Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0925

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: М.Очбадрах

шүүгдэгч Д.Н өмгөөлөгч: Ш.Ганхуяг

шүүгдэгч Г.С өмгөөлөгч: А.Гантуяа

шүүгдэгч: Д.Н, Г.С  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  тус бүр З овогт Д Н, Х овогт Г С нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806038590794  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Д Н, 19 оны 8 дугаар  сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хүүхдээ хараад гэртээ байдаг, ам  бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г С, 19 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хүүхдээ хараад гэртээ байдаг, ам  бүл 4, нөхөр, 2 хүүхдийн  хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах Олимп хотхоны  дүгээр байрны гадна  тээврийн хэрэгслээ  зам дээр байршуулах, зөрж өнгөрөх зэргээс болж маргалдан бие биенээ хэл амаар доромжилж Г.С хацар, шанаан тус газар нь маажиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.С нь Д.Н цээжин тус газар нь маажих, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Д.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед О хотхон руу гэр лүүгээ орох гэж явж байсан. Энэ эмэгтэй урсгал сөрж зогссон байсан. Тэгээд би зөрөхдөө машиныг нь шүргэчихвийдээ гээд тоглоод хэлтэл гичий минь чи ланд унасан юм уу? гэж хэлээд маргалдсан. Намайг бичлэг хийж байхад машин  нь анхнаасаа сэвтэй, хонхойсон байсан. Тэгээд би гараш руугаа орох гээд явж байтал араас ирж бичлэг хийгээд чамд би 3 секундын цохилт хийхэд чи даахгүй, чамайг фейсбүүкийн од болгоно гэж хэлсэн. Би больё, хүүхэд уйлаад байна гэж хэлсэн чинь хэрүүл өдөөд байсан. Тэгээд утсыг нь боль гээд гарыг нь цохисон чинь газар унасан би дэвсээгүй. Тэгээд би хүүхдээ саатуулаад цаашаа явж байгаад эргээд машинаа  хартал толь нь хугарсан, зурагдсан байсан. Тэгээд би цагдаа гэж яваад яах вэ гэж бодоод орхисон байсан чинь хэд хоногийн дараа цагдаа ирж С гэдэг хүн өргөдөл өгсөн гэж хэлсэн. Тэгээд хорооны цагдаагийн газарт 4 дүгээр сарын 27-нд очсон чинь та бас шинжилгээ өгөөд гэмтлийн зэргээ тогтоолгохгүй бол та хохироод үлдэнэ шүү гэж хэлэхээр нь би шинжилгээ өгсөн. Тухайн үед хүүхэд өвчтэй байсан тул хохирлыг нь төлнө гэж хэлсэн. 100.000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Байцаагч надад нөгөө эмэгтэй чинь нэг таньдаг цагдаад хэлсэн юм шиг байна лээ гэж хэлсэн. Нэг хүнтэй иймхэн зохицуулж чадахгүй юугаа хийж наанаа сууж байдаг юм гээд утсаар ярьж байхыг нь сонссон байсан. Миний толгой руу цохиход толгой их өвдөөд байсан тул би тархины эм уусан. Миний машин Монголд хоёрхон байдаг машин тул гуперийг  нь янзлахад хэцүү. Сэлбэгийг  нь Америк руу захиж авчруулдаг байгаа. Мөн миний цээж рүү майжиж, цохисон байгаа. Би машин засуулсан баримтаа өгөхгүй байсаар байгаад Үрэлмаа байцаагч хэргийг цаашаа өгсөн байсан. Тэгээд хэдэн сарын дараа залгаад намайг мэдүүлэг өгөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын эхээр Содбилэг байцаагч дээр хэрэг ирсэн байсан. Өөр ярих зүйлгүй гэв.

         Шүүгдэгч Г.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зогсоол дээр зогсоол хайгаад зогсож байсан. 19 цаг 30 минутын үед энэ хүүхэн хажуугаар өнгөрөхдөө хэний машин бэ? гэж асуухаар нь миний машин гэхэд ингэж тавьдаггүй юм холдуул гэхээр нь холдуулах гэсэн чинь наад сэгээ аваад зайл гэсэн. Би хажуугаар том ланд зүгээр зөрөөд, өнгөрч явж байна. Чи зөрөөд явчих гэж хэлсэн. Гэтэл гичий минь зайл гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад явж байж муухай юм хэлдийн бэ гэтэл бууж ирээд миний машины зургийг аваад байсан. Миний баруун гарыг цохиж, өөдөөс дайраад, машин цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд би машиндаа суугаад нүүр хорсоод байхаар нь хартал нүүр майжсан байсан. Би нөхөр лүүгээ утсаар хэлтэл цагдаа дууд, чи машиных нь дугаарыг нь харсан уу гэхээр нь буугаад машины дугаарын зургийг дараад, бичлэг хийгээд байж байтал бууж ирээд яагаад бичлэг хийгээд байна гэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн чинь гичий минь яагаад бичлэг хийгээд байгаан гээд миний утсыг цохиод унагаагаад дэвсээд, намайг татаж чангаагаад түлхэж байгаад миний ээмгийг унагаасан. Би тухайн үед цагираган ээмэг зүүсэн байсан чинь мултарсан. Миний ээмгэнд жижиг дугуй хэсэг байсан нь унаад алга болсон. Тэгээд энэ эмэгтэйн хүүхэд уйлаад машин руугаа явах хооронд би ээмгээ хайгаад, цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байтал энэ хүүхэн ирээд тохирчий эд зүйлийг нь төлнө гэсэн. Би үгүй, цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд өргөдөл бичиж өгсөн. Би шүүх шинжилгээнийн газар очиж майжуулсан, хөхөрсөн гэмтлээ харуулаад гэртээ харьсан. Хэд хоногоос Түвшинбаяр байцаагч дуудаж мэдүүлэг авсан. Намайг 3 дахь удаа дуудаад танд Номин 100.000 төгрөг өгье гэж байна аваад салчих уу? гэж байсан. Би машин янзлаад, ээмэг зэргийг янзлаад өгчихвөл болно гэж хэлсэн. Үрэлмаа байцаагч дээр хэрэг шилжсэн байсан. 7 сард намайг дуудаад Номин хөнгөн гэмтлийн зэрэг тогтоолгосон та хоёр хохирогч, шүүгдэгч болсон байна гэж хэлсэн. Тэгээд би шинжээчийн дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 9 дүгээр сард Содбилэг байцаагч дээр хэрэг очоод хэрэг 1 жил болж байна гэв.

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/

         Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-18/

         Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн гэр болох Олимп хотхоны грааш руу орох гээд явж байх үед саарал өнгийн Ист машинтай эмэгтэй зам дээр машинаа тавьсан байхаар нь би хажуугаар нь өнгөрөхдөө машиныг чинь мөргөчих бий дээ гэж хэлээд гарах үед уг машины жолооч эмэгтэй Ланд 200 унасан юм шиг тэнэг авгай янхан гэх зэргээр намайг доромжлоод байсан. Тухайн үед би шоконд ороод юу юу гэж хэлсэн талаар нь сайн санахгүй байсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад маргалдаж эхэлсэн. Гэтэл миний хүүхэд уйлаад байхаар нь би граж руу ортол араас ирээд бичлэг хийгээд унасан. Тэгэхээр нь би наад бичлэгээ боль гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэрээр миний баруун хөхний дээр хумсаараа урсан. Тэгэхээр нь би цагдаад дуудсан гэжээ. /хх-н 19-24/          

          Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны гадна өөрийн  УНМ улсын дугаартай саарал өнгийн Ист маркийн машинаа байрлуулах гээд зогсоол хайгаад машиныхаа гадаа зогсож байтал хажуугаар өнгөрөх гэж байсан  УНК улсын дугаартай Ниссан Айлт маркийн машины жолооч эмэгтэй энэ хэний машин бэ гэхээр нь миний машин гэж хэлэхэд яахаараа ингэж тавьдаг юм наад сэгээ аваад холдуул гичий минь гэсэн. Тэгэхээр нь би чамд садаа болоогүй байна наагуур чинь машинууд өнгөрөөд байна чи багтана чи хүүхдээсээ ядаж ичээч гэж хэлсэн. Тэгээд би машинаа урагшлуулж өгсөн. Гэтэл машинаас 40 орчим насны эмэгтэй гарч ирээд машины онгорхой цонхоор миний баруун мөр, нүүр лүү гараараа хэд хэд цохисон. Намайг түлхсэн чинь миний баруун шанаа хацрыг маажсан. Тэгээд намайг  бүр зодсон. Тэгээд уг эмэгтэй граж руугаа явахаар нь би араас нь ороод бичлэг хийтэл миний утсыг булааж аваад газар унагааж дэвссэн. Миний машины урд крило хонхойсон, гар утсыг эвдэлсэн, ээмэгний гол зүүлтийг алга хийсэн. Миний хувьд гомдолтой байна гэжээ. /хх-н 25-32/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5431 тоот дүгнэлт:

1.Г.С биед баруун чамархайд шалбаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ.  /хх-н 37/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 38-39,44-45/

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8912 тоот дүгнэлт:

1.Д.Н биед тухайн үед тархи доргилт, цээжинд зулгаралт, цус хуралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ.  /хх-н 43/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд/хх-н 47-48/

          Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл/ хх-н 49-50/

          Д.Н  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 75 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,

          Д.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 54/

          Д.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-56/

          Г.С  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 97 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,

          Г.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 59/

          Г.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 57/, прокурорын тогтоол /хх-н 58/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-61/ зэрэг болно.

           Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах Олимп хотхоны  дүгээр байрны гадна  тээврийн хэрэгслээ  зам дээр байршуулах, зөрж өнгөрөх зэргээс болж маргалдан бие биенээ хэл амаар доромжилж Г.С хацар, шанаан тус газар нь маажиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.С  нь Д.Н цээжин тус газар нь маажих, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... Хохирогч, шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би зөрөхдөө машиныг нь шүргэчихвийдээ гээд тоглоод хэлтэл гичий минь чи ланд унасан юм уу? гэж хэлээд маргалдсан. Намайг бичлэг хийж байхад машин  нь анхнаасаа сэвтэй, хонхойсон байсан. Тэгээд би гарааш руугаа орох гээд явж байтал араас ирж бичлэг хийгээд чамд би 3 секундын цохилт хийхэд чи даахгүй, чамайг фейсбүүкийн од болгоно гэж хэлсэн. Би больё, хүүхэд уйлаад байна гэж хэлсэн чинь хэрүүл өдөөд байсан. Тэгээд утсыг нь боль гээд гарыг нь цохисон чинь газар унасан би дэвсээгүй. Тэгээд би хүүхдээ саатуулаад цаашаа явж байгаад эргээд машинаа  хартал толь нь хугарсан, зурагдсан байсан. ...Миний толгой руу цохиход толгой их өвдөөд байсан тул би тархины эм уусан. Миний машин Монголд хоёрхон байдаг машин тул гуперийг  нь янзлахад хэцүү. Сэлбэгийг  нь Америк руу захиж авчруулдаг байгаа. Мөн миний цээж рүү майжиж, цохисон байгаа Тэрээр миний баруун хөхний дээр хумсаараа урсан гэсэн мэдүүлэг,

    Хохирогч, шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... энэ хүүхэн хажуугаар өнгөрөхдөө хэний машин бэ? гэж асуухаар нь миний машин гэхэд ингэж тавьдаггүй юм холдуул гэхээр нь холдуулах гэсэн чинь наад сэгээ аваад зайл гэсэн. Би хажуугаар том ланд зүгээр зөрөөд, өнгөрч явж байна. Чи зөрөөд явчих гэж хэлсэн. Гэтэл гичий минь зайл гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад явж байж муухай юм хэлдийн бэ гэтэл бууж ирээд миний машины зургийг аваад байсан. Миний баруун гарыг цохиж, өөдөөс дайраад, машин цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд би машиндаа суугаад нүүр хорсоод байхаар нь хартал нүүр майжсан байсан. Би нөхөр лүүгээ утсаар хэлтэл цагдаа дууд, чи машиных нь дугаарыг нь харсан уу? гэхээр нь буугаад машины дугаарын зургийг дараад, бичлэг хийгээд байж байтал бууж ирээд яагаад бичлэг хийгээд байна гэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн чинь гичий минь яагаад бичлэг хийгээд байгаан гээд миний утсыг цохиод унагаагаад дэвсээд, намайг татаж чангаагаад түлхэж байгаад миний ээмгийг унагаасан. Би тухайн үед цагираган ээмэг зүүсэн байсан чинь мултарсан. Миний ээмгэнд жижиг дугуй хэсэг байсан нь унаад алга болсон. Тэгээд энэ эмэгтэйн хүүхэд уйлаад машин руугаа явах хооронд би ээмгээ хайгаад, цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байтал энэ хүүхэн ирээд тохирчий эд зүйлийг нь төлнө гэсэн. Би үгүй, цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Би шүүх шинжилгээнийн газар очиж майжуулсан, хөхөрсөн гэмтлээ харуулаад гэртээ харьсан. Машинаас 40 орчим насны эмэгтэй гарч ирээд машины онгорхой цонхоор миний баруун мөр, нүүр лүү гараараа хэд хэд цохисон. Намайг түлхсэн чинь миний баруун шанаа хацрыг маажсан. Тэгээд намайг  бүр зодсон. Тэгээд уг эмэгтэй граж руугаа явахаар нь би араас нь ороод бичлэг хийтэл миний утсыг булааж аваад газар унагааж дэвссэн. Миний машины урд крило хонхойсон, гар утсыг эвдэлсэн, ээмэгний гол зүүлтийг алга хийсэн. Миний хувьд гомдолтой байна гэсэн мэдүүлэг  /хх-н 25-32/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5431 тоот дүгнэлтээр Г.С биед баруун чамархайд шалбаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно..Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ.  /хх-н 37/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8912 тоот дүгнэлтээр Д.Н биед тухайн үед тархи доргилт, цээжинд зулгаралт, цус хуралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай  тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Д.Н, Г.С нарт  тус бүр холбогдох хэргийн  зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.     

          Д.Н, Г.С нар нь 2018 оны 4 дүгээр сарын сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг үндэслэн  шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус бүр чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Д.Н, Г.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

           Г.С нь эмчилгээний зардалд болон машин засуулахад гарсан зардалд 792.800 төгрөгийг нэхэмжилж байгааг Д.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзсэн учраас түүнээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

           Д.Н нь шүүхэд  хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул Г.С бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З овогт Д Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн, Х овогт Г С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар  Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас,  Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөсүгэй.

 3. Д.Н, Г.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Н, Г.Сг нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны  дүгээр байрны   тоотод оршин суудаг, /РД: / Д.Н 792.800 төгрөгийг гаргуулж Сүхбаатар  дүүргийн  дүгээр хороо  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  /РД: / Г.С олгох, Д.Н нь зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

          9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Н, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН