Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 457

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бавуудоржийн Эрдэнэсугарт холбогдох эрүүгийн “1911002620335” дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн,1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1207 тоотод оршин суух,

-урьд 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 163 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан,

-1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 218 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангин 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, урьд 163 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмт нэгтгэн бүгд 4 жилийн хорих ял шийтгэж, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар  4 жил 6 cap хорих ял шийтгэж, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2015 оны 12  дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хассан, 2016 оны 09 сарын 23-ны өдөр хугацааны

өмнө тэнсэн сулласан, Боржигон овогт Бавуудоржийн Эрдэнэсугар /РД:ХЛ80060217/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэсугар нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 1а тоотод  үйл ажиллагаа явуулдаг "Давалгаа" цайны газрын хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 230.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Эрдэнэсугар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би тухайн өдөр грашид ажил хийгээд байж байхад шинэ жил болох гэж байгаа гээд Мандухай нэг шил архи бариад гаднаас орж ирсэн. Архи уучихаад гарах гэтэл дотор талын хаалгыг гаднаас нь цоожлоод явсан байсан. Харин гадна талын хаалга нь онгорхой байсан. Гарах гээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь цөмөрсөн. Цайны газраас хиам, махыг нь авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр:Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэцэцэгийн:..Би өөрийн нөхөр Нармандахын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Давалгаа" цайны газрыг түрээслэн ажиллуулдаг. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цайны газартаа ажлаа хийж байгаад 17 цагийн орчимд цайны газраа хаагаад гэр лүүгээ харьцгаасан. Тэгээд шөнө гэртээ амарч байхад 00 цагийн орчимд цайны газрыг түрээслэгч эгч Сэрчмаа нөхөр бид 2 луу утсаар ярьж цайны газарт чинь хулгай орчихсон байна, би 102 дугаар луу цагдаа дуудчихлаа, яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тухайн үед нөхөр Нармандах гэрээсээ гараад цайны газарт ажил дээрээ ирсэн. Манай нөхрийг цайны газарт ирэхэд цагдаагийн ажилтнууд жижүүрийн бүрэлдэхүүн ирээд, үзлэг шалгалт хийгээд, хохирлынхоо үнэлгээг гаргаад, тус цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад яваад очоорой гэж хэлсэн байсан. Энэ өдрийн маргааш нь би цайны газартаа очиход заалны хөргөгчинд мах яг хэвээрээ дүүрэн байсан. Гал тогооны өрөөнд байх хөргөгчнөөс хиам, махан бүтээгдэхүүн, чанасан өндөг, нокиа 3310 2 симтэй шинэвтэр гар утас зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Тухайн хулгайч мах махан бүтээгдэхүүнээ манай цайны хөргөгчин дээр байсан 25кг-ийн шуудай, хогны том хар уутанд хүнсний эд зүйлээ хийгээд аваад гарсан байсан. Хэсэг хугацааны дараа тогооч эгч Удвал руу түүний найз эмэгтэй нь утасдаад танайхаар орж гараад байдаг эрэгтэй, эмэгтэй 2 хүн автобусны буудал дээр тухайн өдрийн 19-20 цагийн орчимд, хиам 1 ширхэг 3000 төгрөг 2 ууттай буузны мах зарна гэж хэлээд зогсож байсан. Харин тухайн эмэгтэй энэ хиам чинь найдвартай юмуу ямар учиртай юм бэ? гэж асуухад, эмэгтэй нь би энэ цайны газар ажиллаж байгаад цалингаа өгөхгүй болохоор цалиндаа мах, хиам авсан юмаа гэж хэлсэн гэсэн. Харин тэр өдөр Од гэх эмэгтэйгийн төрсөн дүү Батчулуун нь манай цайны газарт орж ирээд эвдэрсэн хаалга, алдагдсан эд зүйлийг чинь би төлж өгье гэж хэлээд гарч явсан. Харин цагаан сарын өмнөхөн надад өрөө төлж байна гээд 40.000 төгрөгийг манай гэрт аваачиж өгсөн. Тэр үедээ хохирлыг чинь барагдуулна, цагаан сарын дараа, та өргөдлөө буцаагаад авчих, гэхээр нь та нар надад учруулсан хохирлоо төлчих, тэгэх юм бол өргөдлөө авч болно гэж хэлсэн. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би болон манай нөхөр хулгай хийсэн Эрдэнэсугар, Од нартай архи уугаагүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нармандахын:..манай цайны газрын түрээслэгч 22 цагийн орчимд цайны газрын хойд талын хаалгаар дотогш орж ирэхэд цайны газрын баруун хойд модон хаалгыг эвдэж орсон байсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би энэ талаар мэдээд 01 цагийн орчимд цайны газраа ирсэн гэх мэдүүлэг. /хх-н 21-22/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Удвалын:..миний ажилладаг цайны газрын баруун талын хаалга эвдэрсэн, эд зүйл алдагдсан байсан. Бид нар хамт алдагдсан эд зүйл материалын тооцоог цуг гаргасан. Над руу манай найз Энхцэцэг залгаад өчигдөр орой 19 цагийн орчимд 39-ийн автобусны буудал дээр шуудаатай мах, ууттай хиам зараад зогсож байсан, цагаан өнгийн будаг болсон хувцастай эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 23-24/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Сэржмаагийн:..би Давалгаа нэртэй цайны газраа түрээслүүлдэг. Би өөрөө уг обьектийг харж харуул манаа болон гал түлдэг. 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчимд галаа түлэх гээд ирэхэд галын өрөөний хаалгаар дотогш хулгайч орж, цайны газар луу араасаа ордог хаалгыг доод хэсгээр нь цөм өшиглөсөн байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирсний дараа цайны газар түрээслэдэг хүмүүс ирсэн. Түрээслэдэг хүмүүс ирээд урьдчилан бэлтгэсэн мах, хиам, өндөг зэрэг эд зүйл алдагдсан гэж байсан. Эвдэрсэн хаалганы оронд шинэ хаалга 200,000 төгрөгөөр худалдан авч, 30.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгч уг хаалгыг хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх-н 25/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Одын:..Эрдэнэсугар гарчихаад ирье гэж хэлээд гараад явсан хэсэг хугацааны дараа ууттай эд зүйл барьчихсан засварын газраа орж ирсэн. Онгойлгож үзэхэд хиам, мах зэрэг эд зүйл байсан. Хаанаас авсан юм бэ? гэхэд манай нөхөр олсон гэж хэлсэн. Үүнийг зарах хэрэгтэй байна гэж надад хэлээд бид 2 автобусны буудал дээр явуулын хүмүүст хиамыг 5,000 төгрөгөөр зарсан. Харин махыг манай нөхөр найз Батаад өгсөн. Хиам зарсан мөнгөөрөө архи аваад уусан. Манай төрсөн дүү Батчулуун Эрдэнэсугарыг цагдаад барьж өгсөн энэ үед цайны газраас хулгай хийснийг мэдсэн гэх мэдүүлэг. /хх-н 26, /

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхтуяагийн:..автобус хүлээгэд зогсож байхад буудал дээр торонд 4-5 ширхэг хагас утлагат хиам зараад зогсож байсан. Би юун хиам юм бэ? гэж асуухад манай эхнэр цайны газар ажиллуулдаг, одоо ажиллуулахгүй гээд үлдэгдэл бараагаа зарж байгаа гэж хэлсэн. Юм бодолгүйгээр 1 ширхэг хиам 3000 төгрөгөөр авсан. Маргааш өдөр нь манай цайны газарт хулгай орсон, мах, хиам алдагдсан гэхээр нь өчигдөр орой би автобусны буудал дээр зогсож байхад үл таних залуу хиам зараад зогсож байсан гэж хэлсэн. Тэр залуу ганцаараа байсан, уутанд 4-5 хиам, мөн газарт шуудайтай эд зүйл байсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй гэх мэдүүлэг. /хх-н 30/,

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Батбуянгийн:..2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрийнхээ ойролцоо гудамжинд явж байгаад танил Эрдэнэсугар таараад ганц юм ууя гэж хэлээд манай гэрт эхнэр Одтой хамт орж ирээд 1 шил архи уусан. Тэр үед хоол унд байхгүй шүү гэж хэлэхэд 1 хоолны мах, буузны хэрчсэн мах зэргийг өгсөн. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй гэх мэдүүлэг. /хх-н 31/,

2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батчулууны:..2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гадуур ажилтай явж байхад манай гэрийн хажууд үйл ажиллагаа явуулдаг цайны газрын эзэн Сэрчмаагийн түрээслэгч залуу Нармандах над руу залгаад танай засварын газарт ажилладаг байсан тэр 2 юм чинь манай цайны газраас эд зүйл хулгайлсан байна гэсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр дагуулан авчирсан юм. Би эгч Одоос асуухад цайны газарт орж хулгай хийгээгүй, харин Эрдэнэсугар тухайн газрын эд зүйлийг хулгайлсан гэдгээ надад хэлсэн юм гэх мэдүүлэг. /хх-35/,

               Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..8-11 дүгээр хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 37-38 дугаар хуудас “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 16-17 дугаар хуудас хохирогч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, 21-22 дугаар хуудас гэрч Б.Нармандахын мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас гэрч Ц.Удвалын мэдүүлэг, 25 дугаар хуудас гэрч П.Сэржмаагийн мэдүүлэг, 26 дугаар хуудас гэрч М.Одын мэдүүлэг, 30 дугаар хуудас гэрч Ц.Энхтуяагийн мэдүүлэг, 31 дүгээр хуудас гэрч Ц.Батбуянгийн мэдүүлэг, 35 дугаар хуудас гэрч М.Батчулууны мэдүүлэг, 46-48 дугаар хуудас яллагдагч Б.Эрдэнэсугарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээ: 37-38 дугаар хуудас “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэсугар нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 1а тоотод  үйл ажиллагаа явуулдаг "Давалгаа" цайны газрын хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 230.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэ, эд зүйлийн үнэлгээ,  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эрдэнэсугарыг байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид  учирсан хохирлоос 40 000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б.Эрдэнэсугараас хохиролоос үлдэх 370.150 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэцэцэгт олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон  8 хоногийг нь эдлэх яланд нь оруулан тооцохыг тус тус   дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бавуудоржийн Эрдэнэсугарыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсугарыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсугарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсугарын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсугараас 370.150/гурван зуун далан мянган нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэцэцэгт олгосугай.

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

7. Шүүгдэгч Б.Эрдэнэсугарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ

2019-01-30      12 цаг  20 минут