Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Одончимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр,

шүүгдэгч О.Баатархүүгийн өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч О.Норовсамбуу, түүний өмгөөлөгч Ц.Энхболд,

шүүгдэгч Ж.Цогт-Очир, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч А.Серикбол,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Серикбол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох 2014260003136 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сэмжит овогт Олзодын Баатархүү, 1975 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 7а байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ПБ75031716/;

 

2.  Санираулаба овогт Ансаганы Серикбол, 1966 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 7а байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: БЮ66021518/;

 

3. Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, 1974 оны 4 дүгээр сарын 18-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний засварчин, бригадын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 26-25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ЧД74041871/;

 

4. Харчиган овогт Жаргалын Цогт-Очир, 1974 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2-229 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ПЖ74082012/;

 

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний гэмтлийг засварлах ажиллаж байсан дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь контактын сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд /тогонд/ цохиулж унаж гэмтэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “...гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтэл...”-ийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сэмжит овогт Олзодын Баатархүү, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчин овогт Жаргалын Цогт-Очир нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар О.Баатархүүг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 1 жил хорих ялаар, О.Норовсамбууг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 жил хорих ялаар, А.Серикболыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 1 жил хорих ялаар, Ж.Цогт-Очирыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар О.Баатархүүд оногдуулсан 1 жил хорих ял, О.Норовсамбууд оногдуулсан 2 жил хорих ял, А.Серикболд оногдуулсан 1 жил хорих ял, Ж.Цогт-Очирт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 6,355,441 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү буюу сэтгэл санааны хохирол 38,598,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хариуцагч байгууллага нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, гялгар хатуу хавтастай нүүрэн хэсэгтээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн бичигтэй 16 хуудас дэвтрийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Серикбол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй гэсэн үндэслэлээр яллаж байгааг зөвшөөрөхгүй байна.

Би ажиллаж байх хугацаандаа сургалт явуулах, шалгалт авах, хамгаалах хэрэгсэл олгох талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Сургалт, шалгалтын талаар:

2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр сургалтын хөтөлбөр гаргаж захирлаар батлуулж мөрдөж ажилласан. 2014 оны 6 дугаар сарын 13-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авах хуваарь гаргаж ерөнхий инженерээр батлуулсан ба энэ хуваарийн дагуу алба хэлтсийн дарга нарт өглөөний шуурхайд зар өгч, мэдээллийн самбараар дамжуулан нийтэд мэдээлсэн. Энэ хуваарийн дагуу Ашиглалтын алба 2014 оны 6 дугаар сарын 17-нд, Цахилгаан хангамжийн алба 2014 оны 6 дугаар сарын 20-нд, Засварын депо 2014 оны 6 дугаар сарын 25-нд шалгалтад хамрагдсан.

Шалгалтад ашиглалтын албаны троллейбусны жолооч 61 хүн /оны эхнээс шалгалтад хамрагдсан жолооч 44 хүн/, Цахилгаан хангамжийн албаны ашиглалтын цахилгаанчин 24 хүн, кабелийн засварчин 1 хүн, Засварын депогийн инженер 3 хүн, бригадын дарга 1 хүн, засварчин 28 хүн, нийт 32 хүн орсон ба компанийн хэмжээнд нийт 162 хүн хамрагдсан. Шалгалтын ирц Ашиглалтын алба 59 хувь /оны эхнээс шалгалтад хамрагдсан жолоочтой нийлээд 105 жолооч/, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 82 хувь, тэнцсэн 94 жолооч, тэнцээгүй 11 жолооч байна. Цахилгаан хангамжийн алба 54 хувь, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 67,2 хувь, тэнцсэн 18, тэнцээгүй 7 хүн байна. Шалгалтад ирээгүй контактын сүлжээний засварчин 8 хүн, тусгай тоноглолтой автомашины жолооч 4 хүн, кабелийн засварчин 2 хүн байна. Засварын депо 84 хувь, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 61,7 хувь, тэнцсэн 26, тэнцээгүй 6 хүн байна. Сургалтын хөтөлбөр, хуваарь, шалгалт авсан материалууд хавтаст хэрэгт байгаа.

Хамгаалах хэрэгслийн талаар:

2014 оны 3 дугаар сарын эхэнд өндрийн хамгаалалтын бүс 8 ширхэг, тусгаарлагч бээлий 8 ширхэгийн захиалгыг хангамжийн инженерт өгсөн. Энэ захиалгын дагуу 2014 оны 3 дугаар сарын 12-нд 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүс ирсэн бөгөөд бригад тус бүрт нэг нэг ширхгийг олгуулж, өндрийн хамгаалалтын бүсний зааварчилга өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан бүртгэл хавтаст хэрэгт байна. Жолооч, бригадын дарга, талийгаач гурав каск авсан.

2012 оны ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт баталсан захирлын тушаалд өндрийн хамгаалалтын бүс ороогүй байсан бөгөөд хөдөлмөр хамгааллын инженер миний зүгээс олгуулах шаардлагатай байна гэж үзээд захиалгаар оруулж байсан.

2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн захирлын А/14 тушаал гарахад би албаны ажлаар ОХУ-д явж байсан. Үүнийг гэрчлэх гадаад паспорт, хил давсан орсныг нотариатаар батлуулсан хуулбарыг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. /Оруулж ирсэн троллейбусны сэлбэгийн баримт надад байна/ Намайг эмнэлэгт байхад миний өмнө өгч байсан захиалгын дагуу осол гарсны дараа 2014 оны 7 дугаар сарын 8-нд нэг бүр нь 27,500 төгрөгийн үнэтэй цахилгааны тусгаарлагч бээлий 8 ширхэг, үнэ 220,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-нд нэг бүр нь 40,700 төгрөгийн үнэтэй өндрийн хамгаалалтын бүс 4 ширхэг, үнэ 162,800 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 21-нд нэг бүр нь 45,000 төгрөгийн үнэтэй өндрийн хамгаалалтын бүс 4 ширхэг, үнэ 180,000 төгрөг, мөн өдөр нэг бүр нь 38,000 төгрөгийн үнэтэй дөрөө ф-400 2 ширхэг, үнэ 76,000 төгрөг гэх мэт нийт 638,800 төгрөгийн хамгаалах хэрэгслүүдийг тус тус авсан нь байгууллагын санхүүгийн баримт дээр байна. Энэ санхүүгийн баримт надад байна.

1. Тухайн осолд орсон ажилтан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтандаа ирээгүй бөгөөд миний хувьд ирсэн ажилчдаас шалгалт авсан байсан. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ажилчид болон шалгалтад хангалтгүй дүн авсан ажилчдаас дараагийн ээлжид шалгалт авахаар төлөвлөсөн боловч би өвчний улмаас 6 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтсэн. “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалын 2.7-д “Шалгалтад эхний удаа хангалтгүй дүн авсан хүн сарын дотор дахин шалгалт өгч болох бөгөөд хоёр дахь удаагаа хангалтгүй дүн авбал уг ажилчин, ажилтныг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилчин, ажилтан өөрөө хүсэлт гаргавал дахин шалгалт өгөх хүртэл нэг сарын хугацаагаар мэргэжлийн доод зэрэгт шилжүүлнэ.”, 2.8-д “Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтад ороогүй ба орохоос зайлсхийсэн ажилтныг шалгалтад хангалтгүй дүн авсанд тооцно” гэж байгаа тул тухайн шалгалтад ороогүй болон шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилчдыг дараагийн ээлжид оруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Дараагийн шалгалтыг 7 дугаар сард багтааж авахаар төлөвлөсөн боловч харамсалтайн хугацаанаас өмнө энэ осол гарлаа.

2. Би шаардлагатай хөдөлмөр хамгааллын хамгаалах хэрэгслийн захиалгыг хангамжийн инженерт бүрэн өгсөн. Захиалга өгөөд компаниас шийдэж авч ирж өгсөн 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүсийг контактын сүлжээний бригад тус бүрт нэг нэг ширхэгийг олгуулж, шаардлагатай тохиолдолд засварчиддаа заавал зүүлгэж байхаар анхааруулан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулж олгосон. Мөн контактын сүлжээний хэсгийн бүх ажилчдад каск малгайг олгож заавал өмсөж ажиллах талаар зааварчилгаа өгч гарын үсгээр баталгаажуулж олгосон бүртгэлээр жолооч, бригадын дарга, талийгаач 3 авсан байгаа. 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр автомашинд үзлэг хийсэн зурагт машины кабин дотор 1 ширхэг каск малгай,  машины тавцанд 1 ширхэг каск малгай, өндрийн хамгаалалтын бүс харагдаж байна. Машины пудк дотор өндрийн хамгаалах бүс, каск малгай байна. Норовсамбуу өндрийн хамгаалалтын бүс 1 ширхэг, каск 2 ширхэг байсан гэж шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Иймд захиалгаар оруулсан хамгаалах хэрэгсэл болох 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүс, бээлий дутуу ирсэнд өөрийгөө буруугүй гэж үзэж байна.

3. Тухайн өдөр бригадын дарга нь каск болон өндрийн хамгаалалтын бүсийг засварчиндаа өмсүүлж гаргах боломжтой байсан ба хэрвээ өргөгч тавцангийн хашлагыг өргөж ажилласан бол энэ осол гарахгүй байсан.

4. Мөрдөн байцаалтын шатанд миний хувийн байдлыг тогтоогоогүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр албаны ажлаар ОХУ-д явж байсан. Үүнийг гэрчлэх гадаад паспорт хилээр гарсан орсныг нотариатаар батлуулсан хуулбарыг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.

5. Би осол гарах үед албан ёсны чөлөөтэй байсан. “Цахилгаан тээвэр” компанийн захирлын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/163 тоот тушаалаар миний ажлыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дотоод хяналт шалгалтын ажилтан Д.Мөнгөзаяад хариуцуулж өгсөн болно.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 26.2-т “Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна. 27.3-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах үүрэгтэй”. Осол гарах үед энэ чиглэлээр мэргэшээгүй байсан бөгөөд осол гарсны дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 26-нд сургалтад сууж мэргэшсэн сертификат авсан.

7. Тухайн үед надад танилцуулж байсан хөдөлмөр хамгааллын инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын 11.3-т “Машин үйлдвэрлэлийн технологич, авто тээврийн хэрэгслийн засвар хариуцсан инженер байж болох бөгөөд цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны 3-6 сарын сургалтад хамрагдаж сертификат авсан байх шаардлагатай байдаг.

8. Ажил олгогч Д.Баатархүү “Өмнө нь өндрийн хамгаалалтын бүс байгаагүй. Эхний ээлжид бригад тус бүрт бүс олгосон дараагийн нөхөн хангалтыг хийж чадаагүй байсан гэх мэдүүлэг, мөн 2014 онд бүх зардлыг танаж баланс тэнцүүлэх гэрээ баталж өгсөн. Нийт 26 сая төгрөгийг баталж өгсөн. Энэ санхүүжилт 650 ажилтандаа хүрэлцээгүй байдаг. Эхний ээлжид 1 бүс олгож засварын ажил хийх ажилтанд хамгаалалтын бүс зүүж байх үүрэг өгсөн”, “Хөдөлмөр хамгааллын инженер нь хангамж талыг хариуцахгүй, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл байгаа юу гэдэг дээр хяналт тавина” гэж мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл дээр байна.

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 02/2016 тоот шинжээчийн дүгнэлтэд “Аваарын машин дээр ажиллахдаа тавцангийн хашлагыг заавал босго гэж заасан байх бөгөөд Цогт-Очир уг зааварчилгаатай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсан байна. Хэрэв талийгаач нь тусгай тоноглолтой автомашин дээрээс унасан бол энэ нь тавцангийн хашлагыг босгоогүй, хамгаалалтын бүс хэрэглээгүйтэй холбоотой байна. Цахилгаан тээвэр компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсхүл мэргэшсэн хүнийг ажиллуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  27.3-д Наряд буюу ам шийдвэрээр өгөгдсөнөөс бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх ажлын байрыг өргөтгөх, хэтрүүлэхийг хориглоно. 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 1.4.2-д гэж тус тус дурдсан байдаг. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮТҮГ-аас 6,355,441 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогчийн асрамжид байсан насанд хүрээгүй 2 хүүхдэд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 132,201 төгрөгийг Б.Чинбаяр, Б.Чинзориг нарыг 18 насанд хүртэл нь тооцон олгуулж өгөхийг иргэний нэхэмжлэлдээ гаргасан байхад хуулийг буруу тайлбарлан хассан.

“Cap шинэ интернэшнл” ББСБ-д талийгаачийн эхнэр нь 789,500 төгрөгийг төлсөн байхад иргэний хариуцагч байгууллага төлсөн хэмээн хассан нь үндэслэлгүй.

Монгол хүн бүрийн уламжлал болсон шатны зан үйлтэй холбоотой 512,800 төгрөгийн хохирлыг хассанд гомдолтой байна. Энэ зардлыг заавал хуульд заагдаагүй хэмээн хасах шаардлагагүй гэж үзэж байна.

Үйлдвэрчний эвлэлээс өгсөн 150,000 төгрөг, эмчилгээний зардалд зориулан ажилчдаас цуглуулан өгсөн 300,000 төгрөг, ажилчдаас өгсөн 504,000 төгрөгийг байгууллагаас өгсөн хэмээн хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл буруугаа хүлээж, биднээс уучлалт гуйхгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний нэхэмжлэлийг хангаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг тогтоосон байхад биднээс уучлалт гуйх хэрэгтэй гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарын ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас өмнө хэргийг шийдвэрлэх хангалттай хугацаа байсан. Шүүгдэгч нар биднээс уучлалт гуйгаагүй...” гэв.

Шүүгдэгч О.Баатархүүгийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэрэг О.Баатархүүгийн буруутай үйлдлээс болж гаргаагүй гэж үзэж байна. Серикбол хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүрэг бүхий этгээд нь Серикбол гэж тодорхой заасан...” гэв.

 

Шүүгдэгч О.Норовсамбуугийн өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бригадын дарга аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүйгээс болж буруутгаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр албан тушаалтан хариуцна гэж заасан. О.Норовсамбуу албан тушаалтан биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Цогт-Очирын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жолооч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам биелүүлэх буюу хангуулах эрх бүхий субъект биш. Ж.Цогт-Очирын ажил үүргийн хуваарьт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулах эрх бүхий субъектээс илүү ял оногдуулсан нь үндэслэлгүй. Аюулгүй ажиллагааг хангах эрх бүхий этгээд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, бригадын дарга нар ...” гэв.

 

Шүүгдэгч О.Норовсамбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Цогт-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ажил үүргийн хуваарьт автомашины өргөгч тавцангийн хашлагыг босгох үүрэг байхгүй. Өргөгч тавцанг босгосны дараа дээш нь өргөх үүрэгтэй. Би бригадын даргын зааварчилгаагаар ажилладаг...” гэв.

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэг бүхий этгээд гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

1. О.Баатархүү нь  “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа  2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад заасан “...ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;..” гэснийг зөрчиж эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, мөн хуулийн 28.1.8 дахь заалтад заасан “...сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;...” гэснийг зөрчиж шалгалт өгөөгүй ажилтан Г.Бат-Ялалтаар контактын сүлжээний засварчны ажлыг нь гүйцэтгүүлсэн, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “...Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй...” гэж заасныг зөрчиж ажил олгогчийн хувьд ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргээ хангалтгүй биелүүлж контактын сүлжээний ажилтан нэг бүрд  хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй, хамгаалалтын бүсийг ажил гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр олгоогүй,

“Цахилгаан тээвэр” компанийн захирлын “...компанийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах” үүргээ биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд гарсан сүлжээний гэмтлийг засварлахаар ажиллаж байсан контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

 

- 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32-06-358/10 дугаар “...“Цахилгаан тээвэр” компани нь ...өөрийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах, мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.

...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д Ажил олгогч нь ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж заасны дагуу тус байгууллага нь эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй байна.

...Хавтаст хэргийн материалыг нарийвчлан судлахад контактын сүлжээний бригадын дарга, засварчин, жолооч нар нь ажил олгогчийн баталсан дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллаагүй байна.

...“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал нь Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн а/14 тоот тушаалаар баталсан боловч хамгаалалтын бүсийг бригадын ажилтнуудад бүрэн олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, контактын сүлжээний дарга, засварчин жолооч нар нь ажил олгогчийн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй байна.

 Хавтаст хэргийн материалаас үзэхэд контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

...тухайн ажилбар гүйцэтгэж байсан ажилтнуудад хамгаалалтын малгай /каск/, хүчдэл салгах холбоос олгосон, харин хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна.

...Хавтаст хэргийн материалаас үзэхэд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосон байна. Үүний дагуу 2014 оны 6 дугаар сарын 25-аас эхлэн нийт 221 ажилтанд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгожээ. Харин контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна.

...Хэрэг учрал гарсан өдөр ажил гүйцэтгэж байсан ажилтнууд 600-800 вольтын тогтмол гүйдлийн троллейбусны шугам тоноглолд ажиллах үедээ хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүйгээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн улмаар өндрөөс унаж нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан хүчдэлд нэрвэгдэн муужирсан, гарын алганд бага хэмжээний цахилгаан тэмдэгт байсан гэж өгсөн мэдүүлэг зэрэг байдлуудаас харагдаж байна. Диспетчер инженерээс зөвшөөрөл авалгүйгээр 600-800 вольтын хүчдэлтэй тогтмол гүйдлийн троллейбусны контактын сүлжээнд хүчдэл салгуулахгүйгээр шугам тоноглолд ажилласан нь нөлөөллийн хүчдэлд нэрвэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

...Хамгаалах хэрэгслүүд /резинэн буюу тусгаарлагч материалаар хийгдсэн гутал, бээлий/ хэрэглээгүйгээс хүний биеэр гүйх гүйдлийн хэмжээ 220мА бөгөөд зүрхний булчинг агшааж амьсгал хураахад хүргэдэг.

 ...цахилгаан гүйдэл эсэргүүцэл багатай хэсгээр дамждаг тул хүний биеэр дамжин гүйх гүйдлийн хэмжээ ихэснэ. Тухайн үед хүний биеэр дамжин гүйсэн гүйдлийн хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд бага хэмжээтэй үед цахилгаан гүйдэлд нэвт цохигдохгүй, цахилгаан тэмдэг үүсэхгүй байж болно...” гэх /3-р хх-ийн 59-69 тал/,

          2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2016 дугаартай “...ажил олгогч нь эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй...” гэх Шинжээчийн дүгнэлтүүд /4-р хх-ийн 249-250 тал/,

 

          “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн шаардлага, ариутгал, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, хүрэлцээ, галын аюулгүй байдал, ХХАА-ны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. ...Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, ТДС, кабель, КС-ний ТҮ-ний технологийн хяналт шалгалт,... хэрэгжилтийг шалгана...” гэх “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын дотоод хяналт шалгалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 130-134 тал/,

 

“Цахилгаан тээвэр” /НӨҮГ/-ын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ /1-р хх-ийн 169-173 тал/,

 

“Цахилгаан тээвэр” /НӨҮГ/-ын захирлын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт /1-р хх-ийн 174-177 тал/,

 

шинжээч Н.Гэрэлт-Одын “Эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр төлөвлөгөө гаргаад тэрний дагуу мэдлэг мэргэжлийн хүрээнд эрсдэлтэй газрыг хүнээр шалгуулаад энэ, энэ газруудад осол аваар гарах магадлалтай гэдэг дээр урьдчилан сэргийлээд тэрнийгээ төлөвлөж байгаа төлөвлөгөө гаргасныг эрсдэлийн үнэлгээ гээд байгаа. Тэгэхээр тийм зүйл байхгүй гэж бид үзсэн. ...Бид нар бол төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөний дагуу ажиллуулаад баталгаажуулсан бол эрсдэлийн үнэлгээ хийсэн гэж үзнэ. ...хувцсыг бүрэн гүйцэд олгоогүй гэж өмсөх хүний тоогоор дутсаныг ойлгоно. ...Бид нар байгууллагын санхүүжилт дээр дүгнэлт  хийх  шаардлага байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогч ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгоно гэсэн бол олгох байх. ...Бид нар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа хүмүүс. ...Эрсдэлийн үнэлгээг байгууллагын дарга тогтооно. ... Резинэн бээлийг ажил олгогчоос олгоогүй байсан...” /4-р хх-ийн 89, 93,94 тал/,

шинжээч Г.Цагаанцоожийн “...Санхүүгийн байдлаас болж ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай малгай, бээлий эрэг хамгаалах хэрэгсэл дутуу олгогдсон байлаа гэхэд тухайн ажлын үед байхгүй бол ажил үйлчилгээ явагдах ёсгүй. ...Цахилгаан тээвэр компанийн хувьд ...өөрийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээнд графикийн дагуу үзлэг шалгалт хийж, зөвшөөрөлгүй татагдсан кабелиудыг салгуулах, мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн байна. ...Өөрөө юу хийхээ мэдэхгүй ажилтнуудыг хараад дүгнэлт хийхэд бол тодорхой хэмжээнд сургалт нь чанаргүй явагддаг юм байна. ...бүс нутгийн хотын хөгжлийн шугамын транс үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой хэмжээний кабель утас дүүжилсэн тохиолдолд техник зохион байгуулалтын арга хэмжээг аваад тодорхой хэмжээнд байлгах ёстой. ...Дотооддоо таван албатай байлаа гэж үзэхэд албад тус бүр чиглэлээрээ ямар  ямар эрсдэлтэй байна вэ гэдгээ тооцоолох ёстой. ...эрчим хүчний чиглэлийн ослуудтай холбоотой асуудлыг байгууллагын удирдлага хариуцна гэж цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн техник ашиглалтын дүрэм дээр заагаад өгсөн байдаг. ...Бид нар газар дээр нь үзээд холбоо мэдээллийн кабель шугамууд явсан байсан. ...Тухайн осол гарсан тулгуур офортын хооронд бусад мэдээлэл холбооны кабель шугамууд явсан зураг хавтас хэрэгт авагдсан байгаа. Баатархүү таслах эрхтэй. Зөвшөөрлийг мэдээлэл холбооны хүмүүс Баатархүүгээс авах ёстой...” /4-р хх-ийн 90-96 тал/,

шинжээч Н.Чулуунчимэгийн “...эрсдэлийн үнэлгээг ажил олгогч хариуцах ёстой...” /хх-ийн 93 тал/,

О.Норовсамбуугийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн осол гарсан өдөр би бригадаа ахлаж гарч байсан. ...өдөр 15 цаг 20 минутын үед талийгаач Г.Бат-Ялалт, жолооч Ж.Цогт-Очир бид гурав ТДС-3 дээр байрлаад байж байтал төв диспетчерээс “Баянгол дүүргийн 11-р хороо Энэбишийн тойрог дээр троллейбусны шугам унах гэж байна гэсэн дуудлага ирсэн. ...16 цагийн орчим ирсэн. ...нэмэх талын тусгаарлагч салж доошоо мултарсан байдалтай байсан. Тэгээд газ-52 машинаа троллейбусны нэмэх талаар оруулж зогсоож талийгаач бид хоёр нэмэх талын шугамыг өргөж байгаад тусгаарлагчид нь хийсэн. Тэгсэн хасах талын шугам нь бас тусгаарлагчаасаа мултрах гэж байсан. Тэгээд машины жолооч Цогт-Очир машины тавцанг буулгасан. Тэгэхээр нь би чи эвтэйхэн шиг ухраад хасах талаа бариад ор гэсэн. Цогт-Очир ухраагаад орсон. Би буцаад машины тавцан дээр гарч тавцанг өргүүлсэн. Тухайн үед талийгаач Г.Бат-Ялалт бид хоёр хоёулаа тавцан дээр гарсан байсан. Тэгээд хасах талынхаа троллейбусны утсыг барьж аваад дээд талын хөндлөн троссыг давхар барин дунд нь байдаг тусгаарлагчийг холбох гэтэл би тогонд цохиулсан. Тухайн үед талийгаач Бат-Ялалт бид хоёрын хэн нь тогонд түрүүлж цохиулсанг мэдэхгүй байна. Би тогонд цохиулж байхдаа гараа салгах гэж нэлээд тэмцэлдсэн. Тэгээд ямар ч байсан би толгой утаснаас гараа салгаж машины тавцан дээр суусан байсан. Тэр үед би хэсэг ухаан балартсан байсан учраас юу болсон талаараа ч мэдээгүй. Тэгээд би бөгсөөрөө тавцан дээр суусан байхдаа хүмүүсийн “хүн уначихлаа” гэхийг сонссон. Тэгээд би нэг юм ухаан ороод доошоо хартал надтай хамт тавцан дээр ажиллаж байсан засварчин Бат-Ялалт Газ-52 маркийн машины чанх хойд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Тухайн үед машин дотор нэг каска малгай, нэг хамгаалалтын бүс байсан. Харин ажлын хувцас болон бээлий бол хүн бүрт байсан. Бид хоёр хоёулаа ажлын хувцсаа өмсөж, бээлий зүүсэн байсан. Харин нэг малгай, нэг бүсийг талийгаач Г.Бат-Ялалт бид хоёрын хэн нь зүүх үү гэж бодоод бид хоёр зүүгээгүй юм. Мөн машины дөрвөн талт хашлагын нэг нь эвдэрчихсэн байсан учраас нөгөө гурван талыг нь дээш босгож ажиллахад тохиромжгүй.  ...Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач Бат-Ялалтад манай байгууллагын ХХАА-ны инженер болон би аль аль нь аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч, гарын үсэг зуруулаагүй ажилд гарсан...” /1-р хх-ийн 71-72 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...Тухайн үед цагаан даавуу, барилгын бээлий хэрэглэж байсан. ...Хэрэглэх ёстой бээлий биш. ...Унжсан болохоор гэмтлийг хоёулаа барьж засварлана ...” /4-р хх-ийн 61, 65 тал/,

          Ж.Цогт-Очирын яллагдагчаар мэдүүлсэн “...би талийгаач Бат-Ялалтыг хэрхэн, яагаад, яаж унасан талаар нь бол хараагүй. Ямар ч байсан машины тавцан дээрээс унасан нь бол үнэн.  ...Тухайн үед тэр хоёр машины тавцан дээр ажиллаж байхдаа тавцангийн хашлагыг босгоогүй ажилласан, дээрээс нь хамгаалах бүс, каск малгай гэх мэтчилэн зүйлийг зүүгээгүй байсан. ...Тухайн үед дуудлагаар очсоны дараа Газ-52 маркийн автомашинд 1 ширхэг хамгаалалтын бүс, 1 ширхэг каск малгай байсан. Өөр ямар нэг зүйл байгаагүй. ...Би хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр буюу аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад огт сууж байгаагүй....”/1-р хх-ийн 104-150 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зураагүй ....” /4-р хх-ийн 81 тал/ гэх мэдүүлгүүд,

 

2. А.Серикбол нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

“Цахилгаан тээвэр” компанийн ХХАА-ны инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Ажлын байрны үндсэн чиг үүрэг гэсэн 9 дүгээр хэсгийн 2. ...кабелийн шугам сүлжээний засвар үйлчилгээний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмын мөрдөлтөд хатуу хяналт тавьж, дүгнэлт гарган хариуцлага тооцож ажиллах, …4. Компанийн нийт ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллана. Ажлын байранд хийгдэх ажлууд гэсэн 14 дүгээр хэсгийн 4 дэх хэсэгт заасан “....Сард 1 удаа контактын болон кабелийн түгээх сүлжээ ...уудын /ТТАААД, ГАБ/-ын дүрмийн хэрэгжилт дээр хяналт тавьж, ...шалгалтын дүнг фото мэдээллээр нийтэд мэдээлнэ. ...14.Ажлын тусгай хувцас хэрэгсэл, материалын хангалт нөөц бэлтгүүлэн хэрэглэж буй эсэхэд байнгын хяналт тавьж ажиллана...”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-д  заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй /шалгалт өгөөгүй Г.Бат-Ялалт ажил гүйцэтгэсэн/,

 “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар “...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосугай...” гэж заасан байхад контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүсийг ажил гүйцэтгэгч хүн бүрт олгоогүй, байгаа эсэхэд хяналт тавиагүй, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүйн улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд троллейбусны шугаманд гарсан гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэх явцдаа контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

 

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”/1-р хх-ийн 90-95 тал/,

 

 “Цахилгаан тээвэр” компанийн ХХАА-ны инженерийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 148-150 тал/,

 

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32-06-358/10 дугаар “...Хавтаст хэргийн материалаас үзэхэд, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй ...байна.  ...Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосон байна. Үүний дагуу 2014 оны 6 дугаар сарын 25-аас эхлэн нийт 221 ажилтанд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгожээ. Харин контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна. ...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 4-д компанийн нийт ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллахаар заасан тул ХАБЭА-ны инженер А.Серикбол аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, шалгалт авах үүрэгтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 59-69 тал/,

 

шинжээч Б.Чулуунчимэгийн “...задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр үхэлд хүргэсэн хүчин зүйл нь тархины гэмтэл өндрөөс унасан гэж үзээд байгаа. Тэр хүн каск өмссөн байсан бол тархиндаа тэгж хүнд гэмтэл авах байсан уу, мөн хашлагаа босгосон байсан бол тогонд цохиулсан ч гэсэн доошоо унах байсан уу. Энэ бол осолд хүргэж байгаа үндсэн хүчин зүйл...” /4-р хх-ийн 86 тал/,

шинжээч Г.Цагаанцоожийн “...Давтан зааварчилгаа өгч байна гэдэг нь давтан сургалт явуулж байна гэсэн үг. ...Өөрөө юу хийж байгаа мэдэхгүй ажилтнуудыг хараад дүгнэлт хийхэд бол тодорхой хэмжээнд сургалт нь чанаргүй явагддаг юм байна. Энэ бол цэвэр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийн асуудал. Хөдөлмөр хамгааллын инженер сургалтыг чанартай явуулаагүй, шалгалтад унасан ажилтныг халаад явж байх үүргээ биелүүлээгүйгээс цаана нь хүний амь нас үрэгдсэн байна. ...Өндөрт гарч, хүчдэл салгуулахгүй шугам доор ажил хийхдээ резинэн бээлий, гутал зайлшгүй хэрэглэх ёстой...” /4-р хх-ийн 92-94 тал/

шинжээч Н.Гэрэлт-Одын “...Резинэн бээлийг ажил олгогчоос олгоогүй байсан...” /4-р хх-ийн 94 тал/,

О.Норовсамбуугийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн осол гарсан өдөр би бригадаа ахлаж гарч байсан. ...өдөр 15 цаг 20 минутын үед талийгаач Г.Бат-Ялалт, жолооч Ж.Цогт-Очир бид гурав ТДС-3 дээр байрлаад байж байтал төв диспетчерээс “Баянгол дүүргийн 11-р хороо Энэбишийн тойрог дээр троллейбусны шугам унах гэж байна гэсэн дуудлага ирсэн. ...16 цагийн орчим ирсэн. ...нэмэх талын тусгаарлагч салж доошоо мултарсан байдалтай байсан. Тэгээд газ-52 машинаа троллейбусны нэмэх талаар оруулж зогсоож талийгаач бид хоёр нэмэх талын шугамыг өргөж байгаад тусгаарлагчид нь хийсэн. Тэгсэн хасах талын шугам нь бас тусгаарлагчаасаа мултрах гэж байсан. Тэгээд машины жолооч Цогт-Очир машины тавцанг буулгасан. Тэгэхээр нь би, чи эвтэйхэн шиг ухраад хасах талаа бариад ор гэсэн. Цогт-Очир ухраагаад орсон. Би буцаад машины тавцан дээр гарч тавцанг өргүүлсэн. Тухайн үед талийгаач Г.Бат-Ялалт бид хоёр хоёулаа тавцан дээр гарсан байсан. Тэгээд хасах талынхаа троллейбусны утсыг барьж аваад дээд талын хөндлөн троссыг давхар барин дунд нь байдаг тусгаарлагчийг холбох гэтэл би тогонд цохиулсан. Тухайн үед талийгаач Бат-Ялалт бид хоёрын хэн нь тогонд түрүүлж цохиулсанг мэдэхгүй байна. Би тогонд цохиулж байхдаа гараа салгах гэж нэлээд тэмцэлдсэн. Тэгээд ямар ч байсан би толгой утаснаас гараа салгаж машины тавцан дээр суусан байсан. Тэр үед би хэсэг ухаан балартсан байсан учраас юу болсон талаараа ч мэдээгүй. Тэгээд би бөгсөөрөө тавцан дээр суусан байхдаа хүмүүсийн “хүн уначихлаа” гэхийг сонссон. Тэгээд би нэг юм ухаан ороод доошоо хартал надтай хамт тавцан дээр ажиллаж байсан засварчин Бат-Ялалт Газ-52 маркийн машины чанх хойд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Би тухайн үед ажлын байрыг бэлдүүлж ажилд ороогүй. ...Г.Бат-Ялалт бид хоёр машины тавцан дээр ажиллахдаа хашлагыг босголгүй ажилласан.  ...Тухайн үед машин дотор нэг каска малгай, нэг хамгаалалтын бүс байсан. Харин ажлын хувцас болон бээлий бол хүн бүрт байсан. Бид хоёр хоёулаа ажлын хувцсаа өмсөж, бээлий зүүсэн байсан. Харин нэг малгай, нэг бүсийг талийгаач Г.Бат-Ялалт бид хоёрын хэн нь зүүх үү гэж бодоод бид хоёр зүүгээгүй юм. Мөн машины дөрвөн талт хашлагын нэг нь эвдэрчихсэн байсан учраас нөгөө гурван талыг нь дээш босгож ажиллахад тохиромжгүй.  ...Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач Бат-Ялалтад манай байгууллагын ХХАА-ны инженер болон би аль аль нь аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч, гарын үсэг зуруулаагүй ажилд гарсан...” /1-р хх-ийн 71-72 тал/ , шүүгдэгчээр мэдүүлсэн “...Тухайн үед цагаан даавуу, барилгын бээлий хэрэглэж байсан. ...Хэрэглэх ёстой бээлий биш. ...Унжсан болохоор гэмтлийг хоёулаа барьж засварлана ...” /4-р хх-ийн 61, 65 тал/,

Ж.Цогт-Очирын яллагдагчаар мэдүүлсэн “...би талийгаач Бат-Ялалтыг хэрхэн, яагаад, яаж унасан талаар нь бол хараагүй. Ямар ч байсан машины тавцан дээрээс унасан нь бол үнэн.  ...Тухайн үед тэр хоёр машины тавцан дээр ажиллаж байхдаа тавцангийн хашлагыг босгоогүй ажилласан, дээрээс нь хамгаалах бүс, каск малгай гэх мэтчилэн зүйлийг зүүгээгүй байсан. ...Тухайн үед дуудлагаар очсоны дараа Газ-52 маркийн автомашинд 1 ширхэг хамгаалалтын бүс, 1 ширхэг каск малгай байсан. ...Би хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр буюу аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад огт сууж байгаагүй....”/1-р хх-ийн 104-150 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зураагүй ....” /4-р хх-ийн 81 тал/ гэх мэдүүлгүүд,

 

3. О.Норовсамбуу нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

 “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-ын “Өдөр тутмын зааварчилгаа” гэсэн 4 дэх хэсгийн 4.6-д заасан “Ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг тухайн ...бригадын дарга нэг бүрчлэн буюу ээлж бригад хамт олноор нь хамтатган тайлбарлан ярих, бэлдсэн сэдвийг судлуулах, асуулт, хариулт тавих журмаар өгнө.”,

“Цахилгаан тээвэр” компанийн “Цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолт”-ын “Ажил үүргийн заавар” хэсгийн 8-д заасан “...Ээлжид гарах жолооч, засварчдад торллейбусны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна...”, “Контактын сүлжээний бригадын даргын үүрэг”-ийн 11/а-д заасан “...Контактын сүлжээний бригадын дарга нь өөрийн туслах засварчин болон жолоочийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангуулж ажиллуулна...” гэж заасныг биелүүлэлгүй өөрийн хариуцсан бригадын ажилчиддаа өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд гарсан контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үедээ тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх ёстой байтал контактын сүлжээний хүчдэлийг салгалгүй гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэх явцад контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс унаж гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

 

“Цахилгаан тээвэр” компанийн цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 122-124 тал/,

 

“...тухайн автомашины жолооч Ж.Цогт-Очироор кабинд байх удирдлагаар бүхээг дээрх тавцанг дээш өргүүлэхэд бүхээгээс дээш 250 см өндөрт өргөгдөх ба газраас дээш 5 м 40 см-ин өндөрт байв. Тухайн бүхээг дээрх тавцангийн урт нь 260 см,  өргөн нь 195 см байв. ...тухайн тавцангийн дөрвөн буланд дээш өргөгдөн босдог улаан өнгийн модон хаалт байх ба тухайн хаалтууд нь өргөгч тавцантай нугасаар холбогдсон /хадагдсан/ байв. Тухайн улаан өнгийн дөрвөн буланг байх улаан хаалтыг дээш босгож үзэхэд өндөр нь 85 см байв. Мөн хаалтны дөрвөн буланд түгжээтэй байх бөгөөд уг түгжээнд урт төмрөн боолт хийж бэхэлж түгждэг байв.  ...улаан өнгийн модон хаалт нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байсан болно...” гэх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөрийн талийгаач Г.Бат-Ялалтын унасан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-13 тал/,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10, 2-р хх-ийн 10-13 тал/,

 

ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа авсан бүртгэлийн дэвтэр дээр 2014/07/03-ний өдөр Г.Бат-Ялалтын нэр байхгүй байгааг нотолж буй Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 115 тал/,

 

2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 27-06-418/10 дугаар “...Контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үед тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх ёстой бөгөөд тухайн үед контактын сүлжээний хүчдэлийг салгалгүй ажилд орсон байсан. ...Бригадын дарга О.Норовсамбуу нь ...“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтын 4.6, “Цахилгаан тээвэр” компанийн цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтын ажил үүргийн зааврын 8, Контактын сүлжээний бригадын даргын үүргийн 11/а дахь заалтыг тус тус зөрчсөн байна...” гэх /1-р хх-ийн 47-51 тал/,

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32-06-358/10 дугаар “...Харин цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтын ажил үүргийн зааврын 8-д ээлжид гарах жолооч засварчдад троллейбусны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна гэж заасан тул бригадын дарга О.Норовсамбуу аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэгтэй. ...Иргэн Г.Бат-Ялалт осолд өртөх үед цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын дарга нь контактын сүлжээнд гарсан болон гарч болзошгүй гэмтлийг засварлах үед тухайн фидерийн автоматын хүчдэлийг диспетчерээр дамжуулан салгаж ажлын байрыг шууд бэлдүүлэх, ажлын байрны тодорхойлолтын 6-д контактын шугам сүлжээний тусгай тоноглолтой автомашины иж бүрдлийг бүрэн хангуулан троллейбусны техник ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллана, 8-д ээлжид гарах жолооч засварчдад троллейбусны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна, 11/а-д заасан “...Контактын сүлжээний бригадын дарга нь өөрийн туслах засварчин болон жолоочийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангуулж ажиллуулна...” ...гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлээгүй. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ...контактын сүлжээнд гарсан болон гарч болзошгүй гэмтлийг засварлах үед тухайн фидерийн автоматын хүчдэлийг диспетчерээр дамжуулан салгаж ажлын байрыг шууд бэлдүүлэх эрхтэй. ...Уг өдөр ажил гүйцэтгэж байсан ажилтнууд 600-800 вольтын тогтмол гүйдлийн троллейбусны шугам тоноглолд ажиллах үедээ хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүйгээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн улмаар өндрөөс унаж нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан хүчдэлд нэрвэгдэн муужирсан, гарын алганд бага хэмжээний цахилгаан тэмдэгт байсан гэж өгсөн мэдүүлэг зэрэг байдлуудаас харагдаж байна...” гэх /3-р хх-ийн 59-69 тал/ Шинжээчийн дүгнэлтүүд,

 

гэрч Д.Ариунболдын “...2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ...бригадын дарга Норовсамбуу, жолооч Цогт-Очир нар нь Норовсамбуу, талийгаач Г.Бат-Ялалт нар ажил үүргээ гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс, каска малгай зэргийг өмсөж хэрэглээгүй, төв диспетчер рүү залгаж троллейбусны шугамны тогийг салгуулаагүй, машины өргөгч тавцан дээш нь босголгүй ажилласан гэж хэлсэн. Уг нь ажил эхлэхээс өмнө ажлын байрыг бэлдүүлэх асуудлыг бригадын дарга Норовсамбуу хариуцан ажиллах ёстой байдаг...” /2-р хх-ийн 22-23 тал/,

гэрч Л.Оюунгэрэлийн “...Тэгсэн өдөр 15 цаг 44 минутанд манай ажлын утас дуугарсан. Тэгээд Норовсамбуу бригадын даргын жолооч Цогт-Очир надад “Бат- Ялалт үхчихлээ шүү дээ, машин дээрээс уначихлаа шүү дээ” гэж байн байн хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би Цогт-Очирт “чи юу яриад байгаа юм бэ, хүчдэлээ таслуулаагүй байж” гэж хэлтэл Цогт-Очир орилсоор байгаад гар утсаа тасалчихсан. ...би эргээд Цогт- Очирын гар утас руу залгаж юу болж байгаа талаар асуутал Цогт-Очир надад “түргэний машин ирээд Бат-Ялалтыг аваад явсан. Норовсамбуу хамт явж байгаа, Бат-Ялалтын толгойноос их хэмжээний цус гараад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цогт-Очироос юу болсон талаар асуутал “Бат-Ялалт машин дээрээс уначихсан, намайг цагдаа иртэл энд хөдлөхгүй байж бай гэж хэлсэн.” гэсэн. ...Манай компанийн засварын бригад тогтой шугамтай шууд ажиллах ёсгүй. Учир нь троллейбусны шугам нь 600 вольтын хүчдэлтэй байдаг...” /1-р хх-ийн 31-32 тал/,

шинжээч Б.Чулуунчимэгийн “...Тухайн осол гарсан объект буюу ажлын байранд контактын сүлжээний бригадын даргын үүргийн 11/А-д заасны дагуу бригадын дарга аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй байсан. Энэ утгаараа бригадын дарга нь тухайн осол болсон гэх ажлын байрандаа гарч болох эрсдэлийг тооцоолж ажиллах ёстой байсан. Жишээ нь машины өргөгч тавцангийн хамгаалалтын хашлагыг босгоогүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй, хэрэглүүлээгүй байхад ажил гүйцэтгүүлсэн нь эрсдэлийг тооцоолоогүй гэж үзнэ...” /2-р хх-ийн 38-39 тал/, “...задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр үхэлд хүргэсэн хүчин зүйл нь тархины гэмтэл өндрөөс унасан гэж үзээд байгаа. Тэр хүн каск өмссөн байсан бол тархиндаа тэгж хүнд гэмтэл авах байсан уу, мөн хашлагаа босгосон байсан бол тогонд цохиулсан ч гэсэн доошоо унах байсан уу. Энэ бол осолд хүргэж байгаа үндсэн хүчин зүйл...” /4-р хх-ийн 86 тал/,

гэрч Г.Цагаанцоожийн “......50 см зайтай нэг нь хүчдэлгүй, нэг нь хүчдэлтэй хоёр шугам явж байгаа. Хоорондоо шүргээд нөлөөллийн хүчин зүйл үүсдэг. ...0 утсан дээр тог оруулахгүй тулд тусгаарлагч хэрэглээд байдаг. Норовсамбуу бол хүчдэлээ таслуулалгүй ажлаа хийсэн. ...Троллейбусны хүчдэл ажлын ачааллаасаа хамаараад 600-800 вольтын хооронд хэлбэлзэж байдаг. ..тухайн ажилд гарсан хоёр хүн өндөрт гарч ажилласан. Хоёрдугаарт, тухайн үед уг троллейбусны шугам таслалгүй хүчдэл доор ажилласан. Фото зургаас харахад хөндлөн тросс троллейбусны шугам хэт ойрхон, ажиллагааны явцад контактын сүлжээ шүргэлцсэнээс нөлөөллийн хүчдэлд нэрвэгдэх хүчин зүйлд хүрсэн гэж үзэж байна. ...Хүчдэлтэй үед яагаад ажил хийсэн гэдгийг Норовсамбуугаас асуулаа, хүчдэлтэй байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн тусгаарлагчид хамгаалах хэрэгслээ хэрэглэхгүй хүрч ажиллахыг хориглоно гэсэн нь бүгд өөрсдийнх нь боловсруулсан дүрэм заалтан дээр байгаа. ...Өндөрт гарч, хүчдэл салгуулахгүй шугам доор ажил хийхдээ резинэн бээлий, гутал зайлшгүй хэрэглэх ёстой...” /4-р хх-ийн 92-94 тал/

О.Норовсамбуугийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн осол гарсан өдөр би бригадаа ахлаж гарч байсан. ...өдөр 15 цаг 20 минутын үед талийгаач Г.Бат-Ялалт, жолооч Ж.Цогт-Очир бид гурав ТДС-3 дээр байрлаад байж байтал төв диспетчерээс “Баянгол дүүргийн 11-р хороо Энэбишийн тойрог дээр троллейбусны шугам унах гэж байна гэсэн дуудлага ирсэн. ...16 цагийн орчим ирсэн. ...нэмэх талын тусгаарлагч салж доошоо мултарсан байдалтай байсан. Тэгээд газ-52 машинаа троллейбусны нэмэх талаар оруулж зогсоож талийгаач бид хоёр нэмэх талын шугамыг өргөж байгаад тусгаарлагчид нь хийсэн. Тэгсэн хасах талын шугам нь бас тусгаарлагчаасаа мултрах гэж байсан. Тэгээд машины жолооч Цогт-Очир машины тавцанг буулгасан. Тэгэхээр нь би, чи эвтэйхэн шиг ухраад хасах талаа бариад ор гэсэн. Цогт-Очир ухраагаад орсон. Би буцаад машины тавцан дээр гарч тавцанг өргүүлсэн. Тухайн үед талийгаач Г.Бат-Ялалт бид хоёр хоёулаа тавцан дээр гарсан байсан. Тэгээд хасах талынхаа троллейбусны утсыг барьж аваад дээд талын хөндлөн троссыг давхар барин дунд нь байдаг тусгаарлагчийг холбох гэтэл би тогонд цохиулсан. Тухайн үед талийгаач Бат-Ялалт бид хоёрын хэн нь тогонд түрүүлж цохиулсанг мэдэхгүй байна. Би тогонд цохиулж байхдаа гараа салгах гэж нэлээд тэмцэлдсэн. Тэгээд ямар ч байсан би толгой утаснаас гараа салгаж машины тавцан дээр суусан байсан. Тэр үед би хэсэг ухаан балартсан байсан учраас юу болсон талаараа ч мэдээгүй. Тэгээд би бөгсөөрөө тавцан дээр суусан байхдаа хүмүүсийн “хүн уначихлаа” гэхийг сонссон. Тэгээд би нэг юм ухаан ороод доошоо хартал надтай хамт тавцан дээр ажиллаж байсан засварчин Бат-Ялалт Газ-52 маркийн машины чанх хойд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Би тухайн үед ажлын байрыг бэлдүүлж ажилд ороогүй. ...Г.Бат-Ялалт бид хоёр машины тавцан дээр ажиллахдаа хашлагыг босголгүй ажилласан.  ...Тухайн үед машин дотор нэг каска малгай, нэг хамгаалалтын бүс байсан. Харин ажлын хувцас болон бээлий бол хүн бүрт байсан. Бид хоёр хоёулаа ажлын хувцсаа өмсөж, бээлий зүүсэн байсан. Харин нэг малгай, нэг бүсийг талийгаач Г.Бат-Ялалт бид хоёрын хэн нь зүүх үү гэж бодоод бид хоёр зүүгээгүй юм. Мөн машины дөрвөн талт хашлагын нэг нь эвдэрчихсэн байсан учраас нөгөө гурван талыг нь дээш босгож ажиллахад тохиромжгүй. ...Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач Бат-Ялалтад манай байгууллагын ХХАА-ны инженер болон би аль аль нь аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч, гарын үсэг зуруулаагүй ажилд гарсан...” /1-р хх-ийн 71-72 тал/ , шүүгдэгчээр мэдүүлсэн “...Тухайн үед цагаан даавуу, барилгын бээлий хэрэглэж байсан. ...Хэрэглэх ёстой бээлий биш. ...Унжсан болохоор гэмтлийг хоёулаа барьж засварлана ...” /4-р хх-ийн 61, 65 тал/,

Ж.Цогт-Очирын яллагдагчаар мэдүүлсэн “...би талийгаач Бат-Ялалтыг хэрхэн, яагаад, яаж унасан талаар нь бол хараагүй. Ямар ч байсан машины тавцан дээрээс унасан нь бол үнэн.  ...Тухайн үед тэр хоёр машины тавцан дээр ажиллаж байхдаа тавцангийн хашлагыг босгоогүй ажилласан, дээрээс нь хамгаалах бүс, каск малгай гэх мэтчилэн зүйлийг зүүгээгүй байсан. ...орой нь буцаад хэргийн газарт ирсэн, ...Санжаасүрэн, Төгсцогт, Баатарцогт, Бадамсүрэн, Энхтүвшин нар машины өргөгч тавцан дээр гарч ...модон хашлагыг хэвийн босгоод ажилласан. Угаасаа тэр өдөр манай машины өргөгч тавцангийн модон хашлаганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн л ажиллаж байсан. ...бид гурвын унаж явсан машины өргөгч тавцангийн баруун талын хашлага нь нугасаараа салчихдаг байсан. ...нугасыг буцаагаад хийсэн тохиолдолд хэвийн ажиллана, тэр үед машины өргөгч тавцангийн хашлага ямар нэг байдлаар ашиглах боломжгүй болтлоо эвдэрсэн зүйл байгаагүй. ...Тухайн үед дуудлагаар очсоны дараа Газ-52 маркийн автомашинд 1 ширхэг хамгаалалтын бүс, 1 ширхэг каск малгай байсан. Өөр ямар нэг зүйл байгаагүй...”/1-р хх-ийн 104-150 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зураагүй ....” /4-р хх-ийн 81 тал/ гэх мэдүүлгүүд,

 

4. Ж.Цогт-Очир нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд гарсан троллейбусны контактын шугамын гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэхдээ Контактын сүлжээний засварын /вышка/ болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааврын 3-д заасан “...контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллах ...хатуу хориглоно...” гэсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг биелүүлэлгүй тавцанг угсраагүй байхад өргөгч тавцанг ажиллуулж, ажил гүйцэтгүүлснээс контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ контактын   сүлжээний  авто машины  өргөгч  тавцан  дээрээс буюу өндрөөс газарт унаж гэмтэл авч, уг гэмтлээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

 

контактын сүлжээний засварын /вышка/ болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар /1-р хх-ийн 129 тал/,

 

“...Контактын сүлжээний засвар үйлчилгээ хийгдэх үед автомашины хойно хаалт, хамгаалалт тавьж, хашлагыг босгож түгжээгүй тохиолдолд автомашины өргөх тавцанг ажиллуулахыг хатуу хориглоно...” гэх Контактын сүлжээний дуудлагын автомашин болон чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2-р хх-ийн 248 тал/,

 

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32-06-358/10 дугаар “...Контактын сүлжээний жолооч нь Контактын сүлжээний засварын болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааврын 3-д заасан контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллахыг хориглоно гэсэн заалтыг биелүүлээгүй байна...” гэх /3-р хх-ийн 59-69 тал/,

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2016 дугаартай “...Ж.Цогт-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т “Ажилтны эрх үүрэг”-ийн зааж өгсөн  байх бөгөөд 2.2.3-т “Ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэгтэй шууд хамааралтай журам, заавар, хууль тогтоомжтой ажилд орсон эхний өдрөөс эхлэн танилцан мөрдөж ажиллах /хөдөлмөрийн дотоод журмыг уншиж танилцуулав/ “ гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх журналын Контактын сүлжээний засварчны аюулгүй ажиллагааны зааварчилгаанд аваарын машин дээр ажиллахдаа тавцангийн хашлагыг заавал босго гэж заасан байх бөгөөд Ж.Цогт-Очир нь уг зааварчлагаатай хамгийн сүүлд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. ...талийгаач нь тусгай тоноглолтой машин дээрээс унасан бол энэ нь тавцангийн хашлагыг босгоогүй, хамгаалалтын бүс хэрэглээгүйтэй холбоотой байна...” /4-р хх-ийн 245-250, 5-р хх-ийн 1 тал/гэх Шинжээчийн дүгнэлтүүд,

 

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-13 тал/,

 

97-44 УБД улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 117-120 тал/,

 

“ ...тавцангийн хашлагыг хэвтүүлсэн босгоогүй байлаа...” гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10, 2-р хх-ийн 10-13 тал/,

 

шинжээч Н.Гэрэлт-Одын “...Контактын сүлжээний жолооч нь контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг босгохгүйгээр ажиллахыг хориглох үүргийг хэрэгжүүлээгүй...” /4-р хх-ийн 91 тал/,

шинжээч Б.Чулуунчимэгийн “...задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр үхэлд хүргэсэн хүчин зүйл нь тархины гэмтэл өндрөөс унасан гэж үзээд байгаа. Тэр хүн каск өмссөн байсан бол тархиндаа тэгж хүнд гэмтэл авах байсан уу, мөн хашлагаа босгосон байсан бол тогонд цохиулсан ч гэсэн доошоо унах байсан уу. Энэ бол осолд хүргэж байгаа үндсэн хүчин зүйл...” /4-р хх-ийн 86 тал/,

гэрч Д.Ариунболдын “...2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ...машины өргөгч тавцан дээш нь босголгүй ажилласан гэж хэлсэн...” /2-р хх-ийн 22-23 тал/,

О.Норовсамбуугийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн осол гарсан өдөр би бригадаа ахлаж гарч байсан. ...өдөр 15 цаг 20 минутын үед талийгаач Г.Бат-Ялалт, жолооч Ж.Цогт-Очир бид гурав ТДС-3 дээр байрлаад байж байтал төв диспетчерээс “Баянгол дүүргийн 11-р хороо Энэбишийн тойрог дээр троллейбусны шугам унах гэж байна гэсэн дуудлага ирсэн. ...16 цагийн орчим ирсэн. ...нэмэх талын тусгаарлагч салж доошоо мултарсан байдалтай байсан. Тэгээд газ-52 машинаа троллейбусны нэмэх талаар оруулж зогсоож талийгаач бид хоёр нэмэх талын шугамыг өргөж байгаад тусгаарлагчид нь хийсэн. Тэгсэн хасах талын шугам нь бас тусгаарлагчаасаа мултрах гэж байсан. Тэгээд машины жолооч Цогт-Очир машины тавцанг буулгасан. Тэгэхээр нь би чи эвтэйхэн шиг ухраад хасах талаа бариад ор гэсэн. Цогт-Очир ухраагаад орсон. Би буцаад машины тавцан дээр гарч тавцанг өргүүлсэн. Тухайн үед талийгаач Г.Бат-Ялалт бид хоёр хоёулаа тавцан дээр гарсан байсан. Тэгээд хасах талынхаа троллейбусны утсыг барьж аваад дээд талын хөндлөн троссыг давхар барин дунд нь байдаг тусгаарлагчийг холбох гэтэл би тогонд цохиулсан. Тухайн үед талийгаач Бат-Ялалт бид хоёрын хэн нь тогонд түрүүлж цохиулсанг мэдэхгүй байна. Би тогонд цохиулж байхдаа гараа салгах гэж нэлээд тэмцэлдсэн. Тэгээд ямар ч байсан би толгой утаснаас гараа салгаж машины тавцан дээр суусан байсан. Тэр үед би хэсэг ухаан балартсан байсан учраас юу болсон талаараа ч мэдээгүй. Тэгээд би бөгсөөрөө тавцан дээр суусан байхдаа хүмүүсийн “хүн уначихлаа” гэхийг сонссон. Тэгээд би нэг юм ухаан ороод доошоо хартал надтай хамт тавцан дээр ажиллаж байсан засварчин Бат-Ялалт Газ-52 маркийн машины чанх хойд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Би тухайн үед ажлын байрыг бэлдүүлж ажилд ороогүй. ...Г.Бат-Ялалт бид хоёр машины тавцан дээр ажиллахдаа хашлагыг босголгүй ажилласан...” /1-р хх-ийн 71-72 тал/ ,

Ж.Цогт-Очирын яллагдагчаар мэдүүлсэн “...би талийгаач Бат-Ялалтыг хэрхэн, яагаад, яаж унасан талаар нь бол хараагүй. Ямар ч байсан машины тавцан дээрээс унасан нь бол үнэн.  ...Тухайн үед тэр хоёр машины тавцан дээр ажиллаж байхдаа тавцангийн хашлагыг босгоогүй ажилласан, дээрээс нь хамгаалах бүс, каск малгай гэх мэтчилэн зүйлийг зүүгээгүй байсан. ...орой нь буцаад хэргийн газарт ирсэн, ...Санжаасүрэн, Төгсцогт, Баатарцогт, Бадамсүрэн, Энхтүвшин нар машины өргөгч тавцан дээр гарч ...модон хашлагыг хэвийн босгоод ажилласан. Угаасаа тэр өдөр манай машины өргөгч тавцангийн модон хашлаганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн л ажиллаж байсан. ...бид гурвын унаж явсан машины өргөгч тавцангийн баруун талын хашлага нь нугасаараа салчихдаг байсан. ...нугасыг буцаагаад хийсэн тохиолдолд хэвийн ажиллана, тэр үед машины өргөгч тавцангийн хашлага ямар нэг байдлаар ашиглах боломжгүй болтлоо эвдэрсэн зүйл байгаагүй. ...Тухайн үед дуудлагаар очсоны дараа Газ-52 маркийн автомашинд 1 ширхэг хамгаалалтын бүс, 1 ширхэг каск малгай байсан. Өөр ямар нэг зүйл байгаагүй...”/1-р хх-ийн 104-150 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зураагүй ....” /4-р хх-ийн 81 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “...эцгийн нэр-Гомбосүрэн, өөрийн нэр – Бат-Ялалт, Өвчний түүх нээсэн: 2014 он 7 дугаар сарын 3-ны өдөр, нас барсан: 2014/07/15. ...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Гавал, тархи биеийн хавсарсан гэмтэл:... 2. Тархи, уушгины хаван, тархи дарагдал. 3.а/Зүүн дунд чөмөг, баруун талын олон хавирганы хугарал, баруун бугалга, шуунд зулгаралт,. б/Зүрхний булчингийн томрол, уушгины хатгаа, гялтан хальсны наалдцат үрэвсэл. Шүүх эмнэлэг, клиникийн онош тохирсон...” гэх Өвчтөний түүх /1-р хх-ийн 186-213 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1352 дугаар “...талийгаачид гавал тархи, биеийн хавсарсан гэмтэл, толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, гавлын баруун чамархайн ар, зулайн ар гадна доод хэсгийн цөмөрсөн хугарал, уг хугарлаас салбарласан суурийн баруун дунд хонхор, баруун чулуулаг, суурийн баруун ар хонхор хамарсан хугарал, хатуу хальсны дээрх баруун чамархай, дагзны гадна хажуу хэсэг хамарсан, хатуу хальсны доорх зүүн дух, чамархай, дагз хэсэг хамарсан цусан хураа, тархины баруун дагзны дэлбэн, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн ар, дагзны дэлбэнг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэн, зүүн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хоёр талын уушгины эдийн няцрал, баруун талын бөөрний дээд булчирхайн цус хуралт, зүүн дунд чөмөг, баруун талын олон хавирганы хугарал, баруун бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба биеийн баруун хэсгээр өндрөөс унах үед үүсэх боломжтой. ...Талийгаачид учирсан гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 41-44 тал/ ,

 

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-14 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд гарсан троллейбусны контактын шугамын гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэхэд:

“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал О.Баатархүү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад заасан “...ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;..”, 28.1.8 дахь заалтад заасан “...сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;...”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “...Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй...”, “Цахилгаан тээвэр” компанийн захирлын “... компанийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах” гэсэн үүргүүдээ биелүүлээгүйгээс буюу ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан боловч шалгалт өгөөгүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, контактын сүлжээний ажилтнуудад ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт нь тохирсон хүчдлээс хамгаалах бээлий олгоогүй, хамгаалах бүсийг хангалттай хэмжээгээр олгоогүй, компанийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах үүргээ хангалттай сайн биелүүлээгүйгээс,

 “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер А.Серикбол нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 4 дэх заалт, “Цахилгаан тээвэр” компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолт, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-ыг биелүүлээгүйгээс буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулсан боловч шалгалт аваагүй,  “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар “...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосугай...” гэж заасан байхад контактын сүлжээний ажилтнуудад хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй, хамгаалалтын бүсийг ажил гүйцэтгэгч хүн бүрт хүрэлцэхүйц хэмжээтэйгээр байгаа эсэхэд хяналт тавиагүй, олгуулах арга хэмжээ аваагүйгээс,

“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын дарга О.Норовсамбуу нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам”-ын “Өдөр тутмын зааварчилгаа” гэсэн 4 дэх хэсгийн 4.6, “Цахилгаан тээвэр” компанийн “Цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолт”-ын “Ажил үүргийн заавар” хэсгийн 8, ...”, “Контактын сүлжээний бригадын даргын үүрэг”-ийн 11/а-д заасан үүргүүдийг биелүүлээгүйгээс буюу өөрийн хариуцсан бригадын ажилчиддаа ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг өгөөгүй, зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй, контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үедээ тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх ёстой байтал контактын сүлжээний хүчдэлийг салгалгүй гэмтлийг засварлах ажлыг гүйцэтгэснээс,

“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний автомашины жолооч Ж.Цогт-Очир нь Контактын сүлжээний засварын /вышка/ болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааврын 3-д заасан “...контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллах ...хатуу хориглоно...” гэсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг биелүүлэлгүй өргөгч танцан дээрх хашлагыг угсраагүй байхад өргөгч тавцанг ажиллуулж, ажил гүйцэтгүүлснээс контактын сүлжээний дагалдан засварчин Г.Бат-Ялалт нь нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ контактын   сүлжээний  авто машины  өргөгч  тавцан  дээрээс буюу өндрөөс газарт унаж гэмтэл авч, уг гэмтлээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс ...хүний амь нас хохирсон...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

О.Баатархүү нь ажил олгогчийнхоо хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах эрсдэл бүхий нөхцөл байдлын үнэлгээг тогтоох, троллейбусны тулгуурт байгаа гадны сүлжээний кабель утсуудыг цэгцлэх, хяналт тавих, эрсдэл бүхий байдлаас хамгаалахын тулд ажлын нөхцөл байдал онцлогт тохирсон контактын сүлжээний засварын бригадын ажилчид ажлаа гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хамгаалалтын бүс, хамгаалалтын малгайгаар хангах, ажилтан нэг бүрийг хүчдэлээс хамгаалах бээлийгээр хангах, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргүүдээ биелүүлээгүйгээс,

А.Серикбол нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийнхээ хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах сургалтыг сайн зохион байгуулж, сургалтынхаа үр дүн тооцсон шалгалтыг ажилтан нэг бүрээс авч, хариуцлага тооцдог байх, ажилтны ажлын онцлогт тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавих, контактын сүлжээний ажилтнуудад хөдөлмөрийн ажулгүй ажиллагааны хамгаалалтын хэрэгсэл болох хүчдэлээс хамгаалах бээлий, өндөрт ажил гүйцэтгэх хүн бүрт хүрэлцэхүйц хэмжээтэйгээр өндрийн хамгаалалтын бүсээр хангах арга хэмжээ авах үүргүүдээ биелүүлээгүйгээс,

О.Норовсамбуу нь контактын сүлжээний засварын бригадын даргынхаа хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах өөрийн хариуцсан бригадын ажилчиддаа ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг өгөх, контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үедээ тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх үүргүүдээ биелүүлээгүйгээс,

 Ж.Цогт-Очир нь өргөх тавцангийн хашлагыг угсарсан нөхцөлд өргөгч тавцанг ажиллуулах үүргээр биелүүлээгүйгээс тухайн осол гарах өдөр контактын сүлжээний засварчин Г.Бат-Ялалт нь хөдөлмөр хамгааллын шалгалт өгөөгүй атлаа ажилласан, эрсдэл бүхий  гэмтлийг засварлах ажлыг  гүйцэтгэхдээ хүчдэлээс хамгаалах бээлийгүй, хамгаалалтын бүсгүй, өргөгч тавцан дээр ажиллахдаа хамгаалалтын хашлагагүйгээр ажилласнаас нөлөөллийн хүчдэлд цохиулан өндрөөс унаж гэмтэж амь нас нь хохирсон байх тул О.Баатархүү, А.Серикбол,О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарыг тус тус Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэргийн субъект болно гэж шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх О.Норовсамбууг ажил олгогч биш байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;...” гэсэн ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь хэсэгт заасан “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;...” гэсэн ажил эрхэлж байгаа ажилтны эрх болгосон заалтыг биелүүлээгүй гэж тус тус дүгнэсэн нь буруу байна. Мөн ингэж буруутгасан прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх О.Норовсамбууг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтуудыг биелүүлээгүй байна гэж үзээгүй болно.

 

А.Серикболын давж заалдах гомдлыг хянавал:

- 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32-06-358/10 дугаар “...Хавтаст хэргийн материалаас үзэхэд, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй ...байна. ...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 4-д компанийн нийт ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллахаар заасан тул ХАБЭА-ны инженер А.Серикбол аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, шалгалт авах үүрэгтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 59-69 тал/-ээр А.Серикбол сургалт явуулсан, гэхдээ контактын сүлжээний засварчин Г.Бат-Ялалтаас шалгалт аваагүй гэдгийг дүгнэсэн байна. Түүнчлэн, Г.Бат-Ялалтаас шалгалт авсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. А.Серикбол 2014 оны 6 сарын 26-нд 32 ажилтнаас, 2014 оны 6 дугаар сарын 20-нд 25 ажилтнаас шалгалт авсан тестийн дүн гэх баримтыг хэрэгт /3-р хх-ийн 149-150, 153 тал/ гаргаж өгсөн боловч уг баримтууд нь контактын сүлжээний бригадуудаас шалгалт авсан баримт биш байгаагаас /О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарын нэр алга байна/ гадна хаанаас, хэрхэн яаж бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй, хуулийн хүчин төгөлдөр биш баримтууд байна.

-Контактын сүлжээний засвар, гэмтлийг хийдэг ажилтан нэг бүрт хүчдэлээс хамгаалах бээлий олгоогүй байсан, бригадын ажилчид дунд 1 ширхэг өндрийн хамгаалалтын бүс  олгосон /1-р хх-ийн 109 тал/ болох нь О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарын мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 139 тал/-ээр нотлогдон тогтоогдсон ба энэ нөхцөл байдлыг 2010 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс хэрэг гарсан 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр тасралтгүй ажиллаж байгаа А.Серикбол /2-р хх-ийн 113 тал/ -ын “... “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирал 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 “...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосугай...” гэсэн тушаалыг гадаад томилолттой байсан тул танилцаагүй, хэрэг болох үед эмнэлэгт хэвтэж байсан гэх байдал үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг тасралтгүй хангуулах үүрэг бүхий үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд явуулж байх ажилтан юм. Иймд А.Серикболын “...цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 Анхан шатны шүүх О.Баатархүү, А.Серикбол, О.Норовсамбуу, Ж.Цогт-Очир нарын үйлдлийг зөв зүйлчилсэн, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Эрүүгийн хууль ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “...Дүүгийн маань насанд хүрээгүй хоёр хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр зүйлгүй үлдэж хохирсон, дүү маань байхгүй болсноос үлдэж байгаа гэр бүл, ах дүүс бидэнд маш их хохирол учирч байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээгээр бид сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа...” гэж байхад тэдний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь хааж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул энэ талаархи нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг,

- хохирогч Г.Бат-Ялалтыг эмнэлэгт эмчлүүлж байх үед байгууллагаас сайн дураараа 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өгсөн 1,000,000 төгрөг /1-р хх-ийн 217 тал/, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өгсөн 3,000,000 төгрөг /1-р хх-ийн 218 тал/, 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өгсөн 1,000,000 төгрөг /1-р хх-ийн 225 тал/ нийт 5,000,000 төгрөгийг Г.Бат-Ялалтыг оршуулсны дараа түүний хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлээс шууд хассан /энэ зардал эмчилгээнд нь зарцуулагдсан эсэх, эмчилгээнд зарцуулаад илүү гарсныг нэхэж байгаа эсэхийг тодруулаагүй/ нь үндэслэлгүй байх тул энэ 5,000,000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулах төлбөр дээр нэмсэн өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж, “...хууль буруу тайлбарлан тэжээгчийн алдсаны тэтгэмжийн зөрүү 131,201 төгрөгийг гаргуулаагүй, үйлдвэрчний эвлэл, ажилчдаас өгсөн 450,000 төгрөгийг үндэслэлгүй хаслаа...” гэсэн хэсгийг хангах боломжгүй байна. Учир нь, үйлдвэрчний эвлэл, ажилчдаас 450,000 төгрөгийг нас барсны тэтгэмж гэж өгсөн байх тул оршуулгын зардлаас хасах үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “...төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин  хөлс, орлогын дунджаар тогтооно..” гэж заасныг /амь хохирогчийн сарын дундаж цалин 528801:4 хүн=1 хүнд 132,200 төгрөг Амь хохирогч, эхнэр хоёрыг хасаад 2 хүүхдэд ногдох нь 264,401 төгрөг байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 396,600 төг тул зөрүү гарахгүй./ зөв хэрэглэжээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 6,355,441 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас гэм хорын хохиролд 13,161,741 /арван гурван сая нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр /РД:ЧТ72061911/, Г.Бумансүрэн /РД:ЧТ68013014/ нарт олгосугай...” гэж өөрчилж, 

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү буюу сэтгэл санааны хохирол 38,598,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоcугай...” гэснийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж,

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. А.Серикболын давж заалдах гомдлыг бүхэлд нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...450,000 төгрөгийг үндэслэлгүй хаслаа, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулсангүй...”  гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ