| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00864/И |
| Дугаар | 214/МА2024/00016 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 214/МА2024/00016
Б.Н*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2024/00329 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Б.Н*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдох,
Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н*******, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Н*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийн "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэсэн заалтын дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. У******* нь би Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан юм. Гэтэл хариуцагч болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Х*******- отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Ч.Т*******-О*******т арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн Б/27 дугаар тушаалынхаа 3 дахь заалтаар түүний ажлыг надад "...хүлээлцүүлж, хариуцуулах"-ыг ажлын хэсэгт даалгасан атлаа тухайн ажлыг би ямар хугацаагаар хариуцах, ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхийн алин болохыг тодорхой заагаагүй болохоор энэ талаар асууж тодруулж байх үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ..Б.Н*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.3, 15.1.5 хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын -ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Х*******- отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилох болсныг мэдэгдэж байна" гэсэн "Мэдэгдэл" өгүүлж, дараагийн долоо хоногийн ажлын эхний өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр өмнөх мэдэгдэлдээ дурдсан үндэслэлээрээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн гол шаардлага болох "Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно" гэсэн заалтыг зөрчин миний ямар ч саналыг харгалзан үзэлгүйгээр мөн зүйл хэсгийн 59.1.4-ийн нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх." заалтыг үндэслэж намайг Х*******- отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон Б/ дугаар тушаал гаргасныг би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан юм. Энэхүү маргаан нь анх 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны удирдлагын зүгээс Б.Н******* миний биеийг Х*******- отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр тус бүс нутаг очиж ажиллахыг шаардаж эхлэснээс үүдэлтэй болохоор энэ үеэр би ийм асуудал хөндөгдөж эхлэмэгц буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны дарга Г.М*******т амьдрал ахуйнхаа байдлыг тайлбарлаж сэлгэн ажиллах боломжгүй болохоор тайлбарлаж, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүссэн ч асуудал дээрх байдлаар нэгэнт шийдэгдсэн болохоор би дараагийн алхам болгож энэ тушаал нь хууль бус болох, тушаалын үндэслэл нь өөрт хамаарах бус болох талаар дарга Г.М*******т 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тайлбар хүргүүлсэн бөгөөд түүний хариуг хүлээж, хуульд заасан эрх, хугацааныхаа дотор хөдөлмөрийн маргааны дараагийн шатанд бэлтгэж байтал хуулийн 30 хоногийн хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийн "Ажилтанд сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн Б/ дугаартай тушаалаараа миний Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай үүсгэсэн байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор түүнийг үл хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхийнхээ хүрээнд Хан- дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан болно. Уг хороо 2022 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн 21 дүгээр шийдвээрээ миний гомдлыг үндсэндээ шийдвэрлэсэн боловч ажил олгогч уг шийдвэрт үндэслэж надтай зөвшилцөлд хүрч чадаагүйгээс уг маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.М*******т Батболдын Н******* намайг уралд орох зэлж байсан албан тушаал болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны "отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн"-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 800 000 төгрөг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү... Өмнөх шүүх хуралдаануудад тодорхой ярьсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын отрын бэлчээрийн захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг гаргахдаа ажилтан Н.Н*******той уулзаж, сэлгэн ажиллуулах хугацаанд хийх ажлын талаар тодорхой чиглэл өгч, харилцан тохиролцсон бөгөөд Х*******- бүсэд ажиллах хугацаандаа нийт хэрэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн ярилцаж, өөрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Х*******- бэлчээр ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон Б/ дугаар тушаал гаргасныг би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан. Тэгээд М*******т 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тайлбар хүргүүлсэн бөгөөд түүний хариуг хүлээж, хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн маргааны дараагийн шатанд бэлтгэж байтал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/ дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэсэн байгаа нь түүнийг 2022 оны 11 дүгээр сарын -наас 2022 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ажилтны үүргийг тус тус зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдож байна. Мөн ажилтан Н.Н*******ын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, татгалзах нөхцөл байдал үүсээгүй байхад ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа нь сахилгын зөрчил болсон. Ажилтан Н.Н******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж 2022 оны 8 дугаар сард Х аймаг дахь аймаг дундын Х*******-ы отрын бүсэд Г- аймгийн Б- сумын иргэн Нийг 3 мянган толгой малтай Ө аймгийн Х сумын отрын бэлчээрийг өгч, хаваржих нэрээр 000503 дугаартай зөвшөөрлийг хууль бусаар олгосноор Аймаг дундын отрын бүсийн ашиглалтын нийтлэг журмыг зөрчсөний зэрэгцээ тус айлын малаас мялзан өвчний шинж тэмдэг илэрч, голомтын цэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон ноцтой үр дагаварт хүргэх асуудал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд бусаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг дахин нотолж байна. Эдгээр үндэслэлүүд нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилтан нь ажилд орохдоо үүсэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасныг ноцтой зөрчил гаргасан гэдгийг бүрэн дүүрэн нотолж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 23,812,368 /хорин гурван сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 277,011.84 /хоёр зуун далан долоон мянга арван нэгэн төгрөг н дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдийг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинд 23.812.368 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг гаргахдаа ажилтан Б.Н*******той уулзаж, сэлгэн ажиллуулах хугацаанд хийх ажлын талаар тохиролцон, тодорхой чиглэлийг өгч харилцан ойлголцсон бөгөөд Х*******- отрын бүсэд ажиллах хугацаандаа нийт хэрэгжүүлэх ажлыг нэгбүрчлэн ярилцаж, Б.Н******* өөрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж авсан бөгөөд сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд ажиллахаар болсон юм. Энэ баримт болох Б.Н*******ын ажлын дэвтэр үзлэг хийхэд дээрх хийх ажлын чиглэлийг тэмдэглэж авсан хэсгийг буюу нэг хуудас урж авсан байдалтай байгаа нь хариуцагчийн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч, хийх ажлаа тэмдэглэж авсан хэсгийг устгасан болохыг нотолж байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын -наас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ажилтны үүргийг тус тус зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байхад ажил үүргээ гүйцэтгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4,-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болсон.
Мөн ажилтан Б.Н******* нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж 2022 оны 08 дугаар сард Х аймаг дахь аймаг дундын Х*******- отрын бүс нутагт Г- аймгийн Б-уул сумын иргэн М.Нийн 3000 толгой малыг Ө аймгийн Х сумаас отроор өвөлжих, хаваржих нэрээр 000503 дугаартай зөвшөөрлийг дур мэдэн хууль бусаар олгосноор, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам-ийг зөрчсөний зэрэгцээ энэ айлын малаас мялзан өвчний шинж тэмдэг илэрч голомтын цэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон ноцтой үр дагаварт хүргэсэн зөрчлийг мөн гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болсон.
Эдгээр зөрчлийг хэрэгт авагдсан Б.Н*******ын ажлын цагын бүртгэл, даргын үүрэг даалгаварын биелэлт гаргасан хүснэгт, албан үүрэгтэй холбоотой баримт мэдээллийг худал гарган өгч байсан талаар баримтууд, дур мэдэн олгосон зөвшөөрөл, зөвшөөрөлгүй мал оруулсантай холбоотой Х*******- тосгоны болон сумын холбогдох бичиг баримтуудаар түүний гаргасан зөрчлүүд нотлогдож байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас нэхэмжлэгч Б.Н*******ыг отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтны ажпаас чөлөөлж Х*******- отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдэгдэн санал гаргасан эсэх, нэхэмжпэгч сэлгэн ажиллуулах саналыг хүлээн авсан эсэх, талууд харилцан тохиролцсон эсэхийг нотлох баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно. гэж заасныг зөрчиж байна, ...Хариуцагчаас Х*******- отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх үүрэг чиглэл авч Б.Н******* ажлын дэвтэртээ тэмдэглэл хийснээ хүлээн зөвшөөрч, тохиролцсон болохыг нотолно гэж маргаж байгаа нь Хан- дүүргийн Иргэний хэргнийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын -ны өдрийн 183/Ш32023/07839 дугаартай захирамжийн дагуу хийгдсэн үзлэгээр тогтоогдохгүй байна. Уг дэвтрийн 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Даргын шуурхай гэсэн гарчигтай бичвэр бүхий хуудасны арын хэсэгт дээрээсээ гурав дах мөрөнд -Т*******- О******* 23-наар тушаал гаргасан, дөрөв дэх мөрөнд -23-ны өдөр тушаал гарна - ны өдөр ХБУ явна. Тайванжаргалтай холбогдох ажил хүлээлцэх, О/Н-ийн асуудал газар дээр ХБУ цэгцлэх тодорхой хэмжээний хугацаа-3-н чөлөөлөгдөөгүй айл, худ 22 худаг засварласан, ...16 хороо байгаа гэх тэмдэгдэл байгаа нь сэлгэн ажиллуулахаар ажил олгогчоос ажилтантай хийсэн тохиролцоо гэж үзэхгүй. У******* нь харилцан тохиролцсон байх гэдэг нь талууд тодорхой асуудлаар нэгдмэл ойлголт, шийдэлд хүрсэн байхыг ойлгоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал бий болгож, Г- Аптай аймгийн Б-уул сумын иргэн М.Нт 3000 толгой малыг Ө аймгийн Х сумаас отроор өвөлжих, хаваржих нэрээр 000503 дугаартай зөвшөөрлийг хууль бусаар олгосон зөрчлийг илрүүлж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч энэхүү зөрчлөө хүлээн зөвшөөрч, Х аймагт сэлгэн ажйллахыг зөвшөөрч Сэлгэн ажиллах тухай тушаалыг гаргуулсан бөгөөд энэ талаар нэхэмжпэгч тухайн үед маргаагүй боловч шинээр томилогдсон ажлаа хүлээн авч Х аймагт очиж ажиллаагүй у******* түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэн. Нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох байсан боловч ажил олгогчийн зүгээс ажилтнаа бодож түүнтэй тохиролцож сэлгэн ажиллуулахаар болсон боловч тэрээр тохиролцоогоо зөрчиж ажлын байран дээр очиж ажиллаагүй у******* түүний гаргасан зөрчилтэй холбоотой ажпаас халсан билээ.
Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гаргасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр ...Хариуцагч тал шүүхэд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартай тушаал, түүний хавсралт, Х*******- аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл, Хн аймгийн Х*******- тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг, Х аймгийн Х*******- тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторын шинжилгээний дүнгийн хуудас, Б.Н*******ын хүсэлт, цагийн бүртгэл, даалгаврын биелэлт дүгнэх хуудас зэрэг нотлох баримт гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх энэхүү баримтуудад дүгнэлт хийх боложмгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх баримтуудыг шүүхээс захирамж гаргаж, нотлох баримтаар авсан атлаа, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар /бүтэн ажилласан/ буюу 2022 оны 9-11 сарын цалин хөлсөөр тодорхойлбол /3,597,599 : Зсар = 1,199,199 төгрөг: 21 ажлын өдөр = 57,104 төгрөг, 57,104 төгрөг х 417 ажилгүй байсан хугацаа = 23,812,368 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэжээ.
Гэтэл түүний ажилгүй байсан хугацаа 417 хоногоор тооцсон нь буруу бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны ажпын өдрийг тооцож үзэхэд 277 өдөр байхад анхан шатны шүүхээс 417 өдрөөр тооцож байгаа нь хууль бус юм.
Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2024/00329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлүүдийг авч үзвэл энэ нь хууль зөрчжээ, энэ нь үндэслэлгүй байна, энэ нь хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна гэх зүйл нэг ч харагдахгүй байна. Харилцан тохиролцон сэлгэн ажиллуулсан гэдгээ юугаар яаж нотлоод байгаа юм бэ? Харилцан тохиролцоно гэдэг маань хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой, нэг талын тулган шаардалт байх ёсгүй юм гэж эргэлзээгүйгээр шүүхийн шийдвэртээ тайлбарласан байгаа. Маргалдаад байгаа дэвтэр дээр чинь нэг тал өөрийн тулган шаардсан зүйлээ бичиж тэмдэглэж авсан болохоос ямар хариу үйлдэл гаргасан бэ? хариуцагч талыг нотолж чадсангүй, тийм учраас харилцан тохиролцсон гээд байгааг шүүх үнэлэх боломжгүй гэсэн. Үзлэг хийсэн ба тэр үзлэгийн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэрлэн б улаан тосгоны захирагчийн албанаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг бид гаргаагүй, хариуцагчийн талаас гаргасан. Үүнийг хангаж шийдвэрлээд нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэхэд ирсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гаргаж өгсөн хариуцагч тал өөрсдөө тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангах талаас нь хөөцөлдөн гаргаж өгөх үүрэгтэй. Түүнээс биш шүүх өөрийн санаачилгаараа энэ чинь болохгүй байна, тэрийгээ тэгээд зас, энийгээ ингээд янзал гэж заах эрх байхгүй. Хэрэв заахын бол шүүх нэг талд үйлчилсэн гээд ашиг сонирхлын зөрчил үүснэ. Шүүх ингэх ёстой байсан, хийх ёстой зүйлээ хийсэнгүй гэж яриад байх юм. Ингэж хүсэлт, гомдол гаргаад байхын бол шүүхийн бие даасан, хараат бус байдал руу халдаж байгаа хэрэг болно. Манай улсад мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчим бол гаргаж өгөх ёстой нотлох баримтаа гаргаж өгөөгүй бол хохино, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд шийдвэрлэнэ гэдэг. Энэ нь 1992 оноос буюу иргэний хууль үйлчилж эхэлсэн цагаас хойш үйлчилж байгаа зарчим юм. Анхан шатны шүүх хийх ёстой зүйлээ бүрэн хийсэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан, хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх аливаа хүний хэлсэн ярьсан зүйлд тулгуурлаж хэргийг шийдвэрлэдэггүй. Төрийн алба хаагч үнэхээр л зөрчил гаргасан юм бол хуульд заасан дэс дараалсан арга хэмжээг авах ёстой. Үнэхээр л эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан юм бол цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ийм баримт байхгүй. Ажлаас халахдаа өнөөдрийн яриад байгаа үндэслэлээр халаагүй. Сэлгэн ажиллуулах тушаалаа гаргачихаад гомдол гаргах 30 хоногийг хүлээх ёстой байсан. Хариуцагч тал гомдол гаргах хугацааг нь хүлээгээд дууссаны дараа хуульд заасан арга хэмжээ аваад ажлаас нь халсан бол анхан шатны шүүх арай өөр шийдвэр гаргах боломжтой. Гэтэл анхан шатны ийм зүйлээ ч хийгээгүй байхад шүүх өөр яаж дүгнэх юм бэ?. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгч Б.Н******* тайлбартаа Дэвтрийн хуудас урсан гээд байна. Тухайн үед би хүнд юм бичиж өгөөд ураад өгчихсөн юм. Түүнээс биш би нотлох баримт устгаагүй. 11 дүгээр сарын 14-ний өдрийн болон 11 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлүүд бичигдсэн байгаа. 7 хоног болгон дарга, ажилчдын шуурхай хурал болдог ба энэ хурлуудад би бүтэн суусан. Би 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө орон нутагт сэлгэн ажиллах боломжгүй байна. У******* нь би хувийн орон сууц зээлээр авчихсан, тэрнийхээ зээлийг төлж байгаа, ажлаа тараад хүргэлтийн ажил хийдэг, ингэж мөнгө олдог, явах боломжгүй гэх тайлбарыг даргад бичиж өгсөн. Ингээд бичиж өгөөд байж байтал 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэх хуудас ирсэн. Сэлгэн ажиллахаа хүлээн зөвшөөрсөн тайлбараа устгасан байна гээд байгаа нь үндэслэлгүй, устгасан зүйл огт байхгүй. Хэрвээ би хүлээн зөвшөөрсөн байсан бол 11 дүгээр сарын 22-ны өдөр яалаа гэж явахгүй гэх тайлбар бичээд сууж байхав дээ гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
3. Нэхэмжлэгч Б.Н******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, надтай зөвшилцөхгүйгээр сэлгэн ажиллуулах тушаал гаргаж, улмаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол,
4. Хариуцагч талаас Б.Н******* нь удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын зөвшөөрөл олгосон. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан, сэлгэн ажиллуулж байгаа ажлын байрны чиг үүргийг хүлээн зөвшөөрч хийх ажлыг тэмдэглэл үйлдэж авч байсан тул тохиролцсон гэж үзнэ. Б.Н******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбогдуулан албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасантай холбогдуулан сахилгын зөрчлөөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 23,812,368 /хорин гурван сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгч нь ... Б.Н*******той уулзаж, сэлгэн ажиллуулах хугацаанд хийх ажлын талаар урьдчилан тохиролцож, тодорхой чиглэл өгч харилцан ойлголцсон, энэ талаар ажлын дэвтэрт бичиж тэмдэглэж авсан боловч нэг хуудсыг урсан байгаа нь харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй дур мэдэн зөвшөөрөл олгосон байдал нь нотлогдож байгаа, ...нотлох баримтуудыг шүүхээс захирамж гаргаж, нотлох баримтаар авсан атлаа, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 417 хоногоор тооцсон нь буруу бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны ажпын өдрийг тооцож үзэхэд 277 өдөр байхад анхан шатны шүүхээс 417 өдрөөр тооцож байгаа нь хууль бус гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
7.Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Б.Н******* нь Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохирч, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээсэн ба зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал нь Байнгын ажлын байр-ны шинжийг агуулж байх ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
7.1. Нэхэмжлэгч Б.Н******* Хан- дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд болон шүүхэд гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан ба хариуцагч Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ...ажилтантай тохиролцоогүй бол албан тушаал, цалин хөлсийг бууруулж, сэлгэн ажиллуулахыг хориглоно гэснийг зөрчсөн, ажилтны сахилга хариуцлагатай холбоотой зохицуулалт нь сэлгэн ажиллуулахтай хамааралгүй, ажлын тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зүйлс нь ажил олгогчтой хийсэн тохиролцоо гэж үзэх үндэслэл болохгүй, ноцтой зөрчил гаргасан бол зөрчлийг шалган тогтоогоогүй, баримтыг урьдчилан танилцуулах, тэмдэглэл үйлдсэн баримтыг ирүүлээгүй, энэ талаар ажилтанд мэдэгдэж, тайлбар авах, сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж тус тус дүгнэж, нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэлэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
8. Хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлын талаар.
Хариуцагч талаас ирүүлсэн бичмэл нотлох баримтууд /Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартай тушаал, түүний хавсралт /1хх-36-37/, Х*******- аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл /1хх-38-47/, Х аймгийн Хэрлэн Б- тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг /1хх-50/, Х аймгийн Хэрлэн Б- тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж /1хх-51/, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж /1хх-52, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /1хх-53-55/, Б.Н*******ын хүсэлт, цагийн бүртгэл, даалгаварын биелэлт дүгнэх хуудас/ хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогч болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хуулбар үнэн тэмдэг дарсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарахгүй.
Хариуцагч байгууллагын архивын хуулбар үнэн дардас бүхий бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Ажлын нийт хоногийг буруу тооцоолсон гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгч Б.Н*******ыг ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааг тооцоолж үзвэл /нийтээр амрах баярын өдрийн тоо болон 7 хоногийн амралтын өдрийн тоог хасч тооцоолвол/ 2022 онд 11 хоног, 2023 онд 249 хоног, 2024 онд 151 хоног, нийт 411 хоногийн ажлын өдөр байна.
Анхан шатны шүүхээс тооцооллын болон бичиглэл техникийн алдаа гаргасан байх тул залруулах нь зүйтэй.
Тодруулбал: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар /бүтэн ажилласан/ буюу 2022 оны 9-11 сарын цалин хөлсөөр тодорхойлвол /3,597,599 : 3 сар = 1,199,199 төгрөг : 21 ажлын өдөр= 57,104 төгрөг, 57,104 төгрөг х 411 /ажилгүй байсан хугацаа/ = 23,469,744 төгрөг болж байна.
Мөн дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
10. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2024/00329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...цалинд 23,812,368 /хорин гурван сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гэснийг ...цалинд 23,469,744 /хорин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 277,011.84 /хоёр зуун далан долоон мянга арван нэгэн төгрөг н дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж гэснийг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 275,299 /хоёр зуун далан таван мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ