Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2016/00012

 

****************ын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.**************** шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ****************ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.****************ад холбогдох

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: ****************,

 

Хариуцагч: М.****************,

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул,

 

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  **************** би С.****************ыг танидаг, 2 жил шахам түүний туслах жолоочоор ажилласан.****************ын өмчлөлийн ****************11 тоннын хүнд даацын автомашин 2013 онд мотор нь зуурч эвдэрсэн тул тээвэрт явахгүй зогссон юм.Түүний өөрийнх нь машин 1995 оных байсан. Машинаа засахын тулд тэрээр осолд орж онхолдсон машиныг худалдан авч өөрийнхөө машиныг сэлбэж засварлах болсон. Ингээд надаар засуулсан ба унасан машиныг нь би бараг 4 сар засварласан. Түүний машиныг засаж дуусах үед **************** машин засаж өгсний хөлсөнд 2,000,000 төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Иймээс машин засварласан ажлын хөлс 2,000,000 төгрөгийг М.****************аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч **************** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ.Хотоос унасан машин авчирч сэлбэж зассан. 2014 оны 10 сард авчраад хэсэг засаж байгаад хүйтэрсэн тул зогсоод 2015 оны 2 сараас 7 сар хүртэл ноцолдсон. Бүгдийг сэлбэж тавьсан. **************** ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг өгнө гэсэн. 2012 оны хавраас ****************ад тусалж байсан. Машиныг сэлбэж засах, дугуй солих, холын тээвэрт гар амраах, ачаа хүлээж зогсох зэргээр тусалж тухай бүр нь хөлсөө авдаг байсан гэжээ.

 

Хариуцагч М.**************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.**************** миний бие ****************ын надаас 2 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна.

 

1. М.**************** миний бие 2012 оноос хойш ****************ыг ажилдаа туслуулахаар авч явдаг байсан. 2013 оны 7 сард миний **************** маркийн ачааны автомашины мотор эвдэрсэн. Ингээд сэлбэг нь олдохгүй байсаар 2014 оны хавар өөрийн 2 өрөө байрыг зарж 2014-05-01-нд 54 сая төгрөгөөр **************** маркийн 19 тоннын даацтай тээврийн машиныг худалдан авч ****************тай хамт тээвэрт явж эхэлсэн. ****************д ахыгаа байртай болтол зүтгэх юм бол ах нь зүгээр байхгүй ээ, босгосон машинаа авна биз гэж хэлсэн. Үүнийг **************** өөрөө хэлсэндээ хүрээгүй байж надад машинаа өгөх гэж байснаа больсон гэж бичсэн байна.

 

2.Би 2012 оноос хойш ****************ыг хажуудаа дагуулж явахдаа тухай бүрт 20,000-60,000 төгрөг өгдөг байсан.Нэг удаа хөдөө ачаанд явчихаад тээврийн хөлс 300,000 төгрөгөөрөө шоудчихлаа гэхэд нь би юу ч хэлээгүй. Надаас авсан мөнгөө гэртээ зарцуулдаггүй, эхнэртээ хэлдэггүй, архи уудаг байсныг нь би сүүлд мэдсэн.Намайг юу ч өгөлгүй зүгээр л зардаг мэтээр бичсэнийг би үгүйсгэж байна.

 

3. **************** бид хоёр 2014 оны 10 сард ачиж ирсэн машинаа хэсэг засаж байгаад хүйтрээд орхисон. 2015 оны 4 сарын сүүлээс эхлэн 6 сарыг дуустал угсарч асаасан боловч мотор нь доголдоод болохгүй байсан. Би ****************ийн сайн гэсэн цахилгаанчин болгонд үзүүлсэн боловч засраагүй. Олсон мөнгөө энэ машинд зарсаар байтал өр ширээ ч дарж чадахгүй баларлаа. Зарчихвал Пагаад /****************д/ хэдэн төгрөг өгнө дөө гэж ярьсан. Миний энэ яриаг **************** аймаг явахдаа Г.**************** ****************д хэлсэн байсан. Би өөрөө өчнөөн хохирчихоод сайхан сэтгэлээр Г.****************т ярьж байснаас биш ****************д мөнгө өгнө гэж ярьж тохирсон юм байхгүй. Тэгээд ч ийм үед ****************ыг энэ их өртэй, доголтой машинтай намайг хаяад явчих хүн гэж бодоогүй.

 

4. Угсарч босгосон машиныг ****************аас өөр занг нь мэдэж явуулах хүн байхгүй. Доголтой чигээр нь 10-аад хоног ачаанд явсан.1 удаа 500,000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь олж өгсөн ба явах болгонд нь 40,000-60,000 төгрөг өгдөг байсан. 2015 оны 8 сард намайг нутаг явсан эзгүй хойгуур хэдэн удаа ачаанд яваад тээврийн хөлс болох 350,000 төгрөгийг бүгдийг нь аваад машины түлхүүр ч өгөлгүй хашаанд хаяад алга болсон. Утсаа авахгүй болохоор нь би Чи намайг өчнөөн сая төгрөгийн өрөнд оруулж болно. Бүтнэ гэж хэмхэрхий машин авахуулчихаад ингээд хаяад явж болж байгаа юм уу, энэ доголтой машиныг надаас өөр хэн барьж чадах вэ гэж чи намайг боож байгаа юм уу, чамайг энэ машиныг босгоно болгоно гэж надад гай болоогүй бол би моторгүй машинаа 10 сая төгрөгөөр хүн авна гэж байхад нь өгчихөөд өдийд өр ширгүй сэтгэл амар байх байсан гэсэн.Тэгэхэд урдаас Миний бардаг хоол биш байна, харин чи машинаа босгуулсны хөлсөнд 2 сая төгрөг өгөөрэй гэсэн. Тэгэхэд нь намайг өрөнд оруулчихаад яаж мөнгө нэхэж чадаж байнаа, чамд сохор зоосны ч өргүй гэхэд өгч чадахгүй бол 2 нүдийг чинь авна, удахгүй хараарай гэж заналхийлсэн гэжээ.

 

Хариуцагч М.**************** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний тээвэрт явж байсан машин эвдэрсэн тул би машин худалдаж аваад засаж сэлбэсэн.**************** бид хоёр 2014 оны 10 сараас 2015 оны 7 сар хүртэл засаж янзалсан.Тэгээд 2-3 удаа рейс хийгээд цахилгаан нь доголдсон. Гэтэл **************** хаяад явсан. Би байраа зараад уг машиныг авсан өр шир ихтэй байсан тул ахыгаа байртай болтол зүтгэвэл энэ машиныг чи аваарай гэж ****************д хэлж байсан болохоос би 2,000,000 төгрөг өгнө гэж хэлээгүй гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар М.****************аас 2,000,000 төгрөг гаргуулан ****************д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд үлдээж М.****************аас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.**************** давж заалдах гомдолдоо: 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч **************** нь машин засч өгсний төлбөр гэж 2,000,000 надаас нэхэмжилсэн. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн. 2,000,000 төгрөг өгнө гэж байсныг сонссон гэсэн гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Гэрч **************** нь, нэхэмжлэгчийн эхнэр Э.**************** нь нэхэмжлэгч **************** нартай найз бөгөөд гэр бүлийн гишүүн нь гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул ****************ын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх нь боломжгүй юм. **************** нэхэмжлэлдээ 7-р сард машин засч дуусах үед надад 2,000,000 төгрөг өгнө гэсэн гэж бичсэн бөгөөд 5-р сард хашаандаа хорхог хийхэд эхнэр найзынхаа хажууд 2,000,000 төгрөг өгнө гэж ярьсан гэж гэрчлүүлж байгаа нь зөрүүтэй байна. Миний зүгээс гэрчээр оролцуулсан Г.****************, Р.**************** нарын мэдүүлэгт надад асуулт тавих боломж олгоогүй бөгөөд шүүгч өөрөө асуултаа тавьсан нь миний гэрч асуулгах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Би шүүхэд гаргасан тайлбартаа анх юу гэж тохирч байсан талаар тодорхой бичсэн байгаа. Машиныг засахад өргөгч кранаар өргүүлэх, цахилгаан холбуулах зардал бүгдийг би өөрөөсөө гаргаж байсан ****************аас нэгч төгрөгийн зардал гараагүй ба машиныг сэлбэж засахад би өөрөө хамт оролцсон. Тээвэр хийх, машин засах бүрт хөлс мөнгийг өгч байсан. Машин засах хугацаанд ч хэрэгтэй гэсэн мөнгийг өгч бүх юмаар хангаж байсан. Уг машиныг засч дуусаад би Завхан аймаг явсан хойгуур **************** нь уг машинаар тээвэр хийж явахад... 700,000 төгрөгийн ашиг олж байсан байдлыг би мэдээд чи надад өг гэж хэл ам хийгээгүй. Зун наадмын үеэр тээвэр хийгээд олсон 300,000 төгрөгөөр шоудчихсан гэдгийг сонсоод би юм хэлээгүй. 7 дугаар сарын сүүлээр ахаа надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 500,000 төгрөг олж өгсөн. Уг зассан авто машины жолоочийн талын хаалгыг самосвал машин мөргөөд юу ч үгүй болгосон. 120,000 төгрөгөөр замаск тавиулахад ховхроод унасан. Хагарсан шилийг нь солих гэсэн 500,000 төгрөгийн үнэтэй гэсэн. Намайг Завхан аймгаас ирэхэд 8-р сарын 10-наар машиныг хашаанд орхиод алга болсон. Сар утасдаад утсаа аваагүй. Энэ бүгдийг шүүхэд хэлээд байхад ер анхаарч үзэж асууж тодруулсангүй. Одоо уг машин доголдоод явдаггүй ба ****************аас өөр хүн аргалж явуулж чаддаггүй. Иймд түүний ойр дотны харьцаатай хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн 2,000,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Бидний дунд 2,000,000 өгнө гэж тохирсон асуудал байгаагүй. Харин 3 жил зүтгээд байртай болсны дараа уг машинаа аваарай гэж анхны тохиргоо байсан тэгээд уг машиныг хотоос очиж ирж засварласан. **************** сүүлдээ миний бардаг хоол наадах чинь биш гэж хэлээд хаяаад явсан мөртлөө өөрөө 2,000,000 төгрөг өг гэж нэхсэн.Тэрнээс биш тэгье гэж тохирч үүрэг хүлээгээгүй билээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.**************** давж заалдах гомдолтой холбогдуулж гаргасан тайлбартаа... Гомдолд нэхэмжлэгч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд

 

М.**************** гомдолдоо .... Гэрч **************** нь, нэхэмжлэгчийн эхнэр Э.**************** нь нэхэмжлэгч **************** нартай найз бөгөөд гэр бүлийн гишүүн нь гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул ****************ын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх нь боломжгүй юм. Мөн Г.****************, Р.**************** нарын мэдүүлэгт надад асуулт тавих боломж олгоогүй бөгөөд шүүгч өөрөө асуултаа тавьсан нь миний гэрч асуулгах эрхийг зөрчсөн гэж үзэж байна... гэжээ.

 

Гэтэл гэрчүүдэд гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болох, мөн шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлнэ, худал мэдүүлэг өгвөл хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгуулж, гарын үсэг зуруулж авсан. Эдгээр гэрчүүд бол үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тийм ч учраас шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн.

 

Мөн машин засуулаад засварын хөлсөнд 2,000,000 төгрөг өгнө гэсэн. Энэ нь өөр ямар нэгэн төлбөр тооцоо болон зөрүүтэй мөнгө төгрөгийн талаар яригдаагүй тул андуурагдсан болон зөрүүтэй зүйл бичигдээгүй болно.

 

Шүүх хурал дээр Г.****************, Р.**************** нар гэрчийн мэдүүлэг өгч байх үед гэрчүүдээс асуух асуулт байна уу гэхэд хариуцагч М.**************** тухайн үед өөрөө гэрчүүдээс асуулт асуугаагүй байж, миний эрх зөрчлөө гэсэн зүйлийг бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэг үгээр хэлбэл хууль сануулсаар байтал эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа, мөн хууль мэдэхгүй байгаа нь хуулийн дагуу гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

М.**************** нь нэхэмжлэлд тайлбар өгч байгаа. Энэ тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Миний зүгээс М.****************ын давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч М.****************аас ажлын хөлс 2.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгээр нэхэмжлэгч **************** нь хариуцагч М.****************ын эзэмшлийн мотор нь эвдэрсэн гэх **************** маркын ачааны авто машиныг **************** маркын авто машины эд ангиар сэлбэж засах ажлыг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож тогтоогдсон байна.

 

Харин хариуцагч М.**************** нь ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг өгөх талаар ярилцаж тохирсон зүйл байгаагүй талаар маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлж оролцоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний хүсэлтээр оролцуулсан гэрч нараас асуулт асуух боломжоор хангаагүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан байгаа боловч хурлын тэмдэглэлээс үзэхэд даргалагч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108, 109 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч М.****************аас гэрчээр оролцсон Г.Цогтбаяр, Р.**************** нараас асуулт асуух боломжоор хангасан байна.

 

Түүнчлэн М.**************** нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа машинаа зараад 2.000.000 төгрөгийг өгөх талаар тайлбарласан байгаа нь нэхэмжлэгч ****************ын ажлын хөлсөнд 2 сая төгрөгийг өгөх талаар тохиролцсон байна гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.****************ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч М.****************ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга, есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

 

ШҮҮГЧИД Т.****************

 

М.ХҮРЭЛБААТАР