Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М д холбогдох эрүүгийн 1906 02995 1277 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй бааранд иргэн Б.Б рүү пивоны шил шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 01 цаг өнгөрч байхад Скай нэртэй бааранд нөхөр Батболд, бэр дүү Уранжаргал, найз Шүрэнчимэг нарын хамт орсон. Бид пиво захиалж уугаад сууцгаасан. Би нилээн ганган хувцаслаад богино даашинз, өсгийтэй гутал өмсчихсөн байсан. Би  бэр дүү, найзын хамт талбай дээр бүжиглэж байтал үл таних 25 орчим насны эрэгтэй хажууд бүжиглэж байснаа намайг доромжилсон байдлаар “харваас янхан байна шүү дээ” гэх мэтээр яриад байсан. Тэгээд манай нөхөр “чи битгий хүний эхнэр доромжилоод бай” гэж хэлтэл хараагаад маргалдаж эхэлсэн. Гэтэл тэдний хамт явсан хүмүүсийн нэг нь манай нөхрийг нэг удаа цохиж авсан. Тэр үед намайг доромжилсон эрэгтэйг тэвэрч аваад доороо хийгээд барьчихсан байж байтал найзууд нь ирээд салгаад аваад явсан. Би ч мөн адил нөхрөө салгаад ширээндээ аваачиж суулгасан. Би нөхрийнхөө хажууд зогсож байтал тас хийгээд толгой уруу нэг юм цохисон. Толгой эргээд халуун төөнөөд эхэлсэн. Би яаснаа мэдэхгүй байж байтал нөхөр эхнэрийн толгой руу шилээр цохисон байна шдээ гэж уурласан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-13 дугаар хуудас/,

Гэрч А.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Батцэцэг, баз Уранжаргал, найз Шүрэнчимэг нарын хамт Скай бааранд орсон. Бид пиво захиалж уугаад сууцгаасан. Нэг залуу бүжгийн талбай дээр очоод манай эхнэрийг шоглоод байгаа юм уу, бүжиглэх гээд байгаа юм уу, мэдэгдэхгүй байсан. Тэгээд манай эхнэр ширээн дээрээ ирэхгүй тухайн залуу дээр очоод “би нөхөртэйгээ явж байна” гэж хэлтэл “чиний нөхөр ямар хамаатай юм бэ, чи харваас янхан байна шдээ” гээд доромжилж байгаа нь сонсогдсон. Би явж очоод “чи эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм бэ” гэтэл эхнэр маань ирээд салгасан. Би тэр үед ингээд намжлаа гэж бодоод ширээн дээр очиж суух гээд байж байтал пивотой шил аваад шидэж байсан. Пиво нь асгараад эргэлдэж  байгаад эхнэрийг маань оночихсон. Манай эхнэрийн толгой нь эргээд цус их гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹5886 дүгнэлтэд “Б.Б ийн биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй бааранд иргэн Б.Б рүү пивоны шил шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 01 цаг өнгөрч байхад Скай нэртэй бааранд нөхөр Батболд, бэр дүү Уранжаргал, найз Шүрэнчимэг нарын хамт орсон. Бид пиво захиалж уугаад сууцгаасан. Би нилээн ганган хувцаслаад богино даашинз, өсгийтэй гутал өмсчихсөн байсан. Би  бэр дүү, найзын хамт талбай дээр бүжиглэж байтал үл таних 25 орчим насны эрэгтэй хажууд бүжиглэж байснаа намайг доромжилсон байдлаар “харваас янхан байна шүү дээ” гэх мэтээр яриад байсан. Тэгээд манай нөхөр “чи битгий хүний эхнэр доромжилоод бай” гэж хэлтэл хараагаад маргалдаж эхэлсэн. Гэтэл тэдний хамт явсан хүмүүсийн нэг нь манай нөхрийг нэг удаа цохиж авсан. Тэр үед намайг доромжилсон эрэгтэйг тэвэрч аваад доороо хийгээд барьчихсан байж байтал найзууд нь ирээд салгаад аваад явсан. Би ч мөн адил нөхрөө салгаад ширээндээ аваачиж суулгасан. Би нөхрийнхөө хажууд зогсож байтал тас хийгээд толгой уруу нэг юм цохисон. Толгой эргээд халуун төөнөөд эхэлсэн. Би яаснаа мэдэхгүй байж байтал нөхөр эхнэрийн толгой руу шилээр цохисон байна шдээ гэж уурласан...” гэх мэдүүлэг /хэргийн 8-13 дугаар хуудас/, гэрч А.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Батцэцэг, баз Уранжаргал, найз Шүрэнчимэг нарын хамт Скай бааранд орсон. Бид пиво захиалж уугаад сууцгаасан. Нэг залуу бүжгийн талбай дээр очоод манай эхнэрийг шоглоод байгаа юм уу, бүжиглэх гээд байгаа юм уу, мэдэгдэхгүй байсан. Тэгээд манай эхнэр ширээн дээрээ ирэхгүй тухайн залуу дээр очоод “би нөхөртэйгээ явж байна” гэж хэлтэл “чиний нөхөр ямар хамаатай юм бэ, чи харваас янхан байна шдээ” гээд доромжилж байгаа нь сонсогдсон. Би явж очоод “чи эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм бэ” гэтэл эхнэр маань ирээд салгасан. Би тэр үед ингээд намжлаа гэж бодоод ширээн дээр очиж суух гээд байж байтал пивотой шил аваад шидэж байсан. Пиво нь асгараад эргэлдэж  байгаад эхнэрийг маань оночихсон. Манай эхнэрийн толгой нь эргээд цус их гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-19 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹5886Б.Б ийн биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/, хохирлын баримт /хэргийн 26-27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.