| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0855/э |
| Дугаар | 0853 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 0853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Г.Цэрэнжамц
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат
өсвөр насны шүүгдэгч Д.А хууль ёсны төлөөлөгч: Н.Д
өсвөр насны шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906 02771 1052 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д ийн А, 20 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 8, эцэг, эх , дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Д.И рүү чулуу шидэж нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талыг нь санахгүй байна. Гэрийн урд талын худаг дээр байж байгаад хохирогчийн дүүтэй нь муудалцаж байгаад чулуу шидсэн. Тамхи нэхсэнээс болсон. Тэгээд гудамжинд байсан чулууг аваад нэг удаа шидсэн гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан худаг дээр урд гудамжны зүс таних хүүхэдтэй таарсан. Тэгээд зүс таних урд гудамжны хүүхэд надаас хоёр хоногийн өмнө 3 ширхэг тамхи гуйж авсан байсан. Тэгээд би 3 ширхэг тамхиа авий гэж хэлэхэд өөдөөс юм дуугарахгүй байхаар нь би баруун гараараа зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгсэн чинь зүс таних хүүхэд уурлаад ахыгаа дуудах гээд гэрлүүгээ явсан. Би бас гэрлүүгээ орж ахыгаа дуудаад гараад ирсэн. Тэгээд манай хажуу айлын ах болох У зүс таних хүүхдийн ахтай уулзаад буцаад гэрлүүгээ явсан. Тэгэхээр нь би шарандаа газар байсан чулуу аваад шидсэн чинь зүс таних хүүхдийн ахын толгойд нь оносон гэжээ. /хх-ийн 11/
Насанд хүрээгүй хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр оройн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо болох гэртээ байж байхад манай хашаанд хамт байдаг айлын хүүхэд болох А, А 2 гудамжинд байдаг дэлгүүр орох гээд явсан. Төд удалгүй А манайд орж ирээд агаа гудамжинд Ш ахыг хүүхдүүд зодоод байна гэсэн. Тэгэхээр нь гараад очтол А гийн чихнээс нь цус гарчихсан хажууд нь 15-18 орчим насны зүс таних эрэгтэй хүүхэд бөөлжөөд зогсож байсан. Би А-г дагуулаад гэрлүүгээ явах гэтэл бөөлжөөд зогсож байсан зүс таних хүүхэд чи ахыгаа дуудаж байгаа бол би ч гэсэн ахыгаа дуудна гээд гэрлүүгээ харайгаад орчихсон. Тэгээд 20 гаран насны залууг хашаанаасаа дагуулаад гараад ирсэн. Би ахад нь болсон асуудлыг тайлбарлаад зогсож байтал бөөлжөөд зогсож байсан зүс таних хүүхэд газраас чулуу аваад ахынхаа араар шидэхэд миний зүүн хөмсөгний дээр онож гэмтээсэн. Би архи уугаагүй байсан харин бөөлжөөд зогсож байсан хүүхдээс архи үнэртэж байсан. Би уг хүүхдийг гудамжиндаа харж л байсан. Би гомдолтой байна гэжээ. /хх-ийн 8/
Насанд хүрээгүй хохирогч Д.И-н хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Э-г тогтоосон байна. /хх-н 3/
Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Н.Д-г тогтоосон байна /хх-н 9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5567 тоот дүгнэлт / хх-н 15/
1.Э.И-н биед хөмсөгний гадна хэсэгт шарх, дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-17/
Д.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,
Э.И-н эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 27-32/, 400.000 төгрөгийн эмчилгээний зардлыг хүлээн авсан баримт /хх-н 40/
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 41-42/
Д.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 38-39/
Д.А-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.
Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Д.И рүү чулуу шидэж нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Насанд хүрээгүй хохирогч Д.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би ахад нь болсон асуудлыг тайлбарлаад зогсож байтал бөөлжөөд зогсож байсан зүс таних хүүхэд газраас чулуу аваад ахынхаа араар шидэхэд миний зүүн хөмсөгний дээр онож гэмтээсэн. Би архи уугаагүй байсан харин бөөлжөөд зогсож байсан хүүхдээс архи үнэртэж байсан. Би уг хүүхдийг гудамжиндаа харж л байсан. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8/ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5567 тоот дүгнэлтээр / хх-н 15/ Э.И-ийн биед хөмсөгний гадна хэсэгт шарх, дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо,гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэж тогтоосон байна. /хх-ийн 15/ , Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би 3 ширхэг тамхиа авий гэж хэлэхэд өөдөөс юм дуугарахгүй байхаар нь би баруун гараараа зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгсэн чинь зүс таних хүүхэд уурлаад ахыгаа дуудах гээд гэрлүүгээ явсан. Би бас гэр лүүгээ орж ахыгаа дуудаад гараад ирсэн. Тэгээд манай хажуу айлын ах болох У зүс таних хүүхдийн ахтай уулзаад буцаад гэрлүүгээ явсан. Тэгэхээр нь би шарандаа газар байсан чулуу аваад шидсэн чинь зүс таних хүүхдийн ахын толгойд нь оносон гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Мөн Д.А насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-г 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН