Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2016/00010

 

****************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ****************гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****************ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ****************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхболд

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **************** нь ****************ХХК-ийн ХАБЭХ-ийн /хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн/ даргын ажил үүргийг 2014 оны 4 сарын 14-ний өдрөөс 1228 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан. 2015 оны 5 сарын 4-ний өдрөөс ээлжийн амралттай байсан бөгөөд 2015 оны 6 сарын 2-ны өдөр амралтаас дуудан ажиллуулсан. 2015 оны 6 сарын 22-нд миний бие өвчний улмаас Унгар улсад хагалгаанд орж, 2015 оны 7 сарын 6-наас ажилдаа орсон боловч, биеийн байдал сулавтар байсан тул ээлжийн амралтаа үргэлжлүүлж /2015 оны 07 сарын 27-ноос 2015 оны 08 сарын 07 хүртэл/ авч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай тухайгаа орлогч даргад хэлж мэдэгдэж байсан. Нөхөн сэргээх эмчилгээнд яваад 2015 оны 08 сарын 10-нд ажилдаа орсон. Ингээд ажиллаж байтал 2015 оны 08 сарын 14-ны өдөр Б/957 тоот компаний ерөнхий захирлын тушаалаар хүндэтгэх шалтгаангүй 2015 оны 07 сарын 16, 17, 2015 оны 08 сарын 06, 07-ны өдрүүдэд буюу нийт 4 өдөр ажил тасапж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 сарын 17-ны өдрөөс цуцалж, ажлаас нь чөлөөлсүгэй хэмээн ажлаас халлаа. Б/957 тоот тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрхи хугацаанд миний бие эмчилгээнд байсан, мөн ээлжийн амралтын зарим хэсгийг эдэлж байсан тул ажил шалтгаангүй тасалсан гэдгээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Уг тушаалд намайг ноцтой зөрчил гаргасан гэсэн. Би компаний дотоод журмын 8-10-д заасны дагуу сахилгын зөрчил гаргасан бол уг зөрчлийн талаар надаас тайлбар авах байсан, гэвч надаас хэн ч тайлбар тодруулга шаардаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.1.3-т зааснаар миний ажил албан тушаал нь өвчтэй буюу ээлжийн амралтаа эдэлж байх үед хадгалагдах юм байна. Иймд дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн Б/957 тоот тушаалаар намайг ажлаас буруу халсан гэж үзэж буй тул ****************ХХК-ий ХАБЭЯХ-ийн даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: ****************ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан **************** нь 2015 оны 7 дугаар сарын 16, 17 болон 8 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, ****************ХХК-ийн дотоод журмын 8.9.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалтыг зөрчсөн тул ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/957 тоот тушаалаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөриин гэрээг нь цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлаас чөлөөсөн болно. ****************д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалт /ажлаас халах/, ****************ХХК-ийн дотоод журмын 8.9.1 дэх заалт /хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан/, хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалт /ажилтан хөдөлмөрийн сахилгын дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл ногдуулна. Ажлын 3 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан/ зэргийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

**************** 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс ээлжийн амралт эдлэхээр амралтын хуудсаа бичүүлэн авч, амралтаа эдлэж байгаад Ерөнхий захирлын 2015 оны 06 сарын 08-ны өдрийн Б/617 дугаартай тушаалаар 2015 оны 05 сарын 21-ний өдрөөс ээлжийн амралтаас дуудагдан ажилдаа орсон ба ээлжийн амралтаас үлдсэн ажлын 13 хоногийг тухайн жилд багтаан биеэр эдлүүлэхээр болсон.

**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б/957 тоот тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх хугацаанд миний бие эмчилгээнд байсан, мөн ээлжийн амралтын зарим хэсгийг эдлэж байсан тул ажил шалтгаангүй тасалсан гэдгээр ажлаас халсан нь үндэслэлгүй гэсэн байна.

****************ХХК-ий Хөдөлмөрийн дотоод журмын 8.10 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна. **************** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хуулийн зөвлөх ****************д **************** наадам эхлэхийн өмнөх өдөр буюу 2015 оны 07 сарын 09-ны өдөр үлдэгдэл амралтаа 2015 оны 07 сарын 20-ны өдрөөс эдлэх тухайгаа хэлсэн байна. Тэгээд ээлжийн амралтаа эдлэхээр явсан ба 2015 оны 07 сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй байна. /****************гийн тайлбарыг хавсаргав./ Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга П.Г.****************д Мэс заслын хагалгааны дараа сувилуулах тул би 7 сарын 16, 17-нд ажилдаа ирэхгүй, 7 сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтын үлдэгдэл хоногоо эдлэнэ гэж хэлээд явсан байна. **************** үлдэгдэл амралтаа 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн эдэлсэн бол ажлын 13 хоног амарч 2015 оны 8 сарын 6-ны өдөр ажилдаа орох ёстой байсан. ****************гийн нэхэмжлэлд 2015 оны 8 сарын 10-нд ажилдаа орсон" гэдгээ баталсан байна. ****************ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.10-д Ажилтны бичгээр гаргасан хүсэлт, нотлох баримтыг үндэслэн онцгой тохиолдолд тэтгэмжгүй чөлөө олгож болно" гэж, 6.11-д Хэлтсийн ажилтанд шууд удирдлагын зөвшөөрлийг үндэслэн Ерөнхий захирлын тушаалаар чөлөө олгоно" гэж тус тус заасан байна. ****************д 2015 оны 7 сарын 16, 17-ны болон 8 сарын 6, 7-ны өдрүүдэд чөлөө олгосон Ерөнхий захирлын тушаал гараагүй байна. **************** нь 2015 оны 7 сарын 16, 17-ны өдрүүд 8 сарын 6, 7-ны өдрүүдийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, ****************ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1 дэх заалт, түүнтэй байгуулсан 1228 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалтуудын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд иргэн ****************гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ****************гийн нэхэмжлэлтэй ****************ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар эх хувиар нь судлуулсан нэхэмжлэгч ****************гийн эрүүл мэндийн дэвтрийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 1212 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Миний бие **************** нь 2014.04.14-ний өдрөөс ****************ХХК-ийн ХХАБЭАХ-ийн даргаар ажиллаж байсан. 2015.05.04-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байтал ажлаас дуудагдан ажилдаа орсон. Ээлжийн амралтаас үлдсэн ажлын 13 хоногийг дараа эдлэхээр болсон. 2015.06.25-нд Унгар улсад хагалгаанд орж эмчлүүлж байсан. 2015.07.15-ны өдрөөс 2015.07.16-ны үед миний биед хагалгааны дараахь хүндрэл гарч би Гранд мед эмнэлэгт үзүүлж эмчилгээ боолт хийлгэсэн. Энэ талаар нотлох баримт болох эрүүл мэндийн картанд эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Ийм байдал үүсч байгааг тухайн үед **************** И.В д мэдэгдэх гэсэн боловч тухайн үед **************** И.В нь томилолтоор явсан байхгүй байсан бөгөөд үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.**************** захиралруу утасдаж мэдэгдэхээр залгахад дараа залгая гээд утсаа тасалсан. Ингээд ХХАБЭАХ-н орлогч дарга **************** П.Г-т мэдэгдсэнМөн хүний нөөцийн хэлтсийн орлогч **************** биеийн байдал сулавтар байна гэдгээ мэдэгдэж ээлжийн амралтаа авах тухайгаа хэлж байсан. Ингээд 2015.07.20-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх хүсэлт гаргасан. Ээлжийн амралтыг 2015.07.20-ны өдрөөс эхлэн эдэлсэн бөгөөд ажилд орох хугацаа бол 2015.08.06-ны өдөр байсан. Амралттай байх хугацаандаа ****************хязгаарын **************** хотод нөхөн сэргээх эмчилгээнд эмчлүүлж байсан ба уг эмчилгээний хугацаа нь 2015.08.07-ны өдөр дуусч 2015.08.10-нд ****************д ирж ажилдаа орсон. Энэ байдлыг орлогч дарга ****************т байнга мэдэгдэж байсан. Шүүх хуралд ч гэрч **************** энэ талаар хэлж гэрчилсэн. 2015.08.14-ний өдрийн Б/957тоот тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байгаа нь:

1. Хүндэтгэх шалтгаангүй гэдэгт хүндэтгэн үзэх шалтгаан байсныг нотлох баримтаар нотолсон.

2. Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д заасан ажилд орсноос хойш ажлын 5 хоногт багтаан өвчилсөн тухайгаа ажил олгогчид хүргүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д заасан ажлын З өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ОХУ-с ирээд эмчлүүлсэн тухай эмнэлгийн баримтаа ЭСЯ-нд очоод эмнэлгийн хуудас авах гэхээр өөрийг чинь ажлаас халах гэж байгаа гэсэн байдлаар хүлээж аваагүй.Ажлыг ямар ч хэл чимээгүй 3 буюу түүнээс дээш хоногоор таслаагүй бөгөөд өвчний учир эмчлүүлж байсан байдал тогтоогдож байгаа юм. Шүүх ажил олгогчдоо мэдэгдэж байгаагүй гэрээнд заасан зөрчил гаргасан байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэн ****************гийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 1212 дугаартай шийдвэрт гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаартай шийдвэрийн 8 дугаар хуудас, үндэслэх хэсэгт: **************** нь 2015 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь нотлогдсон бөгөөд үүнийгээ, өвчтэй байсан гэж тайлбарласан боловч хууль дүрэм, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг сахих нь түүний үүрэг гэж үзсэн. Нэхэмжлэгч өөрийгөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа гараагүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн дотоод журамд заасан өвчтэй байсан тухай бичиг баримтаа ажлын 5 өдөрт багтаагаад яагаад өгөөгүй юм гэхэд ****************, үнэхээр би амжаагүй юм гэж тайлбарласан. **************** нь ****************ХХК-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын ажлыг хийж, хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд, байгууллагын дотоод дүрэм журмыг маш сайн мэднэ гэж өөрөө хэлж байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.13-д хуульд заасан үндэслэлээр ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан уг хугацаа дуусмагц ажилдаа саадгүй ирж байх. Хэрэв хүндэтгэх шалтгаан гарвал энэ тухайгаа ажлын нэг өдөрт багтаан ажил олгогчид мэдэгдэнэ гэсэн байхад амралтын хугацаа дуусаад 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа орох байтал 8 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-с **************** улс руу гарсан гэж тайлбарласан. Энэ тухай ажил олгогчдоо мэдэгдээгүй. ХАБЭАХ-ийн орлогч дарга **************** П.Г-т, буюу доод шатны өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтанд хэлсэн гээд байгаа нь ажил олгогчид мэдэгдсэн гэх үндэслэл болохгүй, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.****************д мэдэгдэх гэж утсаар залгасан боловч эргээд залгая гээд утсаа салгасан гэж буй нь нотлогдоогүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д Ажлын 3 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 4.2.8-д ажилтан өвчилсөн тухай эмнэлгийн хуудсаа ажлын 3 хоногт, эмнэлгийн хуудсыг ажилд орсноос хойш 5 хоногт багтаан ажил олгогчид хүргүүлээгүй гэсэн үндэслэлд ****************гийн гаргасан зөрчил хамаарч байна. Хүнд хэлээд ч юу ч тохиолдож болох ч, өөрийн ажил албан тушаалдаа болон ажил олгогчдоо хүндэтгэлтэй хандан, өөрийн биеийн байдал болон ажилдаа очиж чадахгүй болсон шалтгаанаа /үлдээгээд явах боломжтой байсан/ бичгээр гаргахыг хөдөлмөрийн дотоод журамд заасан байна гэж шийдвэрийн үндэслэлд тусгаж өгсөн байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга **************** П.Г болон хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга ****************нар нь ****************ХХК-ийн ажил олгогч биш бөгөөд **************** нь өөрийн биеийн байдлын талаар зөвхөн мэдээллийн чанартай мэдэгдэж байсан нь дээрх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байгаа юм.

4. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа гараагүй, ажилдаа ирж чадаагүй гэснийг ажилтан өөрөө ажил олгогчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. ****************ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг **************** улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд боловсруулсан ба тус дотоод журмын зургаадугаар бүлгийн 6.10 зүйлд ажилтны бичгээр гаргасан хүсэлт, нотлох баримтыг үндэслэн онцгой тохиолдолд тэтгэмжгүй чөлөө олгож болно, 6.11 дэх зүйлд хэлтсийн ажилтанд шууд удирдлагын зөвшөөрлийг үндэслэн ерөнхий захирлын тушаалаар чөлөө олгоно гэж заасан байна. **************** нь дээрх дотоод журмын дагуу ажил олгогч буюу ерөнхий захиралд эсхүл өөрийн шууд удирдлага болох ерөнхий захирлын нэгдүгээр орлогч-ерөнхий инженер **************** И.В-д, түүнийг эзгүй үед ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.**************** бичгээр хүсэлт гаргаж чөлөө авч явах үүрэгтэй, өвчтэй байсан бол урьдчилан мэдэгдэх ёстой басан. Гэвч дээрх албан тушаалтнуудад бичгээр гаргасан хүсэлт байхгүй. **************** нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас халагдсаны дараа Эрдэнэт сувиллын цогцолборын эмчилгээ, чанар хариуцсан орлогч Л.Машбатад 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буюу ажилд орсноос хойш 7 хоногийн дараа ОХУ-д сувилалд шулуун гэдэсний хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ хийлгэсэн баримт авчирч эмнэлгийн хуудас авахаар хандсан нь Л.Машбатын тайлбараар нотлогдоно.

5. **************** нь гомдолдоо Шүүх ажил олгогчдоо мэдэгдэж байгаагүй гэрээнд заасан зөрчил гаргасан байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна гэжээ. **************** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн амралтаа авч, ерөнхий захирлын Б/617 дугаартай тушаалаар 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс ажилдаа дуудагдан орсноос хойш 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 80 хоногийн хугацаанд өвчилсөн эсэх, ажиллаж байсан эсэх, ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж байгаа эсэх талаар ажил олгогчдоо нэг удаа ч мэдэгдэж байгаагүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн ****************гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч **************** нь тус компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч ****************г 2015 оны 7 дугаар сарын 16, 17ны өдөр, 8 дугаар сарын 06, 07ны өдөр бүгд 4 өдөр ажил тасалсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, ****************ХХКомпаний Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалт зэргийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг хэрэгжүүлж чадаагүйгээс гадна ажил олгогчийн тушаалын үндэслэлд байхгүй журам болон гэрээний зүйл заалтанд эрх зүйн дүгнэлт хийсэн нь буруу байна. Тухайлбал нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1 болон гэрээний 4.2.5 -д заасан ноцтой зөрчил буюу хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад шүүх ****************гийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.3-д ажилтан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилд гараагүй тохиолдолд холбогдох баримт бичгийг ажилд орсноос хойш ажлын 5 өдөрт багтаан ирүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д ажилтан өвчилсөн тухай эмнэлгийн хуудсаа ажлын 3 хоногт, эмнэлгийн хуудсыг ажилд орсноос хойш ажлын 5 хоногт багтаан ажил олгогчид хүргүүлээгүй гэсэн үндэслэлд хамаарч байна гэсэн ажил олгогчийн гаргасан тушаалд байхгүй үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийснээс гадна хүнд хэдийд юу ч тохиолдож болох ч, өөрийнхөө ажил албан тушаалдаа болон ажил олгогчдоо хүндэтгэлтэй хандан, өөрийнхөө биеийн байдал болон ажилдаа очиж чадахгүй болсон шалтгаанаа бичгээр гаргахыг хөдөлмөрийн дотоод журамд заасан гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч **************** 2015 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдөр, 8 дугаар сарын 6, 7 ны өдөр бүгд 4 өдөр ажилдаа ирээгүй боловч түүнийг хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд заасны дагуу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, бичгийн болон эд мөрийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч **************** нь 2015 оны 5 дугаар сарын 4 -ны өдрөөс хуульд заасны дагуу ажлын 26 хоногийн ээлжийн амралтаа авч, 5 дугаар сарын 21-ны өдрөөс ажилдаа дуудагдан орж ажилласан, 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 2 ны өдрүүдэд өвчтэй /амралтын хугацаанд буюу 6 дугаар сарын 22 ны өдөр Унгар улсад хагалгаанд орсон/ 7 дугаар сарын 6-ны өдрөөс 9ны өдрүүдэд ажиллаж улмаар ээлжийн амралтаас 13 хоногийн амралт үлдсэн болох нь хэрэгт авагдсан ээлжийн амралт олгох хуудас, Б/617, 113/348 тоот тушаалын хуулбар, №0803841 тоот эмнэлгийн хуудас /хх-ийн 39, 40 49, 50, 92 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч ****************гийн ажил тасалсан гэх 7 дугаар сарын 16, 17 ны өдөр тэрээр хагалгаа хийлгэсний улмаас Улаанбаатар хотын Гранд мед эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан, 8 дугаар сарын 6, 7 ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаарт **************** хот дахь эмнэлэг сувилалын газарт эмчлүүлж байсан болох нь хэрэгт авагдсан эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, эмчилгээний зааврын хуудас, амралт сувилалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гадаад паспортын хуулбар / хх-ийн 77-80, 88, 84-87тал/ болон эд мөрийн баримтаар батлагдаж байх тул түүнийг хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажилдаа ирээгүй байхыг ойлгох ба тэрээр дээрх хугацаанд хагалгаа хийлгэсний улмаас дотооддоо болон гадаад оронд эмчлүүлж байсныг хүндэтгэх шаалтгаангүй гэх үндэслэлд хамаарахгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын 4 өдөр ажил тасалсан болох өөрөөр хэлбэл тушаалын үндэслэлийг нотлох баримтаар бүрэн нотолж чадаагүй мөн **************** улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам-ын 2.4.3-т ...албан болон хувийн хэргээр гадаад оронд зорчиж байхдаа өвчилж, амбулаториор болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчлүүлсэн хугацааны эмнэлгийн хуудсыг өвчний онош, хийлгэсэн эмчилгээг үндэслэн илгээсэн болон харьяалах эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр олгоно, 2.8.1-д Хөдөлмөр чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь эсвэл эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5, гадаад оронд эмчлүүлсэн бол эх орондоо ирснээс хойш 30 хоногийг дотор олгоно гэж заасныг зөрчиж улмаар нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 10 -ны өдөр ажилдаа орсон байхад түүнийг 8 дугаар сарын 14-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд заасан журмын дагуу эмнэлгийн хуудсаа авах боломжийг нь хязгаарласан гэж үзэхээр байна.

Ажил олгогч нь хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж улмаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан агуулгад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгох нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч ****************г хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ****************г тус компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын үүрэгт албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор-15.153.996 төгрөг /19746197₮: 4сар =4.936.549:21.5%х66хоног15.153.996 арван таван сая нэг зуун тавин гурван мянга есөн зуун ерөн зургаан төгрөг/ -ийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д .заасан шаардлагад нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

**************** Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1212 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ****************г ****************ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 15.153.996 төгрөгийг хариуцагч ****************ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж,

2.Шийдвэрийн 2 дахь заалтанд чөлөөлөгдсөн болохыг дурьдаж гэсний дараа хариуцагч ****************ХХК-аас 233.719 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, нийгмийн даатгал болон бусад суутгалыг зохих хувиар суутгахыг хариуцагч байгууллагын санхүүд даалгасугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч **************** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

Б.ОЮУНЦЭЦЭГ