Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1920000580056 тоот хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багт нутагладаг, Г овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутагт малчин Ш.Б-н бэлчээрт байсан 1 тооны атан тэмээг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 07 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд байх сайн санахгүй байна. 16-17 цагийн үед хөдөөнөөс Сайншанд сумын Зүүнбаян багт амьдардаг О гэх айлд очиж архи ууж сууж байхад О манай эхнэр саахарын өвчинтэй болсон талаар яриад надаас мөнгө байна уу гэж асуухаар нь надад одоо мөнгө байхгүй байна та манай гэрээс очиж нэг тооны үхэр авч болно гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод байж байхад О машин олоод ирлээ хөдөө явах уу гэж хэлээд О-н найз М, О-н эхнэр А нарын хамт хөдөө явж байхдаа замдаа архи хэрэглээд манай гэрт 14 цагийн үед ирээд гэрт архи хэрэглээд би мотоциклоо унаад усаар очсон чинь манай үхэр байхгүй өмнөх өдөр нь уугаад гараад явсан байсан. Тэгээд гэртээ архи ууж сууж байхдаа О-с та тэмээ авах юм уу гэж асуухад тэгье гэж хэлээд усан дээр байсан манай сумын Б ахын 20 тооны тэмээ байхаар нь өөрийн Улаанбадрах сумын 2-р багт тууж ирээд бараан зүсмийн 6 настай бүдүүн атан тэмээг барьж өгөөд энэ тэмээг та нар гаргаад аваад яв би согтоод байна гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд 18 цагийн үед сэрэхэд нөгөө барьж өгсөн тэмээг янзлаад дуусч байсан. Тэгээд Зүүнбаян багаас унаж ирсэн машиндаа ачаад бид нар суугаад явсан. Тэгээд би тэд хэдээс салаад маргааш нь гэртээ ирсэн. Би 2017 оноос 2019 оны хооронд мал мах зарсан асуудал байгаа энэ нь манай ээж, ах, дүү нарын мал байгаа юм. Би тухайн үед мал мах зарж борлуулахад байлцсан болохоос биш яг миний өөрийн гэх мал байгаагүй манай ах дүү нарын мал байсан. Үүнийг хэсгийн төлөөлөгч шалгаад надад хамааралгүй талаар тогтоосон. Би 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар дээр хүмүүжсэн. 1994 оноос 1997 оны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн 3-р анги төгссөн. 1997 оноос хойш Дорноговь аймгийн Улаанбадрах суманд одоо хүртэл хөдөө мал маллаж амьдарч байна. Одоо ээж, болон 11 настай өөрийн охин Б.Б-н хамт амьдарч байна. Би анх хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа болоод буруу зөрүү ярьсан зүйл байгаа одоо бол энэ мэдүүлэгт ярьсан зүйл бүгд үнэн.  Би хонь ямаа нийлсэн бог мал 80 гаран тооны, үхэр 11 тооны, тэмээ 7 тооны малтай. Өөр надад мал эд хөрөнгө байхгүй. Уг мал миний нэр дээр тоологдохгүй, ээж, ах дүү нарын нэр дээр тоолуулдаг. Би хохирогч Б-д үнэлгээний байгууллагаар тогтоосон тэмээний үнэ болох 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нараас гомдол саналгүй гэсэн бид нарын харилцаа хэвийн болсон. Би тухайн үед буруу зүйл хийсэн үүндээ гэмшиж байгаа гэжээ. /хх-ийн 22-23/

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр архи уусан байсан. Айлын хүүхдэд үхэр өгнө гээд хэлчихсэн байсан. Тэгсэн чинь манай үхэр олдохгүй байхаар нь айлын тэмээ авчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

- Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутгаас 2018 оны 08 дугаар сард хар зүсмийн хоёр гэрэлт хонгон дээрээ саран дэвсгэртэй доороо хөндөлтэй гал тамга дарсан нас гүйцсэн ат хулгайд алдсан. Гомдолгүй би хар зүсмийн атаа 1,800,000 төгрөгөөр үнэлээд хохирлоо төлүүлж авсан болохоор гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 4/     

- Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын эхээр Б.Б надад ах, эгч хоёр нэг тэмээ аваарай гэж хэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед өдрийг нь тодорхой санахгүй байна Б.Б манай гэрт ирээд маргааш очиж тэмээгээ ав гэж хэлсэн миний нөхөр Ш.О-н ... улсын дугаартай марк-2 маркийн саарал өнгийн авто машинтай Улаанбадрах сум руу би 6 сартай миний зээ охин Н, найз М, Б.Б бид нар автомашинтай Э.М, Б.Б-н мотоциклийг жолоодоод дагаад явсан. 15 цагийн орчим Улаанбадрах сумын нутагт Б.Б байшинтай өвөлжөөн дээр очоод би зээ охинтойгоо байшинд нь үлдээд Б.Б, Д.О, Э.М гурав автомашин, мотоцикльтой яваад арав гаран тэмээ тууж хашаан дээр нь хашиж байгаад нэг тооны бүдүүн тэмээг барьж аваад хашаанаас нь баруун урд хөтөлж очоод төхөөрсөн. Мэдэхгүй Б.Б миний тэмээ гэж хэлсэн арав гаран тэмээнээс аль тэмээг авах уу гэж асууж байсан тэгээд л нэг тэмээ зааж өгсөн. Би мэдээгүй өөрийнхөө тэмээнээс өгнө гэж хэлээд хэдэн тэмээ тууж ирээд нэг тэмээ заасан би өөрийнх нь тэмээ гэж бодсон уг нь анх манай нөхөрт бол тэмээ биш үхэр өгнө гэж хэлж байсан. Миний нөхөр Ш.О-н автомашин 2018 оны 09 дүгээр сард Зүүнбаянгийн харъяат Э гэдэг хүнд нэг сая төгрөгөөр зарсан. Миний зээ охинд 2018 оны 05 сард нэг хонь бэлгэнд өгч байсан дараа нь 07 дугаар сард нэг тэмээ өгсөн өөр мал авч байгаагүй гэжээ. /хх-ийн 6/   

- Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед өдрийг нь тодорхой санахгүй байна. Б.Б, Ш.О-д нэг тооны үхэр өгнө гээд Ш.О-н ... улсын дугаартай марк-2 маркийн саарал өнгийн автомашинтай Улаанбадрах сум руу Ш.О түүний эхнэр О.А, 6 сартай зээ охин Н, Б.Б нар яваад би Б.Б мотоциклийг жолоодоод дагаад явсан. 15 цагийн орчим Улаанбадрах сумын нутагт Б.Б байшинтай өвөлжөөн дээр нь очоод үхэр нь ойр байхгүй байна гээд арав гаран тэмээ өвөлжөөнөөс нь зүүн урд талд нь байхад Б.Бн манай тэмээ байна өвөлжөөн дээр туугаад оч гэж хэлэхээр нь би тууж хашаан дээр нь очиж бид нар хашиж байгаад Б.Б өөрөө барьж өгсөн бүдүүн тэмээг хашаанаас нь баруун урд хөтөлж очоод Б.Б, Ш.О бид гурав төхөөрсөн. Мэдэхгүй тухайн үед тууж ирсэн тэмээнүүд нэг ижил зүстэй байсан учир нь ноосгүй болохоор бүгд нэг ижил байсан. Би мэдээгүй манай тэмээ гэж хэлсэн уг нь Зүүнбаянгаас намайг авч явахдаа үхэр төхөөрүүлэх гэж авч явсан юм. Ш.О-н машин байх мэдэхгүй гэжээ. /хх-ийн 7/   

- Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 04 билүү 05 дугаар сард билүү сайн санахгүй байна. Манайд Б.Б ирэхдээ намайг нэг үхэр аваарай гэж хэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед өдрийг нь тодорхой санахгүй байна. Манайд Б.Б ирээд маргааш очиж үxэрээ ав гээд миний ... улсын дугаартай марк-2 маркийн саарал өнгийн автомашинтай Улаанбадрах сум руу Б.Б гэрлүү миний эхнэр О.А, 6 сартай миний зээ охин Н, Б.Б нар суугаад найз М, Б.Б мотоциклийг жолоодоод дагаад явсан. 15 цагийн орчим Улаанбадрах сумын нутагт Б.Б цэцэрлэг гэдэг газар байдаг байшинтай өвөлжөөн дээр очоод миний би автомашинтайгаа Э.М мотоцикльтой яваад Б.Б үхэрээ олоогүй арав гаран тэмээ сангийн далай худаг дээр байсан ба миний тэмээнүүд байна гээд тууж хашаан дээр нь ирээд бид нар хашиж байгаад Б.Б ах та энэ тэмээнүүдээс аль тэмээг нь авах уу гэж байсан би өөрөө мэд гэж хэлэхэд энэ тэмээг ав гээд нэг тэмээ зааж өгсөн. Б.Б бүдүүн тэмээ барьж өгсөн. Хашаанаас нь баруун урд зүгт хөтөлж очоод төхөөрсөн. Мэдэхгүй тухайн үед тууж ирсэн тэмээнүүд нэг ижил зүстэй байсан учир нь ноосгүй болохоор бүгд нэг ижил байсан. Би мэдээгүй өөрийнхєө тэмээнээс өгнө гэж хэлээд хэдэн тэмээ тууж ирээд нэг тэмээ заасан. Би өөрнийнх нь тэмээ гэж бодсон. 2018 оны 09 дүгээр сард Зүүнбаянгийн харьяат Э гэдэг хүнд нэг сая төгрөгөөр зарсан. Миний зээ охинд 2018 оны 05 билүү 06 сард нэг хонь бэлгэнд өгч байсан. Би машинтайгаа очиж авч байсан. Дараа нь одоо яриад байгаа тэмээг 07 дугаар сард очиж авсан ер мал авч байгаагүй гэжээ. /хх-ийн 8/   

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нагц ах 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар дээр хөдөө хүмүүжиж өссөн. 1994 оноос 1997 оны хооронд Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулийг 3-р анги төгссөн. 1997 оноос хойш Улаанбадрах сумын 2-р багийн нутаг дэвсгэрт ээж, охины хамт хөдөө мал маллаж амьдарч байна. Манай нагц ах даруухан зантай ямар нэг муухай ааш араншин байхгүй гэжээ. /хх-ийн 11-12/   

- Иргэний нэхэмжлэгч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Б хулгайн хэрэгт ашиглалсан ... улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан учир иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 09-р сард Э гэх хүнд сая төгрөгөөр зарна гэж байгаад яг зарахдаа 500,000 төгрөгөөр зарсан. Гэрчийн мэдүүлэгт яг зарна гэж байсан мөнгө хэлээд мэдүүлсэн байна лээ. Одоо тээврийн хэрэгсэл эвдэрээд зарагдаад дууссан талаар Э ярьж байсан. Надад ямар нэг санал гомдол байхгүй. Машин эвдэрээд зарагдаад дууссан тул ямар нэг санал гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 29-30/

- Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би О гэх хүнийг танина. Бид хоёр нэг нутгийн хүмүүс ... улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгслийг 2018 оны намар худалдаж авч байсан. Одоо тухайн тээврийн хэрэгсэл байхгүй. Би тухайн үед худалдаж аваад 2-3 сар унасны дараа мотор нь цохиод эвдэрч дахин мотор олж тавиад асаах гэсэн боловч мотор нь олодохгүй байхаар нь машиныг жижиг лээд зараад дууссан. Одоо машинаас ямар нэг эд анги байхгүй. Одоо бичиг баримт нь алга болсон байх олдохгүй байсан. Би тухайн үед сая гаран төгрөгөөр худалдаж авна гэж ярьж байгаа тээврийн хэрэгсэл нь муу байсан учир 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. /хх-ийн 31/   

Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зүүнбаян сумын эмнэлэгт төрсөн. Бага насаа хөдөө мал дээр миний гар дээр өссөн. Багийн үг дуу цөөнтэй төлөв даруу зантай миний үгнээс гардаггүй хүүхэд зангаар байгаа нь энэ. Миний хүү маш ухаантай хүүхэд гэжээ. /хх-ийн 38/   

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 2/

- А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 14-16/

- Улаанбадрах сумын 2-р багын Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Б.Б-н төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтрийн хуулбарууд, Б.Б иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34-35, 39-41 /

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 42-43/

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 46/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутагт малчин Ш.Б-н бэлчээрт байсан 1 тооны атан тэмээг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Б “...“И” хайрханы араас 2018 оны 08 дугаар сард хар зүсмийн хоёр гэрэлт хонгон дээрээ саран дэвсгэртэй доороо хөндөлтэй гал тамга дарсан нас гүйцсэн ат хулгайд алдсан. Гомдолгүй би хар зүсмийн атаа 1,800,000 төгрөгөөр үнэлээд хохирлоо төлүүлж авсан болохоор гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч О.А “...Б.Б, Д.О, Э.М гурав автомашин, мотоцикльтой яваад арав гаран тэмээ тууж хашаан дээр нь хашиж байгаад нэг тооны бүдүүн тэмээг барьж аваад хашаанаас нь баруун урд хөтөлж очоод төхөөрсөн. Мэдэхгүй Б.Б миний тэмээ гэж хэлсэн арав гаран тэмээнээс аль тэмээг авах уу гэж асууж байсан гэгээд л нэг тэмээ зааж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Ш.О “...15 цагийн орчим Улаанбадрах сумын Б багийн нутагт Б.Б цэцэрлэг гэдэг газар байдаг байшинтай өвөлжөөн дээр очоод миний би автомашинтайгаа Э.М мотоцикльтой яваад Б.Б үхэрээ олоогүй арав гаран тэмээ сангийн далай худаг дээр байсан ба миний тэмээнүүд байна гээд тууж хашаан дээр нь ирээд бид нар хашиж байгаад Б.Б ах та энэ тэмээнүүдээс аль тэмээг нь авах уу гэж байсан би өөрөө мэд гэж хэлэхэд энэ тэмээг ав гээд нэг тэмээ зааж өгсөн. Б.Б бүдүүн тэмээ барьж өгсөн. Хашаанаас нь баруун урд зүгт хөтөлж очоод төхөөрсөн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, А ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 14-16/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ш.Б-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирогч Ш.Б-д 1,800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Л.О-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгчээс тээврийн хэрэгсэлийн үнэ гаргуулах үндэслэлгүй болно.

Оногдуулах хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 1,800,000 төгрөгийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж  үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь 1 жилийн тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч Б.Б нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.Б