Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0856

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Алтанцэцэг

шүүгдэгч М.Б өмгөөлөгч: А.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч М.Х өмгөөлөгч: Г.Н

хохирогч: Б.Ц

шүүгдэгч: М.Б, М.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт М Б, Б овогт М Х нарт  тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806093690022 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр  сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт М Б 19 оны 12 дугаар  сарын 15-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт,  тоотод оршин суудаг, улсаас авсан гаьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Х, 19 оны 12 дугаар  сарын 08-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектурч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам  бүл 4, ээж, эхнэр, нэг хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

М.Б нь М.Х бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Ц.АУБЧ улсын дугаартай Тоёотоа приус-201 маркийн тээврийн хэрэгслийг 4 хоногийн хугацаатай түрээслэн гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар  бий болгосон,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Н машины түрээсийн гэрээ байгуулан   улсын дугаартай Тоёота алион маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар байрны гадна Б.Ц машин түрээсийн гэрээ байгуулан Тоёота марк-2  105 загварын  УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

М.Х нь М.Б  бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Ц.А улсын дугаартай Тоёотоа приус-201 маркийн тээврийн хэрэгслийг 4 хоногийн хугацаатай түрээслэн гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар  бий болгосон,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Н машины түрээсийн гэрээ байгуулан 58-44 УНЛ  улсын дугаартай Тоёота алион маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар байрны гадна Б.Ц машин түрээсийн гэрээ байгуулан Тоёота марк-2  105 загварын  УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал     бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

          Шүүгдэгч М.Х   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

           Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би  улсын дугаартай Марк 2 загварын авто машинаа өмнө түрээслүүлдэг байсан. Ерөнхийдөө түрээслүүлээд 1 жил болж байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х холбогдоод машин түрээслэх гэсэн юм гэж хэлээд ганцаараа ирсэн. Би нөхөртэйгээ байсан. Хятадаас хүмүүс ирдэг. Налайх, хот хоёрын хооронд явна. 10 хоног түрээслэнэ гэж хэлсэн. Машинаа авна гэж ажилд саад болохгүй биз дээ гэж асуухад нь бид нар гэрээгээ хийж, мөнгөө өгвөл асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд машинаа хүлээлгэж өгөх гэтэл 100.000 төгрөг байна. 10 хоногийн төлбөр бүтнээр өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжийн төлбөрийг өдөр 2 цагт шилжүүлнэ гэж хэлсэн боловч хэлсэн цагтаа шилжүүлээгүй, залгахаар утсаа авахгүй, утсаа хаагаад алга болсон. Х машин хүлээж аваад, Б  мөнгө авч ирж өгч байсан. Тухайн үед хоёр утасны дугаар өгсөн боловч холбогддоггүй байсан. Бид нар машинаа хайсан боловч олоогүй. Машинаа үнэлүүлсэн /1999 оны 2006 онд ирж байсан/ 3.500.000 төгрөг болсон. Үнэлгээний 80.000 төгрөг, өдрийн 60.000 төгрөгөөр машинаа түрээслэдэг байсан. 10 дугаар сарын 22-ны өдрөөс түрээсийн мөнгө өгөөгүй байгаа тул дээрх мөнгийг нэхэмжилж байна гэв.

          Автомашин түрээслэх гэрээ /хх-н 4-5/

          Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2016 оноос эхлэн автомашин түрээсийн үйлчилгээний эрхтэй Таван тэс фэйнанс ХХК-г байгуулан ажиллуулж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний ажиллуулдаг компани дээр 2 залуу ирсэн. М.Б гэх залуудУБЧ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн машиныг гэрээ хийж 4 хоногийн хугацаатай 1 хоногийн 60.000 төгрөгөөр түрээслэсэн. Тэгтэл байгуулсан гэрээнийхээ дагуу 4 хоногийн дараа түрээсийн хугацаа дуусахад М.Б өөрийн 4 гэх дугаараа салгаад ямар ч сураггүй 7 хоног алга болсон. Улмаар би Баянгол дүүрэгт байрлах гэрийн хаягаар нь очтол Б гэртээ байсан ба би шууд цагдаа дуудсан юм. Тэгээд бид 2 Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд хуулийн дагуу шийдүүлэх гээд өргөдлөө бичээд байж байтал Б надаас гуйсан. Маргааш машиныг чинь өгөөд төлбөр тооцоогоо дуусгий гэхээр нь би зөвшөөрөөд явсан. Гэтэл маргааш нь дахин утсаа салгаад алга болсон. 2 хоногийн дараа над руу 200.000 төгрөг дахиад хэд хоногийн дараа 400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба түүнээс хойш дахиад алга болсон. Одоо манайх машинаа авмаар байна мөн түрээийн төлбөрийн 1.210.000 төгрөгийг авмаар байна гэжээ. /хх-н 7-11/

             Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би саяхан их сургууль төгссөн бөгөөд одоогоор гэртээ дүүгээ хараад байж байгаа юм. Тэгээд би өөрийн эзэмшлийнУНЛ дугаарын Тоёота Алион маркийн машинаа зүгээр байлгаж байхаар түрээслэхээр Үнэгүй,mn зарын сайт дээр зар тавьсан юм. Гэтэл 829 дугаараас Х гэдэг хүн залгаад 1 хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэхээр болсон. Тухайн үед бид хоёр гэрээ маягийн юм хийсэн. Тэгээд 3 хоногийн хугацаа дуусан чинь нөгөө Х гэдэг хүн над руу залгаад машиныг чинь манай найз унаад Дархан явчихсан байгаа холбогдож чадахгүй байна гэсэн. Тэгээд миний машиныг өгөөгүй байгаа. Би Хн гэдэг хүнийг танихгүй зарын дагуу л уулзсан. Одоо би машинаа л авмаар байна гэжээ.  /хх-н 135-138/

Иргэний нэхэмжлэгч А.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны оройн 19.00 цагийн орчимд миний танил ах болох Э над руу утсаар ярьсан ба надаас мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд би Э гэгчийн байгаа газарт очоод уулзсан. Тэрээр 2 залуутай хамт явж байсан. Тэгээд бидэнд мөнгө хэрэгтэй болоод байна 3.0 сая төгрөг 10 хоногийн хугацаатай зээлээч барьцаа болгож 58-44 УНЛ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгсэлийг өгий гэсэн. Би тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хартал эмэгтэй хүний нэр дээр байсан. Тэгэхээр нь би машины бичиг баримт өөр хүний нэр дээр юм байна гэхэд миний дүүгийн машин байгаа юм гээд байсан. Тэгээд би нөгөө эмэгтэй дүүтэй нь ярихад манай ах миний машиныг мэдэж байгаа барьцаанд тавихад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би уг 2 залууд 3.0 сая төгрөг өгсөн юм. Тэгж байтал Б гэх залуу над руу яриад машинаа очоод авна гэсэн боловч ирээгүй. Тэгтэл 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өглөөний 10.00 цагийн орчимд над руу уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн аав гэх хүн утсаар яриад илүү түлхүүрээрээ асаагаад машинаа аваад явлаа чи цагдаа дээр очоорой гэж хэлээд явсан. Би 3.0 сая төгрөгөө л авмаар байнагэжээ. /хх-н 139-140/

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Үнэгүй.mn  дээр зар тавиад нөхрийнхөө эзэмшлийн  УНИ улсын дугаартай машиныг өдрийн 80.000 төгрөгөөр гэрээ хийж түрээслэдэг байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х гэх хүн ирээд би машинаар чинь хот дотор явна машиныг чинь өдрийн 60.000 төгрөгөөр түрээслэе гээд урьдчилгаа буюу барьцаа болгож 100.000 төгрөг өгөөд иргэний үнэмлэхийн лавлагаагаа өгөөд явсан. Би мөнгөө өг гэхэд данс руу чинь шилжүүлчихий гэсэн. Тэгээд  машиныг авч явчихаад мөнгө орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь мессэж үлдээсэн. Сүүлдээ утсаа авахгүй байж байснаа 4-5 хоногийн дараа өгнө гэдэг болсон ба миний дугаарыг блоколсон байсан. Тэгээд би арга буюу цагдаад хандсан юм. Одоо би машинаа эргүүлж авмаар байна гэжээ. /хх-н 172-177/

         Шүүгдэгч  М.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн найз болох Х хамт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Таван тэс Финанс ХХК-аас  УБЧ улсын дугаартай Приус 20 маркийн машиныг 4 хоногийн хугацаатай хоногийн 60.000 төгрөгөөр, 4 хоногийн дараа сунгах нөхцөлтэйгээр түрээслэн авсан ба тухайн үед машин түрээслэх гэрээг би тус байгуулагатай хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 4-5 хоногийн хугацаатай 3 удаа сунгасан. Гэрээгээ сунгах бүрдээ А ахад мөнгийг нь бололцоогоороо өгдөг байсан. 700.000 төгрөг төлсөн байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Х махны үнэ судлах гээд Дорнод аймаг руу унаад явсан. 11 сарын 12-нд машиныг буцаан өгөх байсан чинь өгч чадаагүй энэ талаар А ахад хэлэхэд мөнгөө л өг гэсэн. Гэтэл уг машиныг Х эхнэр Налайх руу унаад явчихсан байсныг аваад А ахад хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-н 12-13/

          Шүүгдэгч  М.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найз Б бид хоёр тариалангийн ажил эрхэлдэг юм. Тэгээд бид хоёр ногоо зөөх, ажилчдаа зөөх шаардлага гараад А ахын машиныг түрээслэсэн юм. Хоногийн 60.000 төгрөгөөр 5 хоногийн хугацаатай авсан. Бид хоёр гэрээгээ хэд хэдэн удаа сунгасан. Тэгээд сүүлд нь 11 сарын 15-нд машиныг эргүүлэн өгсөн гэжээ.  /хх-н 14-15/

          Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би М.Х хамтран амьдардаг юм.  Бид хоёрын дунд нэг хүүхэд байгаа. Б гэдэг хүнийг танихгүй. Х машин байхгүй. Би Х машин түрээслэн авсан талаар мэдээгүй. Манай ажил дээр Агэдэг хүн ирээд чи миний машиныг унаж яваад эвдэлсэн байна гэж Б надад хэлсэн гэж хэлээд над руу дайраад байсан. Х өмнө нь өөр эхнэр хүүхэдтэй байх. Бид хоёр 2-3 жилийн өмнөөс эхлээд найзалж нөхөрлөх болсон юм. Бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Х намайг нэг их тоодоггүй юм гэжээ.  /хх-н 144-145/

         Гэрч Ч.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний дүү М овогтой Б нь 19 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. М.Б 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр байсан. 2013 оноос эхлэн Өвөр Монголын өөртөө Засах оронд эзэмшсэн мэргэжлийхээ дагуу 3 жил магистрийн зэрэг хамгаалж ирсэн. Б 2017 оноос эхлэн газар тариалан эрхэлдэг болсон. Б төлөв даруу зантай тусархаг архи тамхи хэрэглэдэггүй нийтэч тэвчээртэй хүүхэд байгаа юм гэжээ. /хх-н 19-20/

         Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү М овогтой Х нь 19 оны 12 дугаар сарын 8-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Х 8 нас хүртлээ эцэг эхтэйгээ байсан. 2007 онд 10 дугаар анги төгссөн. Түүнээс хойш хувиараа ажил хийдэг байсан. Х хөдөлмөрч нэг эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг зантай. Архи тамхи хэрэглэдэггүй юм гэжээ. /хх-н 21-22/

          Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 55-33 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Би худалдаж аваад 6 сар болж байна. Би 2018 оны 7 дугаар сараас эхлээд машинаа түрээслэж эхэлсэн. Тухайн хүмүүст би машинаа түрээслэхдээ эхнэр Ц хамт байсан гэжээ.  /хх-н 178/

           Гэрч Ш.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугар сар хавьд байх М.Б над руу утсаар ярьсан. Тэгээд намайг гэрээс ирж авсан. Тухайн үед Б  90 кузовтой хар өнгийн Марк-2  машин унаад явж байсан. Уг машиныг манай найзын машин гэж хэлсэн. Тэгээд манай найзад мөнгө хэрэг болчихоод та энэ машиныг 800.000 төгрөгний барьцаанд тавиад өгөөч гэж гуйсан. Бид хоёр 3,4 дүгээр хорооллын Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах хүнсний захын хажууд байдаг мөрийтэй тоглоомын газар луу явсан ба тэнд очоод Б унаж байсан тээврийн хэрэгсэлийг 800.000 төгрөгөөр барьцаанд тавих хүн хайтал олдоогүй. Тэгэхээр нь Б бид 2 уг тээврийн хэрэгсэлийг тухайн мөрийтэй тоглоомын газарт хааяа орж ирдэг байсан О гэх залууд 760.000 төгрөгөнд барьцаанд тавиад мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Тэгээд Б мөнгөө өгөхгүй болохоор нь уг машиныг ченжид өгсөн сурагтай байсан. Надад манай найзын машин л гэж хэлсэн гэжээ.  /хх-н 184-185/

          Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сард би модны 2-ын хавьд байрлах автомат тоглоомын газар луу орсон. Тухайн үед би өөрийн танил болох Х гэгчтэй таарсан бөгөөд тухайн үед Х хамт туранхай залуу /Б/ явж байсан. Тэгтэл тэр хоёр 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээд машин барьцаалий гэсэн. Тэгэхээр нь би уг машиныг үзээд барьцаанд аваад мөнгө зээлхээр болсон. Би эхний ээлжинд 600.000 төгрөг зээлхээр болсон. Дараа нь дахиад 300.000 төгрөг авахаар болсон. Тэгээд 7 хоногийн дараа Х, Б хоёр луу залгаад мөнгөө авий машинаа ав гэхэд боломжгүй байна гээд байсан. Ингээд 1 сар гаран болсон. 2018 оны 12 дугаар сард би нөгөө хоёр луу залгаад мөнгөө өг тэгэхгүй бол машиныг чинь зарлаа гэхэд 7 хоног хүлээгээч гэсэн. 7 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь би зар тавьж байгаад 1.0 сая төгрөгний сэлбэгэнд зарчихсан юм. Б тухайн үед уг машиныг өөрийнхөө машин гэж хэлж байсан гэжээ. /хх-н 186-187/

          Вендо ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 23-26/

Шинжээчийн дүгнэлт  танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-30/

        М.Б, М.Х нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45-67/

         М.Х хувийн баталагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-н 68-69/

         М.Б хувийн баталагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-н 71-72/

        М.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 88/,                

        М.Х  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 89/,

             М.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31, прокурорын тогтоол /хх-н 34-35, 160-161//, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-42, 162-165/

           М.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 31-32/, прокурорын тогтоол /х-н 152-153/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-35-37, 43-44, 156-159/ зэрэг болно.

          М.Б нь М.Х бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Ц.АБЧ улсын дугаартай Тоёотоа приус-201 маркийн тээврийн хэрэгслийг 4 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар  бий болгосон,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Н машины түрээсийн гэрээ байгуулан  УНЛ  улсын дугаартай Тоёота алион маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар байрны гадна Б.Ц машин түрээсийн гэрээ байгуулан Тоёота марк-2  105 загварын УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

М.Х нь М.Б  бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Ц.А УБЧ улсын дугаартай Тоёотоа приус-201 маркийн тээврийн хэрэгслийг 4 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар  бий болгосон,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Н машины түрээсийн гэрээ байгуулан  УНЛ  улсын дугаартай Тоёота алион маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон,

          2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны гадна Б.Ц машин түрээсийн гэрээ байгуулан Тоёота марк-2  105 загварын  УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... М.Б гэх залуудУБЧ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн машиныг гэрээ хийж 4 хоногийн хугацаатай 1 хоногийн 60.000 төгрөгөөр түрээслэсэн. Тэгтэл байгуулсан гэрээнийхээ дагуу 4 хоногийн дараа түрээсийн хугацаа дуусахад М.Б өөрийн 88 гэх дугаараа салгаад ямар ч сураггүй 7 хоног алга болсон гэсэн мэдүүлэг

Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би өөрийн эзэмшлийнУНЛ дугаарын Тоёота Алион маркийн машинаа зүгээр байлгаж байхаар түрээслэхээр Үнэгүй,mn зарын сайт дээр зар тавьсан юм. Гэтэл 9829 дугаараас Х гэдэг хүн залгаад 1 хоногийн 60.000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээслэхээр болсон. Тухайн үед бид хоёр гэрээ маягийн юм хийсэн. Тэгээд 3 хоногийн хугацаа дуусан чинь нөгөө Х гэдэг хүн над руу залгаад машиныг чинь манай найз унаад Дархан явчихсан байгаа холбогдож чадахгүй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 135-138/

Иргэний нэхэмжлэгч А.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бидэнд мөнгө хэрэгтэй болоод байна 3.0 сая төгрөг 10 хоногийн хугацаатай зээлээч барьцаа болгож УНЛ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгсэлийг өгий гэсэн. Би тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хартал эмэгтэй хүний нэр дээр байсан. Тэгэхээр нь би машины бичиг баримт өөр хүний нэр дээр юм байна гэхэд миний дүүгийн машин байгаа юм гээд байсан. Тэгээд би нөгөө эмэгтэй дүүтэй нь ярихад манай ах миний машиныг мэдэж байгаа барьцаанд тавихад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би уг 2 залууд 3.0 сая төгрөг өгсөн юм. Тэгж байтал Б гэх залуу над руу яриад машинаа очоод авна гэсэн боловч ирээгүй гэсэн мэдүүлэг /хх-н 139-140/

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Х гэх хүн ирээд би машинаар чинь хот дотор явна машиныг чинь өдрийн 60.000 төгрөгөөр түрээслэе гээд урьдчилгаа буюу барьцаа болгож 100.000 төгрөг өгөөд иргэний үнэмлэхийн лавлагаагаа өгөөд явсан. Би мөнгөө өг гэхэд данс руу чинь шилжүүлчихий гэсэн. Тэгээдмашиныг авч явчихаад мөнгө орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 172-177/ зэрэг болно.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          М.Х, М.Б нар нь бусдын машиныг түрээслэхдээ хуурч худлаа хэлж авч яваад түрээсийн  мөнгийг нь өгөлгүй утсаа салгах, мөн машиныг нь барьцаанд тавьж мөрийтэй тоглож барьцаанд тавьсан мөнгөндөө алдах зэргээр бусдын эд хөрөнгийг залилж  авсан  нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос тэдний дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул  М.Х, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

           М.Х, М.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн учир бусдад учруулсан хохиролыг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв. М.Х 450.000 төгрөгийг гаргуулж Х.Н, 865.000 төгрөгийг гаргуулж Б.Ц, М.Б 450.000 төгрөгийг гаргуулж Х.Н, 865.000 төгрөгийг гаргуулж Б.Ц тус тус олгохоор шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Х овогт М Б, Б овогт М Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Х,  М.Б нарт тус тус  хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан   оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг М.Х, М.Б нарт тус тус хүлээлгэсүгэй

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Х цагдан хоригдсон 52 хоног,  М.Б цагдан хоригдсон 35 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Х 450.000 төгрөгийг гаргуулж Х.Н, 865.000 төгрөгийг гаргуулж Б.Ц, М.Б 450.000 төгрөгийг гаргуулж Х.Н, 865.000 төгрөгийг гаргуулж Б.Цт тус тус олгосугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Х, М.Б нарт  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН