Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/96

 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн 1936001000097 дугаартай, 178/2019/0094/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Харганы хөл гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэж, 260.000 төгрөгний хохирол учруулсан ба бэлтгэсэн модоо өөрийнхөө өмчлөлийн 1 тооны тэмээгээр тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд...Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Харганы хөл гэх газар 13х7.8 метрийн хэмжээтэй харгана бургас модоор барьсан хашаа байв.Дөрвөн хана босгосон ихэнх нь харгана ханыг гадна дотно талаас нь буюу дээр дороос нь бүсэлхий мод нь нойтон бургас мод байв. Хашааны хоёр талд газар бургас болон харгана моднууд тасалж бэлдсэн байдалтай байв.Бургас модыг хэмжиж үзэхэд урт нь 3 метр гарантай,нийт *******-50 ширхэг бургас мод байв. Харгана модыг тоолох боломжгүй ба хашааны зузаан нь 20-25 см байв...гэх, гэрэл зургийн үзүүлбэр / хэргийн 9-11-р хуудас/

Хохирогч ******* овогт ы ын / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ховд сумын Засаг дарга ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Учирсан бодит хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/

Гэрч П.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манайх Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Харганы хөл гэх газарт өвөлжсөн.2018 оны 11 дүгээр сард өвсний хашаа байхгүй болохоор манай нөхөр Н.******* харгана, бургас бэлтгэж хашаа барьсан. Уг харгана, бургасыг таслахдаа зөвшөөрөл аваагүй, өөрсдөө дур мэдэн тасалсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Шинжилгээ явуулсан тухай” дүгнэлтэнд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон болно.

Уг тушаалын 4-р хавсралтын модны төрлөөр харгана  нь сөөгийн төрөлд орж байгаа учир Айл өрх зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд энэхүү үнэлгээг ашиглаж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоов.

  1. Хадсан харгана 28 шх5000= 1*******.000 төгрөг

2.1-2 метрийн урттай бургас мод 2 ширхэгийг унагааж хэрэглэсэн учраас 2ш х 60.000= 120.000 төгрөг  нийт- 260.000 төгрөг ...гэх / хэргийн 31-р хуудас/

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21-04-337/02 дугаартай актаар: Н.*******т ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр буюу байгаль экологид учирсан хохирол 780.000 төгрөгний төлбөр ногдуулсан акт / хэргийн 34-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн ... атан тэмээ – 1 толгой 700.000 төгрөг гэх дүгнэлт / хэргийн 45-р хуудас/

Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манайх 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Харганы хөл гэх газар өвөлжиж байсан.Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрийнхээ ойролцоогоос харгана,бургас бэлтгэж 1 тооны тэмээгээр 5 удаа зөөж гэрийнхээ гадна авч ирж өвсний хашаа барьсан.Би ямар нэгэн зөвшөөрөл болон гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Харгана бургасаа зөөхдөө өөрийн эзэмшлийн тэмээгээр зөөсөн...” гэх мэдүүлэг / хэргийн 56-57-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Н.*******т хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.*******ын дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 260.000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч А.Ганцоож, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Бөхболд, Сум дундын Ойн ангийн инженер У.Цэцэгээ нарын “...1.Хадсан харгана 28 ш х 5000= 1*******.000 төгрөг,  1-2 метрийн урттай бургас мод 2 ширхэгийг унагааж хэрэглэсэн учраас 2ш х 60.000= 120.000 төгрөг  нийт- 260.000 төгрөг..” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Н.*******ын ойн санд учруулсан бодит хохирол 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг байна.

Шүүгдэгч Н.******* нь ойн санд учирсан хохирол болох 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэргийн 83 дугаар хуудас дахь  мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгч Н.*******  нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Харганы хөл гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэж, бэлтгэсэн модоо өөрийн өмчлөлийн тэмээгээр тээвэрлэсэн  болох нь хохирогчоор тогтоогдсон Ховд сумын Засаг дарга Ш.ын мэдүүлэг, гэрч П.Янжиндуламын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч нарын дүгнэлт, шүүгдэгч Н.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод  бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-61/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,  5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 1 ширхэг сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлэх, мөн шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан атан тэмээний үнэ 700.000 / долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* цорс овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* цорс овогт *******ийн *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй, иш нь бариул хэсгээрээ хар өнгийн бүрээстэй, 35 см урттай 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих газарт хүргүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны атан тэмээ буюу түүний үнэ 700.000 / долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч Н.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС