Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 149/2024/00162/И |
Дугаар | 208/МА2024/00057 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 208/МА2024/00057
2024 оны сарын 18 өдөр | Дугаар 208/МА2024/00057 |
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00228 шийдвэртэй
Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар
Хариуцагч *******, *******, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 86,066,034 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ганболд нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Мөн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот "Барьцааны гэрээ"-г байгуулан *******гийн өмчлөлийн Ү-2201018178 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, ЭТӨЧ гудамж ******* тоот хаягт байрлах 65.76 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай СХД 29-р хороо, ЭТӨЧ 131/5 байрны 78 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* дугаартай дүүргийн хороо, хотхон 12 гудамж тоот хаягт байрлах 135.5 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******ийн өмчлөлийн Ү-2204015703 дугаартай, дүүрэг, хороо, хотхон гудамж 1 байр 9/А тоот хаягт орших 45,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******ийн эзэмшлийн гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, БЗДүүрэг, хороо, хотхон 12- тоот хаягт орших 219 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг барьцаалсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцон авах талаар дурдсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021.07.07-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь гэрээ байгуулагдснаас хойш гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж, гэрээний хугацааг хэтрүүлсэн байдаг. Зээлдэгч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан алдангийн төлбөрт нийт 86,066,034 (наян зургаан сая, жаран зургаан мянга, гучин дөрөв) төгрөгийн зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Монгол Улсын засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай А-273 тоот тушаалаар ЖДҮХСангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байдаг. Уг Засгийн газрын тогтоол, Сайдын тушаал нь нийтэд илэрхий үйд баримт, legalinfo.mn цахим сайтад тул нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсаргаагүй болно. Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна.
Иймд *******, болон ******* нараас зээлийн гэрээний үүргийн алдангийн төлбөрт нийт 86,066,034 (наян зургаан сая, жаран зургаан мянга, гучин дөров) төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд ******* тоот "Барьцааны гэрээ"-нд заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэр, захирамжид тусгайлан зааж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татсан болно гэжээ.
Хариуцагч *******аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр зуун сая төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээл авсан. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би 154 сая төгрөгийн үлдэгдэлтэй алданги 3100000 орчим байсан. Тэгээд би утсаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу ярьж зээлийн хугацаа дууслаа зээлийг 1 жилээр хойшлуулж өгөөч гэхэд та банк санхүүгийн байгууллагаас зээл аваагүй тийм учир зээлээ бага сагаар төлж бай гэсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 10 сая төгрөгийг төлсөн. 2022 оны 01 дүгээр сараас Ковидын улмаас зээлээ төлж чадахгүй болсон. 2022 оны 06 дугаар сард би Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээр очиж уулзсан. Тэгэхэд надад үндсэн зээл 144 сая төгрөг, алданги 29 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд надад бид шүүхэд нэхэмжлэл гаргана шүүх дээр асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүх дуудах юм байна гэж бодоод байж байтал 2023 онд над руу утасдаад таны материал шүүх рүү очоогүй алданги тооцогдоод яваад байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би үндсэн төлбөрөө төлж дуусгасан. Миний хувьд алдангийг зөвшөөрөхгүй. Ковидоос болж би өвчлөөд бизнесээ хийж чадахгүй болсон. Алдангид 3100000 төгрөгийг л төлнө гэжээ.
Хариуцагч *******өөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд аавын ярьсан дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгдөг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь Монгол улсын олон улсын гэрээнд нэгдэж орсон бичиг юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь мэдээллээ маш буруу өгч байснаас бид ийм байдалд хүрсэн. Бид хүүгээ төлөөд явъя үндсэн төлбөрөө хойшлуулж өгөөч гэж удаа дараа бичгээр хүсэлт өгөхөд ямар ч хариу өгдөггүй байсан гэжээ.
Хариуцагч *******гээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр бол Гүрбаатарын том хүү Ганхөлөг юм. Ганхөлөг надад хэлэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аавд зээл авч өгч байгаа гэж хэлээд байраа барьцаанд тавья гэхээр нь зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. Өөр надад мэдэх зүйл алга гэжээ.
Хариуцагч *******ээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд сайн мэдэх зүйл алга. Манай хүргэн Мөнгөнхөлөг аав Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч байгаа юм барьцаа хөрөнгө дутаад байна гэхээр нь би зөвшөөрч орон сууцаа барьцаанд тавьсан гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00228 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас алданги 29839129 тегрегийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 56,228,905 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 даль хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 307,6 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 1001304041 тоот дансанд оруулж,
Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн Нийслэлийн дүүргийн 2 дугаар хороо, хотхоны 12 дугаар гудамж тоот хаягт байрлах 135.5 метр квадрат талбайтай, хувийн сууц зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдэжшийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол болон давж заалдах шатнышүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт зарим нэг барьцаалагчдын барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг шүүгчээс уншин сонсогоход барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй атлаа шийдвэрээ бичмэл хэлбэрээр гаргахдаа зарим барьцаа хөрөнгийг хуульд заасан тодорхой үндэслэл дурдахгүй чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.21 өдрийн №149/I112024/00228 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж барьцаа чөлөөлөгдсөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү . Шүүх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж үзээд манай нэхэмжлэлийн шаардлагаас 86,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг шаардлагыг хангасан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ерөнхий агуулга нь барьцаа хөрөнгийг үндэслэлгүй чөлөөлсөн байна. Түүнд засвар оруулж өгнө үү гэх агуулгаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгчийн зүгээс миний хариу тайлбарт дурдснаар хэний өмчлөлд байгаа барьцаа хөрөнгийг хэрхэн үлдээх үү, хэнийхийг чөлөөлөх үү гэдгийг тодорхой тайлбарласан байгаа. Жижиг дунд үйлдвэрийн газар-т тавьж байгаад 200,000,000 төгрөг авахад зориулагдсан барьцаа хөрөнгө байсан. Барьцаалагч нар өөрсдөө зөвшөөрч барьцаанд авч зээл өгсөн. Гэхдээ зээлдэгч үндсэн зээлийг хүүгийн хамт бүрэн төлөөд барагдуулчихсан. Үндсэн зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж болно. Хариуцагч алданги төлөхгүй гэж маргадаггүй. Тодорхой хэмжээг төлнө гэдэг. Шүүхээс өмнө нь хэлсэн 29,839,123 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тал дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Нөгөө талаас барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн хүмүүс тухайн үед барьцаалуулсан нь үнэн. Гэхдээ хамтран зээлдэгч биш. *******, ******* нар хамтран зээлдэгч мөн. Энэ хоёр хүн алдангийг төлөх үүргийг хүлээж байгаа. Өнөөдөр алдангийг төлөхгүй гэж маргаагүй учраас магадгүй шүүхийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд заавал барьцаатай барьцаагүйгээр төлөөд явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрийн газар дээр очиж уулзаад хуваарь гаргаж төлөөд явъя гэж ярьж байсан. Энэ хугацаанд тал хувийг нь төлчихсөн байх боломжтой. Алдангийг төлөхөд 29,839,123 төгрөгийг төлөхөд энэ 135,5 мкв-тай байр зээлдэгч буюу хамтран зээлдэгчийн хөрөнгийг үлдээчихсэн байгаа. Энэ бол хангалттай хүрэлцээтэй. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөлийг үүсгэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хягзгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу тооцсон алданги 86.066.034 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүхээс зээлийн гэрээний дагуу тооцсон алдангийн зарим хэсгийг хангаж, барьцаа хөрөнгөөс алдангийн хэмжээгээр тооцон зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, үндэслэлгүйгээр барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлажээ.
Хэргийг судлан үзвэл: зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2016/122/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 200000000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр тохирч зээлийн гэрээний барьцаанд *******гийн өмчлөлийн Ү-2201018178 дугаартай Сонгинkхайрхан дүүргийн 29 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний гудамж ******* тоот хаягт байрлах 65.76 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн ******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 131/5-78 тоот хаягт байрлах 41.57 метр квадрат талбайтай нэг өрөө орон сууц, *******, ******* нарын өмчлөлийн ******* дугаартай дүүргийн 2 дугаар хороо, хотхоны 12 дугаар гудамж № тоот хаягт байрлах 135.5 метр квадрат талбайтай хувийн сууц, *******ийн өмчлөлийн Ү-2204015703 дугаартай дүүргийн 2 дугаар хороо, хотхоны 12 дугаар гудамж № 9/А тоот хаягт байрлах 45.84 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууц, *******ийн эзэмшлийн № 000577930 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай дүүргийн 2 дугаар хороо, хотхоны 12- тоот хаягт байрлах 219 метр квадрат талбайтай иргэний ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг барьцаалсан байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлснээс үүссэн гэрээний хариуцлага алданги тооцон гаргуулах, гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүхээс давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүрэг зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******, ******* нараас 29,839,123 төгрөгийн алданги тооцон гаргуулж барьцаа хөрөнгөөс зөвхөн нэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгчээс нэр бүхий 4 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад ямар үндэслэлээр 2 хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхээр шийдвэрлэсэн талаараа шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогсон эрхийг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцагч *******, ******* нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан № 2016/122/02 дугаартай зээлийн гэрээ, тус гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан № ******* дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байх болохоор заасан бөгөөд зээлдэгч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа *******, ******* нарын зөвшөөрлөөр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байх ба зохигчид зээлийн болон барьцааны хөрөнгийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг гэрээний тал болох нь *******, ******* нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Харин *******, ******* нар нь зөвхөн барьцааны зүйлийн өмчлөгч бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний оролцогч бус бөгөөд зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэг бүхий этгээд буюу энэ хэргийн хувьд *******, ******* нар хариуцагч гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг алдаги төлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас алданги 29.839.129 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй гэсэн тул давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийн талаар дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзлээ.
Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг болох 29.839.129 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд барьцааны хөрөнгийн тухайлсан нэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах боломжгүй, хариуцагч нараас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой татгалзал гаргаж, байгаа боловч энэхүү татгалзлын үндэслэл түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Тухайлбал хэрэгт барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэлгээ болон тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж болохгүй шалтгаан нөхцөлөө нотлоогүй байх тул шүүхээс зөвхөн барьцаалуулагчийн хүсэлтээр барьцааны зүйлийг чөлөөлөхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин барьцаагаар үүргийг хангуулахгүй гэж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдах үүргээ бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
6.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 228 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас алданги 29.839.129 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 56,228,905 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, ******* нарт хобогдох хэргийн хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 дэх заалтыг:
Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******, ******* нар нь гэрээнй үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн Ү-2201018178 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* тоот хаягт байрлах 65.76 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай СХД 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 131/5 байрны 78 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* дугаартай дүүргийн хороо, хотхон 12 гудамж тоот хаягт байрлах 135.5 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******ийн өмчлөлийн Ү-2204015703 дугаартай, дүүрэг, хороо, хотхон гудамж 1 байр 9/А тоот хаягт орших 45,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******ийн эзэмшлийн гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, БЗДүүрэг, хороо, хотхон 12- тоот хаягт орших 219 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай эзэмших эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай. гэж тус тус өөрчилж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Top of Form
,810Г
Bottom of Form