| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2023/00217/И |
| Дугаар | 208/МА2024/00062 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 208/МА2024/00062
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150/ШШ2024/00123 шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ******* ХХК
Хариуцагч ******* Транспортэйшн Гэйт ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 771,258,124 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , А.Сосорбурам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамгарав, хариуцагчийн өмгөөлөгч , /цахимаар/ нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч "******* Шохой" ТӨХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *******-01 дугаартай Нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээгээр Дорноговь аймгийн Мандах сумын "Мандах нуур" ордын нийт 65,000 тонн түүхий нүүрс нийлүүлэх, төлбөрийг цементийн бартер болон бэлэн мөнгөөр хийхээр харилцан тохиролцсон. "******* ******* *******" ХХК нь гэрээний дагуу 2014-2015 оны хооронд Компанид 40.912 тонн 2,119,495, төгрөгийн түүхий нүүрс, 9,320 тонн 18,239,333 дизель түлш нийлүүлсэн. "******* *******" ТӨХК нь "******* ******* *******" ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 20,000 цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нийт 3,010,079,907.4 төгрөгийн цементийг нийлүүлснийг нүүрсний тоо хэмжээнд шилжүүлэхэд 60,810 тонн буюу гэрээгээр нийлүүлэх нүүрсний тоо хэмжээнээс 40,810 тонноор хэтэрч, 1,030,079,907 төгрөгийн авлагыг үүсгэсэн бөгөөд талууд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 1,035,615,196.72 төгрөгийн авлагын дүнг баталгаажуулсан байдаг бөгөөд уг актын дүнд талууд маргаагүй. Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш тодорхой тооны нүүрс нийлүүлж хамгийн сүүлд 2017 оны 03 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийн төлөлтийг хийж 514,172,083 төгрөг үлдсэн. Талууд хамгийн сүүлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд үүнээс хойш өр төлбөрөөс нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд гэрээний дагуу зөвшилцөж, тохиролцоонд хүрч чадаагүй билээ.
Иймд нэхэмжлэгч "******* Шохой" ТӨХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар 10-ны өдрийн ******* дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ", 2015 оны 04 дүгээр 20-ны өдрийн ХХГ 14/21-01 тоот гэрээнээс үүдэлтэй хохирол болох 514,172,083 төгрөг, алданги 257,086,041 төгрөг, нийт 771,258,124 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь хариу тайлбартаа:
Талуудын хооронд "Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ" нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, "Нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээний нэмэлт өөрчлөлт" нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус байгуулагдсан. Тухайн цаг үед "******* транспортейшн *******" ХХК- ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурж уг гэрээнүүдийг баталсан байдаг. Гэрээний худалдан авагч тал буюу нэхэмжлэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул худалдагч талаас үүргээ биелүүлэхийг шаардах нь зүй ёсонд нийцнэ. Гэвч уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч талаас хариуцагч талд нийлүүлсэн гэх 20,000 тн цементийг тухайн үед компанийн удирдлагууд худалдан борлуулсан гэдэг ч орлого нь "******* транспортейшн гайт" ХХК-д бүртгэгдээгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан *******, түүнээс хойших 2021 он хүртэлх гүйцэтгэх захирлууд нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа компани ашиг хүртсэн, үүний хариуд үүргийн гүйцэтгэлийг хангах мэтээр албан тоотоор удаа дараа худал амлалтууд, биелэгдэхгүй хэлцлийн саналуудыг нэхэмжлэгч "******* *******" ТӨХК-д илгээж байсан байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй.
Уг маргааныг Иргэний эрх зүйн харилцаа гэж үзсэн тохиолдолд талуудын хооронд "Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ" нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, "Нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээний нэмэлт өөрчлөлт" нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. Хариуцагч тал уг гэрээний үүргээ 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд биелүүлсэн, үүнээс хойш огт биелүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсанаар мөн талуудын тооцоо нийлсэн актаар батлагддаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байна. Хариуцагч талд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.11, 76.22 дахь хэсэгт заасан шаардах эрх үүссэн байх ба гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлээ 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар "******* Транспортейшн Гейт" ХХК-иас 771,258,124 төгрөг гаргуулж "******* Шохой" ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,014,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "******* Транспортейшн Гейт" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,014,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* Шохой" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримт, тэдгээрт хамаарах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Ийнхүү дүгнэхдээ 2014- 10-10-ны өдөр байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах, цемент нийлүүлэх гэрээ болон 2015-04-20-ны өдрийн нэмэлт оруулах гэрээг ******* ******* ТӨХК-ийн захирал , ******* транспортейшин гейт ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарын хооронд байгуулагдсан... 2016-08-10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд худалдан авагчийг төлөөлж гүйцэтгэх захирал оролцож гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй", мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нь 2008-04-08-ны өдрөөс 2014-11-27-ны өдрийг хүртэл ******* транспортейшн гейт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь тогтоогдож байгаа боловч 2015-04-20-ны өдөр болон 2016-08-10-ны өдрүүдэд нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2014-10-10-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухайн гэрээнд нь хэлцлийн ногоо тал болж оролцоогүй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүдийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан тул хариуцагчийн сонирхлыг зөрчилтэй этгээдүүд хэлцэл хийсэн гэх тайлбар үндэслэлгүй" гэж тус тус дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд анх 2014-10-10-ны өдөр "Нүүрс худалдах, худалдан авах, цемент нийлүүлэх тухай гэрээ"-г байгуулагдах үед нь "******* Транспортейшн Гейт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан тул хэлцлийн нөгөө тал болж оролцоогүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг гэж хамаарал бүхий этгээдийг тодорхойлсноор болон нар нь хамаарал бүхий этгээдүүд юм. Мөн уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 112, 113, 143.1, 143.2-т тус тус зааснаар өөрийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэрээ байгуулах болон ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахыг хориглосон байхад 2014-10-10-ны өдөр өөрийн эхнэр болох ийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг "******* Транспортейшн Гейт" ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-т "Хууль зөрчиж буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл " гэж заасны дагуу хучин төгөлдөр бус хэлцэл болж байна. Анхан шатны шуух 2015-04-20-ны өдөр, 2016-08-10-ны өдрүүдэд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үнсэн дээр хийсэн бусад талаа гэж заасан бөгөөд уг хуулийн 56.1.1-т заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь мөн адил хүчин төгөлдөр бус болохыг тодорхойлсон.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний 4.4-д заасанчлан салаа замыг тохиролцож болно гэж заасан учраас салаа замаар буюу цемент хүлээлгэн өгсөн компаниудад хүлээлгэн өгөх зөвшөөрлийг өгсөн гэх агуулгаар тайлбарлаж энэ нь өөрөө хууль зөрчөөгүй байна. Тийм учраас хүлээж аваагүй гэх үндэслэлгүй гэх байдлаар тайлбарласан. Гэтэл тухайн гэрээний 4.4-д дээрх компаниудыг хүлээж авах талаар ямар ч дурдсан зүйл байхгүй. Дээрх компаниудад хүлээж авах зөвшөөрлийг ******* Транспортэйшн Гэйт ХХК-с өгч байгаагүй. Энэ талаар хэрэгт баримт байхгүй. Гэтэл салаа замыг тодорхойлсон, тохиролцсон гэх үндэслэж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Үзэхдээ тухайн үед , Батдорж нар нь эхнэр нөхрийн харилцаатай байсан боловч сүүлд нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад гэрээний нөгөө тал болоогүй байна гэх байдлаар тайлбарлаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас сонирхлын зөрчилтэй хэлцэл биш гэж үзээд байгаа юм. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дурдсанчлан гэрээ байгуулагдах үед Батцэцэг нь ******* Транспортэйшн Гэйт ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч байсан нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад 100% хувьцаа эзэмшигч буюу шууд орлого олж ашиг олж байгаа этгээдийг хэлцлийн нөгөө тал болж оролцоогүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс Батцэцэг нь ******* Транспортэйшн Гэйт ХХК-ны хувьцаа эзэмшигч байсан боловч гэрээнд ******* Транпортэйшн Гэйт ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Пүрэвжанцан гарын үсэг зурсан байна. Тэгэхээр Батцэцэг уг гэрээний оролцогч болохгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан этгээд мөн үү гэвэл мөн. Ийм хэлцэл байсаар байтал анхан шатны шүүх ингэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Тухайн ******* ******* ТӨХК-с нийлүүлсэн гээд байгаа цементийг ******* Транспортэйшн Гэйт ХХК хүлээж авсан талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Хүлээж авсан этгээдүүдэд хүлээлгэж өгнө үү гэх агуулгатай албан бичиг, хүсэлтийг ******* ******* ТӨХК илгээж байсан талаар баримт байхгүй. Гэтэл гэрээний 4.4-д заасан заалтыг баримтлан хариуцагч компани хүлээж авсан гэж үзнэ гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл болгон хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж заасан. Уг хэлцэл нь тодорхой гэмт хэргийг халхавчилсан гэж хариуцагчийн зүгээс үзээд байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байсаар байтал тухайн гэрээний үүрэг шаардах боломжийг нь анхан шатны шүүх шийдэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ******* нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн ба 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлж оролцох эрхтэй этгээд байсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. нь2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан хэдий ч 2014 онд гэрээ байгуулах үед нь хэлцлийн нөгөө тал болж оролцоогүй ба , нар нь сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсан гэх нотлох баримт болон холбогдох газарт хандаж шалгуулж байгаа талаарх баримт материалыг анхан шатны шүүхэд хариуцагч талаас гаргаж ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс цементийг хүлээж аваагүй талаарх нотлох баримт болон санхүүгийн тайлан зэргийг гаргаж ирүүлэхийг удаа дараа шаардсан. Хариуцагч компаниас анхан шатны шүүхэд дээрх нотлох баримтуудыг гарган ирүүлээгүй, хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй. Санхүүгийн тайлангаа шүүхэд гаргаж ирүүлээгүй нь цементийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..
Хэрэгт авагдсан 2020 оны 03 дугаар сарын шүүхийн шийдвэрийг үндэслэж эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна гэх зүйлийг ярьдаг. Тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Батцэцэг болон Батдорж нар харилцан хамаарал бүхий этгээд буюу эхнэр нөхөр байсан талаар хэрэгт авагдаагүй байгаа. Нотлох баримтын шаардлага хангаагүй.
Мөн Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг үндэслэж сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн гэж ярьдаг. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэнээр тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх зүйл байхгүй. Сонирхлын зөрчилтэй хэлцэл нь төлөөлөн удирдах хэлцлийн тухайд тухайн компанийн гүйцэтгэх захирал төлөөлөн удирдаж хувьцаа эзэмшигчид мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн зохицуулалттай. Энэ нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Тухайн хэлцэл хийсний дараа төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигч мэдэгдэлгүй хийсэн хэлцэл учир хүчингүй болгуулах талаар шүүх үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Энэ нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл нээлттэй байсан боловч хувьцаа эзэмшигчийн зүгээс тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар ямар нэгэн гомдол гараагүй байгаа учраас уг хэлцэл хүчин төгөлдөр. Уг хэлцлийн үндсэн дээр 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 21,000 тонн гаруй цементийг нийлүүлсэн. Тус компани Айзо Монгол, Сайхан хараа гэх компаниудад хаяглан авч байсан. Авсан цементийн төлбөрийг нүүрсээр болон төлж байсан баримт хэрэгт авагдсан. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр болоод, гэрээний хувьд үйлчлээд төлбөр тооцоо харилцан хийгдэж байснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж алдангийн хамт нэхэмжлэгдмэгц өнөөдөр 2024 онд хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч ******* ******* ТӨХК нь хариуцагч ******* Транспортортэйшн ******* ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХХГ/14/21-01 тоот нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл 514.172.083 төгрөг, алданги 257.086.041 төгрөг, нийт 771.258.124 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 771.258.124 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах олгохоор шийдвэрлэжээ.
4.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ******* ******* ТӨХК-ий захирлаар тухайн үед ажиллаж байсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин, өөрийн эхнэр ийн 100 хувьцаа эзэмшиж байсан ******* Транспортейшн ХХК-тай ашиг сонирхлын зөрчил үүсгэн гэрээ байгуулсан нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Иймд хүчин төгөлдөр гэрээний улмаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчээс нийлүүлсэн гэх цементийг хариуцагч компани хүлээн авсан нь нотлогддоггүй, ачуулсан цементийг өөр хуулийн этгээдүүд, хүмүүс хүлээн авсан байдаг... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргажээ.
5. Хэргийг судлан үзвэл:
Хөтөл цемент ******* ХК, Бэйзмент ХХК, ******* транспротэйшн ******* ХХК гэсэн гурван компани нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Нүүрс худалдах, худалдан авах, цемент нийлүүлэх" гурвалсан гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Хөтөл цемент Шохой ХК нь худалдан авагч, Бэйзмент ХХК нь захиалагч, ******* транспротэйшн ******* ХХК нь худалдагчийн үүргийг тус тус хүлээсэн ба "******* Транспортэйшн Гэйт" ХХК нь худалдан авагч "******* Шохой" ХК-д гэрээгээр тохирсон хуваарийн дагуу Дорноговь аймгийн Мандах сумын "Мандах нуур" ордны түүхий чулуун 20,000 TH нүүрсийг 1 тонныг 45,000 төгрөгөөр худалдагчийн агуулахаас нийлүүлэх, худалдан авагч нь тохирсон хуваарь нөхцөлийн дагуу нүүрс хүлээн авах, захиалагч нь хүлээн авсан нүүрсний төлбөрт цемент нийлүүлж үнийг төлөх талаар тус тус тохиролцсон байна.
Дээрх гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан ба нүүрсний хэмжээг 25,000 тонноор нэмэгдүүлж, нийт 65,000 тн нүүрсийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан авагчид бүрэн нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээний зүйлийн төлбөрийг үндсэн гэрээнд заасан журмаар төлж барагдуулахаар, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулахдаа худалдагч нь худалдан авагчид нүүрсийг Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс нийлүүлэх, худалдагч нь үүссэн нийт өр төлбөрийн дүнд нүүрс нийлүүлж хоорондын тооцоогоор хасаж тооцох, нийлүүлэх 1 тн нүүрсний үнэ 70,500 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах, цемент нийлүүлэх" гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээнд нэмэлт оруулах гэрээ худалдан авагч ******* Шохой" ХК-ийн захирал , захиалагч "Бэйзмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр, худалдагч "******* Транспортэйшн Гэйт" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарын хооронд байгуулагдсан байх ба худалдан авагчийг төлөөлж санхүү эрхэлсэн захирал С.Уранчимэг,, захиалагчийг төлөөлж менежер Б.Мөнхсоёл, худалдагчийг төлөөлж нягтлан бодогч Э.Энхцэцэг нар гарын үсэг зуржээ.
Харин 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээний өөрчлөлт оруулах тухай гэрээнд худалдан авагчийг төлөөлөж захирал оролцож гэрээг байгуулсан байх ба талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээний талууд тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсэн гэрээний дагуу нэхэмжлэгчид гэрээний үүргийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоосон зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээ хуулийн хүчин төгөлдөр болон гэрээний талуудын эрх зүйн байдлын талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Хариуцагчаас 2014 онд гэрээ байгуулагдах үедээ ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн хооронд хийгдсэн гэж маргаж байгаа боловч тухайн гэрээ хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэсэн, хүчин төгөлдөр гэрээний нэгэн адил байна.
Түүнчлэн 2015, 2016 онуудад гэрээний талууд дахин нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүсэл зоригоо илэрхийлэн уг гэрээ үргэжлэн хэрэгжиж, нүүрс худалдах, худалдан авах цемент нийлүүлэх тухай гэрээний дагуу худалдагч "******* Транспортэйшн Гэйт ХХК 40,912 тн буюу 2,119,495,009 төгрөгийн түүхий нүүрс, 9,320 тн буюу 18,239,333 төгрөгийн түлш нийлүүлсэн, худалдан авагч "******* Шохой" ХК нь 60,810 тн буюу 3,010,079,907.4 төгрөгийн цемент тус тус нийлүүлсэн, дээрх нийлүүлсэн нүүрснийг тоо хэмжээнд шилжүүлэхэд 60,810 тонн буюу гэрээгээр нийлүүлэх нүүрсний тоо хэмжээнээс 40,810 тонноор хэтэрч, 1,030,079,907 төгрөгийн авлагыг үүсгэсэн бөгөөд талууд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 1,035,615,196.72 төгрөгийн авлага, өглөг үүсснийг баталгаажуулж, 2017 оны 03 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийн төлөлтийг хийж 514,172,083 төгрөг авлага, өглөг үүссэн, 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр дахин тооцоо нийлжээ.
Хариуцагч ******* ******* ******* ХХК-ий төлөөлөгч, өмгөөлөгч нар уг компаний эрх бүхий этгээдүүд тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан тус компаниас ******* ******* ХК-д хандан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-18/154 тоот албан бичгээр ...******* тоот гэрээ байгуулан ажиллаж байгаа талаараа дурьдаад ...үүргээ биелүүлэхгүй удсанд хүлцэл өчиж байгаагаа илэрхийлэн, өр төлбөрийг бетон зуурмагаар төлөх хүсэлтэй байгаа талаараа, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А-19/35 тоот албан бичгээр ...өр төлбөрийг Баянзүрх дүүрэгт баригдсан Амартүвшин хорооллын 3 тусдаа 2 өрөө байрны метр квадратын үнийг 1.750.000 төгрөгөөр тооцож төлбөр тооцоог барагдуулах хүсэлтэй байгаа талаар, мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А-19/94 тоот албан бичгээр ...өр төлбөрийг Нүүрс нийлүүлж 514.172.083 төгрөгийг төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа талаар тус тус илэрхийлж байсан болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ.
6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгждэг тул шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны шинж зориулалтаар мөн эрх зүйн талаас нь дүгнэж зохигчдын тэгш эрхийн зарчмыг хангаж хэргийг шийдвэрлэдэг.
Мөн хариуцагч талаас ******* ******* компаниас ачуулсан нүүрсийг манай компани хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч хэргийн 2,3 дугаар хавтаст авагдсан санхүүгийн баримтуудаар ачигдсан нүүрсний зарлагын падаан баримтууд тухайн компанийн нэр дээр ачигдсан, уг ачигдсан нүүрсийг гуравдагч хуулийн этгээд, хувь хүн хүлээн авсан, тухайн үеийн компаний удирдлагын болон санхүүгийн зүгээс цементээ хүлээн аваагүй, хохирсон талаар худалдагч талд ирлэрхийлээгүйн дээр улмаар тооцоо нийлж өглөг авлагаа тохирч, барагдуулах талаар харилцан санал хүсэлтээ солилцож байсан баримтууд авагдсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
7.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 4.014.250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ