Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 149/2022/00527/И |
Дугаар | 208/МА2024/00051 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2024/00051
*******0*******4 оны 09 сарын 04 өдөр | Дугаар *******08/МА*******0*******4/00051 |
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ний өдрийн 149/ШШ*******0*******4/00081 шийдвэртэй
Хариуцагч *******
Хариуцагч Лю Лян Хуа
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, ******* сумын 1 дүгээр баг, ******* айлын ******* тоотод байрлах ******* өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай
Тун Жөү ХХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* айлын ******* тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, *******0*******4 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Тун Жөү ХХК-ийн захирал Лю Лян Хуа /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* би Тун Жөү ХХК-тай *******015 оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тус компанийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт барьсан *******-н айлын орон сууцнаас 15.78 м.кв хэмжээтэй, ******* өрөв орон сууцыг худалдан авсан. Ингэхдээ Тун Жөү ХХК-ийн гүйцэтгэх захирал Лю Лянхуа гэгч нь м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч бичгээр гэрээ байгуулахдаа баахан шалтаг тоочин, м.кв-ыг нь 1.*******50.000 төгрөгөөр тооцож байгуулсан.
Тэгээд амаараа болохоор яг төлөхдөө 1.000.000 тооцож, сар бүр хувааж төлөөрэй гэж хэлсэн. Мөн Лю Лянхуа нь намайг байрны нийт үнийн дүнгийн 30 хувийг төлчхөөд байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаарай гэж хэлсэн. Ингээд гэрээний дагуу *******015 оны 0******* дугаар сарын 13-ны өдрөөс *******019 оны 06 дугаар сарын *******1-ний өдрийн хооронд нийт 34.390.000 төгрөгийг Тун Жөү ХХК-ийн дансанд төлсөн боловч өнөөдрийг хүртэл миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд байрны үнээ нэмнэ гэж хэлэлцэн тохирсноос өөр зүйл ярьж, миний эрх ашийг хохироож байна.
Мөн тус компанийг төлөөлж, бидэнд зуучлан уг байрыг борлуулж байсан ******* сумын иргэн *******ыг хамтран хариуцагчаар татаж байна. ******* нь ******* ХХК-ийг төлөөлөн бидэнд орон сууц худалдан авах зөвлөгөөг өгч тайлбарлан, бичиг баримтуудыг бүрдүүлж өгч байсан. ******* зуучлаагүй бол би уг байрыг худалдан авахгүй байсан учраас түүнийг хамтран хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна. Тун ЖөүХХК нь хэдийгээр Улаанбаатар хотын хаягтай хэдийн ч ажил хэргээ голчлон Сэлэнгэ аймгийн ******* суманд явуулж, тус суманд орон сууц барьж борлуулдаг компани юм. Мөн нэхэмжлэлийн хамтран хариуцагч ******* нь тус суманд оршин суудаг учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.3 дахь хэсэгт Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана, Мөн хуулийн 14.******* дахь хэсэгт Хариуцагч хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах газрыг сонгон авах боломжтой байх тул Тун Жөү ХХК-ийн ажил хэргээ голчлон явуулдаг, мөн 1 хариуцагч нь оршин суугаа газар болох Сэлэнгэ аймгийн ******* сумын шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. ******* ХХК нь хэлэлцэж тохирсноосоо буцаж, байрны үнийн ихэнх хувийг төлж дууссан байхад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзан, байрны үнийг дахин нэмнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн хотхоны *******-н айлын орон сууцны ******* тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Тун Жөү ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Отгонсувдын нэхэмжлэлтэй Тун жөү ХХК-д холбогдох "Орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Жаргалан хотхоны ******* айлын ******* тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийг *******0************** оны 11 дүгээр сарын *******8-ны өдөр танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс татгалзаж байна.
******* нь маргаан бүхий Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн хотхоны ******* айлын ******* тоотод байрлах 45.76 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1 мкв нь 1.*******50.000 төгрөгөөр тооцон нийт 57.**************5.000 төгрөгөөр худалдан авахаар *******015 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 07 жил 10 сар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд манай компанид нийт 16.000.000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан "худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах" үүргийг хүлээн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн **************5, **************6 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" гэсэн үндэслэл үүсэж байна.
Иймд хариуцагч хуулийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хүлээхгүй тул "Орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн хотхон ******* айлын ******* тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү татгалзалтай холбогдуулан гэрээний үүргээс татгалзах ceper нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж холбогдох шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэжээ.
Хариуцагч Тун Жөү ХХК шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:... П. Отгонсувд нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хотхоны ******* айлын ******* тоотод байрлах 45.76мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1мкв нь 1.*******50.000 төгрөгөөр тооцон нийт 57.**************5.000 төгрөгөөр худалдан авахаар *******015 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байлгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 7 жил 10 сар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ хугацаанд манай компанид нийт 16 сая орчим төгрөгийг төлсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан "худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах" үүргийг хүлээн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч худалдан авагч тал гэрээний үүргийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул манай компани гэрээнээс татгалзаж дээрх үл хөдлөх хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг ******* сум дань сум дундын шүүхийн *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ний өдрийн 149/ШШ*******0*******4/00081 шийдвэрээр
- Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 18******* дугаар зүйлийн 18*******.1 дэх хэсэг, *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч *******, хариуцагч Тун Жөү ХХК-д нэхэмжлэгч *******тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* айлын орон сууц *******-******* тоотод байрлах 45.78мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
-хариуцагч Тун Жөү ХХК-ний нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хотхоны ******* айлын ******* тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.******* дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386850 төгрөг, хариуцагч Тун Жөү ХХК-ний сөрөг нэхэмжлэлд 70*******00 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тун Жөү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 386850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор,
Хэргийн зохигчид болон оролцогчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч ******* ХХК-ны өмгөөлөгч миний бие Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Шүүхийн *******0*******4.0*******.*******9-ны өдрийн 149/ШШ*******0*******4/00081 дугаартай шийдвэрийг гардан аваад бүхэлд эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Тун Жөү ХХК-ны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
1. Шүүхийн шийдвэр уншиж танилцаж, дүгнэлт хийхэд ойлгомжгүй байгаа талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэргийн нөгөө хариуцагч болох *******ыг Тун Жөү компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан байна гэж дүгнээгүй, харин Тун Жөү ХХК-ны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал Лю Лянхуа мөн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******тай гэрээ хэлцэл хийсэн байна гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.
Хариуцагчийн зүгээс ******* гэгч нь Тун Жөү ХХК-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, түүнд амаар болон бичгээр ямар ч эрх олгосон итгэмжлэл өгөөгүй гэж маргасан бөгөөд хавтаст хэрэгт түүнийг компанийг төлөөлөх эрхтэй гэдгийг нотолсон бичгийн баримт байхгүй гэдгийг, хэрэв итгэмжлэл олгосон бол Иргэний хуулийн 6*******, 64-р зүйлд заасан бичгийн нотлох баримт байх ёстой гэдгийг тайлбарласаар байтал анхан шатны шүүх *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг баримтаар нотолж, дүгнээгүй байж итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж шууд дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт" иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ" гэж зааснаар Иргэний хуульд орон сууц захиалан бариулах талаар тусгайлан нарийвчилсан хуулийн зохицуулалт байгаа учраас хуулийг төсөөтэй хэрэглэж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна гэснийг огтоос ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл тийм нарийвчилсан хуулийн зохицуулалт байгаа юм бол төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх ямар шаардлага байгаа нь ойлгомжгүй байна.
*******. Анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн талаар: Нэхэмжлэгч талаас шүүхэд 17,167,500 төгрөгийг бэлнээр Тун Жөү ХХК-ид өгсөн гэж *******015.0*******.18-ны кассын орлогын ордер гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т зааснаар эх хувь биш, нотариатаар батлуулсан хувь ч биш баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад үүнийг шүүх хүлээн авч шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс тухайн мөнгийг бэлнээр огт хүлээн аваагүй бөгөөд тухайн хуулбарласан баримтыг нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт, тайлбараа гаргаж байсан боловч авч хэлэлцээгүй. Тус баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохын тулд хэргийн оролцогчийн гар утсанд үзлэг хийж, тухайн баримтын зураг гар утсанд хадгалаатай байна гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн нь илтэд хууль зорчсон ажиллагаа болсон.
3. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нөхцөл байдлын талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа "орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах, Улсын бүртгэлд бүрдүүлэх, ******* сум 1 дүгээр баг ******* айл ******* тоотод байрлах ******* өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс тус Орон сууц захиалан бариулах *******015.0*******.13-ны өдрийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс тодорхой хувийг төлсөн тул тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэй л гэж маргаж байснаас хариуцагч Тун ЖөүХХК нь банкны зээлд хамрагдахад шаардлагатай өөрөөс хамаарах холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй, банкны зээлд хамрагдуулахгүй байна гэж огтоос маргаагүй. Энэ асуудлаар нэхэмжлэгчээс ямар ч нэхэмжлэл, тайлбар гаргаж байгаагүй, шүүх хуралдаан дээр ч энэ талаар огт яригдаагүй, хэлэлцэгдээгүй байхад анхан шатны шүүх огтоос яригдаагүй, маргаагүй, хэлэлцэгдээгүй асуудал дээр хариуцагч Тун Жөү ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгон оруулж ирж байгаа нь илтэд хууль зорчсон үйлдэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Тун Жөү ХХК нь орон сууц захиалан бариулах *******015.0*******.13-ны өдрийн гэрээний 3.******* "Захиалан авагч нь тухайн орон сууцыг банкны зээлээр авах тохиолдолд банкны зээлийн гэрээ үл хөдлөх газарт бүртгүүлснээр банк захиалга авагчид 70 хувийг шилжүүлнэ"... мөн гэрээний 4.1.5-д "Захиалан авагчид орон сууцыг шилжүүлэх өгөх нөхцөлийг бүрдүүлэх өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтыг шилжүүлэн өгөх үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгч *******ыг банкны зээлд хамрагдахад шаардлагатай өөрөөс хамаарах холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй байгаа нь гэрээгээр тохирсон үнийг төлөх боломжийг хариуцагч Тун Жөү ХХК нь хязгаарласан, орон сууцны үнийг өөрийн үзэмжээр нэмж төлөхийг худалдан авагч талаас шаардсан буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Тун ЖөүХХК-д гэрээний үлдэгдэл төлбөрөө банкны зээлд хамрагдаж төлөх хүсэлтэй байна гэж огт хандаж байгаагүй, хэрэв хандсан бол компанийн зүгээс дуртай хүлээн авч үлдэгдэл төлбөрөө банкнаас гаргуулж авах байсан. Үлдэгдэл төлбөрийг банкаар төлүүлэх нь манайд ч ашигтай байхад Тун Жөү ХХК татгалзах ямар ч үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс гэрээнд заасан үнийн дүнг төлөхийг шаардсан болохоос гэрээний үнийг нэмэгдүүлж нэмж төл гэж огтоос шаардаагүй байхад анхан шатны шүүх ямар ч баримт нотолгоогүйгээр хариуцагч талыг гэрээний үнийг өөрийн үзэмжээр өсгөж төлөхийг шаардсан байна гэж буруутгаж байгаа нь анхан шатны шүүх илтэд хувийн сонирхолтой, нэхэмжлэгч талыг дэмжсэн байна гэж хардахаар байна.
4. Хариуцагчийн зүгээс татгалзаа Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт "Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэсний дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан үнийг бүрэн төлөөгүй буюу төлөх ёстой 57,**************5,000 төгрөгөөс 16,000,000 төгрөг төлсөн тул түүнд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэдгээ тайлбарласан. Нэхэмжлэгч ******* ч төлөх ёстой төлбөрийг бүрэн төлөөгүй гэдгээ илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан үнэ бүрэн төлөгдөөгүй гэдэгт талууд маргаагүй. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтэй нэхэмжлэгч *******ыг Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 13,457,500 төгрөгийг Тунжөу ХХК-д төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж дуусаагүй байна гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Гэрээнд заасан үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч тал өөрийн өмч хөрөнгөө шилжүүлэх үүрэг хүлээхгүй нь тодорхой. Гэтэл шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгө хэний өмч байна вэ, нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид очих үндэслэл бүрдсэн эсэхийг тодорхойлж тогтоохгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжлэгч ******* бүрэн төлөөгүй гэдгийг тогтоосон атлаа нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хангаж, тус үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ын нэр дээр гаргахыг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Энэхүү шийдвэр хууль ёсны өмчлөгчийн эрхэнд ноцтой халдаж байна гэж үзэж байна. Энгийн жишээ нь дээр тайлбарлавал худалдагчид *******000 төгрөгний үнэтэй талхны үнэнд 1000 төгрөr худалдан авагч төлөөд энэ талх одоо миний өмч болсон гэж маргасныг шүүх талхны үлдэгдэл толбор болох 1000 төгрөгийг төлөөгүй ч гэсэн худалдан авагчийн өмч болсон байна гэж шийдэж байгаатай ижил утгагүй зүйл болоод байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох хариуцагч *******, хариуцагч Тун Жөү ХХК-д нэхэмжлэгч *******тай ******* сум 1 дүгээр баг ******* айл ******* тоотод байрлах ******* өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь Тун Жөү ХХК- ны өмч, энэ талаар зохигч нар огтоос маргадаггүй, энэ асуудалд хариуцагч ******* ямар ч хамаарал холбоогүй, түүний өмч биш. Гэтэл *******д гэрээ байгуулах үүргийг анхан шатны шүүх даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Орон сууц захиалан бариулах *******015.0*******.13-ны өдрийн гэрээ одоо болтол хүчин төгөлдөр байгаа, гэрээг хүчингүй болгосон, гэрээ дуусгавар болсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад дахин гэрээг байгуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж байгаад гомдолтой, биелэгдэх боломжгүй байна.
6. Хэргийн нэг хариуцагч болох ******* хэргийн хариуцагч мөн эсэх, биш эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Тухайн маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудалд ******* ямар ч хамааралгүй болох талаар Тун Жөү ХХК-ны зүгээс удаа дараа илэрхийлсэн. Орон сууц захиалан бариулах *******015.0*******.13-ны өдрийн гэрээний талууд Тун Жөү ХХК, иргэн ******* нар болохоос ******* биш юм. ******* компанийг төлөөлөх эрхтэй гэдэг баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэгч *******аас ******* руу шилжүүлсэн 6,400,000 төгрөгийг орон сууцны захиалгын гэрээний дагуу Тун Жөү ХХК-д төлсөн төлбөр гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* Тун Жөү ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан байна гэдгийг анхан шатны шүүх дүгнээгүй атлаа, *******д өгсөн 6,400,000 төгрөгийг гэрээний үнээс хасч тооцож байгаа нь үндэслэлгүй.
Хариуцагч Тун Жөү ХХК зүгээс нэхэмжлэгч ******* *******д 6,400,000 төгрөг өгсөн талаар мэдэхгүй гэдгээ шүүхэд тайлбарласан бөгөөд 6,400,000 төгрөг манай компани луу шилжигдэж ирсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх баримт нотолгоогүйгээр гэрээний үнийн дүнгээс хасаж тооцсон байна. Бодит байдалд *******д өгсөн 6,400,000 төгрөгөө нэхэмжлэгч ******* түүнээс жич нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна.
7. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тоолох хуулийн заалтыг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.*******-т зааснаар өөрийн эзэмшлээс эд хөрөнгөө алдсан бол шинэ эзэмшигчээс 3 жилийн дотор шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үзжээ. Хариуцагч Тун Жөү ХХК нь ямар эд хөрөнгөө бусдад алдаагүй, компанийн эзэмших эрх зөрчигдсөн асуудал огт байхгүй, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан. Тун Жөү ХХК нь өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргах эрхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* гэрээний дагуу Тун Жөү ХХК-ны барьж ашиглалтад оруулсан орон сууцны үнийг бүрэн төлөхийг тодорхой хугацаанд хүлээн боловч цаашид төлөхгүй гэдгийг ойлгож мэдсэн дариудаа сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хамгийн сүүлд *******019.05.*******7-ны өдөр 1,000,000 төгрөг гэрээний төлбөрт төлсөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.*******-т зааснаар 3 жил дуусгавар болсон байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******0*******4.0******* *******9-ны өдрийн 149/111*******0*******4/00081 дугаартай шийдвэр нь ойлгомжгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, нэхэмжлэгчийн шаардлагад хамааралгүй хэлэлцэгдээгүй асуудлын талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон, хуулийг буруу хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай нийцэхгүй хууль зүйн дүгнэлт хийсэн байгаа тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Отгонсувд өөрийг нь хулхидаж байгаад шүүхийн шийдвэр гардуулчихсан. Үүнд би гомдолтой байна.
Нэгдүгээрт шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны нотлох баримт хэзээ нэгэн цагт аль цаг хугацаанд өөр бас эрүүгийн шинжтэй асуудлаар ашиглагдаж магадгүй гэдэг утгаар нь тайлбарлаад хэлье. Тун жөү ХХК-тай холбоотой БНХАУ-н иргэн нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нэр бүхий 17-18 хүнийг залилсан. Прокурорын байгууллага энийг шалгадаггүй. Цагийн аясаар уг хэргийг шалгасан мөрдөгч Алтангадас, хяналт тавьсан прокурор Д.Шинэбал нар шоронд явах байх. Энэ нь шалгагдаад тогтоогдоно. Энэ үйл баримтыг ганц өнөөдөр тогтоогоод шийдчихсэн юм биш. Хойд бүст байгаа Дархан-Уул аймагт байгаа шүүх, Сэлэнгэ аймгийн шүүхүүд бүгд шийдээд Улсын дээд шүүхэд хэрэг нотлогдоод практик тогтчихсон. Энэ дээр маргалдаж худлаа ярихаа болих хэрэгтэй. Яагаад уг хүмүүс ингэж хэлж байна гэхээр, яагаад би залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй вэ гэхээр маргааны үйл баримт хэлцэл, иргэдийн хоорондын маргаан байсан уу, гэмт хэргийн шинжтэй үйлл баримт байсан уу гэдэгт дүгнэлт хийх ямар ч боломжгүй болгочихсон. Анхнаасаа амаар тохиролцчихсон байж байгаад дундуур нь орж гэрээ хийдэг. Гэрээ хийгээд түрээсэлдэг эсхүл мөнгийг нь авсан аваагүй гэж маргадаг. Одоо ******* бид нарт ямар ч хамаагүй гэдэг зүйл байдлаар асуудалд хандаж байна. ******* гэх хүнийг ковидын нөхцөл байдлын хүрээнд тухайн цаг хугацаанд хөлсөөр ажиллуулж байгаад маш олон байрыг зарж мөнгийг нь авчихсан. өмгөөлөгчийн хэлж байгаа нь зөв. Хүүгийнхээ дансаар авдаг, өөрсдийнхөө дансаар авдаг, эсхүл өөр бусад байдлаар бэлэн мөнгөөр авдаг. Энийг бид нар Цагдаагийн байгууллага шалгахгүй байхаар нь арга ядаж иргэний шүүхэд нотлох гэж махаа зулгааж байна. Яагаад гэвэл энэ хүмүүс авснаа аваагүй, өгснөө өгөөгүй гэдэг. Би та нарт хоёр жишээ хэлье. Энэ дотор 17,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөхгүй, юу гэж ийм зүйл байх юм бэ гэдэг. Захиалга байгуулах гэрээ дээр байгаа. Урьдчилгаа төлснөөр уг асуудал шийдэгдэнэ. Бэлэн төлсөн гэдэг үгтэй. 17,000,000 төгрөг байтугай бусдад 500,000 төгрөг зүгээр өгсөн хүн. 500,000 төгрөг аваагүй, 3,500,000 төгрөг аваагүй, миний гарын үсэг биш гэж манай хүнийг цагдаад өгөхөд гарын үсэг нь мөн гээд тогтоогдчихсон. Шүүхээр гарын үсгийг шинжлүүлчхээд, цагдаад гомдол гаргачихдаг. Шоронд явах цагдаа нь удахгүй шалгагдана. Маш бодитой. Тийм учраас уг гэрээ ямар нөхцөл байдлаар хийгдсэн бэ гэдгийг анхан шатны шүүх дээр маш тодорхой хэлчихсэн. Энэ нөхцөл байдал дээр 1,000,000 төгрөгөөр яригдаж байгаад эцсийн бүлэгтээ гэрээ байгуулсан гэдгээр нь хүлээн зөвшөөрье. 17,000,000 төгрөгийн баримтыг энэ хүн үзэж байгаад хоёр баримтыг аваад явчихсан. Ядахдаа манай хүмүүс Иргэний хуулийн ямар үйл баримтыг тогтоосон гэхээр тухайн үед бид нар тооцоо нийлж байхдаа зургийг нь авч үлдсэн ганц баримт нь юм аа гэж манай үйлчлүүлэгч гар утсаараа авсан ******* ХХК-тай холбоотой баримтыг өгдөг. Үүнийг заавал 44-ийн заалтаар нотолдоггүй. Бид нар шүүхэд үзлэг хийлгэсэн. Тийм учраас шүүх юутай харьцуулж дүгнэсэн бэ гэхээр гэрээний 30% хэд байсан. Төлөгдсөн үү?, төлөгдөөгүй юу? үлдэж байгаа баримт нь мөн үү? үгүй юу? гэдэг дээр нь дүгнэлт өгсөн.
Шүүх бүх баримтыг нарийвчлан дүгнэж үзсэн. Тэр болгоныг шүүхийн шийдвэрт ямар баримтыг хэдэн төгрөгийг ямар байдлаар яаж авсныг хамааруулж үзнэ. өмгөөлөгчийн хэлж байгаагаар ингэх гээд байна. Бид нар эд нарын хэлсэн данс руу мөнгийг нь шилжүүлчихсэн юм чинь та нар тэрэнтэйгээ очиж хэрэлд гэж байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Шүүх аливаа баримт дээр үйл баримтыг тогтооно. Ямар үйл баримт болов. Үр дүн нь яасан бэ? гэдэг дээр. Ингэсний дараа бид нар асуудалд хандсан гэж байгаа.
Хөөн хэлэлцэх хугацаатай, орон сууцны сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан зүйлийг хэлэхэд, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье гэж байна. Эд нар хууль бусаар эзэмшиж байна гэдгийг тогтоох ёстой. Бид нар яаж хууль бусаар эзэмшсэн бэ?. ******* ХХК манай үйлчлүүлэгч нарыг уг байшинд оруулсан уу, эсхүл эд нар хаалга үүдийг нь эвдэж суучхаад гарахгүй байгаа юу? гэдэг асуудал яригдана. Тийм асуудал байдаггүй. Хууль хэрэглээний хувьд шүүхийнхэн янз янзаар шийдэж байгаа. Дархан-Уул аймагт арай өөрөөр шийдсэн байна. Сэлэнгэд арай өөр байдлаар шийдэж байгаа юм байна. гэхдээ эд нарыг бүгд буруу байна гэж Улсын дээд шүүхээс үзээгүй байна. Бүгд хэвээр батлагдаж байна. 19 хүний 13 нь анхан шатны шүүхийн шийдвэрээр гараад явчихсан. Ийм нөхцөл байдалтай байгаа. Яагаад Эрдэнэмөнх шүүгч бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн бэ гэхээр тэр хүн тодорхой үйл баримтыг тогтоож байгаа учраас тийм агуулгатай дүгнэлтийг хийсэн болов уу гэж миний хувьд бодож байна. Яагаад гэвэл энэ хэргүүд маш олноороо шийдэгдэж практик тогтож байна. Тийм учраас анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэв.
Хариуцагч Тун Жөү ХХК-ний захирал Лю Лян Хуа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Би маш их гомдолтой байна. Би хэд хэдэн удаа шүүхээр явж байна. Банканд 1,*******50,000 төгрөгөөр 30% гэж би хүн болгонд бичиж өгсөн. Би Эрдэнэмөнх шүүгчийг яагаад ингэж шийдсэнийг мэдэхгүй байна. Маш их хорсож байна. Би шударга хүн. Бага хохирол байсан бол би зүгээр орхичихно. 1,*******50,000 төгрөгийг хэн ч бэлнээр өгөөгүй. Би маш их гомдолтой байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт нэхэмжлэгч хоёр хариуцагчийг татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ХХК болон ******* нар. Өнөөдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ЛюЛян Хуа өнөөдөр шүүх танхимд ирсэн байна. ******* оролцоогүй байна. Энд яагаад *******ыг яриад байна гэхээр хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлох хуулийн зохицуулалттай боловч өнөөдөр яг *******ыг ямар үндэслэлээр ямар шалтгаанаар энд хариуцагчаар татсан бэ гэдэг нь маш тодорхойгүй, ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан шийдвэр болж чадсангүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгтэл тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар хариуцагч *******, хариуцагч ******* ХХК гээд байгаа юм. *******д ямар нэгэн гэрчилгээ гаргаж өгөх, худалдах, худалдан авах гэрээ хийх тодорхой эрх хэмжээ байхгүй. өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийн 1-т ******* гэдэг нь ямар албан тушаал эрхэлдэг хүн байсан бэ гэх агуулгыг тавьсан байна. Миний зүгээс ******* уг компанийг төлөөлөх эрхтэй хүн биш. Өнөөдөр Иргэний хуулийн 6******* дугаар зүйлд төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ? төлөөлөгч нь итгэмжлэлээр хуулийн этгээд болон, хувь хүнийг төлөөлнө гэж заасан: Өнөөдөр хэргийн материал дотор ******* гэдэг хүн ******* ХХК-г төлөөлж бусадтай орон сууц захиалгын гэрээ хийх, өөрийн дансанд авах зүйл нэг ширхэг ч хэргийн материал дотор нотлох баримтаар авагдаагүй. Тэгэхээр шүүх өнөөдөр *******ын хувь дансанд шилжсэн мөнгийг ******* ХХК-ийн дансанд орсон гэж шийдвэртээ тусгаж, уг мөнгө төлөгдчихсөн байна гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэг үндэслэл.
Хоёрт үнийн дүнгийн асуудал байна. Өнөөдөр энэ дотор дансны хуулга авагдчихсан байгаа. Нэхэмжлэгчийн дансны хуулга мөн авагдсан. Үүнээс би харьцуулсан дүгнэлт хийсэн. ******* дугаар хавтаснаас 4 дүгээр хавтас хүртэл дандаа дансны хуулга байгаа. Үүнд дүгнэлт хийж өөрөөр хэлбэл шүүгч шүүхийн шийдвэр дээрээ үнийн дүнг жагсаачихсан байгаа. Гэтэл үнийн дүн маань 6,400,000 төгрөг *******ын хувь данс руу орчихсон байдаг. 18,500,000 төгрөг ЛюЛян Хуагийн данс руу орсон гэж шүүх дүгнэсэн мөртлөө *******,000,000 төгрөг нь ЛюЛян Хуагийн хүүхдийн данс руу орсон байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч маань ТунЖөү ХХК-гийн дансанд мөнгөө хийсэн. 34,000,000 төгрөгийг хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ маш тодорхой тусгасан байгаа. Шүүх дүгнэхдээ 4*******,767,000 төгрөг төлсөн гэж үзээд байгаа. ******* ХХК-ийн данс руу мөнгө ороогүй. Би шүүж үзэхэд *******,000,000 төгрөг үнэхээр компанийн данс руу орсон байдаг. Бусад нь дандаа хувь хүний данс руу орсон байдаг. Өнөөдөр уг мөнгийг компанийн данс руу орсон байна. Та тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ хий, улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргаж өгөхийг даалгах ямар ч хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нөхцөл байдал маань шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах ******* дахь үндэслэл.
Гуравдугаарт хэрэгт орон сууц захиалгын гэрээ авагдсан. Орон сууц захиалгын гэрээн дээр үнийн дүнгийн 1 кв метр нь 1,*******50,000 төгрөг гэж бичсэн байгаа. Шүүх уг гэрээг юу гэж дүгнэж байна вэ?. Захиалгын гэрээ гэж үзээд байна уу? хүчин төгөлдөр бус гэж үзээд байна уу? энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгчийн үгээр 1,000,000 төгрөгөөр гэрээ хийж байсан гэж ярьдаг. Иргэний шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Гэтэл захиалгын гэрээнд 1,*******50,000 төгрөг гэж байхад шүүх үүнийг үнэлээгүй. Үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн 1,000,000 төгрөгөөр хийсэн гэдэг аман тайлбарыг үндэслэж захиалгын гэрээг 4*******,780,000 төгрөгөөр гэрээ хийсэн байна гэж дүгнээд байгаа нь өөрөө шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах 3 дахь үндэслэл.
Дөрөвдүгээрт компани маань өөрөө 57,*******78,000 төгрөгийн мөнгөн дүнг манай компани төлснөөрөө энэ хүн худалдаж авах давуу эрх үүссэн гэж тайлбарладаг. Гэтэл шүүх 1,000,000 төгрөгөөр шийдэж, 4*******,000,000 төгрөг. 4*******,000,000 төгрөгөөр төлөгдсөн байна гэх тооцоолбоор гаргаж байгаа мөртлөө нэхэмжлэгч маань өөрөө 34,000,000 төгрөгийг төлсөн гэдэг. 17,000,000 төгрөгийн асуудал бол ипотекийн зээл авахад 30% төлчихсөн байхыг шаарддаг. Гэтэл танай компанийн орон сууцыг захиалгын гэрээний дагуу авъя гэдэг байдлаар ярихад ЛюЛян Хуа бүгдэнд нь урьдчилгаа 17,000,000 төгрөгийг төлсөн гээд хийгээд өгчихсөн. Энэ нь хэргийн материал дотор байгаа. Тэгэхдээ нотлох баримтад үнэлэгдэхгүй. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй урьдчилгаа мөнгө гэх зүйлийг нийт үнийн дүнд нь оруулж тооцоод байгаа нь үнэлгээг буруу гаргаад байна. Энэ маань шүүхийн шийдвэр хүчингүй болгуулах 4 дэх үндэслэл.
Нэгэнт өмгөөлөгч өөрийн биеэр оролцоогүй учраас хэрэгт хамааралгүй асуудал дээр дүгнэлт хийсэн байдаг. Уншаад үзэхээр орон нутгийнхаа хүнд давуу байдал олгоод үйлчилчихсэн юм шиг. Энэ хүний гомдоод байгаа зүйлтэй уялдаатай гарч ирээд байгаа юм. Энэ хүнийг худалдах, худалдан авах гэрээ хийх улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй байна гэж зэмлэсэн маягтай шүүхийн шийдвэрт нь биччихсэн байдаг. Энийг анхан шатны шүүхэд орсон өмгөөлөгч маань маш тодорхой биччихсэн байгаа. Үүнийг бүрэн хэмжээгээр нь уншиж үзээсэй гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Нэгэнт компанийн өөрийнх нь данс руу ороогүй тохиолдолд ялангуяа ******* гэх хүний хувь данс руу орсон нөхцөл байдлыг компанийн данс руу орсон байна гэж дүгнэж байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-т заасан заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байсан. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ биш байсан. Зөвхөн захиалгын гэрээ. Тэгэхээр баримтлаад байгаа зүйл ангиуд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах 5 дахь үндэслэл.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд өмгөөлөгч маань маш тодорхой бичсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. Тэгэхэд шаардах эрх нь 3 жил байна. Та 3 жил дотроо нэхэмжлэлээ гаргаагүй гэдгээрээ сөрөг нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* -т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Тун Жөү ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймаг ******* сум 1 дүгээр баг ******* айл ******* тоотод байрлах ******* өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн хотхоны *******-н айлын орон сууцны ******* тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулах гэж тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******аас нэхэмжлэлийн шаардлагаа Тун Жөү ХХК -тай Орон сууц захиалан бариулах *******015 оны 0******* сарын 13-ны өдөр байгуулсан, тус гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн гэтэл Тун Жөү ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
Мөн хариуцагч Тун Жөү ХХК -ны захирал Лю Лянхуа шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ******* нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлээгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
Дээрх тайлбаруудаас зохигчид нь талуудын хооронд *******015 оны 0******* сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр талаар маргаагүй харин гэрээний үүрэг болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргасан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбар хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байна.
Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар нь агуулгын хувьд зөрүүтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангагдаагүй гэж үзнэ.
3. Мөн нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж шаардлага гаргах нь өөрийн эрх хэмжээний асуудал боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон ямар эрхийг хэрхэн зөрчсөн талаар шаардлагадаа тодорхой дурдсан байх шаардлагатай.
Нэхэмжлэгчээс хариуцагч *******ыг өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон байх ба шүүхээс тухайн хэргийн хариуцагч нь ******* мөн эсэх хариуцагч Тун Жөү ХХК-тай ******* ямар хамааралтай болон нэхэмжлэгчийн хуулиар олгосон ямар эрхийг хэрхэн зөрчсөн талаар огт дүгнэлт хийхгүйгээр Тун Жөү ХХК-ний өмчлөлд байгаа гэх үл хөдлөх хөрөнгийг буюу ******* сумын 1 дүгээр баг, ******* айлын орон сууц *******-******* тоотод байрлах 45.78мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ын нэр дээр гаргахыг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
4. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан байх ба тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан, хэргийн зохигчид *******015 оны 0******* сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу үнийг бүрэн төлсөн эсэх талаар маргаж байгаа талаараа тайлбарласаар байхад шүүхээс зохигчдын хооронд худалдах худалдах авах тухай гэрээ байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч Тун Жөү ХХК-нд орон сууцны үнийг шилжүүлсэн байна гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагчийг нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулж улмаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр өөр хоорондоо зөрчилтэй болжээ.
5. Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, зохигчдийн хооронд үүссэн ямар маргааны асуудлыг шийдвэрлэж байгаа талаараа тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн *******0*******4 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдрийн 81 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Тун Жөү ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 457,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Top of Form
810Г
Bottom of Form