Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 135/2018/00502/И/Т |
Дугаар | 208/МА2024/00050 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2024/00050
2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 208/МА2024/00050 |
*******, *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00193 шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******
Хариуцагч ******* ******* ХХК
Гуравдагч этгээд: Монгол Улсын Засгийн газар
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* холдинг ХХК-наас ******* ******* ХХК-нд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
Б.Түвшинтулгыг ******* аймгийн Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ийг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр (нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр өөрчилж бусад нэхэмжлэгчийн адил болгосон) тус тус тогтоолгох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч *******д холбогдуулан Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч *******т холбогдуулан Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,0,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч *******т холбогдуулан Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч *******д холбогдуулан Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,0,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг тус тус гаргуулах
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З. /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , Ч.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/ нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.******* аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8867 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* холдинг ХХК-аас ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч нарыг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай
2. ... маргааны зүйл болж буй орон сууцанд 1993 оноос хойш 3-27 жил амьдарч, эзэмшиж байгаа иргэд нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тэргүүн ээлжид худалдаж авах, орон сууц хөлслөх гэрээг эхний ээлжид байгуулах эрхтэй байтал эдгээр иргэдэд тухайн орон сууцыг хувьчлах, худалдахдаа Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д заасан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүй гуравдагч этгээдэд худалдсан байх тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Маргааны зүйл болж буй орон сууцны эзэмшигчид нь тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан талаар тухайн үед нь мэдээгүй бөгөөд энэ талаар өмчлөгчид нь эзэмшигч этгээдүүдэд мэдэгдээгүй болно. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан үндэслэлээр өөрсдийн эзэмшилд авч 3-27 жил тасралтгүй эзэмшсэн болох нь зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлд дурдсан нэр бүхий этгээдүүдийг ******* аймгийн Дархан сумын 16 дугаар багийн техникийн төв 9 давхар байрны шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2..******* ******* ХХК нь маргааны зүйл болоод байгаа буюу өөрийн өмчлөлийн айлын орон сууцыг хөлслөгч буюу нэхэмжлэгч нарт болон бусад этгээдэд худалдахгүй бөгөөд уг орон сууц нь насжилт ихтэйгээс шалтгаалан цаашид хүн амьдрах хэвийн нөхцөлгүй болсон тул орон сууц хөлслөгч нарыг орон сууцыг чөлөөлөн өгмөгц тус орон сууцанд их хэмжээний засвар үйлчилгээ хийнэ. Тавдугаарт ******* холдинг ХХК, ******* тав трейд ХХК, "******* ******* ХХК гэх компаниуд нь сүүлийн 10 гаруй жил оршин суугч бидэнтэй хийсэн түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар батлуулаагүй хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн хууль зөрчиж хийсэн гэрээ байсан юм гэжээ. Орон сууц хөлслөх гэрээний харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан байдаг бөгөөд хуулийн энэ зохицуулалтад орон сууц хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх хуулийн заалт огт байхгүй бөгөөд харин гэрээг нотариатаар гэрчлүүлэх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалдаг. Мөн нэхэмжлэгч нар тус орон сууцыг ******* ******* ХХК болон бусад хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулан тус орон сууцанд оршин сууж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:
******* аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 мкв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* холдинг ХХК-аас ******* ******* ХХК-ны өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч нарыг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох.
Нэхэмжлэлийн үндэслэл:
******* аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн төв 9 давхар айлын орон сууц нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс, /тухайн үеийн нэрээр/ Бүгд Найрамдах Монгол Ард улсын Засгийн газрын хооронд 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан хэлэлцээр, 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж байгаа машин, тоног төхөөрөмж бусад эдлэлийн техникийн үйлчилгээг сайжруулах тухай хэлэлцээрийн үндсэн дээр 1979 онд ЗСБНХУ-ийн хүч, хөрөнгөөр баригдсан, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг Монголд ажиллах хугацаанд нь байрлуулах зорилгоор барьсан орон сууцны барилга юм. 1993 оноом эхлэн зөвлөлтийн мэргэжилтнүүд ээлж дараалан нутаг буцаж тэдний амьдарч байсан орон сууц эзгүй үлдэж байсан үед нэхэмжлэгч нар нь тухайн үед уг орон сууцыг хариуцаж байсан этгээдүүдтэй амаар болон бичгээр гэрээ байгуулан орж амьдарч байсан болно.
Нэхэмжлэгч нар нь 1993 оноос эхлэн тухайн орон сууцыг эзэмшин амьдарч байсан бөгөөд эдгээр нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болж буй орон сууцанд орохдоо тухайн орон сууц нь ОХУ-ын өмчлөлд байгаа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр Монголын талд шилжсэний дараа өөрсдийн эзэмшлийн орон сууцыг хувьчилж авна гэсэн ойлголтоор орон сууцанд орсон байдаг. Нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцанд амьдарч байх хугацаандаа өөрсдийн хөрөнгө, хүчээр засвар дулаалга хийж тохижуулан түрээсийн төлбөр, ус, дулаан, СӨХ-ийн төлбөрийг амьдарч байсан хугацаандаа төлж цаашид хувьчилж авна гэдэгт итгэлтэйгээр амьдарч байгаа болно.
1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ЗСБНХУ, БНМАУ хоорондын хэлэлцээрийн хоёрдугаар зүйлд: Энэхүү хэлэлцээрийн нэгдүгээр зүйлд заасан газарт баригдсан барилга, бусад обьектууд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын өмч байх бөгөөд тэхдээ тэдгээрийг Монголын талын зөвшөөрөлгүйгээр гурав дахь этгээдэд худалдах буюу шилжүүлэн өгч үл болно
Гэтэл хоёр улс хоорондын дээрх хэлэлцээрийн хоёрдугаар зүйлд заасныг зөрчиж Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлийг авалгүй 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам нь Автотракторэкспорт нээлттэй нийгэмлэгт худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь дээр дурдсан хоёр улсын хоорондын хэлэлцээрийн Хоёрдугаар зүйлийг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1, 303 дугаар зүйлийн 303.1-д заасныг зөрчсөнөөс гадна 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад ******* аймаг дахь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2003006690 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг ОХУ-ын Москва хотын Тракторэкспорт ХН-д олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн дараа дараагийн хэлцлүүд болох Тракторэкспорт НН-ээс т шилжсэн, аас Дархан Сэлэнгэ ХХК-д шилжсэн, Дархан Сэлэнгэ ХХК-аас ******* холдинг ХХК-д шилжсэн, ******* холдинг ХХК-аас ******* ******* ХХК-д шилжсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа ******* ******* ХХК-ний нэр дээр улсын бүртгэлийн 2003006690 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүсэж байгаагаас гадна маргааны зүйл болж буй орон сууцанд 1993 оноос хойш 3-27 жил амьдарч эзэмшиж байгаа иргэд нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тэргүүн ээлжид худалдаж авах, орон сууц хөлслөх гэрээг эхний ээлжид байгуулах эрхтэй байтал эдгээр иргэдэд тухайн орон сууцыг хувьчлах, худалдахдаа Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д заасан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүй гуравдагч этгээдэд худалдсан байх тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Маргааны зүйл болж буй орон сууцны эзэмшигчид нь тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан талаар тухайн үед нь мэдээгүй бөгөөд энэ талаар өмчлөгчид нь эзэмшигч этгээдүүдэд мэдэгдээгүй болно.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан үндэслэлээр өөрсдийн эзэмшилд авч 3-27 жил тасралтгүй эзэмшсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлд дурдсан нэр бүхий этгээдүүдийг ******* аймгийн Дархан сумын 16 дугаар багийн техникийн төв 9 давхар байрны шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна.
- Оросын талын өмчлөлөөс Монгол талын өмчлөлд шилжсэн үйл баримтуудыг бид шинжлэн судалсан. Гэтэл ******* ******* ХХК-ний өмчлөлд шилжсэн гэж байгаа маргаан бүхий объект тухайн журмаар явагдаагүй учраас өнөөдрийн байдлаар Олон улсын гэрээг зөрчсөн учраас ******* ******* ХХК-ийн өмчлөл гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн бид нар Олон улсын гэрээний тухай Монгол улсын хууль байдаг. Олон улсын гэрээний тухай хуульд олон улсын гэрээ гэж юу бэ гэдгийг тодорхойлсон. Олон улсын гэрээ гэх тодорхойлолтын дагуу Бүгд Найрамдах Монгол Ард улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын хоорондын байгуулсан хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Олон улсын гэрээнд тооцогдож байна. Энэ хуулийн 26 дугаар зүйлд ...Гэрээний нөгөө тал бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулна... гэж нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулсан байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц нь миний хэлсэн үйл баримтаар нотлогдож байна. Гэтэл маргаан бүхий объект нь хэлэлцээрийн хүрээнд бий болсон орон сууц байгаа юм. Яг энэ орон сууц нь Олон улсын гэрээний тухай хуулийн заалтын дагуу мөн гэрээний 2 дахь хэсэгт заасан нөгөө талын зөвшөөрлийг заавал авч байж гуравдагч этгээдэд д шилжүүлнэ гэх заалт зөрчигдсөн үйл баримтууд бид нарын хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэл гаргаж байгаа иргэд нь яагаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар өөрөөр тухай Захиргааны хэргийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон үйл баримтын үндэс бол байгаа хэлцэлтэй холбоотой асуудлыг гаргаж ирж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх гэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн хэлцэл байвал хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Хууль зөрчсөн гэдэг агуулга нь миний дээр дурдсан Олон улсын гэрээний заалт, 2 талын хооронд байгуулсан хэлцлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:
- Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан, тухайн орон сууц нь ******* ******* ХХК-ны өмч гэдэг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон, орон сууцыг шилжүүлсэн гэрээнүүд бүгд хуулийн дагуу хийгдсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд улсын бүртгэлд бичигдсэн бүртгэл үнэн зөв байх гэсэн заалт бий. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө гэв.
Хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хууль зүйн үндэслэлийн олох ёстой орлогоо шаардаж байна гэв.
Нэхэмжлэгч нараас хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:
- Нэхэмжлэгч нар шударга эзэмшигч тул олох ёстой байсан орлого гэдгийг төлөх ёсгүй, байр ашиглалтын зардлын талаар баримт байхгүй байна, хэрэв нэхэмжлэх бол тухайн үйлчилгээ үзүүлсэн аж ахуй нэгж нэхэмжилнэ, иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, Д.Нарангэрэл нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй ******* аймгийн 16 дугаар багийн Тех центрийн гэх 9 давхар айлын орон сууцны нэр бүхий иргэдийн гаргасан орон сууцны өмчлөлийн маргаантай хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.
Маргаж буй орон сууц нь ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж байгаа машин, тоног төхөөрөмж болон бусад эдлэлийн техникийн үйлчилгээг цаашид сайжруулах талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлэлцээрийн дагуу баригджээ. Хэлэлцээрийн дагуу уг орон сууц нь ОХУ-ын өмч байсан байна.
Монгол улсын эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өмчлөх эрх анх 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ОХУ-ын Трактороэкспорт ХНН-ийн өмчлөлд бүртгэгдэж,
-2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн , Л.Евгений, Е.Энхтайван, Е.Энхтөр нарын өмчлөлд;
-2003 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан Сэлэнгэ ХХК-ийн өмчлөлд,
-2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* холдинг ХХК-ийн өмчлөлд,
-2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Мөн түүнчлэн ОХУ-ын Трактороэкспорт ХНН-д хөрөнгийг захиран зарцуулах эрх шилжсэн тухай нотлох баримтын үндсэн дээр Монгол улсын иргэн нарт худалдсан байна.
Иймд тус орон сууцны өмчлөх эрхийн маргаанд Монгол улсын Засгийн газрын болон төрийн өмчийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй төдийгүй, эдгээр иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас гаргаагүй болно гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 193 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын ******* аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* холдинг ХХК-наас ******* ******* ХХК-нд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
Б.Түвшинтулгыг ******* аймгийн Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ийг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх,
нэхэмжлэгч *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгч *******ийг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгч Б.Түвшинтулгыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хангаж,
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч *******аас Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч *******аас Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,0,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч *******ээс Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцыг, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Б.Түвшинтулгыг холбогдуулан Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,0,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,2000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, хариуцагчид олгож...шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. нь шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
193 тоот шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.
Маргаан бүхий орон сууц нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс / тухайн үеийн нэрээр/, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1975 оны 04 дүгээр сарын 13- өдөр байгуулагдсан хэлэлцээр, 1979 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан хэлэлцээрийн насан дээр 1979 онд ЗСБНХУ-ын хүч хөрөнгөөр Монгол улсын нутаг дэвсгэрт баригдсан тухайн үед ЗСБНХУ-ын өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууц юм.
Тус орон сууцанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголд ажиллах хугацаандаа амьдарч байгаад 1990 оноос зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсанаар монгол иргэд тухайн үед хариуцаж байсан этгээдүүдтэй түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд цаашид хувьчилж и зорилготой амьдарч байсан болно.
Дээр дурдсан 1979 оны хоёр улсын хэлэлцээрийн 2 дугаар заалтад: "Энэхүү хэлэлцээрийн дүгээр зүйлд заасан газарт баригдсан барилга, бусад обьектууд нь ЗСБНХУ-ын өмч байх бөгөөд тэхдээ тэдгээрийг Монголын талын зөвшөөрөлгүйгээр гурав дахь этгээдэд худалдах буюу шилжүүлэн өгч үл болно" / Энэхүү хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Болно Гэтэл хоёр улс хоорондын хэлэлцээрийн дээрх заалтыг зөрчиж Монгол улсын Засгийн тарын зөвшөөрлийг авалгүй 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам нь "Автотракторэкспорт" нээлттэй нийгэмлэгт худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь дээр дурдсан хэлэлцээрийн хоёр дугаар заалтыг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1. 1300 дугаар зүйлийн 303.1 дэх заалтуудыг зөрчиж тухайн орон сууцыг олон жилийн туршид шударгаар эзэмшиж байсан иргэдийн хуульд заасан эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдож байхад шүүх энэ байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө" гэж заасныг хэрэглэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь 1979 оны ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь олон улсын гэрээ бөгөөд гэрээний заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухай
1. Шүүх "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "зохих этгээдийн эвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгохыг Улсын дээд шүүхээс тайлбарласан байх бөгөөд Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрийн 2 дахь заалт болох Монгол талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлж үл болно" гэсэн хэлэлцээрийн заалт зөрчигдсөнийг хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн дээрх гэрээний нэг тал болох Монгол улсын засгийн газраас "... тус орон сууцны өмчлөх эрхийн маргаанд Монгол Улсын Засгийн газрын болон төрийн өмчийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, эдгээр иргэдийн эөмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн зараас гаргаагүй болно" гэсэн тайлбарыг гаргажээ" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56.1.8-д заасан "хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт олон улсын гэрээ нь Монгол Улсын хуулийн Адил хүчинтэй тул гэрээний 2 дугаар зүйлийг зөрчиж хийсэн буюу Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөл авалгүйгээр хийсэн байхад шүүх хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр илт хууль бус, үндэслэлгүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1,50.2-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн нэгдэл, "Автотракторэкспорт" гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэг, түүнээс иргэн , түүнээс Дархан-Сэлэнгэ ХХК, Дархан-Сэлэнгэ ХХК-иас *******холдинг, *******холдинг ХХК-иас ************** ХХК-д шилжүүлэх хэлцэл хийгдэхэд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөл аваагүй нь хангалттай нотлогдож байхад шүүх үйл баримтыг болон хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зөвшөөрөл нь хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр гаргасан мэдэглийг ундэслэн олгосон баримт бичиг байх ёстой. Гэтэл Засгийн газрын эрх ашгийг төлөөлж оролцож байгаа гуравдагч этгээд болон хариуцагч ******* ******* ХХК зөвшөөрөл авсныгаа нотолж чадаагүй байдаг. Гуравдагч этгээдээр оролцож байгаа төрийн албан хаагч нарын тайлбар үндэслэлгүй, бусдад албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал олгосон гэмт хэрэг гэж бид үзэж зохих байгууллагад гомдлоо гаргасан байгаа. Түүнчлэн Монгол улсын олон улсын гэрээ зөрчигдсөн байхад Засгийн газрын эрх ашиг хөндөгдөөгүй гэсэн тайлбар хийсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байхад түүнийг үндэслэж шүүх буруу шийдвэрлэсэн.
2. Шүүх "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн гэдгийг Улсын дээд шүүхээс "хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нараас ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон "Автотракторэкспорт" гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгт 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл болон түүнээс хойш хийгдсэн хэлцлүүд хуулийн хориглох ямар хэм хэмжээг зөрчсөн, хуулийн тавьсан ямар шаардлагыг хангаагүй, ийнхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд ямар үндэслэлээр нийцэхгүй байгааг хангалттай үндэслэл, нотолгоогоор нотолж чадсангүй." гэж дүгнэж шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг хэрхэн авч гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа одоогийн үйл баримтыг Улсын Их Хурлын архив болон Гадаад харилцааны яамны баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр Улсын Их Хурал, Засгийн газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар зэрэг зохих төрийн байгууллагуудаас гаргуулсан нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, үндэслэл гаргаагүй байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх талаар заасан ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын -ны өдрийн 17 тоот тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ" гэж тайлбарласан. Маргаж буй хэлцэл нь олон улсын гэрээнд заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл ЗСБНХУ болон БНМАУ-ын хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрийн 2 дугаар зүйлд тухайн объектууд нь ЗСБНХУ-ын өмч байх бөгөөд тэгэхдээ тэдгээрийг Монголын талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлж үл болно" гэх байдлаар хориглосон хэм хэмжээг шууд зөрчсөн байна.
3. Шүүх олон улсын гэрээг дотоодын хуулийн адил мөрдөх тухай хуулийн заалтыг шүүх биелүүлсэнгүй.
Шүүх олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөх тухай Монгол улсын Үндсэн хуулийн заалтыг мэдэхгүйгээр, эсхүл санаатайгаар үл мэдэх байдлаар шийдэж байгаад гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд:
1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
Иргэний хуульд
56.1. Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна:
56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл
539 дүгээр зүйлд Олон улсын гэрээний талаар зохицуулжээ.
539.1. Монгол Улс олон улсын гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг харгалзана.
539.2. Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Олон улсын гэрээний тухай хуульд
"3.1.1. "Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгохоор заасан.
Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээ бөгөөд тухайн гэрээний 2 дахь заалт болох Монгол талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлж үл болно" гэсэн хэлэлцээрийн заалт илт зөрчигдсөн байхад шүүх Иргэний хуулийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж илт хууль бус дүгнэлт хийж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан олон улсын гэрээ Монгол улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтыг зөрчин хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрлэснээрээ Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтыг илт ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна.
4. Шүүх "Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасны дагуу маргаан бүхий ******* аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 мкв талбайтай 9 давхар орон сууц нь хэлцлийн үндсэн дээр худалдан авч байсан этгээдүүдийн өмч байх бөгөөд эцсийн байдлаар одоо хариуцагч ************** ХХК-ий өмч байна." гэж үзэж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчид улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, улсын бүртгэлийн үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.
5. Олон жил уг байранд хууль ёсоор оршин суусан иргэд шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж гомдолтой байна. Хариуцагч нэхэмжлэгч нарыг уг байранд удаан хугацаагаар оршин сууж байгааг үгүйсгээгүй энэ талаар маргаагүй. Иргэний хуулиар олон жил буюу 3-10 жил шударгаар оршин сууж байгаа оршин суугчдад давуу эрх эдлэх боломжийг олгосон байна. Гэтэл шүүх хуульд захирагдахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэж байна.
6. Шүүх Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1, 270-273 дугаар зүйлд заасан худалдан авах давуу эрхийг эдлэх бололцоо олгоогүй, 303 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөгчид давуу эрх эдлүүлээгүй зэрэг нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн тайлбарт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар хариуцагч хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж мэтгэлцэж чадаагүй байхад нэхэмжлэлийг илт хууль бусаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00193 тоот шийдвэр нь ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг анх 28 иргэн нэгдэж, нийлж нэхэмжлэл гаргасан. Хэрэг маань 3 шүүхээр дамжиж 4 дэх жилдээ хянагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад нэхэмжлэгч нар хариуцагчтай эвлэрч миний төлөөлж байгаа 4 хүн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж анхан шатны шүүх хурал дээр хэргээ шийдүүлсэн. Давж заалдах гомдлын гол үндэслэл нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэх үндэслэлээр гаргасан. Гол гомдоод байгаа зүйл нь маргаан бүхий орон сууц нь тухайн үеийн нэршлээр ЗХУ, Монгол улсын хооронд 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан хэлэлцээр, мөн 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан хэлэлцээрийн үндсэн дээр 1979 онд Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хүч хөрөнгөөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдсан. Тухайн үед ЗХУ-ын өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууц байсан. Тус орон сууцанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монгол улсад ажиллаж байх хугацаандаа амьдарч байсан. 1990 оноос эхлээд Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд нутаг буцсан. Тухайн орон сууц хоосон үлдсэн. Тийм учраас Монгол улсын иргэд ирээдүйд тухайн орон сууцыг хувьчилж авах юм. Нэгэнт Зөвлөлтийн өмчлөлд байгаа учир Монгол улсад шилжиж ирнэ гэх ойлголтоор тухайн үед эзэмшиж байсан этгээдүүдтэй түрээсийн гэрээ хийж амьдарч байсан. Орон сууцны талаар хоёр улсын хэлэлцээрийн хоёр дахь заалт байдаг. Энэхүү заалт нь энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйл заалтад баригдсан барилга, бусад объектууд нь ЗХУ-н өмч байх бөгөөд, тэгэхдээ тэдгээрийг Монголын талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлж өгч үл болно гэсэн заалт байгаа. Уг заалтад үндэслэж нэхэмжлэлийг гаргасан. Яагаад уг заалтыг үндэслэсэн гэхээр тухайн объект ОХУ-н өмч байсан. Уг өмчийг хувьчлах дээрээ тулж гуравдагч этгээдэд хувьчлах гэж байгаа бол хоёр улсын хооронд хийсэн хэлэлцээрийн 2 дахь заалтыг баримталж Монголын талын Засгийн газрын зөвшөөрлийг заавал авах ёстой байжээ. Гэтэл авалгүйгээр ОХУ-д байхад нь хувьчилчихсан байна. Тийм учраас хоёр улсын хооронд хийсэн хэлэлцээр бол ОУ-н гэрээнд тооцогддог. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 2 дахь зүйлийн 2.2-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэсэн заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх ОУ-н хооронд хийсэн гэрээний заалтын баримтлаад Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримталж шийдвэрлэх боломжтой байтал зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл биш байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь, хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан заалтыг давхар баримтлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байтал уг заалтуудыг баримталсангүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хоёр улсын хоорондын хэлэлцээрийг дүгнэхдээ тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Засгийн газрын итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан. Гуравдагч этгээдүүд Монгол улсын Засгийн газрын эрх ашиг нь хөндөгдөөгүй гэсэн тайлбарыг бичсэн. Энэ дээр нэхэмжлэгч нар Засгийн газрын эрх ашиг хөндөгдсөн үү, үгүй юу гэдгийг сонирхоогүй. Зөвхөн 1979 оны хэлэлцээрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлж үү, Монгол улсын Засгийн газар уг объектыг хувьчлахдаа зөвшөөрөл албан ёсоор өгсөн үү гэдэг дээр тайлбар авахыг хүсэж байсан. Тэгтэл эрх ашиг нь хөндөгдөөгүй гэдэг тайлбар нь бид нарын хүсээд байгаа тайлбар биш. Энэ тайлбарыг харахад Монгол улсын Засгийн газар уг зөвшөөрлийг өгөөгүй юм байна. Өгсөн бол хоёр улсын хооронд болж байгаа учир бичгээр өгч таарна. Бичгээр өгсөн зөвшөөрөл нь хавтаст хэрэгт авагдсан байх ёстой. Гэтэл ямар ч зөвшөөрөл өгсөн баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Хоёр улсын хооронд байгуулагдсан 1979 оны хэлэлцээрийн 2 дахь заалт ноцтой зөрчигдсөн байна. Тийм учраас уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэж үзэж байна. Уг үндэслэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анхны нэхэмжлэлийн шаардлага нь ОУ-н гэрээ буюу ЗХУ, БНМАУ гэсэн хоёр улсын хооронд байгуулсан 1971, 1979 оны хэлэлцээрийн заалтуудыг зөрчсөн учраас Тунгалагт шилжсэн, Дархан-Сэлэнгэд шилжсэн, ******* *******т шилжсэн гэх бүх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хэргийг шалгах явцад тусгаарлаад нэгтгээд явахад нотлох баримтууд алга болсон. 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2382 дугаартай гадаад хэргийн сайдын бичвэр байдаг. Уг бичвэрт 1979 оны хэлэлцээрийн дагуу баримталсан нөхцөл нь хоёр талын хоорондын хэлэлцээрийн түвшинд явж байна. Энэ дээр шүүхэд нэхэмжлэл гаргахгүй. Талууд хүчин төгөлдөр гэрээ байгаа учраас, улс хоорондоо уг асуудлыг шийднэ гэсэн байдлаар хариу өгсөн байдаг. Уг баримт алга болсон.
2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Батбаатар, ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Нэмэгдүүлсэн шаардлага мөн хавтаст хэргээс алга болсон байдаг. Би өөрөө үүнийг бичиж өгсөн байдаг. 1993 оноос дандаа түрээсийн гэрээ байгуулж явсан байдаг. Түрээсийн гэрээ Иргэний хуульд зааснаар хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэвэл Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл энэ олон он хугацааны турш байгуулсан түрээсийн гэрээ бүгд хүчин төгөлдөр бус. Түрээсийн төлбөр төлсөн мөнгөө буцааж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хавтаст хэргээс алга болсон. Нотлох баримтаар гаргаад УИХ-н тамгын газар, гадаад яамнаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд яг одоогийн байдлаар хэлцэл хүчин төгөлдөр учраас уг хэлцэл ямар журмаар, яаж нэмэлт өөрчлөлт оруулж, яаж монголын талд эд хөрөнгийг шилжүүлдэг вэ гэдгийг нотолж байгаа юм. Дараа нь өмчлөгч орон сууж байгаа иргэдэд яаж орон сууц шилждэг вэ гэдгийг нотолсон нот бичиг солилцож байж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байж, монголын талд шилжих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл маргаан бүхий объектыг Монголын талд шилжүүлсэн баримтыг хариуцагч тал гаргаж өгч чаддаггүй.
Хамгийн сүүлийн нот бичиг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр талууд орон сууцны барилга нь оршин суугаа иргэдийн эрхийг болон ашиг сонирхлыг харилцан хамгаалж хүндэтгэнэ гэж бичсэн. Нот бичгийн заалтууд зөрчигдсөн байдаг. Хариуцагч Иргэний хуулийн 93 дугаар зүйлийг яриад байна. Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэдэг. Бид нар хууль ёсны эзэмшигч биш гэж маргаж байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулна гэдэг маань хууль ёсны эзэмшигч биш гэж маргаж байгаа. Эзэмшил хэзээ үүсэх вэ гэхээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ аваагүй учраас ******* ******* ХХК нь хууль ёсны эзэмшигч биш. Эзэмшил, өмчлөл хоёр өөр ойлголт. Гэтэл хариуцагч бид нар хууль ёсны эзэмшигч гэж маргаад байдаг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг барьж шийдээд байгаа юм. Энэ нь өмчлөлтэй холбоотой асуудал гэдэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үүгээр нотлогдож байна. Анхан шатны шүүх Олон улсын гэрээ хууль хууль биш гэж дүгнээд байгаа. Ийм байж болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, илт хууль бус шийдвэр гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх харамсалтай, хууль зөрчсөн шийдвэр гаргасан. ******* ******* ХХК ямар нөхцөл байдалтай байна гэхээр хуулийг шүүхдээд уландаа гишгэсэн компани байгаа. Шүүгчийн захирамжаар цахилгаан, тогийг тасалж болохгүй гэсэн байхад түүнийг зөрчиж халаалтыг нь зогсоож хүний амь нас хохирсон асуудал байгаа. Нас барсан айлын бүх хөрөнгийг гаргаад шидчихсэн. Үүнийг анхан шатны шүүх хууль ёсны юм шиг шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 106, 303 дугаар зүйлд зааснаар олон жил оршин суусан хүмүүс шударга эзэмшигчээр тогтоолгох нь хуулиар зөвшөөрчихсөн зүйл. Хуулийн боломжоос давж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хүмүүс тухайн үедээ хэнээс хэнд шилжиж явж байгааг ч мэдэхгүй явсан. Гэтэл түрээслүүлэгч солигдох бүрт оршин суугчдадаа мэдэгдэх ёстой гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 193 дугаартай шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах Улсын дээд шүүхээс батлан мөрдүүлж байгаа аргачлал журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Улсын дээд шүүхээс гаргасан дүрмийн дагуу шүүхийн шийдвэрийг агуулга, хэлбэрийн хувьд тодорхойлж уг аргачлалын дагуу баталж бүрдүүлж гаргахаар заасан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 1 буюу 5 дугаар хавсралтаар баталсан шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын тодорхойлох хэсэгт заавал хэргийн оролцогчоос гаргаж байгаа бүх нотлох баримт мэдээллийг бүрэн тусгана. Ингэхдээ ангилж, бичмэл нотлох баримтуудыг хэрхэн гаргаж өгсөн, түүнийг хэрэгт хэрхэн үндэслэх хэсгийн үндэслэл болгож байгааг нэрлэн зааж дурдана. Үндэслэл, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, түүний татгалзал гэх дарааллаар заана гэж заасан байдаг. Уг шийдвэр дээр зөрсөн, зөвхөн шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбаруудын хэмжээнд тодорхойлох хэсгийг хязгаарлаж бичсэн.
Хэргийг тусгаарлах нэгдэх ажиллагаа удаа дараа явагдсан байдаг. Өмнө нь өөр дүүрэгт шийдэгдэж байх хугацаанд, түүний дараа олон оролцогч нар, олон нутаг дэвсгэрт байсан ба шүүх хуралдаанд ирэхгүй байсан учир тусгаарлаж, эвлэрсний дараагаар буцаж нэгтгэгдсэн байсан. Нэгтгэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтууд хангалттай авагдаагүй байгаа. Бичмэл нотлох баримтын шаардлагын хувьд хуульд заасан журмын дагуу тодорхой нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авах шаардлагатай нотлох баримтууд байсан боловч эдгээр нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй байдаг.
Түүний дараа ноцтой зөрчил гэж үзэж байгаа агуулга нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч З. зөвхөн ******* холдингоос ******* *******-руу шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах талаар хамгийн сүүлийн хүчинтэй хэлцлийн хувьд өмнөх агуулгуудыг шаардлагагүй гэдэг байдлаар амаар хуралдаан дээр тайлбарласан. Үүнийг анхан шатны шүүх өөрчилсөн шаардлага гэж үзэж, ямар нэгэн байдлаар багасгаж байгаа юу? үндэслэлийг дурдаж байгаа тохиолдолд заавал бичгээр томъёологдож хариуцагч талд гардуулж, хариуцагч тал хариу тайлбараа хуульд заасан үндэслэл журмын дагуу өгөх ёстой байтал уг ажиллагааг хийхгүйгээр, бүр өмнө нь Тракторэкспорт-оос Тунгалаг руу, Тунгалагаас Дархан-Сэлэнгэ рүү, Дархан-Сэлэнгээс ******* холдинг рүү, ******* холдинг-оос ******* ******* луу шилжүүлсэн хэлцлийг анх бичгээр гаргасан Б.Түвшинтулгын нэхэмжлэл дээр байгаа бүх шаардлагыг энэ хэргийн хүрээнд шийдээд орхигдуулчихсан. Уг хэргийн шийдвэр зөвхөн ******* холдинг-оос ******* ******* луу шилжүүлсэн бүртгэлийн маргаан юм шиг анхан шатны шүүхийн шийдвэрээс уншигдаж байна. Гэтэл ******* холдинг-оос ******* ******* луу шилжүүлсэн хэлцэл гэж байхгүй. Зөвхөн толгой компани өөрийн охин компани руу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хөрөнгө шилжүүлсэн тогтоол байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмаараа заавал хүчин төгөлдөр мөн. 2002 оноос үйлчилж байгаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах хэлцэл нь заавал хэлцлийн тодорхой хэлбэр, арилжих, бэлэглэх, худалдах, бусад өр барагдуулах хэлбэрийг нотариатаар заавал гэрчлүүлсний үндсэн дээр бүртгэнэ гэсэн заалтыг зөрччихсөн. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* холдинг-оос ******* ******* луу шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан шинж биш гэж хэлсэн боловч тэр хэлцэл нь хэрэг дотор байхгүй байгаа. Хэлцэл гэж яригдах зүйл нь хэрэг дотор байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай тодруулах ажиллагаа хийгдэхгүйгээр энэ хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа нь өөрөө Иргэний хуулийн суурь зохицуулалт, Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т заасны дагуу бичгээр хийх хэлцлийг заавал нотариатаар гэрчлэн судлуулах зарчмыг заавал хангана гэх зарчмуудыг бүгдийг нь зөрчсөн байгаа.
Засгийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулсан байдаг боловч ОХУ-н Засгийн газар уг хэрэгт оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа нь Монгол улсын хууль тогтоомжийг мөн зөрчиж байна. Яагаад гэвэл Засгийн газрыг татна гэж үзэж байгаа бол 1971, 1979 оны одоо хүчин төгөлдөр, төрийн мэдээлэлд нийтлэгдчихсэн хэлэлцээрүүдийн заалтаар ОХУ-н аль аль эрх ашиг нь хөндөгдөнө. Яагаад гэвэл 1979 оны одоо хүчин төгөлдөр гэж дүгнэгдсэн байгаа хэлэлцээр нь өөрөө аль нэг талын зөвшөөрөлгүйгээр хоёр улсын Засгийн газрын түвшинд нөхөрсөг хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдэх ёстой. Энэ асуудал нь гадаад хэл дээрх нотлох баримтуудыг монгол хэл дээр бүрэн гүйцэт буулгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж байгаа нь тодорхойгүй, үнэлэхгүй орхисон нь тодорхойгүй явсантай холбоотой. Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай тогтоол дээр 1971 оны хэлэлцээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас 2008 онд гарсан Улсын дээд шүүхийн тогтоолыг улсын бүртгэлийн маргаан шийдэгдчихсэн учраас дахин нотлох шаардлагагүй гэх байдлаар маргадаг. Гэтэл бүртгэлийн маргаан дээр яригдаж байгаа зүйлүүд нь бусад нотлох баримтуудтайгаа зөрөлдөөд байгаа. Жишээлбэл төрийн мэдээлэл дээр хэвлэгдсэн байгаа ОУ-н мэдээлэл дээрээ одоог хүртэл талууд газартай холбоотой, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг харилцан хэлэлцээрийн журмаар өмнөх хэлэлцүүлэг хэвээрээ, зөвхөн цөөн тооны заалтыг өөрчилсөн болохоос биш албан нот бичгээр одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдүүлж байна. 2002 онд иргэн Тунгалагт Тракторэкспорт гэдэг компаниас шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ дээр 2020 он Монгол улсын Засгийн газрын гадаад харилцааны яам уг хэлцлийг хийх зөвшөөрлийг өгчихсөн гэж бичсэн. Тэр зөвшөөрөл нь олгогдоогүй гэсэн утгатай тайлбарууд гадаад харилцааны яамнаас шүүхийн журмаар ирсэн. Улсын бүртгэл дээр бүртгүүлчихсэн худалдах, худалдан авах гэрээ бөгөөд гадаад харилцаанаас ирээд байгаа бичгүүд хоорондоо зөрүүтэй байгаа. Гэтэл уг зөрүүг шүүх үнэхээр 2002 онд гадаад харилцааны яам Монголын нутаг дэвсгэрт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх зөвшөөрлөө өгчихсөн байгаа бол энэ хэрэгт хэлцэлтэй холбоотой зүйл ямар ч үндэслэл байхгүй. Тэгтэл хамгийн том ээдрээ, зангилаа асуудлыг шийдээгүй. Уг маргаантай асуудлууд байхад Улсын дээд шүүхийн бүртгэлийн асуудлыг шийдээд, иргэний асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан байгаа асуудлыг бүртгэлийн маргаан шийдвэрлэгдсэн гэж ярьж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1.1-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан гэж нийцэхгүй тайлбар гаргаад байгааг нь анхан шатны шүүх хүлээж авч үнэлсэн гэж үзэж байна. Энэ асуудлыг бүрэн гүйцэт дүгнээгүй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын зүгээс ОХУ-г гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулахгүй бол болохгүй гэх байр суурийг Д.Дэлгэрмаа, Д.Нарангэрэл төлөөлөгч нар бичгээр өгсөн байдаг. Гэтэл уг хүсэлтийг хангаагүй. Энэ нь Засгийн газрын ОУ-н гэрээний тухай хуульд заасан ОУ-н хэрэгжилтийг хангах хүрээнд зайлшгүй ОХУ-г оролцуулахгүй бол болохгүй гэх маш үндэслэл бүхий хүсэлт өгч байхад тэр хүсэлтийг маш тодорхойгүй байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т заасныг баримтлахгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай гэж байна. Монгол улсын шүүх ОУ-н гэрээ, хуулиа барихгүй, Иргэний хуульд заасан зохицуулалтуудаа барихгүй, чухал асуудлыг шийдэж болох юм шиг, маргаад байгаа байдлыг хүлээж авсан байдлаар дүгнэлт өгсөнд маш их гомдолтой байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд тайлбар хэлье. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Сүүлийн олон жил орон сууцыг түрээсэлж, төлбөрт өгч амьдарч байсан. Түрээсийн гэрээ нь бүртгэгдээгүй учраас хууль бус гэдэг зүйлийг тайлбарлаж байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтыг заагаад өгчихсөн байгаа. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар орон сууц хөлслүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх хуулийн тусгайлсан шаардлага байхгүй. Тийм учраас тус хуульд зааснаар улсын бүртгэлийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага байхгүй.
Батбаатарын ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт байхгүй гэдэг. Анхан шатны шүүх дээр энэ талаар яригдсан. Өнөөдрийн байдлаар Батбаатарын тухайд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авч хариуцагчид гардуулсан зүйл байхгүй. Нэг талаасаа ихэсгээгүй гэсэн үг. Өөрсдийгөө хөлсөлж амьдарч байсан учраас шударга эзэмшигч гэж яриад байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан. Гэтэл уг хөрөнгө гээд байгаа, хөлсөлж сууж байгаа орон сууц нь эзэнгүй эд хөрөнгө биш. Эзэмшигч нь ******* ******* ХХК. Түрээсийн гэрээ байгуулж амьдарч байсан болох нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдана. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж амьдарч байсан. Маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар талд байгаа. Нэхэмжлэгч *******ы тухайд ******* ******* ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцны тоотыг хөлсөлж байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар талд байгаа. ******* нь маргаан бүхий орон сууцны тоотыг түрээсэлж байсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж эзэмшигчээр тогтоолгоё гэдэг. Гэтэл уг маргаан бүхий орон сууцны тоотыг Энхболд гэх хүн 2016 оны 12 дугаар сарын 01-ний орон сууц хөлслөх гэрээ байгуулж ажиллаж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан. Мөн ******* нэхэмжлэгчийн тухайд тоотыг түрээсэлж байсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл ******* биш иргэн Болормаа гэдэг хүн ******* ******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөлслөх гэрээ байгуулж амьдарч байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар талд тус тус авагдсан. Өөрөөр хэлбэл шударга эзэмшигчээр тогтоолгоё гэх *******, ******* нар тус орон сууцанд амьдарч байгаагүй, орон сууц хөлслөх гэрээ байгуулж байгаагүй.
Ч.Анар өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хийхэд гомдлын агуулга нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа амаар тодорхойлоод, ******* холдинг ХХК-с ******* ******* ХХК-д шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг амаар гаргаад түүнийг нь хянаж шийдсэн мэтээр шүүхэд үндэслэлгүй тайлбарлаж байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.гаас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага бичгээр гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. Тэгэхдээ төлөөлөгч шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцож байна. Өмнөх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Нэхэмжлэгчийн шаардлага өөрчлөгдсөн. ******* холдинг-оос ******* *******-т шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн. ******* холдинг ХХК-с ******* ******* ХХК руу шилжээд байгаа үйл явдал нь ******* холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай хөрөнгө шилжүүлэх тухай шийдвэр байдаг. Уг хөрөнгөөр ******* холдинг ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй 18 хөрөнгийг өөрийн охин компани болох ******* *******т шилжүүлсэн байдаг. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж буюу хоёр улсын хоорондын буюу ОХУ-с өөрийн Тракторэкспорт нийгэмлэг нь Тракторэкспорт нийгэмлэгтээ тухайн хөрөнгийг худалдан борлуулж, Монгол улсын иргэн Тунгалагт шилжүүлж байгаа эдгээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
2-3 дугаар хавтаст хэрэгт бүх нотлох баримтууд улсын бүртгэлээс татагдсан. Нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байгаа. Ямар нэгэн байдлаар хэргийг нэгтгэхдээ нотлох баримтыг үрэгдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдаагүй гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1979 оны хэлэлцээрийн 2 дугаар заалтад заасныг шүүх тайлбарласан. Хангалттай тайлбарласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Ч.Анар өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дараагийн агуулга нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь гадаад хэл дээр байхад орчуулагдахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нь буруу гэсэн тайлбарыг өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гадаад харилцааны яам, улсын бүртгэлийн ерөнхий газар, мөн ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн баримтууд орос хэл дээр болон монгол хэл дээр байгаа. Ийм байдлаар ирсэн болох нь тодорхой байна. Уг үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
ОХУ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй агуулгаар маргаж байна. Харин ОХУ-н сайд нарын зөвлөлийн 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 705 дугаартай тогтоол, мөн 1990 оны дугаар сарын 24-ний өдрийн 1172 дугаартай тогтоол, захирамжуудаар маргаан бүхий орон сууц, түүний урд байгаа барилгыг гадаад худалдааны нийгэмлэгт шилжүүлсэн. Улмаар гадаад худалдааны нийгэмлэг нь ОХУ-н Хөдөө аж ахуйн машин үйлдвэрийн газраас худалдан авсан хөрөнгүүдээ Москва хотод байрлах нээлттэй нийгэмлэгт 1,500,000 ам доллароор худалдсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан. Энэ нь ОХУ-н эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхгүй. Тэр утгаараа шүүхээс гарах шийдвэр нь ОХУ-н эрх ашиг нь хөндөгдөхгүй байх тул гуравдагч этгээдээр татах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
З. төлөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд ******* холдинг ХХК-с ******* ******* ХХК-д шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдэх боломжгүй байсан. Тийм учраас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь ******* аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* холдинг ХХК-наас ******* ******* ХХК-нд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
Б.Түвшинтулгыг ******* аймгийн Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ийг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр, *******ыг Дархан сумын ******* багийн техникийн төв 9 давхар байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ******* ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар маргаж буй орон сууцны эзэмшигч нарыг тус тусын байрнаас албан чөлөөлүүлэх, байр чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлого гэж *******ас
тогтоолгох, нэхэмжлэгч ын эзэмшиж буй орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
4.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар : ******* аймаг, Дархан сумын 16 дугаар баг, техцентрийн 9 давхар орон сууц нь ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж ба бусад эдлэлүүдийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зөвлөлтийн техникийн төвүүд байгуулахад зориулж БНМАУ-д газар олгох ба тус төвүүдийг барих нөхцлийн тухай ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдсны дагуу Дархан хотын 10-р бичил дүүрэгт байрлах 7.5 га талбайтай газрыг төлбөргүй, хугацаагүй ашиглахаар олгож, гэрээний нөхцлүүдийн үндсэн дээр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн төвийн иж бүрдэл гэх Техник худалдааны төвийн 2 давхар барилга, 9 давхар орон сууцны барилгууд баригдаж 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оржээ.
Энэ үеэс тус 9 давхар орон сууцны барилга, Техник худалдааны төвийн 2 давхар барилгууд нь тус тус ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яамны Автоэкспорт, Трактороэкспорт гадаад эдийн засгийн нэгдлүүдэд харьяалагдаж байгаад 1990 оны дугаар сарын 24-ний өдрийн ЗСБНХУ-ын СнЗ-ийн 1172 дугаар захирамжаар дээрх нэгдлүүдийн эрх үүргийг хүлээн авагч Автотрактороэкспорт гадаад худалдааны нэгдэлд шилжсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 103-104-р тал/
ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон Автотрактороэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэг нь 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний 2-т зааснаар яам нь Автоэкспорт ба Тракторрэкспорт гадаад эдийн засгийн харилцааны байгууллагын Унгар, Ардчилсан Герман улс, Монгол, Польш, Чехословак, Куба улс дахь техник-худалдааны төвүүдийг тэдгээрийн үлдэгдэл үнэ болох 47.663 мянган зөвлөлтийн рублээр худалдаж, Автотрактороэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр талын ар/
Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж Оросын Холбооны Улсын эдийн засгийн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн танхимд Р-5903.16 тоот бүртгэлд 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдагч гэх Автотракторэкспорт нээлттэй хувьцаат нийгэмлэг /АТЭКС/-ийг төлөөлж ерөнхий захирал Игорь Константинович Терентьев нэг талаас, нөгөө талаас дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж, Москвагийн бүртгэлийн танхимд 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 852-...3 дугаарт бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдан авагч гэх Тракторэкспорт нээлттэй хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий захирал Михайл Сергеевич Левитин нар нь 1999 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дархан хотод байрлах техник худалдааны төвийг худалдах, худалдан авах гэрээ-г Дархан хотод хийж мөн өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хавсралтаар техник худалдааны төвийн эд хөрөнгийг хүлээлцэхэд техник худалдааны төвийн иж бүрэн барилга, орон сууцны байшин, бусад эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлцсэн байхаас гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ОХУ-ын Москва хотын Трактороэкспорт ХН-ийн өмчлөлд улсын бүртгэлийн 2003006690 дугаарт бүртгэгдэж, 0004619 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн , 124-125 -р тал/
Трактороэкспорт нээлттэй нийгэмлэг болон Монгол Улсын иргэн нар нь 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын Дархан хотод байрлалтай Техник-худалдааны төвийг худалдан авах, худалдах гэрээ-г байгуулж улмаар 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2003006690 дугаарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, түүнд 01356 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосноор хөрөнгийн өмчлөгч болсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 37, 105-1/
Үүний дараа Иргэн нь үл хөдлөх хөрөнгийг Дархан Сэлэнгэ ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр, Дархан Сэлэнгэ ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж 01506 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь ******* аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах Трактороэкспорт нэгдлийн орон сууцны барилгыг Дархан Сэлэнгэ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг ******* аймгийн Захиргааны хэргийн шүүх 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах болон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаар тогтоолоор... нэхэмжлэгч И.В.Тарасенкогийн ******* аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2003006690 дугаарт бүртгэж олгосон өмчлөх эрхийн 01506 дугаар гэрчилгээг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Трактороэкспорт нэгдлийн 9 давхар орон сууцны барилгыг Дархан Сэлэнгэ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 115-123 дугаар тал/
Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ******* аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах 8867 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай /9 давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга/ үл хөдлөх эд хөрөнгийг Дархан Сэлэнгэ ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзсэн.
Тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Дархан Сэлэнгэ ХХК болох нь тогтоогдсон гэж үзнэ. Дархан Сэлэнгэ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр ******* холдинг ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000184*******1 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 39, 108, 111 дүгээр тал/
Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ******* холдинг ХХК -ийн өмчлөлд шилжин тус компани нь 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000428409 дугаар гэрчилгээг ******* ******* ХХК-нд олгожээ.
******* аймаг, Дархан сум 16 дугаар багт байрлах техцентрийн 9 давхар айлын орон сууц анх ашиглалтад орсон 1993 оноос маргаан гарах хүртэл хугацаанд оршин суугчид нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй орон сууц ашиглах /түрээсийн/ гэрээ байгуулан эзэмшиж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө хариуцагч ******* ******* ХХК -ийн өмчлөлд шилжсэний дараа тухайн хөрөнгийг засварлах, орон сууцны түрээсийн гэрээг цуцлах зэрэг асуудлаас үүдэн тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох талаар маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч ын хувьд Агротехсервис ХХК-тай 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан өрөө, тасалгаа, орон сууцны байр түрээслэх гэрээ, Дархан Сэлэнгэ ХХК-ийн 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орон сууцны байр түрээслэх гэрээний дагуу 9 давхар орон сууцны 4 тоот орон сууцыг түрээслэн амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал/
5. Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар маргаан бүхий ******* аймаг, Дархан сум 16 дугаар багт байрлах техцентрийн 9 давхар байрны орон сууцны өмчлөгч ******* ******* ХХК болох нь тогтоогдсон байна.
Тухайн хөрөнгийн өмчлөгч болон улсын бүртгэл хүчингүй болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
6. Нэхэмжлэгч ын маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж заасан.
Эд юмсын буюу эд хөрөнгийн эрх бүхий этгээд нь иргэний хуулийн зохицуулалтын дагуу эд юмсыг эзэмших эрхтэй байдаг. Энэ нь эд хөрөнгийн эрхийн агуулгаас үүдэн гарч болдог. Тухайлбал хэн нэг өмчлөгчийн эд зүйлийг үнэ төлбөргүйгээр ашиглах, эсхүл өмчлөгч нь эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх зэрэг гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсдэг.
Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч нь 1993 онд Агротехсервис ХХК-тай 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өрөө, тасалгаа, орон сууцны байр түрээслэх гэрээ байгуулснаар тухайн орон сууцыг гэрээний туршид өөрийн мэдэлд байлгах буюу эд хөрөнгийг эзэмших эрх үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авснаар шударга эзэмшигч болсон байна.
Эд хөрөнгийг эзэмших, эд хөрөнгө өмчлөх тухай ойлголтууд өөр бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдгаараа ялгаатай.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч байсан боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдсоноор тухайн өмчлөгчтэй эд хөрөнгийг эзэмших талаар хэлцэл хийгээгүй тул түүнийг тухайн хөрөнгийн хувьд шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаар хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах эрхийг олгосон.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар маргаан бүхий 9 давхар айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* ******* ХХКгэж шүүх дүгнэж байна.
8. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
******* аймгийн, Дархан сумын 16 дугаар баг, Техцентрийн 9 давхар айлын орон сууцны өмчлөгч нь ******* ******* ХХК болох нь тогтоогдсон гэж шүүх үзэж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлага үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны 04 тоотыг 1993 оноос эхлэн маргаан гарах хүртэл хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан боловч тухайн хөрөнгийн өмчлөгч солигдсоноор түүний эзэмшил дуусгавар болсон байх ба тухайн хөрөнгийн өмчлөгч ******* ******* ХХК-ийн хувьд нэхэмжлэгч ын хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар:
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй, маргаан бүхий айлын орон сууц ЗСБНХУ-ын өмч боловч Монгол талын зөвшөөрөлгүйгээр худалдаж буюу шилжүүлж болохгүйгээр зохицуулсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгө нь Монгол талын зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодын хуулийн этгээд болон иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдагдаж, улмаар бусдын өмчлөлд шилжих зэрэг хууль бус үйл ажиллагаа явагдсан нь илтэд байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий орон сууцны өмчлөл болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Хөрөнгийн өмчлөл болон улсын бүртгэлийн талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ талаар шүүх дахин шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийсэн байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий айлын орон сууцны 04 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан бөгөөд хөрөнгийн өмчлөгч солигдсоноор түүний урд байгуулсан гэрээ дуусгавар болсон байх ба хөрөнгийн өмчлөгч нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бусдын буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийг үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул түүний гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ******* реалиор ХХК -д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар 2021 оны 12 сарын 27-ны өдөр түүний нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.Баттулга нарын 35 нэр бүхий иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх тухай ******* дугаартай захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.
Ийнхүү хэргийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад мөн шүүхийн 20 оны 03 сарын 01-ний өдрийн 00548 дугаартай хэрэг тусгаарлах тухай захирамжаар хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 38 нэхэмжлэгчтэй хэргийг нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус тусдаа гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг ээлжлэн гаргаснаар хэрэг шийдвэрлэлт удааширсан гэсэн үндэслэлээр хэргийг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлаж шийдвэрлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгэх болон тусгаарлан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрх зүйн акт болон хэргийн оролцогчдоос ирүүлсэн баримтуудыг хуулбарлаж байгаа нь нотлох баримтын хуульд заасан шаардлагад нийцүүлээгүй, баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх байдлаар хэргийг эмхэтгээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 850 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form