| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2023/00238/И |
| Дугаар | 208/МА2024/00059 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 208/МА2024/00059
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/ оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал тэмдэглэл хөтлөв.
Би 1986 оны 10 дугаар сард Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд засварчнаар анх ажилд орсон ба 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Политехникийн дээд сургуульд суралцах болсон тул ажлаас гарсан Надад Завхан аймгийн Техник туслалцааны барилга трест хөдөлмөрийн дэвтэр нааж ажилд орсон гарсан тэмдэглэл бичиж тамга дарж баталгаажуулсан. 2024 онд тэтгэвэрт гарах болоод Завханы архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаалаа шүүлгэхэд ажлаас гарсан тушаал мөн 1987 оны 06 сард шагнуулж байсан тушаал байгааг авсан ба ажилд авсан тушаал байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутуу орох байдалд хураад байна. Иймд намайг Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд засварчнаар 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жил 10 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чойсүрэн овогтой Батмөнх миний бие 1986.10.13-1988.08.15-ний өдрийг хуртал Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд ажиллаж байсан ба энэ хугацаагаа тогтоолгохоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хандсан. Шүүх тухай үед хөдөлмөрийн дэвтэрт нормчноор гэж бичигдсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрт нормчноор ажиллаж байсан хугацааг тогтоож өгсөн. Нормчин гэдэг нь ажлын байрыг тодорхойлсон нэр биш нийтлэг нэр бөгөөд нормчин гэдэгт бетончин, арматурчин, шаварчин, будагчин, засварчин, өнгөлгөөчин зэрэг ажлууд багтаг байсан. Миний хувьд авто гражийн хүнд машин механизмын засварчин, бетончноор тус тус ажиллаж байсан тул хийж байсан ажлын нэршлийг тодорхойлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн түүний ажилласан байдлыг тогтоосон байх ба түүний ажлын байрны нэршлийг шүүхийн шийдвэрт нормчин гэж нийтлэг нэршил хэрэглэсэн нь түүний хийж байсан ажлыг тодорхойлж чадаагүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлиэй байна.
2.Хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 137 тоот 1987 оны үйлдвэрлэлийн үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралт, 1986 оны 06 дугаар 30-ны өдөр нээсэн *******ийн №******* тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1988 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №181 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд засварчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3.Хүсэлт гаргагчийн №******* тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд нормчноор ажиллаж байсан тухай тэмдэглэл бичигдсэн байх ба тухайн тэмдэглэлийг үндэслэн анхан шатны шүүх түүний хийж байсан ажлыг тодорхойлсон гэж үзэхээр байна.
Харин хэрэгт авагдсан Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1988 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн №181 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд хүсэлт гаргагчийн хийж байсан ажлыг засварчин гэж тэмдэглэсэн байх тул ******* нь тухайн байгууллагад засварчнаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдсон гэж үзлээ.
4.Иймд анхан шатны шүүхээс *******ийн эрхэлж байсан ажлын байрны нэршлийг буруу тодорхойлсон байна гэж дүгнээд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг :
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овогт Чойсүрэнгийн Батмөнхийг 1986 оны 10 дугаар сарын 13-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 15-ний өдөр хүртэл Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Top of Form
Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form