Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0897

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Алтанцэцэг

хохирогч: Х.Б

шүүгдэгч: М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт М Ш   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906022941113  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Ш, 19  оны 12 дугаар  сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн  засварчин, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

         М.Ш нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн  19 дүгээр хорхоо Цайзын 5 дугаар гудамжны 59 тоотын гадна Х.Б хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч М.Ш   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  4 дүгээр сарын 9-ний хэрэг болдог өдөр би тэр эмэгтэйг цохих гэж дайраагүй. Хэрэг гардаг 59 тоот хашаа бол манай хашаа байгаа. Би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай нохой нэлээн удаан хугацаанд хуцаад байхаар нь гараад хаалгаа тайлсан чинь 3 эмэгтэй орж ирээд хажуу талын П байна уу гэхээр нь мэдэхгүй гэтэл танайд оръё гээд байсан. Тэгээд алгадуулсан гээд байгаа хүүхэн намайг элдвээр хэлээд байхаар нь гарцгаа гээд хөөсөн. Гэтэл гаднаас энэ залуу орж ирсэн. Тэгээд хүрзний ишээр 2, 3 удаа цохисон. Надад гэмтэл учраагүй. Бусад зүйл нь яллах дүгнэлттэй таарч байна гэв.

Хохирогч   Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр таксинд явж байгаад тэр хүүхэнтэй таарсан. Тэр хүүхэн өдөржин такси хөлсөлж явъя 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Налайх ороод, орой  нь энэ залуугийнд очсон. Би гадаа машиндаа байж байтал хашаад орилолдох чимээ сонсогдохоор нь хашаа руу орсон чинь энэ залуу нөгөө 3 хүүхний араас хүрз бариад хөөж байсан. Тэгээд би болиулах гэж байтал араас хоёр удаа цохиход би унасан. Шүүгдэгчийн мэдүүлгийг харахад 3 хүүхнийг цохих гэж хөөгөөгүй гэж хэлсэн байсан. Намайг ороход цохих гэж хөөж байсан. Хэрэв хүрзээр эвгүй цохисон бол яах байсныг мэдэхгүй байна. Намайг хүрзний хавтгай хэсгээр хоёр удаа цохисон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нарийн компьютерийн зураг дахин авахуулах шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардал гэж одоохондоо гарсан юм байхгүй. Компьютерийн зургийг нь авахуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч 220.000 төгрөг өгсөн. Чихний зураг дахин авахуулахад нэг зураг нь 250.000 төгрөг, нөгөө компьютерийн зураг нь 350.000 төгрөг болно гэж хэлсэн. Энэ гэмтлээс болж миний чихний сонсголд нөлөөлсөн байгаа гэв.

          Шүүгдэгч М.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 21-22 цагийн орчимд гэртээ байхад нохой хуцаад байсан. Гартал үүдний амбаарт 3 эмэгтэй хүн байж байсан. Тэдгээр хүмүүс танай хажуу айлын П гэдэг хүүхэн байгаа юу хамт байдаг хүн нь байгаа юу гэхээр нь би та нар юун хүмүүс юм гэхэд танайх руу орж хармаар байна гээд байсан. Тэгэхээр нь би хоёр хүүхэдтэйгээ байна гэртээ хүн амьтан оруулмааргүй байна гэж хэлсэн. Гэтэл гэрлүү орно гээд орилоод дайраад байхаар нь би амбаараас түлхээд гаргасан. Би хаалгаа түгжих гээд үүдэн дээрээ очтол нэг эрэгтэй ороод ирсэн. Өөдөөс нь утасныхаа гэрлийг тусгатал миний утсыг аваад шидчихсэн. Би гартаа таарсан зүйлээ аваад уг залууг цохисон. Тэгэхэд би таксины жолооч байна гэсэн. Тэгээд гараад явахаар нь би шарандаа араас нь хөөсөн. П гэдэг нь миний төрсөн эгч юм. Би тухайн хүмүүсийг хутгаар айлгаагүй гэжээ. /хх-ийн 29/  

         Хохирогч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ Би 2019 оны 4 дүгээр сарын 9-ны өглөө таксинд явж байгаад Дарь-Эхээс 3 эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад мөнгөн дээрээ тохироод явсан. Бид нар 100.000 төгрөг дээр тохирсон. Тэд нар 2 айлаар ороод 3 дахь айлдаа орчихоод орилоод гараад ирсэн тэд нарын араас нэг хүн хүрз барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө хүрз барьсан хүний хүрзийг аваад яаж байгаа юм гэж хэлсэн. Гэтэл чи муу гөлөг хэн юм гээд байхаар нь би таксины жолооч байна гэж хэлсэн чинь худлаа шаагаад хутга аваад ир гээд орилоод байсан. Тэгээд би хүрзийг нь барьж байгаад хүрзнээс нь гараа салгаад эргэж хартал зүүн чихэн дээр хоёр удаа хойноос цохиж хүрз нь хоёр дахь цохилтон дээр хугархад хугархай ишээр нь зүүн гар болон биеийн зүүн хэсэг лүү нүдэж эхэлсэн. Гэтэл гэрээс хүн гарч иртэл нөгөө хүн тийш харахаар нь би зугтааж машиндаа суусан. Машины араас хүрзээ шидсэн, мөн жижиг сүх шидсэн. Нөгөө 3 эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. Би уг хүнд гар хүрээгүй гэжээ. /хх-ийн 5/ / хх-н 4-6, 12-17/          

          Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 15.00 цагийн орчимд ажлаасаа чөлөө аваад нөхөр Д хайхаар хадам эгч О, түүний охин О нарын хамт О эгчийн барьж ирсэн таксинд үнээ тохироод явсан. Нөхрийн явалдаад байдаг хүүхэн болох П утас болон гэр ажлыг мэдэхгүй байсан учир сураглаад хамаг цагаа авсан. Тэгээд сурагласаар байгаад 17.30 цагийн орчимд хаягийг нь олоод тухайн газарт очиход хаалгыг нь цохиод хүн гарч ирэхгүй байсан. Ингээд П утсаар худлаа яриад уулзах газраа товлосон боловч уулзаж чадаагүй тэгээд шөнийн 22.00 цагийн орчимд гэрт нь очиж уулзахаар болсон. Бид 3 уг айл руу явсан. Жолооч машиндаа үлдсэн. Хашаанд ортол нэг айл байсан уг айл цоожтой байсан гэтэл нэг байшин гэрэлтэй байхаар нь үүдэн дээр нь очтол нэг эрэгтэй хүн өмнөөс гарч ирсэн. Амар мэндээ мэдтэл хуцаад бай гэсэн. Тэгэхээр нь Монгол хүн байж ямар муухай ааштай юм гэхэд ална шүү гичий минь гээд О нүүр лүү алгадсан. Бид гурав болиоч гээд эргэхэд ална шүү гичийнүүд минь гээд гэрийн үүд хавьд хураасан байсан модны дэргэдээс хүрз аваад бид гурвыг цохих гэсэн. Гэтэл таксины жолооч хашаанд ороод ирчихсэн юу болж байна гээд хүрзнээс бариад авсан. Гэтэл нөгөө таксины жолооч болиоч ахаа гэхэд хутга аваад ир алнаа гээд орилоод байсан. Тэр үед тас хийх чимээ хэд хэдэн удаа гарсан. Таксины жолооч хөлөө чирээд толгойгоо бариад гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад хөдлөх хооронд нөгөө хүн хашаанаасаа гарч ирээд барьж байсан хугарсан модон хүрзнийхээ ишээрээ машины арын багажин дээр 2-3 удаа цохисон. Бид нар айсандаа хурдан яваарай гэж жолоочид хэлсэн. Жолооч залуу явж байснаа би юм сонсохгүй байна бие салганаад байна гээд байсан. Нөгөө залуу машины араас юм шидээд л байсан. Бид нар цагдаад дуудлага өгсөн гэжээ.  /хх-н 18-20/

          Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 12.00 цагийн орчимд ээж О хамт аавын төрсөн дүү болох Д хайхаар гарсан. Ах 3 сар алга болчихсон ээж хамт яваад өг гэхээр нь хамт явсан юм. Дарь эхээс такси бариад уг жолоочид 100.000 төгрөг өгөхөөр тохироод явсан. Тэгээд эгч О ажлых нь газраас 15.00 цагийн орчимд авсан. 19 дүгээр хороонд байх ахтай явалдаад байдаг гэдэг хүүхний гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь худлаа яриад уулзах газраа заасан боловч уулзаж чадахгүй байсан. Тэгээд гэрт нь очиход нэг гэр нь цоожтой байшин нь гэрэлтэй байсан. Тэгээд нэг хүнээс П байна уу нөхөр нь байна уу гэхэд алга гэсэн. Тэгээд уулзах гэсэн юм гэтэл нэг эрэгтэй хүн гарч ирээд гичий минь байхгүй гэсэн. Тэгэхээр нь монгол хүн байж яасан муухай ааштай юм гэхэд миний нүүр лүү алгадсан. Би хашаанаас гарах гээд эргэтэл хүрз бариад ална шүү гээд хөөсөн. Би таксины жолоочийг дуудхад тэрээр хашаанд орж ирсэн. Нөгөө хүрз барьсан хүний хүрзнээс жолооч залуу барьсан. Би тайвшир гэж зөндөө хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгэхээр нь би машинд орж ирж суусан. Миний араас О эгч орж ирж суусан. Тас няс хийх чимээ гарахаар нь хашаанд ороод хартал жолооч залууг жорлонгийн орчим унагаачихсан нүдэж байсан. Болиоч гээд орилтол хутга аваад алнаа гээд байсан. Тэр үед жолооч залуу машин дээрээ ирсэн. Бид нарыг хөдлөх хооронд нөгөө хүн машин дээр нь цохиод байсан. Бид нарыг удаан хөөж гүйсэн. Тэр хооронд машин руу юм авч шидээд л байсан гэжээ. /хх-31/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4596 тоот дүгнэлт:

1.Х.Б биед зүүн чих, зүүн шанаа, зүүн шуу, бугалга, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт,  бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 32/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 60-61/

          М.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36-37,66/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 49 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,

          М.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 51-52

          М.Ш Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 50/, прокурорын тогтоол /хх-н 54-56/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-59/ зэрэг болно.

          М.Ш нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн  19 дүгээр хорхоо Цайзын 5 дугаар гудамжны 59 тоотын гадна Х.Б хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтиуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би гадаа машиндаа байж байтал хашаад орилолдох чимээ сонсогдохоор нь хашаа руу орсон чинь энэ залуу нөгөө 3 хүүхний араас хүрз бариад хөөж байсан. Тэгээд би болиулах гэж байтал араас хоёр удаа цохиход би унасан. Намайг ороход цохих гэж хөөж байсан. Хэрэв хүрзээр эвгүй цохисон бол яах байсныг мэдэхгүй байна. Намайг хүрзний хавтгай хэсгээр хоёр удаа цохисон...Энэ гэмтлээс болж миний чихний сонсголд нөлөөлсөн байгаа гэсэн мэдүүлэг,

  Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4596 тоот дүгнэлтээр: Х.Б биед зүүн чих, зүүн шанаа, зүүн шуу, бугалга, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 32/

          Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг байшин гэрэлтэй байхаар нь үүдэн дээр нь очтол нэг эрэгтэй хүн өмнөөс гарч ирсэн. Амар мэндээ мэдтэл хуцаад бай гэсэн. Тэгэхээр нь Монгол хүн байж ямар муухай ааштай юм гэхэд ална шүү гичий минь гээд О лүү алгадсан. Бид гурав болиоч гээд эргэхэд ална шүү гичийнүүд минь гээд гэрийн үүд хавьд хураасан байсан модны дэргэдээс хүрз аваад бид гурвыг цохих гэсэн. Гэтэл таксины жолооч хашаанд ороод ирчихсэн юу болж байна гээд хүрзнээс бариад авсан. Гэтэл нөгөө таксины жолооч болиоч ахаа гэхэд хутга аваад ир алнаа гээд орилоод байсан. Тэр үед тас хийх чимээ хэд хэдэн удаа гарсан. Таксины жолооч хөлөө чирээд толгойгоо бариад гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад хөдлөх хооронд нөгөө хүн хашаанаасаа гарч ирээд барьж байсан хугарсан модон хүрзнийхээ ишээрээ машины арын багажин дээр 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-н 18-20/

          Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг эрэгтэй хүн гарч ирээд гичий минь байхгүй гэсэн. Тэгэхээр нь монгол хүн байж яасан муухай ааштай юм гэхэд миний нүүр лүү алгадсан. Би хашаанаас гарах гээд эргэтэл хүрз бариад ална шүү гээд хөөсөн. Би таксины жолоочийг дуудхад тэрээр хашаанд орж ирсэн. Нөгөө хүрз барьсан хүний хүрзнээс жолооч залуу барьсан. Тас няс хийх чимээ гарахаар нь хашаанд ороод хартал жолооч залууг жорлонгийн орчим унагаачихсан нүдэж байсан. Болиоч гээд орилтол хутга аваад алнаа гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-31/

          Шүүгдэгч М.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би хоёр хүүхэдтэйгээ байна гэртээ хүн амьтан оруулмааргүй байна гэж хэлсэн. Гэтэл гэрлүү орно гээд орилоод дайраад байхаар нь би амбаараас түлхээд гаргасан. Би хаалгаа түгжих гээд үүдэн дээрээ очтол нэг эрэгтэй ороод ирсэн. Өөдөөс нь утасныхаа гэрлийг тусгатал миний утсыг аваад шидчихсэн. Би гартаа таарсан зүйлээ аваад уг залууг цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/   зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          М.Ш холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

         М.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдах нь зүйтэй.           

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ш 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Ш нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М.Ш нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

5. М.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч Х.Б нь эмичлгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Ш нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН