Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0898

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Мөнхсайхан

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Б Б   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж   ирүүлсэн 1806089010516  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Б Б, 19  оны 01 дүгээр  сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 1, төрсөн эгч Б.Б тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага 6 удаа хүлээж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.С эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан баруун гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаагийн хурууг хазсан нь үнэн. Манай гэрт орж ирж гавалж авч гарсан. Гараад машин дотор ороод намайг яахаараа эсэргүүцдэг пизда вэ гээд нүд рүү гараараа хатгасан. Тэгээд дахин хатгах гэхээр нь боль гээд гарыг нь хазсан гэв.

         Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой Шархаданд эгч Б гэрт согтуу ирээд байж байхад манай эгчийн хүргэн болох Б намайг согтуу байна гээд цагдаа дуудсан. Намайг цагдаагийн алаг тэрэг 2 цагдаагийн хамт ирж авч явсан. Би машинд нь суух гэж байхдаа би яасан юм намайг яах гэж авч явж байгаа юм гэж жижиг биетэй цагдаад хэлсэн. Тэгтэл тэр дэслэгч суу гээд намайг түлхэх гэхэд нь би гавтай байсан гараараа гарыг нь хавчиж байгаад нэг хурууг нь хазсан. Аль гарын хуруу нь байсныг би мэдэхгүй байна. Тэгээд намайг эрүүлжүүлсэн. Маргааш нь би цагдаа дээр биеийн байцаалтаа өгөхдөө Б Б 1963 онд төрсөн гээд ахынхаа нэрийг хэлчихсэн юм. Би 20-д жил шоронгорр явсан болохоор одоо эгч Б гэрт байдаг юм. Гадуур архи ууж явж байгаад таарсан газраа хоночихдог юм гэжээ. /хх-ийн 16/  

         Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 21.30 цагийн орчимд гэртээ агсам согтуу тавиад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу Б гэгчийг Гачуурт 10-с саатуулах байранд хүргэх гэж явж байгаад Б гэгчид баруун гарын долоовор хуруугаа хазуулж гэмтсэн. Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй янз бүрээр доромжилж  зугтаахыг оролдсон тэгэхээр нь гавласан байсан юм гэжээ.  / хх-н 11-15/          

          Гэрч Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 18.00 цагийн орчимд гэр хадам ээж Б төрсөн дүү Б согтуу ирээд агсам тавиад ална хядна гээд хутга шөвөг бариад байхаар нь барьж аваад дээр нь дараад суучихсан юм. Тэгээд бүр болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь байнга согтуу ирж танхайрдаг юм гэжээ. /хх-н 17/

         Гэрч З.Я  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Гачуурт 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад оройны 18.30 цагийн орчимд жижүүрээс Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага өгсөний дагуу уг хаягт очиж шалгахад тус тоотод түр оршин суух Б гэх хүн хүргэн Б агсам согтуу тавьсан байсныг авч Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр авчирсан. 19.00 цаг болж ээлжнээс хүлээлцэж байсан болохоор дараагийн ээлжийн эргүүлийн офицер С хүлээлгэн өгсөн. Намайг дуудлага өгсөн газраас авч гарахад ямар нэгэн шаардлага эсэргүүцсэн зүйл болоогүй гэжээ. /хх-н 18/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн дүү болох Б.Б уулзаагүй 20 гаран хонож байна. Сүүлд миний түрээслэн амьдарч байсан нийтийн байранд ирж нэг хоноод өглөө намайг унтаж байхад гараад явчихсан байсан. Манай дүү Б.Б намайг ирж аваач гээд байхаар нь би очиж авсан нь үнэн. Хаана амьдарч байгааг нь мэдэхгүй гэжээ. / хх-н 73-74/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13059 тоот дүгнэлт:

1.Б.С биед баруун гарын долоовор хуруунд шарх, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 20/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21-22/

          Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа: цахим үнэмлэх аваагүй байна. /хх-н 72/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 24-40/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 42-43/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж /хх-н 82-85/

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 52/, прокурорын тогтоол /хх-н 53-54/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 79-81/ зэрэг болно.

          Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.С эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан баруун гарын хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Б гэгчийг Гачуурт 10-с саатуулах байранд хүргэх гэж явж байгаад Б гэгчид баруун гарын долоовор хуруугаа хазуулж гэмтсэн. Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй янз бүрээр доромжилж  зугтаахыг оролдсон тэгэхээр нь гавласан байсан юм гэсэн мэдүүлэг

 /хх-н 11-15/ 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13059 тоот дүгнэлтээр :

1.Б.С биед баруун гарын долоовор хуруунд шарх, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 20/

          Гэрч Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... хадам ээж Б төрсөн дүү Б согтуу ирээд агсам тавиад ална хядна гээд хутга шөвөг бариад байхаар нь барьж аваад дээр нь дараад суучихсан юм. Тэгээд бүр болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь байнга согтуу ирж танхайрдаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 17/

          Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... эгч Б гэрт согтуу ирээд байж байхад манай эгчийн хүргэн болох Б намайг согтуу байна гээд цагдаа дуудсан. Намайг цагдаагийн алаг тэрэг 2 цагдаагийн хамт ирж авч явсан. Би машинд нь суух гэж байхдаа би яасан юм намайг яах гэж авч явж байгаа юм гэж жижиг биетэй цагдаад хэлсэн. Тэгтэл тэр дэслэгч суу гээд намайг түлхэх гэхэд нь би гавтай байсан гараараа гарыг нь хавчиж байгаад нэг хурууг нь хазсан. Аль гарын хуруу нь байсныг би мэдэхгүй байна, Би өөрийнхээ нэрийг хэлэлгүй төрсөн ах Б нэрийг хэлчихсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/   зэрэг болно.       

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Б.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг 288 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэсэнд тооцож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүйтэй.   

        Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.       

        Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Б.Б 288  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                                     Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг 288 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэсэнд тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол        Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН