Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2024/00387/И |
Дугаар | 207/ма2024/00104 |
Огноо | 2024-10-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 207/ма2024/00104
2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 207/МА2024/00104 |
Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
“*******” ХХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/01078 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Д.Алгангэрэл, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу *******,*******,******* тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Д.******* болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг гаргуулах тухай, орон сууцны захиалгын гэрээний дагуу дутуу барьсан орон сууцны талбайн зөрүү 2,02 мкв талбайн үүнэ 5.050.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 46.875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, М.Ганзориг, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Буянбадрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж, шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, М.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.******* нь “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, гэрээгээр *******,*******, 2А хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй 2 дугаар ээлжийн 3-р блокийн 6 дугаар давхрын 606 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож нийт 187.500.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 68.000.000 төгрөгийн урьдчилгааг “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-ны Хаан банкны ******* тоот дансанд, урьдчилгааны үлдэгдэл болох 25.750.000 төгрөгийг хугацаанд нь “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-ны Хаан банкны 5439223213 тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээнд 2022 оны 2 дугаар улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, Тиймээс өөрсдийн амьдарч байсан 2 өрөө орон сууц болон машины гражийн хамт зарж байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй. 3 дугаар блокоо бариагүй байж 4, 5 дугаар блокоо барьсан. Яагаад 3 дугаар блокийг бариагүй байж алгасаж бариад байгаа юм бэ гэж асуутал ямар нэгэн хариу хэлээгүй.Гэтэл одоо манайх захиалсан орон сууц баригдаж байгаа 3 дугаар блокийг барьж ашиглалтад орох дөхөөд иртэл “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК нь орон сууц захиалгын гэрээг шинэчилнэ, байрны үнийг нэмнэ, мөнгө нэмж төл гэх хууль бус, гэрээний бус шаардлагыг тавьж эхэлсэн. Гэрээг ямар үндэслэлээр дахин шинэчилж байгуулах гээд байгаа талаар юу ч хэлээгүй, орон сууцны үнийг ямар үндэслэлээр нэмж байгаа талаар албан бичиг хүргүүлэхэд “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК нь хариу огт өгөөгүй. Манай зүгээс гэрээг дахин шинэчилж байгуулах боломжгүй гэхэд тус компанийн “...мөнгө нэмж төлөхгүй бол байрыг чинь өөр хүнд зарна, наад хуучин гэрээ чинь зүгээр л цаас хууль үйлчлэхгүй, Монголд үнэн гэж байхгүй, хууль шүүхээрээ яваад үз, юм олж долоохгүй...” гэж тус компанийн борлуулалтын менежер Б.******* / гар утсаараа/ хэлдэг. Анхнаасаа орон сууцны үнийг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтанд оруулалгүй намайг гэр бүлээр минь хохироочихоод одоо илт үндэслэлгүйгээр гэрээний үнийг өөрчлөх, үнэ нэмэх талаар шаардаж, тулгаад байгаа ойлгохгүй байна, Миний хувьд тус компаниас болж 2021 оны 12 дугаар сард өөрийн орон сууц, автомашины зогсоолоо худалдаж, тус компанид итгэж орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг нь төлж үүнээс хойш орон сууц хөлслөн амьдарч, сүүлдээ орон сууц хөлсөлж дийлэхээ болиод айлын хажуу өрөөнд эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна.
Хэрэв ******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бол бидний 2022 оны 8 дугаар сараас хойш өөрийн мөнгөн хөрөнгөө урьдчилан төлж, хөрөнгө оруулсан өөрийн гэсэн тав тухтай орон байрандаа амьдарч байх ёстой байтал одоог хүртэл уг орон сууцыг ашиглалт өгөлгүй, гэрээний үүргээ зөрчиж, намайг болон гэр бүлийг минь хохироож байна. Одоогоор миний бие орон сууц хөлслөн амьдарсан хугацааны төлбөрөө нэхэмжлээгүй бөгөөд харин цаашид уг компани нь хууль бус шаардлагаитавьсаар байвал нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх болно.
Харин талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний 4.4-т гэж зааснаар ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, зөрчсөн тул 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл нийт 18 сар буюу 550 хоног /нэг хоногийн 0,2 хувийн алданги 375.000 төгрөг/ 206.250.000 төгрөг, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан дагуу 50 хувь буюу 93.750.000 төгрөгийн алдангийг шаардах эрх орон сууц захиалагчид үүссэн байна. Иймээс Д.*******, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу *******,*******, 2А хорооллын 3-р блокийн 6 дугаар давхрын 606 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Д.******* болохыг тогтоолгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тул гэрээний алдангид 93.750.000 төгрөг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Д.******* би тус шүүхэд “*******” ХХК-д холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, 2А хорооллын Гранд гарден, 3 дугаар блокийн 6 дугаар давхрын 606 тоотод байрлах 75 мкв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 93,750,000 төгрөгийн алданги гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага өмнө нь гаргасан билээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөх мэдэгдэл өгч байсны дагуу миний бие орон сууцыг хүлээн авсны дараа төлөхөөр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг урьдчилж төлсөн. Гэтэл уг орон сууцыг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй төдийгүй орон сууцыг шатамхай барилгын материалаар барьж байгаад шатсан ба хариуцагч компани нь одоог хүртэл бидний хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна. Миний бие уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулан уг орон сууцны талбайн бодит хэмжээг тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцтал уг орон сууцны талбайн хэмжээ нь 72,98 мкв талбайтай болохыг тогтоосон байна. Угтаа миний бие уг компанитай 2021.12.20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр 75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 1 мкв талбайн үнийг 2.500.000 төгрөгөөр тогтоож, улмаар нийт 75 кв талбайн үнэ гэж 187.500.000 төгрөгийг төлсөн. Гэтэл бодит байдал дээр 2,02 мкв талбай дутуу барьсан байх ба одоо уг талбайн хэмжээг одоо нэмэгдүүлэх боломжгүй болсон байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч компани биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх ёстой байдаг. Гэтэл манайд хүлээлгэн өгнө гэж байгаа 606 тоот орон сууц бодит байдал дээр 72,98 мкв талбайтай болох нь тогтоогдсон байх тул уг орон сууцны үнэ гэж төлсөн 187.500.000 төгрөгөөс буцаан 5.050.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 12-р сарын 20-ний өдөр Орхон аймагт баригдаж буй “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ний орон сууцнаас сонгон "Орон сууц захиалгын гэрээ хийсэн. Уг гэрээний нийт үнийн дүн 187.500.000 төгрөг ба үүнээс урьдчилгаанд 68.000.0000 төгрөгийг, мөн 25.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ний Орхон аймагт барьж буй уг орон сууцны хувьд ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч нь "Орон сууцыг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг зөрчсөөр байна. “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ний хувьд нэхэмжлэгчээс бусад захиалагч нартайгаа холбогдон мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй холбогдож асуудлыг шийдэж, гаргалгаа гаргах гэж дуудахаар ирдэггүй, тайлбар, мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй байсан нь ийм нөхцөл байдалд хүргэж байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд авагдсан 2022 оны 07-р сарын 31-ний өдрөөс тоолон алданги нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-т зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа:
"Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК нь нэхэмжлэгч Д.*******ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум,*******ийн 24 хорооллын нутаг дэвсгэрт Гранд Гарден үйлчилгээтэй, орон сууцны хотхоны 2 дугаар ээлжийн барилга угсралтын үйл ажиллагааг явуулж, 2024.01.12-ны өдөр Улсын комиссын актаар 100 хувь ашиглалтад оруулаад байна. Манай компани нь барилга угсралтын үйл ажиллагааны шатанд иргэн Д.*******тэй 2021.12.20-ны өдөр "Орон сууцны захиалгын дугаартай гэрээ"-г бичгээр байгуулж, гэрээний дагуу талууд тодорхой эрх, үүрэг хүлээх нөхцөл байдал үүссэнтэй маргаангүй болно. Харин барилга угсралтын үйл ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК-ийн зүгээс урьдчилан тооцоолох боломжгүй цементийн нийлүүлэлтийн тасалдал, импортын барааны саатал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн байдаг. "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК-ийн зүгээс барилга угсралтын үйл ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд иргэд, захиалагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэж, хэдийгээр хугацаа хэтрүүлсэн боловч гэрээний үүргээ 100 хувь гүйцэтгэн 2024.01.12-ны өдөр барилгыг ашиглалтад оруулсан байна. Талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагч Д.******* нь орон сууцыг ашиглалтад орох өдрөөс өмнө гэрээний үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийг "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК-ийн Хаан банкны ******* дугаартай дансанд төлж барагдуулах үүрэгтэй. Ингээд барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш захиалагч Д.*******д гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулах, төлбөрөө төлөөд орон сууцыг хүлээн авах талаар бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үүргээ биелүүлэхээс зориуд зайлсхийж, төлбөр төлөхгүй байх захиалгын үнээр 187.500.000 төгрөгийн үнэтэй, одоогийн ханшаар 240,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зөвхөн урьдчилгаанд төлсөн 93.750.000 төгрөгт тооцуулан авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК нь захиалагч Д.*******тэй гэрээ байгуулснаас хойш үүссэн "ны 2022.01.22-ны өдрийн "Авто замын боомтоор чингэлгүүдийг эхний ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх тухай мэдэгдэл" болон 2022.02.20-ны өдрийн "Авто замын боомтоор чингэлгүүдийг хоёр дугаар ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх мэдэгдэл", Тээвэр зуучийн "" ХХК-ийн 2022.01.27-ний өдрийн мэдэгдлээр тогтоогдсон хилээр импортлон оруулж ирэх бараа материалын саатал болон дотоодын түүхий эдийн хомсдолоос шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бөгөөд энэ талаар ийн танхимаас олгогдсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд тодорхой тусгасан байна.
Иймд манай компанийн зүгээс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэггүй болно. Түүнчлэн “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ийн зүгээс захиалагч иргэн Д.*******д 2024.02.19, 2024.02.22-ны өдрүүдэд тус тус гэрээний үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийг 2024.02.25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг бичгээр мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК-ийн зүгээс түүнд 2024.03.4-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэлт хугацаа олгох боломжтой бөгөөд энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд "Орон сууцны захиалгын дугаартай гэрээ"-ний 6 дахь хэсгийн 6.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахыг энэхүү хариу тайлбараар дахин мэдэгдэж байна. Захиалагч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ төлөхийг хойшлуулах, төлөхөөс татгалзах үндэслэлд тооцогдохгүй тул "Тэлмэн Бүтээн Байгуулалт" ХХК-ийн зүгээс мэдэгдэлд тусгагдсан хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлаж, талуудын хооронд хүлээсэн эрх, үүргийг дуусгавар болгон, урьдчилгаа төлбөрийг буцаан олгох болно гэжээ.
Хариуцагч ******* ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
******* ХХК нь иргэн Д.*******тэй 2021 оны 12 сарын 20-ны өдөр дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-т заасны дагуу Орхон аймаг,*******, 2А хороолол, Гранд гарден, 3 дугаар блокийн 606 тоот 75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны нийт 187,500,000 төгрөгийг үнийн дүнгээр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 4.2-т гэрээний үлдэгд төлбөр буюу 93.750.000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг 2022 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэвч энэхүү үүргийг зөрчиж 2024.03.18-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 4.4-т заасны дагуу 2022.07.31-ний өдрөөс 2024.03.17-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нийт 596 хоног бөгөөд 93.750.000 төгрөгийн 0,2 хувийн алданги нь нэг хоногт 187,500 төгрөг бөгөөд үүнийг 596 хоногт үржүүлэн тооцоход 111.750.000 төгрөгийн үнийн дүнгийн алдангийг гэрээний үүргийн дагуу төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 93.750.000 төгрөгийн 50 хувь болох 46.875.000 төгрөгийн гэрээний алдангийг иргэн Д.*******ээс гаргуулж, “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Д.*******ийн нэхэмжлэлтэй, “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК /РД:6672256/-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д.******* нь “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/606 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, гэрээгээр *******,*******, 2А хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй 2 дугаар ээлжийн 3-р блокийн 6 дугаар давхрын 606 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр тооцож нийт 187.500.000 /нэг зуун наян долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийн урьдчилгааг “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-ны Хаан банкны ******* тоот дансанд, урьдчилгааны үлдэгдэл болох 25.750.000 /хорин таван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хугацаанд нь “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-ны Хаан банкны 5439223213 тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээнд 2022 оны 2 дугаар улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч “*******” ХХК-ийн зүгээс үүргийг гүйцэтгэх буюу барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байхаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан атлаа уг орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй, шатамхай материалаар барьсан байсан нь хожим тус орон сууцны гадна фасад нь маш хурдан хугацаанд шатсан. Түүгээр ч зогсохгүй, одоо барьсан байгаа уг орон сууцны бодит талбайн хэмжээ нь гэрээнд заасан 75 мкв талбайд ч хүрэхгүй байгаа нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай байтал, гэрээгээр хүлээсэн хугацаа 2 жил шахуу буюу одоогоор 704 орчим хоногоор хэтрүүлж одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тохиролцсон 75 мкв талбай бүхий орон сууцыг захиалгаар барьж өгөхөөр тохиролцсон атлаа бодит байдал одоо барьж байгуулсан байгаа орон сууц нь 72,98 мкв буюу 2,02 мкв дутуу баригдсан, анх сурталчилгаа явуулж, загварын байр харуулж байхдаа доторх засал болон гадна фасад нь металл фасад галд шатдаггүй гэж байснаа одоо барьж байгаа барилгын гадна фасад нь шатамхай материалаар барьсан, уг ашиглалтад оруулсан гэх барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэх атлаа одоог хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.1-т зааснаар хүлээлгэн өгөөгүй болно.“*******” ХХК-ийн хувьд бичгээр байгуулсан гэрээний 4.2-т зааснаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулснаар орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүсэхээр, захиалагчийн хувьд ашиглалтад уг орон сууцыг хүлээн авснаар орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр тохиролцсон. Гэвч “*******” ХХК нь уг орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ашиглалтад хүлээлгэн өгөх нь битгий хэл суурийг нь ухаж зарим хэсэг цутгалтыг хийснээс өөр барилгыг барих ажлыг гүйцэтгээгүй болно. Нөгөө талаас Д.*******ийн хувьд барилгын суурь ухсан, дутуу цутгасан үр дүнг хүлээн авахаар тохиролцоогүй, харин улсын комисс ашиглах боломжтой гэж дүгнэсэн, зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 75 мкв талбай бүхий орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон. Харин ч Д.*******ийн хувьд уг орон сууцыг хүлээн аваагүй байхдаа буюу 2024.03.18-ны өдөр үлдэгдэл 50 хувь төлбөр болох 93.750.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа болно. Иймээс хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь гэрээ болон хуульд үндэслээгүй, шаардах эрхийн үндэслэл нь нотлогдохгүй илт худал шаардлага гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/01078 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийг Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, 2 А хорооллын 3-р блокийн 6 дугаар давхарын 606 тоотод байрлах 75 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “*******” ХХК-аас алданги 80.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас талбайн зөрүү 5.050.000 төгрөг, алданги 13.750.000 төгрөг болон 46.875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888.400 төгрөг, хариуцагчийн төлсөн 392.325 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 557.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, М.Ганзориг нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Д.*******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан хэлэлцсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 1078 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Тус шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******ийн орон сууц захиалгын гэрээний дагуу захиалан бариулсан орон сууц нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаатай холбогдуулан хариуцагчаас 5.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч байна. Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг анхааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан 5.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хурлаар гомдлыг хэлэлцэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.
“*******” ХХК-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц харилцан зөрүүтэй нотлох баримтыг нэгийг үнэлэхдээ нөгөөг нь хэрхэн үгүйсгэж байгаа талаар тусгаагүй, хариуцагчийн тайлбар, түүнийг нотолж буй баримтууд нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнээгүй, талуудын шүүх хуралдааны шатанд мэтгэлцсэн маргаан бүхий үйл баримтын талаар болон талуудын хооронд үүссэн гэрээ нь иргэний хуулийн аль зохицуулалтад хамаарч буй талаар дүгнэлт хийлгүйгээр, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.*******, хариуцагч “*******” ХХК нь 2021.12.20-ны өдөр дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг нь 2024.01.12-ны өдөр Улсын комисс хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэхүү үйл баримтад маргаангүй. Харин нэхэмжлэгч Д.******* нь: “...хариуцагч “Тэлмэн Бүтээн байгуулалт” ХХК-аас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хууль, гэрээнд заасан журмын дагуу алданги 93.750.000 төгрөгийг гаргуулна, мөн орон сууцны талбайн м.кв-ын зөрүүг гэрээнд заасан дүнгээр тооцож 5.050.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна" гэх талаар, хариуцагч “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК нь: “ ... манай байгууллага захиалагч Д.*******тэй гэрээ байгуулснаас хойш үүссэн “ны 2022.01.22-ны өдрийн “Авто замын боомтоор чингэлгүүдийг эхний ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх тухай мэдэгдэл” болон 2022.02.20-ны өдрийн “Авто замын боомтоор чингэлгүүдийг хоёр дугаар ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх мэдэгдэл”, Тээвэр зуучийн “” ХХК-ийн 2022.01.27- ний өдрийн мэдэгдлээр тогтоогдсон хилээр импортлон оруулж ирэх бараа материалын саатал болон дотоодын түүхий эдийн хомсдолоос шалтгаалсан давагдашгүй хучин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа" гэх талаар тайлбарлаж, давагдашгүй хучин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 222.2 дугаар зуйлд заасан журмын дагуу “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.2 дахь хэсэгт заасан 2022.07.30-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн. Захиалагч Д.*******ийн хүлээсэн 2022.07.30-ны өдөр 93.750.000 төгрөгийг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг тул саатуулж ул болох шинжтэй байна. Д.******* нь мөнгөн төлбөрийн үүргийг хууль зөрчиж саатуулсан тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасны дагуу алданги авах эрхээ алдсан.
Түүнчлэн Д.******* нь шуух хуралдааны шатанд 2022.07.30-ны өдөр 93.750.000 төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой байсан, төлөхийг хүсээгүй учраас төлөөгүй гэх тайлбарыг гаргасан байх тул гэрээгээр хүлээсэн санаатай зөрчсөн хариуцлага хүлээх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.*******ээс өөрөөс нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 46.875.000 төгрөгийг гаргуулна, алданги төлөхгүй бол орон сууцыг нь олгохгүй" гэж маргасан байдаг. Өмгөөлөгч Г.Буянбадрал миний бие анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, хариуцагчийн татгалзал, тайлбартай холбогдуулан дээрх санал дүгнэлтийг гаргаж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, талуудын харилцан тохиролцож бичгээр байгуулсан гэрээний тодорхой зохицуулалтуудыг шинжлэн судлуулсан бөгөөд эдгээр нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дүрс бичлэгт тодорхой тусгагдсан байгаа болно. Гэтэл Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн №142/ШШ2024/01078 дугаартай Шийдвэрийн Тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд оролцсон хариуцагч “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал биднээс гаргасан татгалзал, тайлбар, Иргэний хуулийн зохицуулалтууд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалт зэргийг огтхон ч дурдаагүй бөгөөд Шийдвэрийн Үндэслэх хэсэгт ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, татгалзал, шинжлэн судлуулсан нотлох баримт, Иргэний хууль, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан зохицуулалтуудыг хэрхэн дүгнэсэн, хэрхэн няцаасан талаар нэг ч дүгнэлт хийгдээгүй байна.
Нэг. Хариуцагч “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК нь өөрөөс хамааралгүй шалтгааны улмаас буюу тус компанийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материалын импорт саатсан, тээвэрлэгч компани нь “ны 2022.01.22-ны өдрийн “Авто замын боомтоор чингэлгүүдийг эхний ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх тухай мэдэгдэл болон 2022.02.20-ны өдрийн “Авто замын боомтоор чингэлгүүдийг хоёр дугаар ээлжийн сугалаагаар нэвтрүүлэх мэдэгдэл" зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй бөгөөд энэ нь ийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Орон сууц захиалгын гэрээний 8.3.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан” нөхцөл байдал хамаарна гэх заалт, ийн танхим-аас баталсан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам”-ын 1.2 4 дэх заалтад тус тус заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******д 93.750.000 төгрөгийн алданги төлөх үүрэггүй байна.
Хоёр. Орон сууц захиалгын гэрээний 4.3.2-т “Захиалагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 93.750.000-ийг орон сууц ашиглалтад орох өдөр буюу 2022.02.30-ны өдрөөс өмнө Гүйцэтгэгч талын Хаан банкны дансанд тушаана гэх заасан. Мөн гэрээний 4.3.3, 4.3.4 дэх хэсэгт гэрээний талууд болох захиалагч, гүйцэтгэгч нарын гэрээгээр хүлээх хариуцлага болох алданги төлөх үүргийг хуульчилж, гэрээний талуудын үүргээ гүйцэтгэх хугацаа нь 2022.07.30-ны өдөр байх талаар дахин тусгасан. Хариуцагч “*******’’ ХХК нь орон сууцыг барьж, ашиглалтад оруулах үүргийнхээ хугацааг хэтрүүлсэн асуудлаар маргаангүй, гагцхүү хариуцагчаас үл хамаарах, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргийн хугацаа хэтэрсэн тул “*******” ХХК-ийг Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэх талаар тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа буюу хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал миний асуултад хариулахдаа 2022.07.30-ны өдөр төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан, “*******” ХХК-ийн ажил дуусаагүй учир төлөөгүй” гэх тайлбарыг хэлсэн байдаг. Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу “*******” ХХК нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид өгөх үүргийг, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч үүргээ гүйцэтгээгүй учраас би төлбөрөө төлөөгүй гэх талаар буюу үүргийн гүйцэтгэлийг саатуулсан талаар дурдах боловч энэ нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэх заалтыг зөрчсөн буюу төлбөр төлөх үүргээ саатуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг саатуулж болохгүй гэх заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй захиалагч Д.******* нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу алданги авах эрхээ алдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Түүнчлэн шүүхээс хариуцагч Д.*******ийн нэхэмжилсэн орон сууцны м.кв-ын зөрүү үнийн дүн 5.050.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрт энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар нэг ч дүгнэлт хийгдээгүй, энэ талаар тусгаагүй орхигдуулсан нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрхэн хандсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүйг илтгэх нэгэн үндэслэл болж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн №142/ШШ2024/01078 дугаартай Шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Тэлмэн Бүтээн Байгуулалт” ХХК-аас алданги 80.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдсан гомдолдоо:
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэж чадаагүй. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 343.1 дүгээр зүйлийн 343.1 -ийг хэрэглэсэн үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь шүүхийн үзсэнчлэн холимог гэрээ биш бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ эсхүл худалдах худалдан авах гэрээний аль нь гэдгийг нь ч тогтоож тодорхойлж чадаагүй. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын №3-606 дугаартай гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 4.2-т гэрээний үлдэгдэл төлбөр болох 93.750.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч талаас уг хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөөгүй шалтгаанаа барилга ашиглалтад ороогүй учраас төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлж хойшлуулсан гэж маргадаг бөгөөд хугацаа хэтрүүлж төлсөн дээрээ мөн маргаагүй юм. Гэтэл шүүхээс хариуцагч талаас Иргэний хуулийн 232.6.-д заасныг баримтлан 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу буюу үндэслэлгүй байна. Хариуцагч орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй гэж үзэн захиалагч нь гэрээний мөнгөн төлбөр төлөх үүргээ зөрчиж болохгүй юм. Монгол Улсын Иргэний хуулийн онцлог нэг зохицуулалт нь мөнгөн төлбөрийнхөөс бусад уургийн гүйцэтгэлийг саатуулж болно харин raruxvv мөнгөн төлбөрийн үүргийг саатуулж болохгүй энэхүү саатуулсан тохиолдолд алданги шаардах хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно.” Иргэний хуулийн 224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ: 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах.гэж заасан бөгөөд захиалагч Д.******* нь үлдэгдэл төлбөр 93.750.000 төгрөгийн төлөх хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 596 хоногийн хугацаа хэтрүүлж алданги шаардах эрхээ алдсан юм. Энэхүү хуулийн заалтыг шүүхээс хэрэглээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд дээрх хуулийн үндэслэлийг тайлбарлаж маргасан боловч шүүхийн шийдвэрт энэхүү үндэслэл тайлбарын талаар ямар ч үнэлэлт дүгнэлт байхгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ч байхгүй байгаа буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс няцаагаагүй байж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчиж байна. Мөн талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын №3-606 дугаартай гэрээний 6.1.1-т гүйцэтгэгч нь гэрээний төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөхийг шаардах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Гэж заасан бөгөөд алданги нь гэрээний үүрэг бөгөөд захиалагч нь гэрээний үүрэг болох алданги 46.875.000 /дөчин зургаан сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг төлөөгүй байхад өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Нотлох баримтыг үнэлээгүй талаар: Хавтаст хэргийн 3 дугаар талд: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.******* нь төлөөлөгч М.Ганзориг, Ш.Янжинцэцэг нарт бүртгэлийн 0086 дугаартай итгэмжлэлээр “*******” ХХК-д холбогдох Орон сууц захиалгын гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, /******* оюут баг Гранд гарден хотхоны 3-р блок, 606 тоот, 75 м.кв 3 өрөө орон сууц/ иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох эрхийг олгосон буюу итгэмжлэлээр гагцхүү орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй итгэмжлэл олгосон байтал итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээс гадна итгэмжлэлээр эрх олгогдоогүй эрхийг эдэлж 93.750.000 /ерэн гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилж нэхэмжлэлд гарын үсэг зурсан нэхэмжлэлийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Гэж заасан хуулийн заалтыг шууд зөрчсөн. Учир нь гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги шаардах эрх олгогдоогүй итгэмжлэл байгаа талаар анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцсэн боловч энэ талаар шүүхээс ямар ч эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр эрх олгогдоогүй итгэмжлэлийг үндэслэж шийдвэрлэж байгаа нь ёс зүйн хувьд болон хуулийн хувьд байж боломжгүй хууль зөрчсөн асуудал юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №142/ШШ2024/01078 дугаартай Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.*******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан хэлэлцсэн Орхон аймаг дахь С0ум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 1078 дугаартай шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасантай танилдаад үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.******* нь “*******” ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн 50 хувь болох 93.750.000 төгрөгийг өөрийн хамаг хөрөнгөө худалдаж төлсөн байдаг. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болох Д.*******ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэгч болох ‘*******” ХХК нь огт биелүүлэхгүй байсаар байна. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний дараах байдлаар зөрчсөн байна. Талуудын бичгээр байгуулсан гэрээнд зааснаар 2022 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргийг хүлээснээ биелүүлээгүй байх ба 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан байна. Үүгээр тооцвол өмнө төлсөн төлбөр болох 93.750.000 төгрөгөөс гэрээний 4.4-т заасны дагуу тооцвол “******* ХХК” нь 2022.07 сарын 30 хоног, 2022.08 сарын 31 хоног, 2022.09 сарын 30 хоног, 2022.10 сарын 31 хоног, 2022.11 сарын 30 хоног, 2022.12 сарын 31 хоног бөгөөд 2022 оны нийт 183 хоног үүргээ зөрчсөн, 2023. 01 cap 31 хоног, 2023.02 cap 28 хоног, 2023.03 cap 31 хоног, 2023.04 cap 30 хоног, 2023.05 cap 31 хоног, 2023.06 cap 30 хоног, 2023.07 cap 31 хоног, 2023 .08 cap 31 хоног, 2023.09 cap 30 хоног, 2023.10 cap 31 хоног, 2023.11 cap 30 хоног, 2023.12 cap 31 хоног нийт 2023 онд 365 хоног үүргээ зөрчсөн, 2024 оны 01 дүгээр сарын 12-нд улсын комиссын акт гарсан гэж үзвэл 11 хоног үүргээ зөрчсөн. Ийнхүү 2022 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар хүлээсэн бол 2024 оны 1 дүгээр сарын 12-нд ашилалтад оруулснаар нийт 559 хоног гэрээний үүргээ зөрчсөн. Нийт төлсөн төлбөр болох 93.750.000 төгрөгөөс гэрээний 4.4-т зааснаар 0,2 хувиар алданги тооцвол дараах тооцвол 1 /нэг/ хоногийн алдангийн хэмжээ нь 93.750,000*0,2%=187.500 төгрөг Тооцоолол: 559 хоногийн алданги нь 559 хоног* 187.500 төгрөг = 104.812.500 төгрөгийн алданги бодогдохоор байна. Гэтэл “*******” ХХК нь орон сууцыг 2024.01.12-нд ашиглалтад оруулсан гэх атлаа ажлын үр дүн, гэрээний зүйл болох 2 өрөө 75 мкв талбай бүхий орон сууцыг шүүхээр хэргийг хэлэлцэх байх явцад хүлээлгэж өгөөгүй мөн л гэрээний 3.2, 6.2.1, 6.2.4, 6.2.9-т заасан үүргээ тус тус зөрчиж ирсэн. Иймээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг Д.******* нь улсын комиссын акт гарсан мэдээд 2024.03.19-ны өдөр төлсөн байх ба нийт 187.500.000 бүрэн төлсөн байхад “*******” ХХК орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймээс 2024.03.19-ны өдрөөс хойших алданги тооцвол 1 хоногийн алдангийн хэмжээ: нийт төлбөр 187.500 000 төгрөгөөс гэрээний 4 4-т заасан хэмжээ болох 1 хоногийн 0,2 хувиар тооцвол 375 000 төгрөг болно. 2024.03 .19-ний хойш 12 хоног, 2024.04 сард 30 хоног, 2024.05 сард 31 хоног, 2024.06 сард 30 хоног нийт 103 хоног*375,000 төгрөг=38.625.000 төгрөг Нийт алдангийг тооцвол, 2022.07.01 -ний өдрөөс 2024.01,12-ийг хүртэл 559 хоногт тооцогдсон алданги 104.812.500 төгрөг, 2024.03.19-ний өдрөөс 2024.07.01-ний өдрийг хүртэл алданги 38.625.000 төгрөг нийт 143.437.500 төгрвг бодогдож байна. Нэхэмжлэгч нь үүнийг хуульд нийцүүлэн бууруулж нэхэмжилсэн ба шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бууруулсан нь харин ч хариуцагчид ашигтай шийдвэр болсон байна. Нөгөө талаас “*******” гэрээнд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал үүссэн тухай огт мэдэгдээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу форсмажор үүссэн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэх тул знэ талаарх гомдол огт үндэслэлгүй байна. Хоёрдугаарт: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгосон гэх орон сууцны талбай нь гэрээнд зааснаас дутуу байхад шүүхээс хэрэгсэхгүй болгосон атлаа ямар ч хууль зүйн болон бодит үндэслэл бүхий дүгнэлт бичээгүй нь хариуцагчийн өмгөөлөгчийн үүргийн зөрчлөөс тооцсон алдангийг үндэслэлгүй гэж үзэх, хэрэгт шууд хамааралгүй Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын “Ачит ихт” ХХК, “Ант смарт системс" ХХК-тай холбоотой гэрээний үүргийн харилцаанд “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г нотлох баримтыг үнэлэх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамт биечлэн оролцож, гомдолд нэмэлт тайлбар гаргах хүсэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй шийдвэрлэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй, талуудын хооронд байрны м2 дутуу талаар маргаантай байхад мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь эргэлзээтэй, үүрэг гүйцэтгэгч ямар шалтгааны улмаас байрыг орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох, барилгын бараа материалыг нийлүүлж байсан “” компани нь Ковидын хорио цээрээс шалтгаалж хугацаанд нь нийлүүлж чадаагүй эсэх, энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээнд хамааралтай эсэх, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл хуульд нийцэж байгаа эсэх асуудлуудыг тодруулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасныг тус тус зөрчжээ.
“*******” ХХК-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлтэй байх тул хүлээн авах боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.950 төгрөг, ******* ХХК-ийн өмгөөлөгч Г.Буянбадралын 557.950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын 1.020.475 төгрөгийг тус тус буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/01078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Янжинцэцэг, М.Ганзориг нарын 96.950 төгрөг, ******* ХХК-ийн өмгөөлөгч Г.Буянбадралын 557.950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын 1.020.475 төгрөгийг тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
\