Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 148/2023/00787/И |
Дугаар | 208/МА2024/00061 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 208/МА2024/00061
2024 оны 09 сарын 1******* өдөр | Дугаар 20*******/МА2024/00061 |
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг Г.Давааренчин даргалж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2024/002*******4 шийдвэртэй
Хариуцагч *******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* оны ******* дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай
Хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 201******* оны 10 сарын 06-нд энхийг сахиулах ажиллагааны цалин 30,534,550 төгрөгийг өөрийн Хаан банкны 5676155176 тоот дансаар авсан. Мөн нэмж 201******* оны 10 дугаар сарын 24-нд 11,966,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Ингээд 2019 оны өвөл "Ай энд жи интернэшнл" ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийж ******* хот, ******* дүүрэг, хороо, хороолол, /16095/ Аюушийн өргөн чөлөө гудамж, *******5а байр 5******* тоотод байрлах 31,3 м.кв 1 өрөө орон сууцыг захиалсан. Сүүлд ******* оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар өөрийн захиалсан орон сууц №000767*******97 дугаартай, Y-2205072177 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй ******* дүүрэг, хороо, хороолол, /16095/ Аюушийн өргөн чөлөө гудамж *******5а байр 5******* тоотод байрлах 31,3 м.кв. 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан.
Уг байр ашиглалтад орж, би эхнэр хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Би мөнгөний хэрэгцээ шаардлага гарч, гэх хүнээс мөнгө хүүтэй мөнгө орон сууцаа барьцаалж зээлсэн, түүний мөнгийг хэлсэн хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй учраас эхнэртээ хэлээд хадам ээж ******* нь миний өмнөөс бүх төлбөрийг т өрийг чинь дараад өгье, харин орон сууцаа миний нэр дээр шилжүүлчих, тэгэхгүй бол бусдад алдах гээд байна, миний нэр дээр шилжүүлээд та хэд маань дотор нь амьдарч л байх юм чинь асуудалгүй шүү дээ гэсний дагуу ******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр №******* тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлд нэрээ шилжүүлсэн.
Манай хадам ээж миний өр болох 9 орчим сая төгрөгийг л т төлсөн, гэрээний үнийг хамгийн доод ханш болох 2*******,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан, учир нь татвар бага төлдөг гээд нотариатын хажууд ярилцаад 2******* сая гэж гэрээ байгуулсан байсан. *******.0******* сарын тус гэрээг үндэслээд миний үл хөдлөх хөрөнгө хадам ээж *******ын нэр дээр шилжсэн. Орон сууцны нэр шилжснээс хойш амьдарч байгаад, би 2021 оны 09 сард аймаг, хотын Зэвсэгт хүчний 256-р ангид томилогдож ажиллахаар болж эхлээд ганцаараа очиж ажиллаж амьдарч байгаад, араас эхнэр хүүхэд маань ирж хамтдаа амьдарсан.
Энэ хугацаанд миний байрыг хадам ээж түрээсэлж байсан, байр түрээслээд түрээсийн төлбөр мөнгийг бидэнд огт өгдөггүй, миний хүүхдүүд хотод ирэхээрээ байрандаа амьдраарай гэдэг байсан. Та хэд мань л байрандаа амьдар, нэр хэн дээр байх хамаагүй, асуудалгүй, миний хүүгийн өмч гэдэг байсан хүн. Манай эхнэр хүүхэд 2022.10 сард Сэлэнгэ аймаг руу шилжсэн, учир нь хадам ээж эхнэрийг ажилд оруулна гээд дуудсан байсан. Би эхнэртэй хамтдаа амьдарч байхад гэр бүлийн жижиг сажиг хэрүүл уруул гардаг л байсан. ...Би д ажиллаж байгаад 2023.04 сард ******* хотын Зэвсэгт хүчний 01 ангид ажиллахаар шилжиж ирсэн. Тэгээд хадам ээжтэй холбогдож, би хотод ирчихлээ, байрандаа ормоор байна гэхэд "байрыг нь түрээсэлсэн байгаа, 6 сард хугацаа нь дууссан гэж хэлсэн. Тэр болтол би авга эгчийндээ амьдарч байсан. Миний хөрөнгө болох байрыг бусдад түрээсэлдэг, одоо байрандаа амьдаръя гэхээр суллаж өгдөггүй, өөрийнхөө нэр дээр болгочхоод намайг орох оронгүй болгосон нь гомдолтой байна.
Уг байр нь одоогийн үнэлгээ нь 70 сая хүрсэн байна. Би *******.0*******.07-ны өдрийн №******* тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ийм үр дагаварт хүргэнэ гэж бодож хийгээгүй, гэрээний төлбөр мөнгө огт хийгээгүй, хадам ээж хэлсэн амласан зүйлд итгэж өөрийн орон сууцыг гэрээгээр хадам ээжийн нэр дээр шилжүүлэн өгснөөс болж орох оронгүй, гэр бүлтэйгээ хамт амьдарч чадахгүй байдалд хүрээд байна.
Иймд *******.0*******.07-ны өдрийн ******* болон ******* нарын хооронд байгуулсан №******* тоот худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү" гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлд дурдсан зүйлүүд нь худлаа бөгөөд ямар ч үндэслэлгүй зүйлийг бичсэн байна. Би хүргэнийхээ байрыг худлаа яриад авсан мэтээр намайг гүтгэж бичснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлд дурдсан байр нь манай хүргэн болон охин, хүүхдүүдийнх нь өмч байсан.
Улмаар манай хүргэн мөрийтэй тоглоомонд донтож маш их хэмжээний өрөнд орж олон хүнээс мөнгө авч сүүлдээ байраа барьцаалан хүүтэй мөнгө хүнээс зээлээд байраа алдахдаа тулчхаад надаас гуйсан юм. Та манай байрыг худалдаж аваач миний өмнөөс энэ хүмүүсийн өр зээлийг дарж өгөөч гэсэн. Ингээд би худалдах худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж хүргэнийхээ бүх өр зээлийг өмнөөс нь төлж, байрыг нь худалдаж авсан. Хуулийн дагуу худалдаж авсан байр бол миний өмч, би өмчөө хэрхэн захиран зарцуулахаа *******аас асуух шаардлага байхгүй учраас бусдад түрээсэлж байгаа болно.
Би худалдах худалдан авах гэрээг ямар нэгэн байдлаар хууль зөрчиж хийгээгүй, төлбөрийг нь төлж авсан учраас энэ байр миний өмч. Тийм болохоор *******ын гаргаж байгаа нэхэмжлэл ямар ч үндэслэл юм. Би нэхэмжлэгчийн мөрийтэй тоглож өрөнд орсон мөнгө, хүүтэй авсан зээл, надаас удаа дараа авч байсан мөнгийг баримтаар шүүхэд өгөх болно. Мөн ******* нь Хаан банкнаас цалингийн зээл авч мөрийтэй тоглоом тоглоод буцааж төлөхгүй байсан учраас өөрийн данс руу орсон мөнгөнд банкнаас барилт хийж байсан учраас бусдын дансаар болон манай охины дансаар маш их хэмжээний мөнгийг надаас авсан, тэр баримт нь байгаа болно. Иймд *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан ******* оны ******* дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай "Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид телсен 36*******,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2- т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2729 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар нь давж заалдах гомдолдоо:
2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14*******/ШШ2024/002*******4 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ******* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгийг шийдвэрлэхдээ уг орон сууц нь нэхэмжлэгч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөлд байсан хөрөнгө гэдэг дээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ганцхан нэхэмжлэгч ******* бүртгэлтэй байсан байх тул гэрээ хийхэд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг хэрэглэж хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийг байраа буцаан авах, томсгох хүсэл зорилготой байсан юм бол *******,900,000 төгрөгийн өрөө хариуцагч *******д буцаан төлөх хангалттай хугацаа байсан гэж үзсэн, хариуцагч гэрээний төлбөрийг гүйцэд төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, бодит байдалд нэхэмжлэгчийн бусдад тавьсан өрийг төлснийхөө төлөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, хэлцлийн үндсэн зорилго нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тул хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.
Нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэрэг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Үүнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн мөнгө зээлдүүлсэн гэх иргэн ын дансны хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээг, хариуцагч ******* нь *******ын өрийг төлөхдөө барьцаа болгох зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу өөрийн нэр лүү шилжүүлэн авсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсоор байхад шүүх үнэлээгүй байна. Мөн гэрч ий мэдүүлэгт тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах гарын үсэг зурж баталгаажуулаагүй мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн бодитоор үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаанууд гаргасан хариуцагч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэлтэй байх тул гэрээ хийхэд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2015 онд Дөлгөөн, *******тай гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтийн баталгаа болон хүүхэд Алтжингийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг худалдах авах гэрээ нь ******* онд хийгдсэн. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн *******ын өмч байсан учир гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэх дүгнэлт хийсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож байгаа бол буцаагаад ээжээсээ авна гэж бодож байсан бол *******,900,000 төгрөгийг төгрөгийг ээждээ буцааж төлөөгүй вэ гэдэг асуудлыг шүүх хөнддөг. Яагаад эсрэгээрээ гэрээний үлдсэн төлбөр болох 19,100,000 төгрөгийг ******* *******ад төлсөн баримт огт байхгүй байхад уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж авч үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хэргийн материалд хавсаргасан нотлох баримтуудыг судалж үзэхэд хариуцагч хэлэхдээ би Тамир гэх хүнд 10,000,000 төгрөгийн зээлийг төлсөн гэдэг. Гэрчийн мэдүүлгээр Тамир 5,000,000 төгрөг зээлсэн. 10,000,000 төгрөг авсан гэдэг. Хариуцагч 13,000,000-14,000,000 төгрөг төлсөн гэдэг. Тэр нь баримтаар нотлогддоггүй. Мөн хамтран өмчлөгч Дөлгөөнийг гэрчийн мэдүүлгийг шүүх дуудаж асуусан байдаг. Гэрчийн асуусан тэмдэглэлд маань гарын үсэг зурагдаагүй. Түүнийг анхан шатны шүүх үнэлсэн байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь өөр. Шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр эсгэж хийсэн учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя. Миний өмч болохыг тогтоож өгнө үү гэдэг.
Хавтаст хэрэгт авагдсан зүйлээс иргэний хэрэг үүсгэхээр гаргаж өгсөн баримтыг л нэхэмжлэгчийн гаргаж өгсөн. Бусад нотлох баримтыг бид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг үгүйсгэж гаргаж өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлагаа эд нар нотлоогүй. Харин эд нар хуваарьт заасны дагуу бүх нотлох баримт хийгдсэн гэдгийг нотолж байгаа. ******* гэх хүн эхнэртээ хэлээд эхнэрээрээ дамжуулж зөвшөөрөл өгч, уг байрыг ээждээ зарах саналыг гаргаж байсан гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэл байгаа. Өр төлбөрийг нь ******* төлдөг байсан.
2*******,000,000 төгрөгийн асуудлаас гадна өр зээлийнх нь асуудал 13,000,000 төгрөг. 2015 оноос түрүүлээд өгчихсөн уг байранд нийт төлчихсөн төлбөр нь 60,000,000 төгрөг болчихсон. Улсын бүртгэлд хэрхэн яаж бүртгүүлсэн түүхчилсэн лавлагаа хавтаст хэрэгт байгаа. Бүх нотлох баримтууд хуулийн дагуу байсан учир гэрээ хийгдэх асуудал дээр ямар нэгэн зөрчил байхгүй байна гэдгийг гэрчлээд хэлчихсэн. Мөн гэрчээр асуугдсан тухайн үед байсан хариуцагчийн охин Дөлгөөн болсон үйл баримтын талаар хэрхэн яаж зөвшөөрөл өгсөн талаараа мэдүүлгийг гэрчээр өгчихсөн. Гарын үсэг зураагүй талаар итгэхгүй байна. Хавтаст хэрэгт тухайн үед гарын үсгээ зураад өгсөн байх гэж харж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр эсгэж хийсэн хэлцэл гэдэг дээр ганцхан зүйл хэлье.
Анхнаасаа ямар нэгэн үр дүн гарахгүй байх хэлцэл. Дөлгөөнд тийм хүсэл байгаагүй. Өр зээлээ даруулах, амьдралынхаа чанарыг сайжруулах, мөнгөн дүнгээр хадам ээжээрээ тэжээн тэтгүүлж байгаатай холбоотой асуудлууд байгаа. Дөлгөөн тухайн үед зөвшөөрч байраа өгсөн гэдгийг тодорхой хэлдэг. Тийм учраас бид нар гэрээнд заасан төлбөрийн хэмжээг хэрхэн яаж төлсөн талаараа нотлох баримтуудаа хангалттай өгчихсөн. Нэхэмжлэлийн шаардлагад төлбөрөө дутуу авсан гэх зүйл дээр маргаан үүсгэхгүй байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зохигчдын хооронд ******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ******* бүртгэлийн дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нь худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж тайлбарлажээ.
4. Хэргийн үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч ******* нь Ай энд Жи Интерннэшнл ХХК-тай ******* оны 02 сарын 19 ны өдрийн 341 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулж ******* хот ******* дүүрэг 9 дүгээр хороо 3 хороолол Аюушийн өргөн чөлөө *******5 а-р байр 5******* тоот 31.3 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаар бүхий нэг өрөө орон сууцыг өөрийн цалингийн орлого болон банкнаас зээл авч 2*******.170.000 төгрөгөөр худалдан авснаар тухайн хөрөнгийн өмчлөгч болжээ. / 1-р хх-ийн 11-16/
Нэхэмжлэгч ******* нь иргэн тай ******* оны 04 сарын 09-ны өдөр 0217 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 / таван сая/ төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн хангуулах зорилгоор барьцааны 0217 дугаартай гэрээг тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан байх ба тус гэрээнүүд нь гэрээний үүрэг биелэгдсэнээр талуудын хооронд үүрэг дуусгавар болсон тухай ******* оны 0******* сарын 07-ны 1919 дугаартай гэрээ байгуулсан байна. /1-р хх-ийн 126-136/
Иргэн тай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон өдрөө буюу ******* оны 0******* сарын 07-ны өдөр хадам эх болох тус хэргийн хариуцагч *******тай нэхэмжлэгч ******* нь ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий нэг өрөө орон сууцыг 2*******.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр маргаан бүхий орон сууц хариуцагч *******ын өмчлөлд шилжсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан ******* оны 0******* сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч Э.Энхбааас иргэн аас авсан зээлээ төлүүлэх зорилгоор дүр үзүүлж хийсэн буюу иргэн тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ төлж чадахгүй, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөө алдах эрсдэл үүссэн тул хадам ээж Жавзандуламаас тусламж хүсэж зээлээ төлүүлсэн, хадам байрыг өнөөдрийг хүртэл түрээсэлж зээлсэн мөнгөө төлсөн түүнээс биш худалдах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргадаг бол хариуцагч ******* нь байраа барьцаанд алдах гээд байна гээд худалдаж аваач гээд гэрээ байгуулж гэрээний дагуу орон сууцны үнэ 2*******.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, өөрийн өмчөө түрээслэх эсэх нь миний асуудал худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ын ...******* зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан зээлийн хүүгээ эхэндээ төлж байгаад сүүлдээ төлөхөө больсон..хадам ээж ******* нь гэр оронгүй болчих вий гээд зээлийг төлсөн учраас .. барьцаалсан байрыг суллаж өгсөн... байр барьцаалсан мөнгөн дүнг санахгүй байна. 10.000.000 төгрөг дотор зээл авсан ... гэсэн мэдүүлэг, /1-р хх-190-192/, хариуцагч *******ын хаан банкны 56**************004245 дугаартай данснаас иргэн ын хаан банкны дугаартай дансанд ******* оны 0******* сарын 07 ны өдөр *******.*******00.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2-р хх-ийн 60 /, нь Хаан банкны дугаарыг эзэмшдэг тухай тухай Хаан банкнаас ирүүлсэн тодорхойлолт/ хх-ийн 41 /, хариуцагч *******ын Хаан банкны 56**************004245 дугаартай дансны ******* оны 0******* сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтаар хариуцагч ******* нь *******ын өмнөөс т зээлийн төлбөрт *******.*******00.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ******* 2016 оноос 2023 он хүртэл хугацаанд *******ад байрны мөнгийг түүний эхнэр болох охин Дөлгөөнөөр дамжуулан өгдөг байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан ий Хаан банк дахь 501*******6257*******9 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар худалдах худалдан авах гэрээнээс хойш буюу ******* оны 0******* сарын 07-ны өдрөөс 2023 он хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа боловч шилжүүлгийн утга дээр орон сууцны төлбөр бүхий агуулга бичигдээгүй, дансны хуулгаар нэг удаагийн шилжүүлгээр 10.000-50.000 төгрөгийн хооронд шилжүүлдэг, шилжүүлгийн утга дээр Дөлгөөнд гэсэн тэмдэглэл хийгджээ.
Дээрх баримтаар хариуцагч ******* нь ******* оны 0******* сарын 07-ны өдөр *******тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний мөнгийг бүрэн төлсөн, зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дугаар зүйлд заасан Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг бөгөөд ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь иргэн тай байгуулсан зээлээ төлж чадахгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдал үүссэн тул хадам эх *******аас тусламж хүссэн, ******* нь нэхэмжлэгчийн өмнөөс түүний бусдад төлөх төлбөрийг төлсөн, хүүхдүүдээ дахин эрсдэлд оруулахгүй тулд худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдсон тул зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч *******ын орон сууцаа зээлийн барьцаанд алдахгүйн тулд худалдах худалдах авах гэрээг хадам ээж *******тай дүр үзүүлж хуурамчаар хийсэн гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйллийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******тай ******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ******* бүртгэлийн дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотой ямар нэгэн сөрөг шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн өмнөөс иргэн тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримт тогтоогдог тул бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлсэн этгээдээс мөнгөө гаргуулахаар шаардах эрх нь нээлттэй болно.
*******.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч ******* болон түүний эхнэр нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байх ба өөрийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа эсэх талаараа мэдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, зохигчдоос гэр бүлийн дундын өмчлөлийн талаар маргаан үүсгээгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Харин иргэн нь өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2*******4 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т заасныг баримтлан ******* хот, ******* дүүрэг, хороо, хороолол, /16095/ Аюушийн өргөн чөлөө гудамж, *******5а байр 5******* тоотод байрлах Y-2205072177 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 31,3 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 297.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ
Top of Form
Bottom of Form