Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 427

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцэцэгийн Одхүүд холбогдох эрүүгийн “1911011080454” дугаартай, 186/2019/0378/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүн  хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 34 дүгээр гудамжны 11-Е тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанцэцэгийн Одхүү /РД:ЧБ86061471/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 3 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамж 369 тоот хашааны гадаа  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч  Б.Үүрцайхыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч А.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Үүрцайхын:..Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр

хороо Нуурын 17-369 тоотод байрлах түрээслэж буй нийтийн байрандаа ирээд байж байгаад 22 цаг өнгөрч байх үед хамт зах дээр ажилладаг байсан Ариука гэгчийн

88605619 дугаарлуу залгаж та замаараа 2 лааз пиво аваад ирээч гэхэд за гэсэн. Ариука эгч 23 цаг болж байх үед 2 лаазтай 500 гр пиво авчирсаныг эхний лаазтайг нь гадаа худгийн хажууд хувааж уусан. Ариука даараад байна гэсэн тул манай түрээслэж байгаа байранд ороод үлдсэн пиво уугаад байж байтал шөнө 01 цаг болж байх үед нөхөр А.Огаднаас согтуу байдалтай орж ирсэнээ би ах дүү нартайгаа караокед сууж байгаад ирлээ гээд шууд миний цүнхийг ухаад тамхи хайхаар нь цүнхэнд байгаа гэтэл чи өөрөө аваад өг гэхээр нь би цүнхнээсээ тамхи авч өгөхөд "та хоёр одоо хаачих гэж байгаа юм гэхэд нь би тоглоод нүдээ ирмээд одоо бид хоёр бааранд суулаа гэхэд уурлаад Ариука руу чи хэн бэ?, нөхөр байдаггүй юм уу, янхан минь гээд зодох гээд байсан учир би Ариука эгчийг яв гээд гаргаж өгөх гээд гарсан. Үүнээс өмнө А.Одхүүд би бааранд суухгүй, тоглосон юм гэдгээ хэлээд гарсан. Ариука эгчийг худгийн цаана гаргаж өгөөд буцаад гэрлүүгээ орох гээд явж байтал нөхөр А.Охүрч ирэнгүүтээ баруун гараараа нүүрлүү цохих гэхээр нь гарыг нь хаатал намайг хашаа руу түлхээд унагаасан. Тэгээд босож ирээд би өөрийгөө хамгаалж А.Одхүүтэй ноцолдтол зүүн гараараа баруун шанаа руу 1 удаа цохисон тул би газар унасан,  гялс босоод өөрийгөө цохиулахгүй гэтэл дахин баруун гараараа зүүн уруулын дээд хэсэгт цохих үед уруул язарч цус гарсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг асуудал нь нийтийн байрны гадна гудамжинд болсон учир А.Обид хоёроос өөр хүн тухайн үед байгаагүй. Уг асуудал нь А.Онамайг хардсанаас болж маргалдаад цохиж авсан гэх мэдүүлэг /хх-н 14-18/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрхэмбаярын:..2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө 00 цаг 39 минут болж байсан байх намайг гэрт нь дуудлага аваад шалгахад хоорондоо муудалцсан, эхнэр нь зодуулсан бололтой уйлчихсан уруулын дээд хэсэг нь язарчихсан цус гараад хоорондоо хэрэлдээд байж байсан гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

        2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Урантуяагийн:..2019 оны 03 дугаар сарын 29-ний 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө охин надруу утсаар нөхөр зодоод байна гэж ярьсан. Тэгээд охиныдоо иртэл миний охиныг зодоод дээд уруулыг нь сэтлэж цохиод уруул нь ангайсан, цус гарсан байдалтай амаа дараад уйлаад байж байсан гэх мэдүүлэг. /хх-н 24-25/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4059 тоот актын:

1.2.Б.Үүрцайхын биед дээд уруулын гадна дотор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь тухан хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх-н 43/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..хавтаст хэргээс 14-18 дугаар хуудас хохирогч Б.Үүрцайхын мэдүүлэг, 22-23 дугаар хуудас гэрч Б.Эрхэмбаярын мэдүүлэг, 24-25 дугаар хуудас гэрч М.Урантуяагийн мэдүүлэг, 43 дугаар хуудас

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 4059 дугаартай дүгнэлт, 52-53 дугаар хуудас яллагдагч А.Одхүүгийн мэдүүлэг зэрэг

         нотлох баримтыг шинжлэн судлав. 

         Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамж 369 тоот хашааны гадаа  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч  Б.Үүрцайхыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Үүрцайхын мэдүүлэг, гэрч Б.Эрхэмбаяоын мэдүүлэг, гэрч М.Урантуяагын мэдүүлэг, шинжээчийн 4059 тоот дүгнэлт, шүүгдэгчийн   хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Одхүүг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

              Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хорихоос өөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн санал гаргасаныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч А.Одхүүг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь  Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Одхүүг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Одхүүг 240 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Одхүүд оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг  тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Одхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ