Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одонгийн Баатарсүх |
Хэргийн индекс | 147/2024/00172/И |
Дугаар | 222/МА2024/00010 |
Огноо | 2024-10-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 222/МА2024/00010
2024 10 18 222/МА2024/00010
А.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч С.О, Д.Г нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч А.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын -ний өдрийн ... дугаар шийдвэртэй, А.А-гийн “.............тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 20 оны дүгээр сарын ний өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие .....аймгийн .....сумын...дугаар багт 20 оны дугаар сарын -ний өдрийн джгаар шийдвэртэй оныг дуустал малчнаар, мөн тус сумын 6 дугаар багт 20 оны сараас 20 оны сар хүртэл малчнаар тус тус ажилласан. Миний бие сайн дурын даатгалыг малчнаар төлж байсан. Иймд намайг .... аймгийн .... сумын ... дугаар багт ..... оныг дуустал, тус сумын ... дугаар багт 20... оны ... сараас 20... он хүртэл хувийн малаа маллан малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч .....овогт А.А-гийн ......аймгийн ......сумын ... дугаар багт 19..-19 он хүртэл, ...дугаар багт 20...оны ... сараас 20... он хүртэл хувийн малаа маллаж малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч А.А давж заалдах гомдолдоо: Миний мал маллаж байсан 19-19 он хүртэл ......багт 20 оны ...сараас 20... он хүртэл ... багт малаа маллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний болон сумын зарим хүмүүсийн 19-19 оны малын А данс нь архивд ороогүй, бүртгэгдээгүй олдохгүй байгаа учир тухайн үед мал маллаж байсныг баримт болгож 19 оны мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн гэрчилгээ, мөн 19 оны морь уяж уралдуулж байсан үеийн морины талархлын үнэмлэх нотолж байна. Би 20-20 онуудад малаа маллахын зэрэгцээ ......аймгийн ......газартай хөлсөөр ажиллах гэрээгээр орлогын хувиар цалинжин ажилласан юм. Ажилласан хөлсний /орлогын/ цөөхөн буюу 4 хувиар нийгмийн даатгалын шимтгэл, 2 хувиар нь ажлын хөлс өгөхөөр тохирсон боловч үүнээс суутган нийгмийн даатгалын шимтгэлийг авто тээврээс хагас дутуу, маш бага хувиар шимтгэл төлөгдсөн байдаг. Дөрвөн цагийн улиралд малаа маллаж ирсэн миний энэ байдлыг харгалзан үзэж нэмэлт материалуудыг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч А.А давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
ХЯНАВАЛ:
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
7. Нэхэмжлэгч А.А нь ......аймгийн .... сумын ... дугаар багт 19-19 он хүртэл, тус сумын ... дугаар багт 20 оны дугаар сараас 20 он хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ тодорхойлж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
8. Анхан шатны шүүхийн “хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар нэхэмжлэгч А.А-ийн .... аймгийн ... сумын ... дугаар багт 19-20...он дуустал хувийн малаа маллан малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
9. Тус сумын ...дугаар багт 20 оны ... дугаар сараас 20... он хүртэл хувийн малаа маллан малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: хэрэгт авагдсан жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд 20 онд 1025, 20 онд 818 толгой мал бүртгүүлсэн тухай хуулбар, ......сумын ...... 2022 оны мянгат малчны батламжийн хуулбар,......сумын ................20 оны дугаар сарын ...-ны өдрийн архиваас ..... даатгуулагчид олгох лавлагааны хуулбар, .....аймгийн ....сумын ... дугаар багийн засаг дарга Б.М-ийн 20 оны дугаар сарын -ний өдрийн ....дүгээр “477 толгой мал хорогдсон тухай” албан бичиг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч А.А-ийн ......аймгийн .... сумын ... дугаар багт 20... оны ... дугаар сараас 20 он хүртэл .... ажиллаж байсан үйл баримт нотлогдоно. /хх-7-14, 16, 18х/
10. Хууль тогтоогчоос 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хамааруулахаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч А.А нь .....аймгийн ........сумын ... дугаар багийн малчин мөн байна.
11. Иргэн хүн хувийн мал маллахаас гадна хэд хэдэн ажил зэрэгцүүлэн хийж, амьжиргааны эх үүсвэр, орлогоо нэмэгдүүлэхийг хуулиар хориглоогүй бөгөөд нэхэмжлэгч А.А нь гэрээний үндсэн дээр .... аймгийн ........газрын харьяа .....сумын салбарт ......ажиллаж байсан нь түүнийг малчнаар ажиллаж байсныг тогтооход саад болохгүй юм.
12. Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв./хх-48/
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар тус шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Иймээс нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа хавсаргаж ирүүлсэн хэргийн 49-56 дугаар хуудсанд байгаа баримтыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын -ний өдрийн ...дугаар шийдвэрт нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, дараах өөрчлөлтийг оруулсугай.
1.1. Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч .....овогт А.А-гийн .....аймгийн .....сумын ... дугаар багт 19-19 он хүртэл, ... дугаар багт 20 оны ... сараас 20 он хүртэл хувийн малаа маллаж малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... овогт АА-ийн .....аймгийн ... сумын ... дугаар багт 19-19 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус сумын ... дугаар багт 20 оны ...дугаар сараас 20... он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчилсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.УРТНАСАН