Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | М.Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 142/2014/00243/и |
Дугаар | 207/ма2016/0007 |
Огноо | 2016-01-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 207/ма2016/0007
**************** Л.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1249 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: **************** Л.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************ХХК-нд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: **************** Л.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****************В.А,
Орчуулагч: Ж.Отгонбаяр, Д.Даваахүү,
Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч **************** Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г.**************** миний бие 2009 онд 08 дугаар сарын 20-ны өдөр ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 165к тушаалаар ****************р сургуулын захирлаар томилогдон 6 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ****************хотын дунд сургуульд багшилж байхад ****************үйлдвэрийн ****************ын талын удирдлагаас ****************хотод байдаг **************** сургуулийн захирлаар ажиллах тухай санал тавьсны дагуу миний бие ирж ажилласан билээ. Миний бие **************** дүгээр сургуулийн захирлаар ажилласан хугацаанд **************** дүгээр сургуулийг ****************-ын ****************хотын дунд сургуулийн харьяа сургууль болгохоор санаачлан хөөцөлдөж биелүүлсэн бөгөөд сургуулиа багшлах боловсон хүчин сургалтын баазийг бэхжүүлэх талаар их зүйлийг хийсэн.
Гэтэл 2014 оны 2-р сард намайг үндэслэлгүйгээр ажлаас халж би шүүхэд хандсанаар намайг Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 4 дүгээр шүүхийн 02-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг үндэслэлтэй гэж хэвээр баталсан юм.
Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсийн дарга ****************ийн гарын үсэг бүхий 04-06\67к дугаар бүхий албан бичгээр хөдөлмөрийн харилцаа 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс дуусах тухай мэдэгдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа тэр өдөр дуусна гэдгийг би мэдэж байсан. Энэ албан бичгээр би хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусна шүү гэж мэдэгдэж байна, гэрээг цаашид сунгах эсэхийг тухайн үед нь шийдэх юм байна гэж ойлгосон. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б\472 дугаартай ****************ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар намайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Энэ тушаалыг би ерөнхий захирал өөрөө үйлдэж гаргасан гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос хойш Ерөнхий захирал **************** боловсон хүчний ажилтнуудын буруугаас боллоо гээд уучлалт гуйж амжилт хүсч байсан. Харин ****************ын талын ажилтнууд намайг зайлуулах оронд нь өөрсдийн танил талын хүмүүсийг томилох гэж улайрч ийм зүйл болсон юм. Би байнгын ажлын байран дээр ажиллаж байсан тул надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон үндэслэлээ тушаалд заагаагүй байна лээ.
Тэгээд би 5 дугаар сард шүүхэд гомдол гаргасан боловч Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3106 дугаартай захирамжаар эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж шийдвэрлүүл гэсний дагуу ****************үйлдвэрийн ХМТК-т 7 дугаар сарын 6-нд гомдол гаргасан юм. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 31-нд гомдлоо дахин гаргасан боловч өдий хүртэл шийдэхгүй намайг хохироосоор байна. Гомдлыг 14 хоногт шийдэх ёстой байтал янз бүрийн шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ.Бүтэн 2 сар гаруй хугацаа өнгөрсөн тул би шүүхэд хандахаар шийдлээ.
Иймд байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон тухай шалтгааныг надад мэдэгдээгүй хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй тул хугацаа дууссан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд намайг **************** дүгээр сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч **************** Л.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.****************ХХК намайг 2014 онд үндэслэлгүй ажлаас халаад шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоосон. Гэтэл 2015 оны 5 сарын 3-нд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдэл өгсөн. Би мэдэгдэл аваад Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад ХМТК-т ханд гэсэн тул 2015-7-03-наас ХМТКК-т хандсан. Комиссын бүрэлдэхүүн байхгүй гэдэг шалтгаанаар миний асуудлыг хэлэлцээгүй, маш удаан хүлээлгэсэн. Би удаа дараа гомдлоо гаргасан.Тэгээд шүүхэд хандсан болно. Миний ажлын байр бол байнгын ажлын байр. Гэтэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.Би 52 настай боловсролын салбарт 15 жил удирдах ажил хийсэн. Ажилд минь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 7688 ам доллар,8,955,331 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... **************** Л.Г-ийн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон, дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, ****************ын талын боловсон хүчин надад таагүй ханддагаас гэрээг халлаа гэдэг.... Байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад ямар үндэслэл шалтгаанаар гэрээг сунгаагүй талаар тайлбарлаагүй... гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ****************В.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтуудыг шүүхэд гаргах болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ****************В.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
1.Хөдөлмөрийн маргаан таслах комисс гомдлыг шийдвэрлээгүй тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.
2.Хөдөлөмрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 1 сарын хугацаа хэтэрсний дараа шүүхэд хандсан.
3.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж сунгагдахгүй талаарх 280 тоот мэдэгдлийг **************** өөрөө хүлээж аваад гарын үсэг зурсан.
4.Хөдөлмөрийн гэрээгээр 2009-8-20-ноос ****************үйлдвэрт ажилласан, гэрээ сунгагдаж байсан, өөрөө гэрээнд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
5.Монгол Улсын Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу гадаадын иргэн гэрээг хугацаатай байгуулах ёстой байдаг.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай заалт гадаадын иргэнд хамаарахгүй.
7.**************** сургуулийн хамт олон ****************тай хамт ажиллахгүй гэсэн гарын үсэг бүхий хүсэлт гаргасан. Энэ байдал нь хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй байх нэг үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1249 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар **************** Л.Г-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан **************** Л.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Л.Г.**************** нь гадаадаас уригдаж ирсэн ажилтан мөн эсэхийг нотлох баримт байхгүй байхад түүнийг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу ирсэн гадаадад ажиллах хүч гэж үзсэн нь буруу. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгч Л.Г ****************г дээрх хуулийн дагуу ****************-аас авч ирсэн ажиллах хүч, мэргэжилтэн мөн гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй юм. Түүнчлэн шүүх хариуцагч буюу ажил олгогч ****************ХХК нь Монгол-****************ын хамтарсан үйлдвэр гэдгийг анхаараагүй. Нэхэмжлэгч Л.Г.**************** ****************ХХК-ийн хооронд байгуулагдсан гадаад мэргэжилтэн элсүүлэх гэрээг /шүүгч хөлслөх гэрээ гэж андуурч бичсэн/ яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан контрактын гэрээ буюу гадаадын мэргэжилтний өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглуулах зорилгоор байгуулсан гэрээ гэж үзэж байгаа үндэслэлээ шийдвэрт тодорхойлоогүй. Хөдөлмөрийн гэрээнд Л.Г. ****************гийн ямар гоц эсвэл ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглахаар тохирсон тухай нэг ч заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т контракт байгуулж иргэний авч ажиллуулж болох ажил албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална гэж заасан байх бөгөөд тэр жагсаалтад сургуулийн захирлын албан тушаал байдаг эсэх нь тодорхойгүй. Ийм тайлбар, холбогдох нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Тэгэхээр нэхэмжлэгч Л.Г.**************** ****************үйлдвэрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контрактын гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Ингэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт буруу. Нөгөө талаар шүүх хариуцагч буюу ажил олгогч ****************ХХК нэхэмжлэгч Л.Г.****************г захиргааны санаачилгаар ажлаас халсан байж болох нотлох баримт байхад үүнд дүгнэлт хийгээгүй, харин ч хариуцагч талаас гаргаж өгсөн ****************хотын **************** дүгээр сургуулийн хамт олноос өргөх бичиг гэсэн нотлох баримтыг ажлаас халагдсан Б/472 дугаар тушаалтай хамааралгүй гэж үзсэн. Энэ нотлох баримтыг хариуцагч тал буюу захиргаа Л.Г.****************гийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон шалтгаан гэж тайлбарласан нь захиргааны санаачилгаар ажлаас халагдсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн хуулийн нэр томьёоны цаана жинхэнэ шалтгаан нь болох захиргааны санаачилга нуугдаж байгааг анхаараагүй. Өмнө нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэртэй хэрэг дотор шүүгч Д.Ариунцэцэг гэж хаягласан **************** дүгээр сургуулийн ажилтнуудын бичиг бас байдаг юм. Эдгээр нотлох баримтууд нь ажил олгогчийн ажилтан Л.Г.****************д хандаж байгаа хандлага буюу ажилдаа эгүүлэн тогтоогдсонд дургүйцэж байгаа байдал, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэсэн шалтгаан нь нотлогдож байгаа юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан заалтыг оруулна уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ****************. Л.Г нь ****************ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дор дурдсан алдаанууд гаргасан байна.
Үүнд: 1. Нэхэмжлэгчийн орчуулагчид буруу орчуулбал хүлээлгэх хариуцлагын талаар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчид эрх үүргийг нь тайлбарлаж гарын үсэг зуруулаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд заасныг, /ХХ-23, 68/
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2015 оны 9 дүгээр сарын 28-нд хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,2-т заасан үүргээ биелүүлээгүй байгааг анхаарч үзээгүй,
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг оролцуулж эрх үүргийг нь тайлбарласан атлаа буруу орчуулбал хүлээлгэх хариуцлагыг сануулж шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг,
4. Шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагт хийхээр товлон зарлаж, 15 цаг 30 минутад шүүх хуралдааныг эхэлсэн байх ба уг шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн даргын овог нэрийг бичилгүй орхигдуулсанаас гадна 2015 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшилсон гэж бичигджээ. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 14 цаг хүртэл хойшилсон гэж зөрүүтэй бичигдсэн, /ХХ-70-71/ зэрэг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**************** дүгээр зүйлийн 1****************.4, 1****************.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
М.ХҮРЭЛБААТАР