Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01161

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр                           Дугаар 142/ШШ2016/01161                                  Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 06 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Шуудай овгийн Сосорбарамын Бямбажавын /регистрийн дугаар ФА64101520/ хүсэлттэй нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бямбажав, гэрч С.Өсөхгэрэл, С.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Сосорбарам овогтой Бямбажав 1963 оны 10 дугаар сарын 15-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Анх сургуульд ороход аав минь 1964 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр бүртгүүлж хувийн хэрэг нээлгэж, тэр бүртгэлээрээ өдийг хүртэл явсан. Улсын бүртгэлийн газар, архивын лавлагааг үндэслэн 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбажав нь 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 53 настай болохыг  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Эрдэнэхүүгийн Чимэдбазарын олон хүүхэдтэй эхийн дэвтэрт “Сосорбарамын Батсайхан 1956.06.26-ны өдөр төрсөн, Сосорбарамын Бямбаа 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Сосорбарамын Өсөхгэрэл 1966 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Сосорбарамын Нямдорж 1969 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Сосорбарамын Оюунгэрэл 1958 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Сосорбарамын Бямбаа 1961 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн” гэжээ. 

2.С.Бямбажавын Төрсний бүртгэлийн 05/000464 дугаар лавлагаанд “Сосорбарамын Бямбаа 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн” гэжээ.

3.Гэрч С.Өсөхгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайх эцэг эхээс 9-лээ. Манайд хоёр Бямбажав болчихоод байгаа, яг одоо шүүх хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгчийг  Бямбажав гэдэг. 1961 онд төрсөн эгчийг мөн С.Бямбажав гэдэг. Манай аав бүртгүүлэхдээ будилаад буруу бүртгүүлчилсэн юм шиг байна лээ” гэв.

4.Гэрч С.Бямбажав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Манай аавыг маань Дэчинпүрэвийн Сосорбарам, ээжийг маань Эрдэнийн Чимэддулам гэдэг, бид эцэг эхээс 9-лээ, шүүх хуралдаанд оролцож байгаа дүү маань надтай ижил нэртэй болчихоод байгаа. Би яг дээдэх эгч нь юм. Сургуульд оруулахдаа аав андуураад Бямбаа гээд бүртгүүлсэн байх, уг нь Бямбажав гэдэг юм. Миний бичиг баримт бол С.Бямбажаваараа явдаг” гэв.

Нэхэмжлэгчийн эцэг нь Д.Сосорбарам, эх нь Э.Чимэдбадам болох нь 05/000464 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Бямбажавын ээж Э.Чимэдбадамын олон хүүхэдтэй эхийн дэвтэрт Сосорбарамын Бямбаа 1961 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Сосорбарамын Бямбаа 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчийн эгч С.Бямбажав 1961 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь түүний Г-55 тоот төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээр тогтоогдож байх ба Сосорбарамын гэр бүлд С.Бямбаа гэдэг хүүхэд байхгүй нь нэхэмжлэгч болон гэрч С.Өсөхгэрэл, С.Бямбажав нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн С.Бямбажавыг төрсний бүртгэлд С.Бямбаа гэж ташаа бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Бямбажав 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 53 настай болох нь хэрэгт авагдсан 05/000464 тоот лавлагаа, олон хүүхэдтэй эхийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Өсөхгэрэл, С.Бямбажав мэдүүлгээр нотлогдож байгаа дээрхи баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шуудай овгийн Сосорбарамын Бямбажавыг 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 53 настай болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Бямбажаваас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА