Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2024/00052

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Я. ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ*******0*******4/00*******64 шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай *******,******* мкв талбайтай өрөө орон сууц нь *******ын өмч болохыг тогтоолгох, тухайн байрны төлбөрийг ******* төлсөн болохыг тогтоолгох, мөн уг хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн эсэхийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй

Ж.Сэлэнгийн , Б.*******сайхан нарыг өөрийн асрамжид үлдээж, , Б.*******сайхан нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, *******0*******4 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие *******тэй *******010 онд гэр бүл болсон. ******* сайхан охин төрж мэндэлсэн. Амьдрал ахуйгаа сайхан болгож өөрийн гэр оронтой болох үүднээс эхнэр *******тэй харилцан ярилцаж хадгаламж банканд хураагдах гэж байсан энэ байрыг авахаар болж хүнээс мөнгө зээлж бэлнээр *******9 сая төгрөгөөр худалдан авсан. Ингэж аваад эхнэр *******эгийн нэр дээр *******011.06.*******9-ний өдөр 0001*******5140 дугаартай ******* дугаарт бүртгүүлэн орон сууцны зориулалтай *******,******* мкв талбайтай өрөө худалдан авсан.

Гэрчилгээгээ гаргаж аваад үл хөдлөх хөрөнгөө барьцаалан *******011 оны 9 сарын 1-ны өдөр зээлд тавьж 9000.000 сая төгрөг авч аас зээлсэн 9 сая төгрөгийг өгсөн. Харин байр худалдан авахад зориулж хадам аав Жүгдэрээс зээлсэн 19 сая төгрөгийг *******01..*******7-ны өдөр 1******* сая төгрөгийн зээл авч Жүгдэрт 6 сая төгрөг, *******014.*******.19-ны өдөр 6 сая төгрөг, *******014.05.15-ны өдөр 5.400.000 төгрөг, *******014.9.*******5-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 18.900.000 төгрөгийг охиноор нь дамжуулах болон бэлнээр өгч дуусгасан.

Мөн зээлийн хүү гэж хэдэн төгрөг нэмж өгч бидний хооронд ямар нэгэн төлбөргүй болсон. Ингээд эхнэр ХААГазарт ажиллаж байгаад *******015 онд ажлаасаа чөлөөлөгдсөн, миний бие гэр бүлтэй болсон цагаасаа газар тариалан эрхэлж хүнсний ногоо тариалж намар нь ургацаа хурааж уг орлогоороо банкны зээлээ төлж дуусгасан юм. Гэтэл сүүлийн үед бидний дундын эд хөрөнгө болох орон сууцны зориулалтай байрыг хадам тал авч өгсөн гэж маргаж, улмаар *******0************** оны 09 сарын 0-ны орой ногоон талбайгаасаа гэртээ иртэл бусдад түрээслүүлсэн байдаг. Миний гэх хувцас хунар эд хогшлыг Жүгдэр хашаандаа аваачиж овоолсон энэ хогоо аваарай гэж хэлэхэд нь гайхаж юу болж байгаа талаар эхнэр *******эс асуухад байраа түрээсэлсэн би ******* охиныхоо хамт аавынд амьдрах болсон гэсэн хариулт өгсөн.

Хэдийгээр бид хоёр гэр бүлээ батлуулаагүй ч гэсэн *******010 оноос хойш 1******* жил амьдарч ******* хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж орон оронтой болтол хөдөө хөрч өдий зэрэгтээ хүрсэн амьдрал нэг өдөр ийм болсонд үнэхээр итгэж чадахгүй байна.

Тиймээс эхнэр *******эгийн нэр дээр бичигдсэн *******011. 06.*******9-ны 0001*******5140 дугаартай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн орон сууцны зориулалтай *******,******* мкв талбайтай өрөө байрыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох, цаашилбал Батбаяр миний бие уг байрны мөнгийг төлж дууссан, Батбаяр энэ хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ үйл явдал миний Үндсэн хуулиар олгогдсон хуулиар олгогдсон амьд явах, аюулгүй орчинд амьдрах, зэрэг эрхүүдийг ноцтой зөрчиж, орон байрыг минь бусдад түрээсэлж эрхийг минь зөрчиж байна.

Иймд ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалтай *******,******* мкв талбайтай өрөө орон сууц нь *******ын өмч болохыг тогтоолгох, тухайн байрны төлбөрийг Батбаяр төлсөн болохыг тогтоолгох, мөн уг хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус тогтоолгох шаардлага гаргаж байна... гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Учир нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах өрөө орон сууц нь миний биеийг *******тай хамтран амьдрахаас өмнө бий болсон хөрөнгө.

Энэ байрыг аав маань өөртөө худалдаж авсан, бүх мөнгийг нь аав ******* маань гаргасан, ингээд тухайн үед би аавындаа амьдарч байсан учраас байрыг миний нэр дээр авсан.

Энэ байрыг худалдаж авахад *******ын оролцоо огт байхгүй, *******ын бичсэн "Манай ааваас 19 сая төгрөг зээлж аваад уг байрны төлбөрийг ******* буцааж төлсөн" гэдэг нь бүгд худлаа юм.

Миний бие *******тай гэрлээгүй, түүний эхнэр биш, энэ хүн надтай хамтран амьдрах хугацаандаа намайг бие махбод, сэтгэл зүйн хүнд дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, үр хүүхдүүдээ дарамталж айлгаж сүрдүүлдэг, сүүлийн хэдэн жил би энэ хүний хүчирхийлэл, айлган сүрдүүлэгт байж, дарамтаас болж сэтгэл зүйн хүнд байдалд орсон. Тиймээс *******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ж. ******* нь *******тай *******010 онд танилцсан боловч нэг гэрт ороогүй. Батбаяр нь амьдрах ч биш үгүй ч биш явсаар намайг жирэмсэн болоод 8 сартай болтол огт ирээгүй алга болсон.

Энэ үед би эцэг, эх, том хүүгийн хамт завындаа амьдарч байсан. Улмаар *******011 оны 7 сард байр авсан боловч засвар хийж чадахгүйн улмаас *******01******* оны 0 сарын *******-ны өдөр том охин Сүлдсайханы нэг насны ойгоор байранд орсноор хамтын амьдрал эхэлсэн. Байр худалдаж авахад жорлон, банн, коридор, том өрөө, жижиг өрөөнүүд тоггүй байсан. Өнөөдөр ч тэр хэвээрээ байна. ******* нь надтай хамт амьдарч эхэлснээс хойш жил бүрийн хавар, намар бид ******* хоёулаа цуг хөдөлмөрлөж, хүмүүсийг хөлсөлж ажиллуулдаг боловч орлогоо ******* дангаараа л зарцуулж ирсэн.

Тэр ч бүү хэл орон байраа нэг ч удаа додомдож, хүн амьдрах, хүүхэд өсөх нөхцөл огт бүрдүүлж байгаагүй. Жил бүр ногооныхоо орлогоос цонх, хаалгаа солих боломж байсаар байтал цонхны шилний оронд плёнк /гялгар уут/ татаж, нэг ч засвар хийгээгүйн улмаас мөөгөнцөрт идэгдсэн байранд маань ногоогоо хадгалж, нохойнуудынхаа хоолыг бэлтгүүлж, нохойнуудаа гэрт тэжээж, шөнө унтуулахгүй, ******* хүүхэд бид гурав луу дайрч, доромжилж, үргэлж орилж хашхичиж, харц, үйл хөдлөл, дохио зангаагаараа айлган дарамталж, ирсэн. Энэ дарамтаас болж миний бие сэтгэл санааны хямралд орж, удаа дараа эмчлүүлж байсан. Намайг эмчилгээ хийлгэж байх хугацаанд минь ******* нэг ч удаа эргэж тойрч байгаагүйгээр барахгүй өвдсөнөөр минь далимдуулж, орон байрыг минь өөрийн болгох, улмаар миний эх байх эрхийг хасуулж, үр хүүхдээ өмчийн хамт авна гэх мэтээр дарамталж байгааг цаашид тэсвэрлэх боломжгүй байна.

Ийм ч учраас миний бие хоёр охиныхоо хамт аав ээжийндээ *******аас тусдаа амьдарсаар ******* жил болох гэж байна. Энэ хүний цаад зорилго нь орон байрыг минь өөрийн болгох зорилготой байснаас биш хоёр охиноо асран хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь энэ хоёр жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ харилцсан харилцаанаас илт харагдаж байна. Иймд охин , Б.*******сайхан нарын асран хамгаалагчаар тогтоолгож, охин , Б.*******сайхан нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Батбаяр надад холбогдуулан гаргасан Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэ сөрөг нэхэмжлэлийг ******* огтоос бичээгүй тэр ингэж бичих үндэслэл ч байхгүй хүний үгээр явж байгаa нь илт байна. *******тэй танилцаад *******010 оны 10 сард манай талаас албан ёсоор бэрээ гуйж манайхаар, хадам аавынхаар ирж очоод явдаг байсан. Залуу насанд ийм байдал байдаг шүү дээ. Тэгээд эр хүний хувьд орон байр бэлдэх бодол төрж, байр авахаар шийдэж гадуур байр хайж байрны зар харж явахдаа одоо амьдарч байгаа 7-р байрыг банкны барьцаанд тавигдаад алдаж байгаа тул яаралтай зарна гэсэн зарын дагуу очиж үзсэн, тэр үедээ буюу *******011 оны 6 сард хадам аав Жүгдэр Сэлэнгийн дүү нараас *******9.000.000 төгрөгийг зээлж аваад тэр өрийг дарж барагдуулсан талаар миний бие шүүхэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа.

Гэр бүлийн хуулиар гэр бүлийн бүх л гишүүд адил тэгш эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл Сэлэнгийн аав Жүгдэр гэх хүн дан ганц намайг буруутгаж дандаа бичдэг юм. Үүнийг түүний аав болон эгч нар бичиж байгаа нь ойлгомжтой. Би Байр худалдан аваад бүрэн засвар хийсэн олон жил болохоор юм чинь элэгдэж хуучрах явдал байдаг, хүүхдүүд бага байсан болоод обой урагдах, дээр нь харандаагаар юм бичих зэрэг үйлдлүүд гаргаж л байдаг, нэг мөсөн юм ойлгож юмаа цэвэр цэмцгэр байлгах, учир мэдэх үед нь засвар хийнэ гэж төлөвлөж байсан.

Хамгийн гол нь *******9 сая төргийн өрийг төлөхийн тулд зээл авч зээлийн хүү төлөхөд маш их мөнгө зарцуулагдаж арай гэж төлбөрөө дуусгаж одоо нэг амс хийх цаг ирлээ гэж бодож байтал хадам талынх намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах сэтгэл санааны хувьд маш хэцүү тогтворгүй байдалд оруулж байсан. ******* яагаад эхнэр хүний хувьд гэр орноо сайхан цэвэрлээд цэмцгэр байлгаж болохгүй гэж би ногооны ажил хийгээд амрах завгүй жилийн 4 улиралд нуруугаа тэнийлгэж чадахгүй явж байхад намайг гэр орондоо ажил хийсэнгүй гэж зэмлэх, нэр төрд халдах үйлдэл гаргаж байгаа гомдож байна. Ногооны ажил ямар хэцүү гэдгийг тариалан эрхэлж ногоо тарьж буй хүмүүс л ойлгоно өдөр шөнөгүй бөхөлцөж нэг сайхан гэртээ охидынхоо дэргэд амраад явах гэхээр хадам аав ч ирж хэрүүл маргаан хийгээд нэг бол цагдаа дуудаад амар заяа үзүүлдэггүй байдал гаргах юм. Бусдын амьдралд ингэж оролцож болохгүй шүү дээ.

*******0************** оны 10 сард ногооныхоо ажлыг цэгцлээд иртэл нүүгээд явчихсан хаалга цоожтой утсаар ярьтал эд хогшлоо ирж аваарай хашаанд байгаа гэж ярьсан. Эд нарын далд санаа надаар байр авхуулаад төлбөрөө зээлээ дууссаны дараа байрыг минь авах гэсэн санааг гаргаж байсан талаар хүн сүүлдээ л боддог юм байна. ******* нь *******015 онд хөдөө аж ахуйн газарт ажиллаж байгаад ажлаас халагдсанаас хойш сэтгэл санааны гутралд орж эхэлсэн. Тэгээд ч даргаа бэлгийн дарамтад оруулж байсан гэж худал хуурмаг зүйл ааваараа бичүүлж гүтгэж байсан удаатай.

Хүүхдүүдээс ******* өөрөө нохой сонирхож цагаан өнгийн гөлөг авна гэж *******00.000 төгрөгөөр авхуулсан түүнийгээ угааж цэвэрлэхгүй асарч чадахгүй том болсон төөрүүлж чадахгүй байсан сүүлдээ ад үзээд байхаар нь хөдөөгийн айлд өгсөн. Харин ч би түүнийг нь угааж цэвэрлэж, хооллож байсан намайг муулж доромжилж худлаа зүйл бичиж болохгүй. Надад эхнэр, хүүхдээ хашхирч загнах үйлдэл хэзээ ч гаргаж байгаагүй, Энэ олон жил амьдрахдаа *******-хон удаа маргасан гэж шүүхэд ирж мэдүүлэг өгөхдөө хэлсэн мэдүүлэг нь байгаа шүү дээ. Шаардлагатай тохиолдолд уг баримтыг өгч болно. Ажилгүй болсондоо шаралхаж даргаа гүтгэж бичсэнээс болж олон хүн түүнээс цэрвэсэн хаана ч ажилд оруулъя гэсэн ч түүний занг мэддэг тул ажилд авах газар олдохгүй байснаас л тэр сэтгэл гутралд орсон болохоос би түүнийг ийм болгоогүй.

Энэ сөрөг нэхэмжлэлдээ аавындаа ирээд ******* жил болж байна гэж худлаа бичсэн байх юм. *******0************** оны 10 сард явсан шүү дээ. Харин би орох оронгүй өмссөн хувцастайгаа л аавынхаараа амь зууж явна өөрийн гэр орондоо орох эрхгүй хаалга үүд түгжээтэй ийм л байдалтай явж байхад ******* яагаад хүний үгээр үг хийж худлаа зүйл бичиж хүнээр өрөвдүүлэх гэж бичээд байгаад л гайхаж байна. Хүний санаанд оромгүй зүйл бичих юм. Хэрэв миний хоёр охиныг эцгээс нь холдуулах далд санаа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч би өөрийн цус махны тасархай ******* охиноо та нар шиг хүнийг хүн ёсоор хүндэлж хайрлаж сураагүй хүмүүст хэзээ ч өгөхгүй. ******* охиноо өөрийн асрамжид авна. Сүүл сүүлдээ охидууд минь үг зааж өгч эцгийн нь эсрэг мэдүүлэг өгүүлэх тийм муухай зүйлийг хийж байна. Том болоод охид хүнийг ингээд гүтгээд байж болдог гэсэн ойлголтоор өсвөл яах вэ, хүмүүжлийг нь яаж засах вэ гэдгийг ******* ойлгохгүй байна гэж үү дээ. Тиймээс би охин Сүлдсайхан, *******сайхан нарыг өөрийн асрамжид авна. Сэтгэл санааны хөөрөл, гутрал хоёрдмол оноштой гэж оношлогдсон хүнд дангаар ******* охиныхоо хувь заяаг даатгаж болохгүй.

Энэ өвчин төрөлхийн хэзээ ч эдгэрэхгүй зөвхөн эмээ л тогтмол уух хэрэгтэй гэж эмч зөвлөсөн. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нөхрийн хувьд сэтгэл зовж яаж ч хүртэл хүсэж байхад намайг эмнэлэгт байхад эргэж тойрч байгаагүй мэтээр эдгээх боломжтой эсэх талаар асууж сурч, эмийг нь тогтмол уулгаж байхыг эмчээс бичсэн байх юм. хэрэв намайг эргэж тойрч байгаагүй гэж гүтгэж байгаа бол эмчтэй нь ярилцсан ярианы бичлэг надад байгаа Иймд томилуулан ******* шинжээч шийдвэрлүүлмээр байна. охиныхоо асрамжийн асуудлыг ******* бичих болгондоо миний байрыг Батбаяр өөрийн болгох зорилготой бичих юм. Энэ байр охин бид 4-н өмч, ирээдүйд тэр хоёрт минь л үлдээнэ. Би аваад үхэх биш. Би мөнхийн ус уусан хүн биш. Хэзээ нэгэн цагт хорвоогийн жамаар буцах нь тодорхой. Харин ******* нь аав эгч нартайгаа нийлж бидний хөрөнгийг үрэн таран хийх санаагаа хэрэгжүүлж байна гэж хүн бүхэнд ойлгогдоно. Миний охидууд /шатрын аваргуудыг минь / гар утсанд донтсон, өөр юу хийж чадахгүй, сэтгэж ч чадахгүй л хүн болгож хүмүүжүүлнэ гэхээс сэтгэл өвдөж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх *******0*******4 оны 05 сарын 07-ны өдөр *******64 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,1*******6 дугаар зүйлийн 1*******6.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ын ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай *******,******* мкв талбайтай өрөө орон сууц нь *******ын өмч болохыг тогтоолгох, тухайн байрны төлбөрийг Батбаяр төлсөн болохыг тогтоолгох, мөн уг хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Сэлэнгийн өөрийн асрамжид үлдээх тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, , Б.*******сайхан нарыг эх Ж.Сэлэнгийн асрамжид үлдээж,

- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Б.*******сайханыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь хэсэгт зааснаар , Б.*******сайхан нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар тэжээн тэтгүүлэхээр,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*******00 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******аас 70.*******00 төгрөг гаргуулж *******д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт зааснаар *******аас 100,716 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тус тус зааж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарлан өгсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Үндсэн хуулийн *******-р бүлэг, 19-р зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлнэ гэж, 1-р бүлэг 1-р зүйлийн 1.*******-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга байх, эрх чөлөөг дээдлэх, тэгш эрхийг хангах зарчмууд болон Үндсэн хуулийн *******-р бүлэг 14-р зүйлд заасан хууль шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг заалтуудыг зөрчиж *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүхээр шүүн хэлэлцэхдээ хэт наг талыг барьж, хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, иргэний хуулийг буруу хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаж үзэхэд зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь хэргийн бодит үнэнийг тогтоохдоо хариуцагч талд үйлчлэх сэдэл, түүнийг хангасан гэх дүгнэлт хийхэд хүргэж байна. Учир нь шүүх хуралдаан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд дараагийн шүүх хуралдаанд миний бие цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ хэлсэн. шүүгчийн туслахаас болно гээд цахимаар хуралд оролцох тухай баримттай танилцаарай гэсэн. Ингээд шүүх хуралдаан болох өдөр шүүх хуралдаанд цахимаар оролцох цахим холбоос / линк / ирээгүй талаар шүүгчийн туслахтай холбогдоход та хуралдаанд цахимаар оролцох тухай баталгаанд гарын үсэг зурж ирүүлээгүй тул танд цахим холбоос / линк/ өгөхгүй гээд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж илтэд худал бичиж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасаар байхад шүүгч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийг буруу хэрэглэсэн тухайд

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь *******010 оноос хамтран амьдарч байсан боловч тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ бүртгүүлээгүй учир албан ёсны гэрлэгчид гэж үзэхгүй. Гэрлэгчид биш учраас иргэний хуулийн 1*******6-р зүйлийн 1*******6.*******-т заасан хамтран өмчлөгч болоогүй учраас мөн хуулийн 108-р зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан шаардах эрх *******т үүсээгүй гэж дүгнэсэн нь илтэд нэхэмжлэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ******* нь *******010 оноос хойш *******тэй хамтран амьдарч эр, эм эсээ хольж ******* охин төрүүлсэн, эд хөрөнгөө нийлүүлэн, холилдуулсан тухай хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуулийн 119-р зүйлд Эд хөрөнгө нийлэх, холилдох тухай маш тодорхой хуульчилсан байна. 119-р зүйлийн 119-ын *******-т: Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж тодорхой заасан байна. Хэдийгээр *******, ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй гэрлэгчид боловч тэд хамтдаа 10 гаруй жил амьдрахдаа маш олон хөдлөх эд хөрөнгөө нийлүүлж хольсон байна. Энэ тухай ч хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нар шүүхэд мэдүүлсэн байна. Хоорондоо мөнгө төгрөг авч, өгч байсан тухай маш олон баримтуудыг шүүхэд тайлбарлан ярьдаг бөгөөд үүнийг нь ч шүүх дүгнэж шийдвэр гаргажээ.

Шүүх анхнаасаа *******ын нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ хамтран өмчлөх өмч хөрөнгөө нэхэмжлэх үндэслэл байгааг тодорхойлсон байтлаа нэхэмжлэгчийн эсрэг шийдвэр гаргахдаа гэр бүлийн харилцаа үүсгээгүй, гэрлэгчид биш байна, маргааны объект дундын өмч биш учраас ******* шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь өөрөө зөрчилтэй байна. Энэ нь иргэний хуулийг хэрэглэхдээ хэт нэг талд ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р бүлэг, 77-р зүйлд Шүүх хуралдаан бэлтгэл хангах тухай маш тодорхой хуульчилсан. Шүүгч нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажиллагааг хийгээгүй мөн шүүгч нь шүүхийн тухай хуулийн 50-р зүйлд заасан шүүгчид хориглох зүйлүүдийг олон хэлбэрээр үйлдэж хэргийн оролцогчидтой ганцаарчилж уулзах, хуралдааны товыг зөрчих зэргээр зүй зохисгүй үйлдлүүд гаргаж гэр бүлийн хамтын амьдралтай байсан эхнэр, нөхрийг хүйсээр нь ялгаварлан эмэгтэй талд давуу байдал үүсгэн хуулийг тайлбарлан хэрэглэж байгааг анхааралдаа авахыг хүсье! Хэргийн нэг талын оролцогчдын эрхийг хангаад нөгөө талын эрхийг хязгаарлаж дуртай хуулиа хэрэглээд, дуртай цагтаа хурлаа эхлүүлээд байж болохгүй гэж үзэж байна. Монгол улсад хүн бүхэн, шүүгч ч байсан гагцхүү хуульд захирагдаж, дагаж мөрдөх учиртай билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч ******* болон түүний төлөөлөгч нарт шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол гаргасныг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж дүгнэж байна. ******* жил болж байгаа хугацаанд энэ хүмүүс нотлох баримтаа цуглуулах, гэрч асуулгах, бусад бүх материалуудыг бүрдүүлж өгөх боломжтой байсан. дугаар сарын 5-ны өдрийн хуралд 1 хуудас цаастай мэтгэлцэх гэж орж ирсэн. Бид нарын өмнө хэлэх үггүй учраас шүүгч болон шүүхийн ажилтнуудыг буруутгаж эхний хуралд шүүгчийг татгалзах үндэслэл болгож маргаан үүсгэж хурлыг хойшлуулж байсан удаатай. Амьдрах хугацаандаа эд хөрөнгө нь холилдсон. Тийм учраас уг байранд өмчлөл тогтоох эрхтэй гэж ярьж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Ж.Батбаярын олсон орлогыг тайлан хэлбэрээр гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Ингэж хэлсэн боловч энэ хүн маш их орлого олсон. Юу ч үгүй байсан хүн. *******тэй амьдарч байх хугацаандаа *******, ******* нарын байрыг удаа дараа банкны барьцаа тавьж, түүнээсээ маш их ашиг орлого олж, ******* гуайн тооцоолсноор ачааны авто машин, төмс үрлэгч, бага ооврын трактор, эдэлбэр газар, 60 тонны зоорь, 18 зөгий, сууц, мал амьтан, морь, унагатай гүү, нохой хүртэл худалдаж авсан. 4,500,000 төгрөгөөр ангийн буу хүртэл худалдаж авсан. Буу нь тухайн үедээ цагдаа дээр бүртгэлгүй гэж хэрэг үүсгэж шалгагдаж байсан. Энэ хугацаанд 171,100,000 төгрөгийн орлогыг өөртөө бий болгосон. Бий болгосон хөрөнгөд *******д юу ч ноогдоогүй. ******* аавтайгаа хамтарч авсан ганц байр нь л байгаа. Тэр ч байтугай Ж.Батбаяр гэх хүн уг байрны цонхнуудыг тонож, өөрийнхөө ногоо тарьдаг газрыг хүлэмж болгож барьсан байсан. Бид нар очиж барьсан хүлэмжийг нь алс холоос зургийг нь авч баримтлуулж баталгаажуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Ж.Батбаярын оролцоо холилдсон гэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Хуралдаа бэлтгэл дутуу байсан нь бид нарын буруу биш. Өөрсдийнх нь буруу. Тийм учраас шүүхийг буруутгах үндэслэл байхгүй. Гомдлыг эсэргүүцэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийг хүртэл бүрэн танилцаагүй гэдэг нь гаргаж байгаа тайлбараас нь тодорхой байдаг. Өөрөө тайлбарлахдаа ******* гуайгаас 9,000,000 төгрөг, ахаас нь 19,000,000 төгрөг аваад байр авсан гэх асуудал яригддаг. Гэхдээ үнэндээ 19,000,000 төгрөгийг ******* гуай гаргаж, 9,000,000 төгрөгийг дүү нь гаргасан байдаг. Ж.Батбаяр нь ямар хүн бэ гэдэг нь сөрөг нэхэмжлэлтэй холбоотой Цагдаагийн тодорхойлолт, гэр бүл хүүхэд залуучуудын газрын тодорхойлолтуудаар тогтоогдсон байдаг. Ж.Батбаяр нь *******010 онд *******тэй танилцсанаас хойшхи бүх бичлэгээ утсан дээрээ өөрөө хадгалж авч, тэрийгээ шүүхийн явцад үзлэг хийж баримтжуулж, өөрөөр хэлбэл Ж.Батбаяр нь өөрөө *******эг болон ******* гуайг тагнаж, мөрдөж тэрийгээ нотлох баримтаар гаргаж өгч түүнийгээ бэхжүүлж байсан.

Өөрөөр хэлбэл Ж.Батбаяр нь 10 жилийн өмнөөс эхлээд шүүх хуралдаантай холбоотой санаатайгаар бэлдэж байсан гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоод, хавтаст хэрэгт бүгд авагдчихсан. Уг хэрэгтэй өнөөдөр танилцсан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энд хоёр охины төлөө асуудал, гэр бүлийн туха асуудлыг ярьж Ж.Батбаярыг хүний хувьд харж үзээчээ гэж шүүхэд хандахгүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт болон шүүхээс хоёр охины асуулгаар хэнтэйгээ байх тухай асуухад хоёр хүүхэд хоёулаа аавтайгаа байхгүй, айж байна. Ээжтэйгээ байсан нь илүү дээр гэж хэлсэн. Үнэхээр тэр хүн эр хүнийхээ хувьд хөдөлмөрлөөд гэр бүлээ авч явсан тохиолдолд мэдээж хэн ч гэр бүлийг салгахгүй. Гэр бүл гэсэн асуудал огт байгаагүй. Гэрлэгчид гэдгийг гэр бүлийн баталгаатай хүмүүсийг ойлгоно гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид дахин сануулъя. ******* мөн 1 жил буцаж амьдрах гэж оролдсон. Уг тайлбараар нотлогдож байна. Энэ нь гэр бүлийн хоорондын маргаан биш. Энд 10 жилийн өмнөх, өөрөөр хэлбэл хамтран амьдрахаас өмнө бий болсон өөрөөр хэлбэл *******ийн насаараа хураасан мөнгө болон түүний дүүгээс авсан мөнгөөр орон сууц авсан талаар яригдаж байгаа бөгөөд энэ дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх байсан үүнийг хангаж өг гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш *******.5 жилийн дараа ингэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэн ч гэсэн ажлаа алдсан хүн байхгүй. *******.5 жилийн хугацаанд би хэдэн удаа ******* аймаг руу ирж шүүх хуралдаанд оролцож байна. Үүнийг хүлээж авах үндэслэлгүй. Хүний хувьд хүлээж авна гэсэн зүйл байхгүй. Хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг няцааж байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байсан нь давхцаж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэг ******* гуай ******* охиноосоо , нараас мөнгө зээлээд үүнийгээ буцааж өөрөө төлсөн байдаг. Өөрийнх нь мөн хадгаламжийн мөнгө байсан. Монгол улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар Ж.Батбаярын хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бол энэ тухайгаа Улсын бүртгэлд бүртгүүлсэн ямар ч хүсэлт байдаггүй. Үнэхээр энэ хүн үл хөдлөх авахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ хүний эрх нь нээлттэй байсан. Гэтэл баримт байхгүй байна. Дээрээс нь ярьж байна. Эрчүүдийн эсрэг яваад байгаа юм шиг зүйл ярьж байна. Тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл юм үнэн бодитойгоор гарах ёстой. Үнэхээр эцэг хүний үүргээ биелүүлсэн үү гэвэл үгүй. Удаа дараа хоёр охинтой очиход уулздаг. Аав нэг удаа ч ирж уулздаггүй. ******* мөн удаа дараа яагаад эмнэлэгт хэвтсэн бэ?. Сэтгэл санааны хүчирхийллээс болж эмнэлэгт хэвтсэн баримтууд байгаа. Тэгэхээр ийм хүчирхийлэлтэй нөхцөлд яаж гэр бүл болж амьдрах ёстой вэ?. Энэ нь бүрдээгүй учраас гэрлэлтээ батлуулахаас айж байсан гэж үздэг. Хүүхдийн асрамжийн асуудал ч тэр үнэн зөвөөр шийдэгдсэн байдаг. ******* гуай нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэн зөв гаргаж өгсөн гэв.

Гуравдагч этгээд ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цуглуулсан хөрөнгөөр авсан өмч мөн. Нотлох баримтууд байгаа. *******эгийн нэр дээр мөн байгаа. Өмчид хэн ч халдах эрхгүй. Тийм байхад хүний хөрөнгийг луйвардах гэж байна вэ?. Энэ хүн урьд нь ч гэсэн эхнэр хүүхэдтэй байсан. Өмнө нь мөн будлиан гаргаж байсан. Ж.Батбаяр гэх хүн намайг гүтгээд, залилаад, шүүхээр нотлуулах гэж байгаа нь ноцтой алдаа. Хэргийн хувьд хариуцлага хүлээх ёстой. Би маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг зөв зүйтэй гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хүн миний байрны хөрөнгөөс төлөөгүй. Надад нэг ч мөнгө өгөөгүй. Үүнийг нотлох ямар ч баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

*******. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.*******-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

Шүүх хуралдааныг *******0*******4 оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн шз 910 дугаартай захирамжаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг *******0*******4 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 10 цаг 00 минутад хуралдуулахаар товлож, хэргийн оролцогчдод мэдэгдсэн байх ба тухайн өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэн шүүгчийн *******0*******4 оны 04 сарын 0-ны өдрийн шз 961 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдааныг *******0*******4 оны 05 сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товложээ.

Шүүгчийн туслахаас *******0*******4 оны 05 сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ад мэдэгдэж улмаар шүүх хуралдаанд цахимаар оролцож болох эсэх талаар мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцох журамтай танилцах талаар тайлбарласан байна.

*******0*******4 оны 05 сарын 07-ны өдрийн 10 цагт шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай холбогдож шүүх хуралдаанд цахимаар оролцох эсэх талаар тодруулсан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс цахим холбоос хүлээж байгаа талаар ярилцсан байх ба шүүхээс цахим оролцогчийн баталгаа-г итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлээгүй гэсэн шалтгаанаар түүнд шүүх хуралдаанд оролцох цахим холбоосыг /линк/ өгөлгүй түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан талаараа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. / *******-р хх-ийн 189-*******07, -р хх-ийн 0-1/

 

. Зохигчид нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэх тулд зайнаас цахимаар оролцож боломжтой энэхүү боломжийг шүүх хангах үүрэгтэй.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн *******0************** оны 0 сарын 1-ний өдрийн 8******* дугаартай тогтоолоор баталсан Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам-д хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд зайнаас оролцох ажлыг шүүхийн тамгын газар зохион байгуулахаар заажээ.

Хэргийн оролцогчийн зайнаас оролцох тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд цахимаар оролцох журмыг танилцуулж, журамтай танилцуулсан тухай Цахим оролцогчийн баталгаа гаргуулахаар заажээ.

Цахим оролцогчийн баталгаа гэдэг нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд зайнаас оролцохдоо тоног төхөөрөмж техникийн нөхцлийг хангасан байх, зайнаас шүүх хуралдаанд оролцохдоо шүүх хуралдааны дэгийг сахих талаар танилцуулсан баримт юм.

Тус хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зайнаас оролцох хүсэлт гаргасны дагуу шүүгчийн туслахаас дээрхи журамтай танилцах талаар мэдэгдсэн байна.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зайнаас оролцох тухай журамтай танилцсан тухай мэдэгдэж, хуралдаанд оролцох цахим холбоос /линк/ хүлээж байгаа болон Цахим оролцогчийн баталгаа-г шүүхэд ирүүлэх байсан талаар мэдээгүй талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн байна.

Гэтэл шүүх Цахим оролцогчийн баталгаа ирүүлээгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох цахим холбоосыг /линк/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид илгээхгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Ийнхүү шүүх шүүх хуралдааны бэлтгэл хангаагүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжийг олгоогүй атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 05 сарын 07-ны өдрийн *******64 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

 

Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

Bottom of Form