| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00514/И |
| Дугаар | 587 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 587
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 03-20 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЕП60101618, Бэсүд овогт Батцогтын Энхтайваны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 3-12-2 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЧТ67062718, Хар бүргэд овогт Аюурзаны Батхуяг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 3-12-2 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66070769, Хүрэн Мээрэн овогт Жавбалын Дариймаа нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сум дахь “Бат-шаглаа” ХХК-ийн оёдлын үйлдвэрийн менежер Н.Дариймаа, захирал А.Батхуяг нар нь Ц.Мөнхжаргалаас 2016 оны 1 дүгээр сард ажлын байран дээрээ байхад нь нийт 2.600.000 төгрөгийн хувцас, эд зүйлийг үзэсгэлэн худалдаанд тавьж үнийг нь цагаан сараас өмнө өгье гэж тохиролцон авч явсан. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд цагаан сарын өмнө 5 дээлийг буцаан өгсөн. Харин үлдэгдэл хувцас, оёдлын машины үнэ 1.340.000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй, олон удаа шаардуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох талаар шаардлага гаргахгүй байгаа тул тэднээс 1.340.000 төгрөгийг гаргуулж Ц.Мөнхжаргалд олгохыг хүсье” гэжээ.
Хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Мөнхжаргал, Б.Энхтайван нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 1.340.000 төгрөгийг Ц.Мөнхжаргалд төлөх нь үнэн болно. Үүнээс 700.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 640.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна“ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа А.Батхуяг, Ж.Дариймаа нар нь 700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын дансанд хийсэн байх тул уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван нь хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.340.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Батхуяг, Ж.Дариймаа нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.340.000 төгрөгөөс 700.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 640.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нар нь нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нар нь нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох 640.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.390 төгрөгийн тал хувь болох 18.195 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 18.195 төгрөг, хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нараас 18.195 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 18.195 /арван найман мянга нэг зуун ерэн тав/ төгрөг, хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нараас 18.195 /арван найман мянга нэг зуун ерэн тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож, 18.195 /арван найман мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Батхуяг, Ж.Дариймаа нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ