Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0906

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Мөнхсайхан

хохирогч : Н.Э

шүүгдэгч: Б.В нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт О овогт Б В   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806009662089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Б В, 19  оны 11 дүгээр  сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2011 оны 4 дүгээр 19-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1  дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.В нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар гудамжны  тоотод оршин суух Н.Э эзэмшилийн байшингийн цонхны салхивчаар нэвтэрч 32 инчийн Самсунг Лед маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлан авч нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би энэ айлаас орж хулгай хийгээгүй. Өмнө нь энэ айлд орж юм хийж өгсөн. З бид хоёр энэ айлд орж гитар тоглож, архи ууж байсан. Тэр үед миний гарын хээ үлдсэн байх гэж бодож байна. Энэ айлын хөгшин надаар юмаа засуулж байсан. Өөр ярих зүйл байxгүй гэв.

         Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт ажил явдал гараад бид Дархан явсан байсан. Манай охин гэртээ ирэхэд нь хулгай орсон байсан гэж хэлсэн. Манай хүргэн, охин хоёр цагдаад хэлсэн. 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяганы цайны дээжийг асгаад аваад явсан байсан. Хаалга эвдээгүй. Жижиг өрөөнд байсан вакум цонхоор орсон байсан. Тэр цонхоор хүн багтана. 520.000 төгрөгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байгаа. Эд зүйлээ олж аваагүй гэв.

          Шүүгдэгч Б.В мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн  дугаар хороо Баатархайрханы  тоотод суух 50 орчим настай ахыг зүс танина. Ганбаа гэдэг юм 2017 оны 10 дугаар сард би хашааных нь хундаамны нүхийг ухалцаж өгч байсан юм. 2017 оны 11 дүгээр сард Г ахынд ороод хамт архи ууж дуулж сууж байсан. Г ахын гэрт 2017 оны 11 дүгээр сараас хойш ороогүй. 2017 оны 11 дүгээр сард Г ахынд орохдоо эд зүйлд нь гар хүрч байсан эсэхээ мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 35/ 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12/

         Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр ажил явдал гараад би нөхөр Гн хамт Дархан-Уул аймаг руу явсан байсан. Манай гэрт охин Х хүргэн А  нар үлдээд өдөр гадагшаа гараад иртэл гэрт нь хулгай орсон байсан. Манай өвлийн байшингийн жижиг өрөөний цонхоор ороод 32 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг авч явсан байсан. Би уг алдагдсан зурагтыг 2017 оны 7 дугаар сард 500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мөнгөн аягыг 2017 оны  10 дугаар сард 150.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. 2017 оны 5 дугаар сард манайх хашаандаа гарааш барих гээд фундаамны нүх ухуулах хүн хайж байтал В ирээд нэг өдөр ажиллаад 10.000 төгрөг аваад явж байсан юм. Маргааш нь архи уучихсан ирэхээр нь би ажиллуулаагүй юм. 2017 оны 8 дугаар сард манайд орж ирээд манай нөхөртэй архи уусан гэж би нөхрөөсөө сонссон. Хохирлоо төлүүлмээр байна гэжээ.  /хх-н 21-25/     

          Гэрч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы тоот гэрээсээ 2018 оны 1 дүгээр сарын  14-ний 15.00 цагт гараад 20.00 цагт ирэхэд манай байшингийн арын 40х30 нимгэнтэй вакум цонхыг түлхээд хулгайч орж 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэргийг авч явсан байсан. Манай гэр уулын энгэрт байдаг болохоор ямар нэгэн камер байхгүй гэжээ.  /хх-н 28-29/   

          Гэрч Л.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: В гэдэг хүнийг танина. Манай гэрийн ойролцоо байдаг юм. Манайх хашаандаа гарааш барих гээд нэг удаа В ажиллуулсан ба орой нь мөнгийг нь өгөөд явуулсан. Гэтэл маргааш нь согтуу ирэхээр нь ажиллуулаагүй юм. Манайд нэг л өдөр ажил хийсэн тэгэхдээ манайд ороод идэж уугаад явсан. Манай хүүхдүүд дургүйцээд байхаар нь маргаашнаас нь ажиллуулаагүй юм. Нэг удаа гудманд архи уугаад явж байхаар нь би архинаас нь нэг уусан гэхдээ гэртээ оруулаагүй гэжээ.  /хх-н 32-33/        

           Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: В 2017 оноос хойш таньдаг болсон. Бид нар самарт явж танилцсан. Бид хоёр нэг удаа Ганбаатар гэдэг айлын хашаанд фундаамны нүх ухаж байсан. Гэрт нь нэг удаа ороод удаагүй гарсан. Тэр үед байшингийн хананд хадсан панер нь ховхорсон байсан тул түүнийг хадаад л гарсан гэжээ. /хх-н 134-135/  

          Гэрч П.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г гэдэг хүнийг сайн танихгүй нэг удаа В хамт тэдний хашаанд ороод хундаамны нүх ухаж байсан. Тэгээд гэрт нь ороод хуурчихсан байсан ханын панерыг хадаж өгсөн өөрөөр орж байгаагүй гэжээ. хх-н 136-137/         

          Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би В нэг удаа самарт яваад таньдаг болсон. 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр самарт яваад 1 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн. Бид нар Асралт хайрхан гэдэг газар очиж 3 хоног самар түүсэн. Зам хэцүү байсан болохоор бид нар замдаа хэд хоносон. Хотод ирээд самраа зарах гэтэл үнэд хүрээгүй гэжээ. /хх-н 141-142/         

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36/

          2018.7.16-ны 4412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 37-42/

         2019.3.22-ны өдрийн 1362 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай санд 2018-3271-БЗД/1/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Б В баруун гарын ядам хуруугаар үүссэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн Б В гарын дардас гарын хээний нэгдсэн санд MN004810000471 дугаараар бүртгэгдсэн Батчулууны Ванчин-Эрдэнийн гарын дардастай тохирч байна гэжээ.  /хх-н 124-130/

         Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43/

         Тод үнэлгээ ХХК-ны үнэлгээнд зурагт 120.000 төгрөг, мөнгөн аяга 400.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 448

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 45-46/

           Б.В иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 59/,

           Б.В   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 47-48/

           Б.В   Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/ зэрэг болно.

          Б.В нь 2018 оны 01 дүгээрс арын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Баатархайрханы 2 дугаар гудамжны  тоотод оршин суух Ц.А эзэмшилийн байшингийн цонхны салхивчаар нэвтэрч 32 инчийн Самсунг Лед маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлан авч нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн   Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяганы цайны дээжийг асгаад аваад явсан байсан. Хаалга эвдээгүй. Жижиг өрөөнд байсан вакум цонхоор орсон байсан. Тэр цонхоор хүн багтана. 520.000 төгрөгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байгаа. Эд зүйлээ олж аваагүй гэсэн мэдүүлэг,       

           2019.3.22-ны өдрийн 1362 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай санд 2018-3271-БЗД/1/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Б В баруун гарын ядам хуруугаар үүссэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн Б В гарын дардас гарын хээний нэгдсэн санд MN004810000471 дугаараар бүртгэгдсэн Б В гарын дардастай тохирч байна гэжээ.  /хх-н 124-130/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.В холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Б.В нь тухайн айлд орж би хулгай хийгээгүй, тухайн үед би самарт явсан байсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ж.Б хамт самарт яваад 2018 оны 01 дүгээр сарын 12-нд ирсэн, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байсан байна. 

        Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Б.В баруун гарын ядам хурууны хээ вакум цонхон дээрээс илэрсэн учир шүүх Б.В тэр айлд нэвтэрч хулгай хийсэн гэж үзсэн болно. Б.В нь үүнийг 2018 оны  11 дүгээр сард ороход үүссэн байх гэж байгаа боловч хохирогч Н.Э манай гэрт орж ирсэн боловч цонх руу хүрээгүй гэрийн үүдэнд сууж цай уугаад гарсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.

         Б.В бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар орон байранд нэвтэрч хулгайлсан гэж шүүх үзсэн учраас учруулсан хохирлыг түүнээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.      

         Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.            

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О овогт Б В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Б.В 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.В оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.В авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн  дугаар хороо Баатархайрханы  2 дугаар гудамжны  тоотод оршин суудаг РД: / Б.Вс 520.000 төгрөгийг гаргуулж Н.Э олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.В авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН