөөлсөн болно. Иймээс Н.****************гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Үүнд: Н.**************** нь Хөдөлмөрийн түр гэрээ дуусгавар болгох тухай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 тоот сургуулийн захирлын тушаалыг үл зөвшөөрч шүүхэд анхны нэхэмжлэлээ гаргасан байсан. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 2014-2015 оны хичээлийн жилийн төгсгөл болж, сурагчдын амралт эхлэн хичээл, сургалтын үйл ажиллагаа нэгэнт дуусгавар болсон тул Н.****************тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хугацааг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3-т заасан ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон заалтыг үндэслэн түр гэрээг дуусгавар болгон цагийн багшаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн болно. Н.****************тай Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж хугацаа заан эхний хөдөлмөрийн түр гэрээ байгуулан гарын үсэг харилцан зурж, сургуулийн захирлын 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрийн Б/20 тоот тушаалаар баталгаажуулан түр багшаар ажиллуулснаас хойш 11 сарын дараа, цагийн багшаар ажиллуулахаар хоёр дахь гэрээг 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал гэж хугацаа заан сургуулийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 26 ны өдрийн Б/03 тоот тушаалаар баталгаажуулснаас хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1-д: Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Тэгээд ч хөдөлмөрийн түр гэрээнүүдэд хугацааг тодорхой зааж, тэр хугацаандаа гэрээнүүд дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалт нь ажлаас халах буюу өөр ажилд буруу шилжүүлсэн шийдвэрт хамаарах бөгөөд харин хугацаа зааж түр гэрээ байгуулан ажиллаж байсан Н.**************** багшид хамаарахгүй гэж үзэж байна. Багш Н.**************** нь 2015 оны 6-р сарын 8-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 5-ны өдөр хүртэл ажилгүй байсан цалин болон өмгөөлөгчийн зардлыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлд нэхэмжилсэн байна. 6-р сарын 8-наас 8-р сарын 23 хүртэл багш нарын ээлжийн амралт 4****************хоног үргэлжилж, энэ хугацаанд сургууль хичээллэхгүй бөгөөд гэрээний хугацаа нь дууссан цагийн багшид үргэлжлүүлэн ажиллаж цалин авна гэдэг ойлголт байхгүй болно. Н.**************** нь шинэ хичээлийн жил эхэлсэн 2015 оны 8-р сарын 23-наас эхлэн Эрдэнэт цогцолбор сургуульд үндсэн багшаар ажилд орсон байгаа нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй байх тул өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй байна. Иймээс Н.****************гийн нэхэмжлэлийг хууль, эрх зүйн үндэслэлүүд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

**************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1221 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 12****************дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.****************гийн урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс нийт 2 761 394 төгрөг гаргуулах тухай **************** аймгийн лаборатори ****************дугаар сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.**************** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.**************** давж заалдах гомдолдоо: Лаборатори ****************дугаар сургуулийн Мэдээллийн бирж телевизээр өгсөн математик, физик, нийгмийн ухаан, биеийн тамирын багш шалгаруулж ажилд авна гэсэн зарын дагуу би тус сургууль дээр очиж бүртгүүлж, улмаар шалгалт өгч хамгийн өндөр оноог авсан. Ингээд намайг математикийн багшаар ажилд авах болж 2014 оны ****************сарын 26-ны өдөр тус сургуулийн захирал **************** надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Гэрээг захирлын өрөөнд байгуулсан ба уншиж, судлах, асуух боломж олголгүй үлдээсэн хэсгийг шууд нөхөн бичүүлж, Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж бич гэж бичүүлсэн. Ингэж хэлэхдээ "... дараа жил цаг гарна. Тэгэхээр үндсэн багшаар авна... гэж хэлэхээр нь түүнд итгэж гэрээ байгуулсан. Хамгийн гол нь би гуйж, танил тал болж, янз бүрийн арга замаар бус харин сонгон шалгаруулалтанд нь орж, тэнцээд ажилд орж байгаа учраас тухайн үед огт юм бодоогүй өнгөрсөн. **************** багшийг ажилдаа ороход захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэг, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн 2015 оны 1 сарын 12-ны өдөр Б/02 дугаартай тушаал гаргаж намайг математикийн багшаас чөлөөлж, мэргэжлийн багш нарын илүү цагуудыг нэгтгэн шинээр гарсан орон тоон дээр 2015 оны 1 дүгээр сарын 12-ноос эхлэн физик, мэдээлэл зүйн багшаар 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ дахин байгуулсан. Улмаар 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дахин Б/03 дугаартай тушаал гарган, Б/02 дугаартай тушаалаа хүчингүйд тооцож 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс цагийн багшаар түр гэрээгээр ажиллуулах болсон. Ингээд захирал 2015 оны 6 сарын 5-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар (2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс) Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь хэсэг, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг үндэслэн миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус сургууль сонгон шалгаруулалт зарлаж ажилд авчихаад захирал нь худал хэлж, хуурч хүүхдээ харж байгаа багшийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэ нь эцэстээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох шалтгаан нь болж байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа, бүр сүүлд сургуулийн захирал **************** нь надтай анх хөдөлмөрийн гэрээ байгуулдаг өдрөө мөн Б.**************** гэдэг багшийг математикийн үндсэн багшаар ажилд авч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсныг хэрэгт цугларсан баримтаас олж мэдсэн. Энэ нь үндсэн ажлын байр нь байсаар атал намайг хуурч, хүүхдээ харж байгаа багшийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, шалгалт өгөөгүй хүнийг үндсэн багшаар авч, үүнийгээ хууль ёсны, ном журмын дагуу болж харагдуулахын тулд хөдөлмөрийн гэрээнүүдийг нэг өдөр байгуулсан. Магадгүй сүүлд шалгалт ирэх юм уу, ямар нэг тайлбар өгөх шаардлага тулгарахад сонгон шалгаруулалтыг Б.****************ийг метематикийн үндсэн багшаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл болгож харагдуулах гэсэн зорилготой байсан гэж ойлгоход хүрч байна. Шүүхээс нотлох баримтыг хамгаалсан, өөрөөр хэлбэл Б.****************ийг метематикийн үндсэн багшаар ажилд авсан нь сонгон шалгаруулалттай холбоогүй (хууль зүйн үүднээс) болох нь тодорхой болоход тайлбартаа урилгаар багш авсан, урилгаар багш авах эрхтэй гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлд багш, ажилчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх үндэслэл, журмыг тодорхойлохдоо Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн мэргэжлийн багш ажилчдыг шалгаруулан авч ажиллуулна гэж заажээ. Энд урилгаар багш авч ажиллуулах тухай огт бичигдээгүй байна. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад хэлж, шууд тулгаагүй бол би өөрөө огт мэдэхгүй багшийн нэрийг бичиж бүр ямар шалтгаанаар чөлөөтэй байгааг нь тоочин бичих боломжгүй нь тодорхой билээ. Өөрөө тулган, хэлж бичүүлсэн нөхцөлөө талууд харилцан тохиролцсон мэтээр тайлбарлаж, өөрөө гараараа бичсэн, нэгэнт гарын үсгээ зурсан л бол гэрээ хүчин төгөлдөр гэж зүтгэж байгаа, гэрээ цуцалсан тушаалыг гардуулсан огноог мэдсээр байж урагшлуулж, худал хэлж байгаа нь анх ажилд авч, гэрээ байгуулахдаа л анхнаасаа энэ бүхнийг тооцоолж байсан гэж дүгнэхэд хүрч байна. Шүүх энэ бүхнийг анхаарч, хэрэгт хамааралтай болон хамааралгүй нөхцөл байдлуудыг ялган, салгалгүй шийдвэрээ гаргасан. Тухайлбал, миний мэдээлэл зүйн багшийн мэргэжилтэй үгүй нь хэрэгт хамааралгүй. Мөн **************** багшийн ажлын байр хадгалагдах ёстой, үгүй талаар шаардлага гаргаагүй, харин хөдөлмөрийн гэрээ анх байгуулахдаа **************** багшийн албан тушаал дээр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж шүүхэд хандсан билээ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 1221 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр давж заалдах гомдолдоо: Н.****************гийн нэхэмжлэлтэй **************** аймгийн Лаборатори ****************дугаар сургуулийн захирал ****************д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1221 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Лаборатори ****************дугаар сургууль 2014 оны ****************дугаар сарын 18-ны өдөр Мэдээллийн бирж телевизээр математик, физик, нийгмийн ухаан, биеийн тамирын багш шалгаруулж ажилд авна гэсэн зар өгч эдгээр ажлын байруудад сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын дагуу Н.**************** математикийн үндсэн багшийн орон тоонд шалгалт өгч хамгийн өндөр (23) оноог авсан. Улмаар тус сургууль шалгалт өгсөн хүмүүсээс Н.****************г сонгож математикийн багшаар ажилд авахдаа 2014 оны ****************сарын 26-ны өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа сургуулийн захирал хөдөлмөрийн гэрээг Н.****************гаар өөрөөр нь нөхөж бичүүлсэн ба гэрээний 3.5 дахь хэсгийн хоосон зайнд Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж бич гэж зааж, хэлж бичүүлсэн байдаг. **************** багш ажилдаа ороход тус сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэг, Н.****************тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн 2015 оны 1 сарын 12-ны өдөр Б/02 дугаартай тушаал гаргаж түүнийг математикийн багшаас чөлөөлж, мэргэжлийн багш нарын илүү цагуудыг нэгтгэн шинээр гарсан орон тоон дээр 2015 оны 1 дүгээр сарын 12-ноос эхлэн физик, мэдээлэл зүйн багшаар 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. 2015 оны 1 дүгээр сэрын 26-ны өдөр тус сургуулийн захирал Б/03 дугаартай тушаал гарган дээр дурьдсан Б/02 дугаартай тушаалаа хүчингүйд тооцож, Н.****************г 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс цагийн багшаар түр гэрээгээр ажиллуулах болсон. Улмаар 2015 оны 06 сарын 05-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар (2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс) Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь хэсэг, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг үндэслэн Н.****************тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх хууль зүйн фактууд тодруулбал, Лаборатори ****************дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалттай холбогдох үйл баримтууд, тус сургуулийн удирдлага Н.**************** болон Б.**************** нартай тус, тус нэг өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон шалтгаан зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж, хоорондын хамаарал, учир шалтгааныг тайлж, бодитой, үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй талаар: Нэхэмжлэгчийн зүгээс математикийн багш Б.****************ийн ар гэрийн амьдрал, хувийн байдлыг судлуулахаар түүний Лаборатори ****************дугаар сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус сургуульд гарган өгсөн диплом, гэрчилгээний хуулбарууд, Төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудыг хэрэгт авахуулаагүй юм. Харин 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдөр Лаборатори ****************дугаар сургууль сонгон шалгаруулалтанд тэнцсэн Н.****************тай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан атлаа сонгон шалгаруулалтанд ороогүй Б.****************тэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсны учир шалтгаан. Өөрөөр хэлбэл математикийн үндсэн багшийн орон доон дээр сонгон шалгаруулалт зарласан, багш шалгаруулж авах үед математикийн үндсэн багшийн орон тоо байсан гэдгийг 2014 оны 0****************дугаар сарын 26-ны өдөр Лаборатори ****************дугаар сургуулиас Б.****************тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлох гэж мөн, 2014 оны 0****************дугаар сарын 26-ны өдөр тус сургуулиас Б.****************тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад, ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш бараг хоёр сарын дараа нотариатчаар гэрчлүүлсэн дипломын хуулбар, багшлах эрхийн үнэмлэх зэрэг бичиг баримтын хуулбаруудаа сургуульд гарган өгсөн зэрэг бодит үнэнд нийцэхгүй, эргэлзээтэй байдлуудыг ил гаргаж, учир шалтгааныг нь тодруулах үүднээс түүний анкет, дипломын хуулбар зэрэг бичиг баримтуудыг хэрэгт авахуулсан билээ. Эндээс гарах дүгнэлт бол Лаборатори ****************дугаар сургуулийн удирдлага математикийн үндсэн багшаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээгээ байгуулснаасаа хойш бараг хоёр сарын дараа л тухайн хүнийхээ боловсрол, ур чадварын талаархи зайлшгүй шаардлагатай, урьдчилж судалж, шалгасан байх ёстой мэдээлэлтэйгээ танилцжээ. Хэрэв, ийм ойлгомжгүй, бодит амьдралд нийцэхгүй дүр зураг амьдрал дээр болж өнгөрсөн бол тус сургуулийн захирал математикийн үндсэн багшийн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн ажилтныхаа талаар ямар ч мэдээлэл, судалгаа аваагүй, үндсэн багшаар ажиллах хүнийхээ талаар ямар ч ойлголтгүй байж, таг харанхуйгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин гэртээ хүүхдээ хараад чөлөөтэй байгаа, дөрвөн сарын дараа буцаад ажилдаа орох багшийн оронд түр ажиллах багшийг ажилд авахын тулд телевизээр зар өгч, бүр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан хүнийг шилж, сонгож байж ажилд авчээ. Угтаа телевизээр зар өгч, сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч, тэгээд хамгийн өндөр оноо авсан хүнээ үндсэн багшаар, харин дөрвөн сарын дараа буцаад ажилдаа орох багшийн оронд түр хугацаагаар ажиллах багшийг ажилд авахдаа шалгалт авдаггүй юм гэхэд ядаж хөдөлмөрийн гэрээ байгуулахаасаа өмнө анкет, дилломийг нь эхлээд шалгаж, судалсан баймаар.

Хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: "Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. мөн зүйлийн 2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод жүрамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заажээ. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч нэг бүрийн онцлог, шаардлагад нийцсэн, хөдөлмөрийн харилцаанд үүсч болох харилцаа бүрийг нэг бүр хуульчлан журамлах боломжгүй билээ. Тийм ч учраас ажил олгогч бүр өөрийн онцлог, шаардлагад нийцүүлж ажиллах цагийн хуваариа, ажилтанд чөлөө олгох журмаа. ажилтныг ажилд авахад дагаж мөрдөх журам гээд тэр бүр хуулиар тоочиж, зохицуулах боломжгүй асуудлуудаа хөдөлмөрийн дотоод журамдаа тусган зохицуулдаг. Лаборатори ****************дугаар сургуульд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн дотоод журам хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эх сурвалж байхад анхан шатны шүүх түүнд ач холбогдол өгөөгүй. Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлд багш, ажилчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх үндэслэл, журмыг тодорхойлсон байна. Тодруулбал, 5.1.1 дэх хэсэгт Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн мэргэжлийн багш ажилчдыг шалгаруулан авч ажиллуулна" гэж заажээ. Хөдөлмөрийн дотоод журамд сургуулийн захиргаа урилгаар багш авч ажиллуулах тухай харилцааг журмалсан зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал урилгаар багш авч ажиллуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүргийг тодорхойлжээ. Энэ зүйлд зааснаар захирал нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх (20.1.1 дэх хэсэг), мөн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх' (20.1.2 дахь хэсэг) зэрэг эрхтэй байна. Гэтэл шүүх Б.**************** багшийг урилгаар ажилд авах эрхтэй гэж, үүнийгээ Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгтэй холбон тайлбарлаж буй хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрээс харагдана. Ийм тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь дарга эрхээ эдэлнэ. Гэхдээ цагцхүү хуулийн хүрээнд л гэсэн зарчмыг үгүйсгэж байна. Хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтын тухайд Лаборатори ****************дугаар сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсгүүд мөн, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 10.2.1 дэх заалтуудыг тус, тус зөрчжээ. Мөн Н.****************тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригоо тулгаж, гэрээний 3.5 дахь хэсгийн хоосон зайнд Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж бич гэж хэлж, Н.****************гаар өөрөөр нь бичүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэжээ. Энд дурьдсан талууд харилцан тохиролцсоноор гэдэг нь гэрээний талууд хэн алиныхаа шахалт, нөлөөлөлгүйгээр, харилцан тохиролцож, гэрээний хугацаа болон тодорхой нөхцөл заасан бол түүнийгээ өөрсдөө тодорхойлсон байхаар тайлбарлагдана. Ажилтанд байгуулах гэж буй гэрээнийх нь төслийг уншиж, судлах боломж олголгүйгээр урьдаас хэвлэж бэлдсэн хөдөлмөрийн гэрээн дээр өөрийн хүсэл зоригоо тулган хэлж, бичүүлж ажил олгогч зөвхөн өөрийн хүссэн нөхцлийг гэрээнд тусгаж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуулийн дээр дурьдсан шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн хэм, хэмжээгээр бол 2014 оны 0****************дугаар сарын 26-ны өдөр Лаборатори ****************дугаар сургууль Н.**************** нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.5 дахь нөхцөл хүчин төгөлдөр бус болно. Гэрээний 3.5 дахь хэсэг хүчин төгөлдөр бус бол энэ нөхцөлөөс улбаалж гарсан 2015 оны 01 сарын 12-ны өдрийн Б/02 болон 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 дугаартай тушаалууд мөн, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай 2015 оны 6 сарын 5-ны өдрийн Б/12 дугаар тушаалууд хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч, **************** багшийн ажлын байрыг булаалдаж түүний хэвээр хадгалагдаж буй албан тушаалын талаар бус харин сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, анхнаасаа хууль зөрчин байж байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр бус нөхцөл болох 3.5 дахь хэсэг явж, явж эцэстээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, шалтгаан нь болсон тухай асуудлаар шүүхэд хандсан билээ. Шүүх хэргийн үйл баримтын учир шалтгаан, зааг, ялгааг ялган, салгаж дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарчээ. Иймд анхан шатны шүүхийн 1221 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч **************** давж заалдах гомдлын хариу тайлбарт: Нэхэмжлэгч Н.**************** нь Хөдөлмөрийн түр гэрээ дуусгавар болгох тухай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 тоот сургуулийн захирлын тушаалыг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд 2015 оны 11-р сарын 17-ны өдрөөр 1221 тоот шүүхийн шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Гэтэл нэхэмжлэгч тал үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Ерөнхий боловсролын лаборатори ****************дугаар сургуулийг төлөөлөн хариуцагч **************** би дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын 2-р хэсэгт шүүгчийг Хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар гэсэнд тайлбар гаргах нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хулээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэсэн заалт нь ажлаас халах буюу өөр ажилд буруу шилжүүлсэн шийдвэрт хамаарах бөгөөд харин хугацааг харилцан тохирч, үндсэн бус түр ажлын байранд түр гэрээ байгуулан цагийн багшаар ажиллаж байсан Н.**************** багшид хамаарахгүй гэж үзэж байна. Ажлаас хална гэдэг нь үндсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө захиргааны санаачлагаар цуцлахыг хэлдэг. Тэгвэл нэхэмжлэгч Н.****************тай хөдөлмөрийн түр гэрээ байгуулахдаа хугацааг 2014-2015 оны хичээлийн жил дуустал гэж хугацаа заан байгуулж, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б/03 тоот тушаал гарган цагийн багшаар ажиллуулж, хичээлийн жил дуусч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусангуут нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3-т заасан ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон заалтыг үндэслэн Хөдөлмөрийн түр гэрээ дуусгавар болгох тухай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 тоот сургуулийн захирлын тушаал гарган түр гэрээг дуусгавар болгон цагийн багшаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн болно. Н.**************** нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цагийн багшаас чөлөөлсөн дээрх Б/12 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар л гомдол гаргасан байгаа. Шүүгч энэ нэхэмжлэлд үндэслэн шүүх ажиллагаанд цугларсан нотлох баримт, материалд үнэлгээ хийн, мэтгэлцээнд тулгуурлан бодитой явуулж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хамт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрийг буруутгаж, нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж шүүгчийг хуулиа мэддэггүй мэтээр мушгин гуйвуулж, хугацаатай гэрээт ажилтан хугацаа дуусангуут хуулийн хүрээнд чөлөөлөгдөөд байгааг мэдэн будилан давж заалдсан байгаа нь өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлага болон хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын 1-р хэсэгт шүүгчийг Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй талаар гэсэнд тайлбар гаргах нь: Энэ хэсэгт нэхэмжлэгч талын бичсэн гомдол нь тэдний зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамааралгүй материалуудыг гарган өгч түүнийхээ талаар тоочсон байгааг авч хэлэлцэх шаардлагагүй байгаа хэдий ч түүнд нь товч тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч тал нь хугацаа заан түр гэрээгээр ажиллаж байсан цагийн багш Н.****************гийн гэрээний хугацаа дуусангуут Хөдөлмөрийн түр гэрээ дуусгавар болгох тухай сургуулийн захирлын гаргасан 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/12 тоот тушаалын талаар л шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө түүнд дурьдаагүй, хамааралгүй асуудлаар шүүхэд материал өгч шүүх хурлын явцад мэтгэлцсэн юм. Анх нэхэмжлэгч Н.****************г математикийн үндсэн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд түрээр сонгон шалгаруулж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3-т ...ажил. албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл.... гэж заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний 5 дугаар заалтанд: Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж Д.**************** багш өөрийн гараар тодорхой бичиж, харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар сургуулийн захирлын 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрийн Б/20 тоот тушаалаар баталгаажуулан түр багшаар ажиллуулж эхэлсэн юм. Үндсэн багш **************** нь хичээлийн жилийн 2-р улирлын сурагчдын амралт эхлэхэд нярай хүүхдээ асрах чөлөөгөө дуусган ажилдаа эргэж орсон тул Н.****************г 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3 дахь заалт болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг үндэслэн математикийн багшийн ажлаас чөлөөлж, физик-мэдээлэл зүйн цагийн багшаар хичээлийн жилийг дуустал ажиллуулахаар хөдөлмөрийн түр гэрээг хугацаа заан шинээр байгуулж, харилцан баталгаажуулснаар сургуулийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 тоот тушаал гарган цагийн багшаар ажиллуулж байгаад гэрээний хугацаа дуусангуут хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Н.**************** нь шүүхийн хэлэлцүүлэгт тушаалыг өөрийн биеэр 2015.6.15-нд гардаж авсан гэж хариулсан. Энэ нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Ингээд анхан шатны шүүхэд 2015 оны 7-р сард 16-ны өдөр өргөдөл өгсөн байдаг. Хугацааг хөөн тооцон үзвэл: Үндсэн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд түр гэрээ байгуулан ажиллуулахаар сургуулийн захирлын 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдрийн Б/20 тоот тушаал гарснаас хойш 10 сар 11 хоног өнгөрсөн байна. Багш **************** ажилдаа эргэж орсноор Н.****************гийн Хөдөлмөрийн түр гэрээг цуцлах тухай сургуулийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 тоот тушаал, мөн цагийн багшаар ажиллуулахаар түүнтэй шинээр хөдөлмөрийн түр гэрээг хичээлийн жил дуустал хугацаатай байгуулан Хөдөлмөрийн түр гэрээг өөрчлөн сунгах тухай 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 тоот тушаал гарснаас хойш 5 сар 20 хоног тус тус өнгөрсөн байгаа юм. Дээрх шийдвэрүүдийг гаргах бүрдээ хөдөлмөрийн түр гэрээ байгуулан эхний удаагийн гэрээнд Математикийн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд гэж, 2 дахь өөрчлөн байгуулсан шинэ гэрээнд 2014-2015 оны хичээлийн жил дуустал гэж хугацаа заан гэрээ байгуулж, захирал холбогдох хуулийн заалтыг үндэслэн тушаалаар баталгаажуулан ажиллуулж байсан. Тушаалын үйлчлэлийг тооцсон дээрх хугацаанд Н.**************** нь түүнтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн түр гэрээ, тушаалын талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрөн ямар ч асуудалгүй ажиллаж байсан болно. Гэтэл нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1-д: Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн хуулийн хугацаа аль хэдийн өнгөрсөн асуудлыг гаргасан нэхэмжлэлдээ хамаатуулах гэж шүүгч, шүүхийн үйл ажиллагааг мушгин гуйвуулж мэдэн будилж, төөрөлдүүлэх үйлдэл хийж байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах шатанд шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авахаас татгалзан, анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17 ны өдрийн 1221 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.**************** нь хариуцагч **************** аймгийн лаборатори ****************дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлс нийт 2 761 394 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

**************** аймгийн лаборатори ****************дугаар сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн Н.****************тай байгуулсан цагийн багшийн хөдөлмөрийн түр гэрээг 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дуусгавар болгон цуцалсан байна.

Нэхэмжлэгч Н.****************г анх 2014 оны ****************дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол, 2014 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэргийг үндэслэн багш ****************ын нярай хүүхдээ асрах чөлөөний хугацаанд математикийн багшаар түр авч ажиллуулсан байх ба ажил олгогчийн гаргасан Б/12 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй байна.

Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н.****************г математикийн үндсэн багш **************** ажилдаа орсон тул математикийн багшаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн физик, мэдээлэл зүйн багшаар 2014-2015 оны хичээлийн жилийн амралтын хугацаа дуустал ажиллуулахаар болсон байх ба /хх-ийн 17 тал/ 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2015 оны Б/02 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Н.****************г 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагийн багшаар түр гэрээгээр багшлуулахаар өөрчилжээ. Дээрх тушаалууд болон холбогдох нотлох баримтуудаас дүгнэж үзвэл хариуцагч **************** аймгийн лаборатори ****************дугаар сургууль нь Н.****************г үндсэн багшаар авч ажиллуулаагүй түр хугацаагаар ажиллуулж байсан нь тогтоогдож байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь **************** аймгийн лаборатори ****************дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноог авч математик, физикийн багшаар ажилласан. Хариуцагчийг сонгон шалгаруулалтанд оролцоогүй Б.**************** багшийг математикийн үндсэн багшаар тушаал гарган авсан мөртлөө надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа **************** багшийн нярай хүүхдээ асрах чөлөөтэй хугацаанд гэж бичүүлсэн хэмээн тайлбарлаж байх хэдий ч талууд хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу байгуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд, дээрх гэрээ байгуулсан үйл явдалд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр багшийг сонгон авч ажиллуулах эсэх асуудлыг Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлээр зохицуулсан байх ба энэ нь тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх байна. Хөдөлмөрийн тухай хуульд байнгын болон түр ажлын байр хоёулаа байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авсан иргэнийг байнгын ажлын байранд авч ажлуулах талаар журамлагдаагүй, энэ талаар байгууллагад дагаж мөрдөх тухайлсан дотоод журам үйлчилдэг гэх байдал тогтоогдоогүй нөхцөлд өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Мөн нэхэмжлэгчийг маргааны талаар гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь ажил олгогчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны Б/12 дугаартай тушаалыг Н.****************д 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Б/12 дугаартай тушаалын хуулбарын арын хэсэг дэх бичвэрээр тогтоогджээ. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 1221 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1221 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ