Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 207/ма2016/00004

 

 

 
 
   
 
 

****************ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1086 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ****************ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ****************ХХК-д холбогдох

 

Цалин, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү, нийт 21 881 45 доллар гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****************нь 2014-03-10-ны өдрөөс ****************хамтарсан ****************ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, компаний гүйцэтгэх захирлын 2015-02-18-ны өдрийн 02/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. ****************ХХК-иас дор дурдсан мөнгийг гаргуулж өгнө үү.

 

1. Ажлаас халагдсан тушаалын дагуу 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 10.000 ам.доллараас 3.000 ам.долларыг төгрөгөөр 2015-03-15-ны үед авсан, үлдэх 7000 ам.доллар

 

2. Тушаалд зааснаар ажилласан хугацаанд ноогдох 26 өдрийн цалингаас 3000 ам.долларыг төгрөгөөр авсан. Үлдэх 3548.11 ам доллар

 

3. ****************нь 2015 оны 1 дүгээр сарын цалинд 3.000 ам.долларыг төгрөгөөр, 2 дугаар сарын цалинд 3.000 ам.долларыг төгрөгөөр тус тус авсан. 1 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 7000 ам.доллар, 2 дугаар сарын цалингийн үлдэгдэл 4.333.34 ам.доллар, нийт 21.881.45 долларыг ****************ХХК-с гаргуулж өгнө үү. Ажлаас халагдахаасаа өмнө ****************нь сард 10 000 ам.долларын цалин авч байсан. Энэхүү маргааныг ****************ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, мөн шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандсан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.Манай компани Монгол улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэн Компанийн удирдах дээд байгууллага нь Хувьцаа Эзэмшигчдийн Хурал болохыг компанийн ХЭ-н 2013.12.24-ний ээлжит хурлаар батлагдсан ****************ХХК-ийн дүрэмдээ тусгасан. Төлөөлөн удирдах зөвлөлгүй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн хувьд манай ХЭХ нь Компанийн тухай хуулийн 62.2.3-т зааснаар. Компанийн гүйцэтгэх эахирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох'' эрхийн дагуу ****************нь ****************ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн, хийвэл зохих ажлаа хийж чадаагүй,

 

2. ****************нь ****************ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2014.02.10-ны хурлын шийдвэрээр ****************ХХК-ийн Ерөнхий захирлаар, 2014.10.01-ний хурлын шийдвэрээр Гүйцэтгэх Захирлаар тус тус томилогдсон. ****************ХХК-ийн захирлын 2014.03.21-ний 01/09 тушаал, - ****************тэй байгуулсан 2014.03.21-ний 1 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэргээр түүний албан тушаалын сарын үндсэн цалинг 3000 ам доллараар тогтоосон ба тус компаниас 2015.02.18-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хугацаанд дээрхи дүнгээр тооцож цалин олгогдож байсан болно.

 

3. Нэхэмжлэлд дурьдсан Гэрээ №1-ийг дагуу олгогдох 10 000 ам долларын цалингийн талаар манай компани ямар нэгэн хууль зүйн гэрээ хэлцэл хийгээгүй тул шүүхээс компанийг хариуцагч гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцэхгүй юм. ****************нь ****************' ХХК-ийн төлөөлөгч ****************тай Гэрээ № 1-ийг байгуулсан байх ба энэ компани нь ******* улсын хуулийн этгээд бөгөөд түүний төлөөлөгчтэй байгуулсан гэрээний маргааныг Монгол Улсын хууль тогтоомжоор шийдвэрлэх үндэслэлгүй,

 

4. Мөн ****************ХХК-ийн ХЭХ-ын 2013.12.24- ний хурлаар батлагдсан Компанийн Гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Компанийн хувьцаа эзэмшигчид компанийн хариуцлагыг хүлээхгүй ба компани хувьцаа эзэмшигчдийн хариуцлагыг хүлээхгүй болно гэж заасны дагуу манай компани Гэрээ №1-ийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээх хууль зүйн үүрэггүй юм.

 

5. ****************нь ****************ХХК-ийн Хувьцаа эзэмшигч боловч гэрээг ****************ХХК-ийн нэрийн өмнөөс хийгээгүй **************** ХХК-ийн төлөөлөгч нэрээр байгуулсан, компанийн дүрэмд ...компанийн ажилтны цалин хөлсний асуудлаар ганцаарчилж бие даан шийдвэр гаргах.. эрхийн асуудлаар компанийн тухай хууль ба манай компанийн гэрээ, дүрэмд хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Хувьцаа Эзэмшигчдийн Хурлаас 1 ****************т 0 000 ам долларын цалин олгох тухай шийдвэр гарч байгаагүй. Мөн цалингийн эх үүсвэрийг хаанаас ямар эх үүсвэрээр гаргах тухай компанийн удирдах дээд байгууллагын шийдвэр гарч байгаагүй, компанийн санхүүгийн тайлан баланст тусгагдаагүй, гэрээний тухай компанид мэдэгдээгүй байсан зэргээс энэхүү гэрээ бол хууль ёсны шаардлага хангаагүй гэрээ байх тул биелэгдэх боломжгүй, манай компани хариуцахгүй гэж үзэж байна. Иймд ****************ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1086 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан ****************ийн цалин, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү, нийт 21 881 45 доллар гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1086 тоот шийдвэрийг 2015.11.19-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

 

1. ****************нь "****************" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02/17 тоот тушаалаар чөлөөлөгдөж, түүнд тушаалд заасны дагуу 1 сарын тэтгэмж 10000 ам.доллараас 3000 ам.долларыг төгрөгөөр, ажилласан хугацаанд ногдох 26 өдрийн цалингаас 3000 ам.долларыг төгрөгөөр олгосон нь хэрэгт авагдсан 2 талын нотлох баримтаар өгсөн санхүүгийн тодорхойлолтоор нотлогдож байна. Харин Боровик С.В-д дээрхи мөнгийг олгохдоо зөвхөн тус компанийн захирлын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн М/09 тоот тушаал. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон үндсэн цалин 3000 ам.доллараас тооцсон, нөхөн олговор, урамшуулал, нэмэгдэл цалинг тооцохгүйгээр олгож, 2015 оны 1 дүгээр сарын цалинг 10000 ам.доллараар тооцож олгох ёстой байхад 3000 ам.доллараар тооцож 7000 ам.доллар дутуу олгож, 2015 оны 2 дугаар сард ажлаас халсан тушаал гарах хүртэлх хугацаанд 10000 ам.доллараар тооцож олгох байхад 3000 ам.доллараар тооцож 4333.34 ам.доллар дутуу олгосон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан цалин хөлсийг дутуу олгожээ.

2.Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг үгүйсгэдэггүй, энэ талаар маргадаггүй боловч сард 10000 ам.доллараар тооцохгүй, гэрээ №1-ийг байгуулсан ****************нь гэрээг ****************" ХХК-ийн төлөөлөгч нэрээр байгуулсан, ****************ХХК-ийн нэрийн өмнөөс хийгээгүй. компанийн тайлан балансад тусгагдаагүй гэж маргадаг нь үндэслэлгүй.

 

Үүнд: а. ****************нь ****************" ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ №1-ийг байгуулах эрхтэй, ****************ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.12.24-ний өдрийн хурлаар баталсан дүрмээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 8.382.039.900 төгрөг ба нэг бүр нь 8.382 төгрөгннй үнэ бүхий 1 сая ширхэг энгийн хувьцаа байна гэж заасан байна. Дээрхи хувьцаанаас ****************ХХК 700.000, ****************ХХК 300.000 ширхэг хувьцаа эзэмшдэг байх бөгөөд компанийн дүрмийг баталж ****************ХХК-ийг төлөөлж ****************, ****************ХХК-ийг төлөөлж Б.**************** нар гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл 2014-03-10-ны өдрийн "Аж ахуйн нийгэмлэгийн ганцаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээ №1, гэрээнд өөрчлөлт оруулах хэлцэл зэрэг баримтанд гарын үсэг зурсан ****************нь ****************ХХК-ийг төлөөлөх эрх бүхий хамааралтай этгээд байх бөгөөд нэхэмжлэгч ****************ийг ****************" ХХК-ийн захирлаар томилсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалд хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга ****************гэж гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд түүнийг гэрээнд өөрчлөлт оруулах хэлцэл хийснийг буруутгах боломжгүй юм.

 

б. ****************нь ****************" ХХК-ийг төлөөлөн 2014-3-10-ны өдрийн гэрээ №1-ийг байгуулсан болох нь гэрээнд Нийгэмлэг1 -гэсэн хэсэгт ****************ХХК хамтарсан үйлдвэр гэж заагаад гэрээний доорхи хэсэгт "Нийгэмлэг1- ийг тайлбарлахдаа "гэрээ байгуулах хуулийн этгээдийн нэр хэмээн тайлбарласнаас үзэхэд гэрээ байгуулсан хуулийн этгээд нь ****************ХХК гэж дүгнэх үндэслэлтэй.

 

в.Хариуцагч гэрээ, хэлцэлд гарын үсэг зурсан ****************ийг ****************" ХХК- ийн нэрийн өмнөөс гарын үсэг зурсан мэтээр тайлбарладаг нь үндэслэлгүй, харин гэрээ хэлцэлд түүний албан тушаалыг тодотгосон гэж үзэх үндэслэлтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд Б.**************** нарыг ****************XXК-ийн ерөнхий захирлын орлогч гэж тодотгосонтой адил юм.

 

г.Уг гэрээнд ****************ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дарагдсан нь хэрэгт авагдсан.

 

д.Ганцаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх тухай гэрээнд өөрчлөлт оруулах 2014-3-10-ны өдрийн хэлцэлээр Боровик С.В-ийн сарын цалинг эхний 2 сараас хойш нөхөн олговорын төлбөрийг тооцохгүйгээр сард 10000 ам. доллараар гэрээг дуусгавар болтол тооцохоор тогтоосон. Энэ өөрчлөлт нь гэрээ №1 -ийн өөрчлөлт салшгүй хэсэг нь юм.

 

е. ****************нь 2015 оны 1 дүгээр сар хүртэл сар бүр цалинг 10000 ам. доллараар тооцож авч байснаа тайлбарладаг. Тийм ч учраас урьдах хугацааны цалингийн дутуу гэж нэхэмжлээгүй, компанийн санхүүгийн баримт, тайлан балансад тусгагдаагүй нь цалинг дутуу олгох, тооцох үндэслэл болохгүй. Тэгээд ч санхүүгийн тайлан балансад тусгагдаагүй, урьд сард нь 10000 ам. доллараас тооцож Боровик С.В-д цалин олгоогүй болохыг хариуцагч тал нотлох баримтаар нотлоогүй. Боровик С.В-г ажлаас халах үед тушаалд заасан тэтгэмж, ээлжийн амралтын тооцоог сард 3000 ам. доллараас тооцсоныг 2 талаас нотлох баримтаар гаргасан цалингийн тодорхойлолт"-оор нотолсон.

 

ж.Гэрээ №1-д заасан сард 10000 ам. доллараар цалинг тооцож Боровик С.В-д олгож байсныг нотлох санхүүгийн баримт компанид байх ёстой, үүнийг үгүйсгэсэн баримтыг компани шүүхэд гаргаагүй. Харин ****************нь ****************" ХХК-ийн хөрөнгө оруулагч, ****************" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд уг компанийг төлөөлдөг ****************ийн ****************эд үндсэн цалин 3000 ам. доллараас илүү мөнгө шилжүүлж байсан баримтуудыг /хх-118-124/ хэрэгт баримтаар өгсөн. Эдгээр баримтуудыг хариуцагч боломжит хугацаанд танилцаад эдгээр мөнгө нь цалин. нэмэгдэл, нөхөн олговор, урамшуулал зэрэг биш болохыг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Эдгээрийг нотлохын тулд ****************ийг гэрчээр асуулгах хүсэлт шүүхэд гаргаагүй зэрэг нь хариуцагч нотлох баримтуудыг үгүйсгэхгүй байгааг нотолж байна гэж үзэж байна.

 

2.Шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэрээ №1-ийг 2014-03-10-ны өдөр **************** хотод байгуулаад тухайн өдөр гэрээнд өөрчлөлт оруулах хэлцлийг Улаанбаатар хотод өөрчлөлт оруулсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн боловч нэг өдөр 2 өөр улсад гэрээ байгуулсан байхыг үгүйсгэх боломжгүй, тухайн өдөр ОХУ, Монгол улсын хооронд онгоцоор ч юм уу зорчих боломжтой, үүнийг үгүйсгэх баримтгүй, энэ талаар шүүх хуралд миний бие тайлбарлаж байсан. Тэгээд ч гэрээ өөрчлөлтөнд 2 хотын аль нэгийг андуурч бичсэнийг ч үгүйсгэх боломжгүй. 2 тал аль аль нь үүнийг нотлоогүй байхад шүүх хөндлөнгөөс нэг талд нь ашигтай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэрээ №1, гэрээнд оруулсан өөрчлөлтөнд зөвхөн Улаанбаатар, Екатинбург" гэж 2 өөр дурьдсанаар тохиролцоог үгүйсгэх боломжгүй. Энэхүү гэрээ. өөрчлөлтөнд 2 тал гарын үсэг зурсан, ****************" ХХК-ийн тамга тэмдэг дарагдаж хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 196, 198 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээг байгуулсанд тооцох, тайлбарлах үндэслэлтэй юм.

 

3. ****************ийг ****************'' ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014-02- 10-ны өдрийн хурлын шийдвэрээр ерөнхий захирлаар, 2014-10-01-ний хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагдсан. Үүнийг хариуцагч үгүйсгээгүй, энэхүү шийдвэрийн үндсэн дээр ****************нь 2014-03-21-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанаас өмнө буюу 2014-03-10-ны өдөр Гэрээ №1. гэрээнд өөрчлөлт оруулсан хэлцэл байгуулагдан түүний ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн өдрөөс эхлэн мөрдөгдсөн, хөдөлмөрийн гэрээ. Гэрээ №1, өөрчлөлт оруулсан хэлцлийн дагуу үндсэн цалин, нөхөн олговор, урамшуулал зэрэг нэмэгдэл цалин авч байсан. Гэрээ №1, өөрчлөлт оруулсан хэлцэл нь ****************ийг ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээс өмнө түүнийг ****************" ХХК-ийн захирлаар томилохоор шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн 2014-02-10-ны одрийи хурлын дараа гарсан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй байхад шүүх үүнийг компани мөрдөхгүй гэх утгын дүгнэлт хийж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 

4.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт хариуцагч нь ****************ийг ажилдаа тэнцэхгүй, хариуцлага алдсан буруутай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.1, 41.1.4-д зааснаар ажлаас халсан гэж тайлбарладаг боловч ****************ийг ажлаас халсан тушаалд \ХХ-ийн 3-р хуудас\ тусгагдаагүй тул түүнд дутуу олгосон цалинг олгохгүйн тулд гаргаж байгаа тайлбар гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ****************ийн нэхэмжлэлийг хангаж, ажил олгогч ****************ХХК-аас нэхэмжилсэн мөнгийг гаргуулж олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. Ам.долларын ханшууд хэрэгт авагдсан болно. Хариуцагчийн төлөөлөгч удаа дараагийн шүүх хуралдаанд энэ хэргийн хариуцагч ****************түүнээс мөнгө гаргуулах утгын тайлбар гаргаж байсан нь үндэслэлгүй. Мөнгийг ажил олгогч "****************ХХК төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтын шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч ****************ХХК-д холбогдуулан Цалин, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү, нийт 21.881,45 доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

****************ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлүүд мөн Хувь нийлүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдааны протоколыг үндэслэн үндэслэн ****************ийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн компаний гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-3/

 

Аж ахуйн нийгэмлэгийн ганцаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 болон ****************ХХК-ийн цалингийн хүснэгт зэргээр Боровик С.В нь 3000 ам долларын үндсэн цалинтай болох нь тогтоогдож байна. /хх11-17, 58/

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************ийг ажиллаж байх хугацаандаа сард 10 000 ам долларын цалин авч байсан, харин одоо 2015 оны 01 дүгээр сараас хойш ажлаас халагдах хүртлээ 3 000 долларыг төгрөгөөр бодож авсан, сарын цалингийн зөрүү 7 000 ам долларын аваагүй байгаа, өмнө энэ цалинг авч байсан гэдгийг хэргийн 118-124 дүгээр хуудас дахь Яковлов Иван Васильевичийн данснаас ****************ийн данс руу шилжүүлж байсан мөнгөн шилжүүлгүүдээр нотлогдоно гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгө шилжүүлсэн баримтуудыг ****************ийн цалин гэж үзэх боломжгүй, Яковлов Иван Васильевичаас л мөнгө шилжүүлсэн баримт болохоос цалин гэдэг нь, мөн өмнө нь ийм хэмжээний цалин авч байсан гэдэг нь нотлогдоогүй.

 

Тухайлбал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, ашиг орлогын татварын ногдуулалтыг ****************ийн үндсэн цалин болох 3000 ам доллараас бодож төлж байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаагаас үзэхэд **************** нь 10.000 ам долларын цалин авч байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 

Хөдөлмөрийн гэрээнд 10 000 долларын цалин олгох талаар өөрчлөлт оруулсан гэж мэтгэлцэж байгаа нь ч тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр **************** хотод Аж ахуйн нийгэмлэгийн ганцаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх №1 гэрээг байгуулсан хэдий ч уг өдрөө гэрээнд өөрчлөлт оруулах хэлцлийг Улаанбаатар хотод байгуулсан нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна.

 

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

 

ШҮҮГЧИД Т.ГАНБАТ

 

Ё.БЯМБАЦЭРЭН