Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 426

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч П.Б П.С, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан мөн   хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол цорс овогт Пүрэвдаваагийн Соронзонболд, Ожгоон Даваа овогт Төрмандахын Эрхэмбаяр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлий 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эсгэл овогт Пүрэвнямын Балжинням нарт холбогдох эрүүгийн “1911008910275” дугаартай, 186/2019/0349/э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүн  хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 61-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Хайлаастад нийтийн байранд түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол цорс овгийн Пүрэвдаваагийн Соронзонболд /РД:АЮ92101511/,

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, 6-С2 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Далайхүү худалдааны төвийн нийтийн байрны 2-34 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ожгоон Даваа овгийн Төрмандахын Эрхэмбаяр /РД:АЯ01222551/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, 6-02 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Далайхүү худалдааны төвийн нийтийн байрны 2-34 тоотод түр оршин сууж байгаа, урьд 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,  Эсгэл овгийн Пүрэвнямын Балжинням /РД:АД92122611/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.СТ.Эрхэмбаяр, П.Балжинням нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаа хохирогч Г.Чойномд хүч хэрэглэж “Самсунг эс-6” маркийн гар утас, хэтэвчтэй 210.000 төгрөгийг дээрэмдэн авч 445.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                                  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.Шүүгдэгч П.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     1.2. Шүүгдэгч П.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     1.3.Шүүгдэгч Т.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Г.Чойномын...2019 оны 03 дугаар сарын 17-ны 2019 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө 01 цагийн үед СУИС-ын хажуу талаас саарал өнгийн таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байр явсан. Ингээд таксинаас буугаад 12 дугаар байр алхаад 2 дугаар орцны үүдэнд очоод дүү рүүгээ залгаж байх үед араас нэг хүн гар утас булаагаад авчихаар нь эргээд харах гэхэд миний күртикний захнаас хойш татаад намайг газарт унагаасан. Би газарт унаад өмдний зүүн халаасанд байсан хэтэвчээ гараараа дарах үед дээр гараад халааснаас миний хэтэвчийг аваад 12 дугаар байрны хойд талаар гүйгээд явчихсан. Дээрх үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Би гэртээ ороод цаг харахад 02:36 минут болж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. 2018 оны 12 дугаар сард теди худалдааны төвөөс шинээр нь 220.000 төгрөгөөр худалдан авч байсан самсунг галакси эс 6 маркын гар утас байсан. Гар утасны нь өнгө нь шаргал, шилэн наалттай байгаа. Мөн арын камер нь дундуураа зурчихсан байгаа өөр ямар нэгэн сэв зураас байхгүй. Гар утсаа 220,000 төгрөгөөр үнэлж байна миний алдсан түрүүвчээ 2017 оны 03 дугаар сард 80000 төгрөгөөр авч байсан хар өнгийн арьсан түрүүвч байгаа. Одоо хэтэвчээ 80000 төгрөгөөр үнэлж байна миний хэтэвчинд дараах зүйлс байна . Үүнд: Иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, Жолооны үнэмлэх, бэлнээр 210,000 төгрөг байсан өөр эд зүйл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бадамсүрэнгийн:..Манай нөхөр 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, дээрээ 1 ах, 2 дүүтэй, айлын дунд хүүхэд. Архангай аймагт 10 жил сургууь төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшээд, хүнсний  технологийн коллеж болон Цадаагийн акдемийн онцгой байдлын ахлагчийн курст сурч төгсөөд Архангай аймгийн онцгой байдлын 51 дүгээр ангид 2016-2017 оны хооронд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2017 онд бид хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хотод ирж нийтийн байранд амьдарч хувираа хөдөлмөр эрхэлж байгаа. Манай нөхөр яг тогтсон ажил хийгээгүй, өдрөөр ажил гарвал хийж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, архи дарс уугаад байдаггүй, гэр бүлдээ анхаарал хаамжтай, нийтэч, муулаад байх зангүй хүн. Гэмт хэрэгт холбогдсон гэхээр миний хувьд гайхаж байна. Онцгой байдалд ажилд ороод маш сайн ажиллаж байсан. Шинэ орсон хүнд ажлын нөхцөл байдал хэцүү байсан болохоор ажиллаасаа гарсан. Тэгээд хотод орж ирсэн гэх мэдүүлэг. /хх-н 25/,  

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Оюунцээгийн:..Балжинням нь эмээ өвөө дээрээ өсөж, ээж нь бага байхад нь орхиод явсан. Аав нь Архангай аймагт амьдарч байгаад, саяхан нас барсан, Балжинням Батмөнхтэй гэр бүл болоод 5 жил болж байгаа 3 хүүхэдтэй, дээд боловсролтой, нятлан бодогч мэргэжилтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Далай хүү төвийн түрээсийн байранд амьдарч байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, төлөв даруу зантай, урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэдүүлэг.

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одонбаатарын:.. Балжинням нь эмээ өвөө дээрээ өсөж, ээж нь бага байхад нь орхиод явсан. Аав нь Архангай аймагт амьдарч байгаад, саяхан нас барсан, Балжинням Батмөнхтэй гэр бүл болоод 5 жил болж байгаа 3 хүүхэдтэй, дээд боловсролтой, нятлан бодогч мэргэжилтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Далай хүү төвийн түрээсийн байранд амьдарч байгаа. Хувиараа наймаа хийдэг. Зан байдлын хувьд төлөв даруу , архи  дарс уудаггүй, амьдралын төлөө зүтгэдэг. Шөнө орой мөнгө олох гээд хааяа халтууранд явдаг. Эхнэр хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаг сайн хүүхэд, хэрэгт холбогдсон гэхээр гайхаж байна. 69-87 УНӨ улсын дугаартай автомашиныг Алтанхуяг гэх хүнээс би 2012 оны 08 дугаар сард 8.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн үед би иргэний үнэмлэхээ алга болгочихсон болохоор эхнэрийн эгч Гомбосүрэнгийн Оюунцэцэг гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Би нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Би өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан. Одоо би өөрийнхөө тээврийн хэрэгсэлийг 6.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. 2014 оноос хойш Неткапитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиадп түүнээс хойш хугацааг нь сунгуулаад ахин дахин зээл аваад машинаа унаж явдгаар барьцаалчихаад байгаа. Миний машиныг манай хүргэн Балжинням хааяа унаж халтууранд явдаг. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хойш миний машиныг Балжинням унаж байсан. Би өөрөө унаагүй гэх мэдүүлэг. /хх-н 27-28/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 16-17 дугаар хуудас хохирогч Г.Чойномын мэдүүлэг, 20 дугаар хуудас яллагдагч Т.Эрхэмбаярын мэдүүлэг, 22 дугаар хуудас яллагдагч П.Балжиннямын мэдүүлэг, 23-24 дугаар хуудас яллагдагч яллагдагч П.Соронзонболдын мэдүүлэг, 50 дугаар хуудас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 69-87 УНӨ улсын дугаартай Гомбосүрэн овогтой Оюунцэцэгийн эзэмшлийн “Тоёота приус марк”-ийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, 6-7 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, 58 дугаар хуудас хохирогч Г.Чойномд Самсунг С-6 маркийн гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

 Шүүгдэгч П.СТ.Эрхэмбаяр, П.Балжинням нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 2019 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаа хохирогч Г.Чойномд хүч хэрэглэж “Самсунг эс-6” маркийн гар утас, хэтэвчтэй 210.000 төгрөгийг дээрэмдэн авч 445.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн  болох нь хохирогч Г.Чойномын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Самсунг Эс 6 маркийн гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн  бичгийн бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан мөн   хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол цорс овогт Пүрэвдаваагийн Соронзонболд, Ожгоон Даваа овогт Төрмандахын Эрхэмбаяр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлий 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эсгэл овогт Пүрэвнямын Балжинням нарт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.СП.БТ.Энарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Чойном нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч П.СП.БТ.Энарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.СП.БТ.Энарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1.2, дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч П.СП.БТ.Э нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийн цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол цорс овогт Пүрэвдаваагийн Соронзонболд, Ожгоон Даваа овогт Төрмандахын Эрхэмбаяр, Эсгэл овогт Пүрэвнямын Балжинням нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан мөн   хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар  Монгол цорс овогт Пүрэвдаваагийн Соронзонболд, Ожгоон Даваа овогт Төрмандахын Эрхэмбаяр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлий 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эсгэл овогт Пүрэвнямын Балжинням  нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч П.СП.БТ.Энарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.        

4. Шүүгдэгч П.СП.БТ.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.СП.БТ.Энарын 2 /хоёр/ хоногийг  эдлэх яланд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.СП.БТ.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

                        ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ