Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0941

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Э.Гэрэлмаа

хохирогч: Д.П

шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Наранбаатар

шүүгдэгч: Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б  овогт Г М  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906017781051  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б б овогт Г М, 19 оны 3 дугаар  сарын 17-ны өдөр  суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлэгийн  тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй, Улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт техникч  ажилтай, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.П маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч   Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ажлын ээлж хүлээгээд явж байхад тасгийн эрхлэгч залгаад угаалын машин ажиллахгүй байгаа янзал гэж үүрэг өгсөн. Би 11-12 цагийн хооронд ээлж хүлээж аваад, түүнээс хойш сургалтанд суусан. Тасгийн эрхлэгч зассан төхөөрөмжийг яасан бэ? гэж асуухад нь би арай бүрэн болоогүй гэж хэлсэн. Х орой 16-20 цагт ээлж хүлээлцсэн. Тэгээд ээлж хүлээлцээд шалгаж байсан. Тасгийн эрхлэгчид угаалгын машин шалгах гэж ажиллуулж үзэж байгаад дундуур нь салгасан. Тэгээд янзалсан гэж хэлсэн чинь хаана байна. 2, 3 хоногийн өмнөх байсан хэвээрээ байна гээд нүүр лүү чичээд байхаар нь цохих гэж байна гэж бодоод нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Х хохирогчийг тэвэрч аваад, салгаад хамт газар унасан. Тэгээд би шууд ажлаа орхиод гэр лүүгээ явсан. Болсон үйл явдалд П ахаас уучлалт гуйж байна. Гэмшиж байна гэв.           

           Хохирогч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч: 2019 оны 02 дугаар сарын 15-ны баасан гарагийн өглөө би угаалгын машин зас гэсэн үүрэг өөрийн биеэр өгсөн байсан. Гэтэл утсаар ярьсан гэж хэлж байна. 14 цагт оношилгооны төв дээр сургалтан дээр тааралдаад би угаалгын машин яасан бэ? гэхэд мэдэхгүй царай гаргаад байхаар нь би янзлаарай гэж хэлсэн биздээ гэж хэлсэн. Би уурлаагүй. Тэгээд угаалгын хэсгийн ажилчид бүгд байсан. Х оройн ээлжийн ажлаа хүлээж авах гэж байсан тул хамт зассан угаалгын машин дээр очиж шалгаж хүлээлгэж өгөх гэж байсан. Очоод ажиллуулж үзэхэд өмнөх алдаа нь давтагдаад байхаар нь би унтраасан. Гэтэл та унтраачихлаа гэхээр нь дахин асаасан чинь намайг цохисон. Надад чичлэх боломж байгаагүй. Баруун чамархайд цохиулснаас болж хавдартай болсон. Намайг хэд хэд цохисон тул би манараад унасан. Тэгээд би цагдаа дуудсан. М хувьд сургалтанд хамрагдсан. 4 жил надтай ажиллаж байна. Мэргэжлийн сургууль төгссөн тул чадвартай байх ёстой байж хийж чадахгүй, чаддаг юм бол чи өөрөө хий гэж хэлж байсан. Зодуулсны улмаас нүд хавдаад хэдэн өдөр ажил тасалсан. Компьютерт толгойгоо харуулахад баруун нүдний ухархай цаашаа цөмөрсөн байсан. Би М ахыгаа эмнэлэгт хамт үзүүлж өгөөч ээ гэж хэлдэг байсан боловч танд мөнгийг нь өгчихнө гэж хэлдэг байсан. Нүдний ухархайн ясны цөмрөлт цаашдаа нүдэнд нөлөөлж болзошгүй. Хагалгаанд орох магадлалтай гэж эмч хэлсэн. Толгой байнга өвддөг болсон. МРI зураг авахуулж, шинжилгээ хийлгэж, олон эм авч уусан, мэдрэлийн эмчид үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж бичиг хийж өгсөн. 690.000 төгрөгийн зардал гарсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. М мөнгө авъя гэж хэлээгүй. Намайг эмнэлэгт үзүүлээд, ямар эмчилгээ хийлгэх талаар хамт яваад өг гэж олон хэлсэн гэв.

          Шүүгдэгч  Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр БЗД ийн -р хороонд байрлах  улсын р төв эмнэлэгийн ариутгал угаалгын тасгийн эрхлэгч П 9:00 минутын орчимд надруу утсаар залгаад ариутгалын тасгийн угаалгын машин эвдэрсэн байна янзлаарай гэсэн тэгээд би 09:00-11:30 цагийн хооронд нөгөө угаалгын машиныг янзалсан. 11:30 минутаас бусад тасгийн техникт үзлэг оншилгоо хийж байгаад 14:00 цагаас 16:00 цаг хүртэл үндэсний оншилгооны төвийн сургалтанд хамрагдаад 16:00 цагаас дараагийн гарах ээлж болох Х ээлжээ хүлээлцсэн .Тэгээд 16:30 минутанд инжинер техникийн тасаг дээр ирэхэд надтай цуг ажилладаг А “П дарга чамайг ариутгалын угаалга руу цуг явж янзалсан угаалгын машиныг чинь очиж үзнэ шүү” гэж хэлээд Х П даргатай бид 3 угаалгын тасаг дээр очоод угаалгын машиныг үзсэн тэгээд П наад угаалгын машин чинь ямар ажиллагаатай болсон тэрүүгээр нь явуул гэхээр би бүрэн гүйцэд ажиллуулж чадаагүй ээ өнөөдөр өөр ажилууд давхцаад бүрэн ажиллуулж чадсангүй гэсэн.Тэгээд ажиллаж байсан угаалгын машиныг зогсоогоод чиний янзлуулсан ажиллуулсан гэсэн чинь хаана байна гээд уурлаад одоо чи янзал гээд дайрсан тэгэхээр нь би “ П ахаа уучлаарай миний мэдлэг хүрэхгүй байна та мэдэж байгаа бол заагаад засаад өгөөчээ гэсэн чинь П миний нүүрлүү хуруугаараа чичлээд би мэдэж байна чи засах ёстой  чи засах ёстой гээд уурласан. Тэгээд нүүр рүү хатгах гэж байна гэж бодоод баруун гараараа нэг удаа цохисон ба хамт байсан Х бид 2 ыг салгасан гэжээ. /хх-ийн 11/

          Хохирогч Д.П  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БЗД ийн 3 дугаар хороо улсын төв 2-р эмнэлэгийн  ажлын байранд  ажилчиддаа ажил хувиарлаад  Г овогтой М угаалгын машин засах үүрэг өгч гаргасан .Өдөр 15.00 цагийн үед манай ажилчид сургалтанд орохоор болж М таарч ажилаа хийж дууссан уу гэж асуухад болсон дууссан угаалгын машинаа  шалгаж үзсэн гэж хэлсэн . Тухайн үед сургалтанд угаалгын тасгийн хариуцсан эрхлэгч У гэж хүн танай тасгийн угаалгын машин болсон энэ сургалт дуусгаад ажилчидаа байлгаж байгаарай хүлээлгэж өгнө шүү гэж хэлээд сургалт 16.00 цаг өнгөрөөж дуусаад би М Х гэх хоёр ажилчингаа дагуулаад очтол угаалгын машин нь огт засагдаагүй эвдэрсэн хэвээрээ байсан. Тэр үед би М хийгээгүй байж яагаад худлаа хэлж байгаа талаар нь хэлэхэд би чадахгүй мэдэхгүй байна чи чаддаг юм бол өөрөө хийчих гээд дайрч эхэлсэн. Тухайн үед миний хажууд Х  /950/ угаалгын Н  /утасны дугаар мэдэхгүй байна шаардлагатай бол мэдэж болно/ мөн бас бус хүмүүс байсан. Надруу уурлаж байгаад би өөр тийшээ харж байтал баруун талын нүдрүү цохиж намайг унагааж дээрээс цохиж өшиглөсөн. Тухайн үед хажууд байсан хүмүүс салгасан. Би цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дээр өргөдөл өгөх гэж байтал М надаас уучлалт гуйж өргөдөл өгөхгүй байхыг хүсэж хохирол барагдуулна гэж хэлж байсан. Бид цуг нэг газар ажилладаг бөгөөд хүнийг асуудалд оруулаад яах юм гэж бодоод тухайн өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй. Гэтэл тэр үеэс миний толгой зовиурлан өвдөж 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр улсын төв 2-р эмнэлэгт үзүүлэхэд баруун нүдний ухархайн дотор хана 2,2 см урттай 0,4 см гүнд цөмөрсөн хугаралттай гэж дүгнэлт гарч дахин имрайн шинжилгээнд орох ёстой гэж хэлсэн. Энэ тухай М хэлэхэд надад хариу өгөөгүй учир би цагдаад өргөдөл гаргасан гэжээ.  /хх-н 19-23/          

          Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: П нүүрэн тус газарт нь Г.М нэг удаа цохисон. Тэгэхээр нь би М П зодох гэж байна гэж бодоод гүйж очоод П ахын толгойг нь бариад бид хоёр хамт газар унасан. Тэр үед би П ахын дээр нь унасан бөгөөд М өшиглөсөн эсэхийг би хараагүй. Уг үйл явц маш хурдан өнгөрсөн болохоор би сайн хараагүй. М П ах руу давшингуй байдалтай дайрах гээд байхаар нь би болиулсан. П баруун нүд нь хавдаж, хөхөрсөн харагдсан.  Нүдний ойролцоо хэсгээс нь цус гарсан харагдсан гэжээ. /хх-н 25-26/

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3096 тоот дүгнэлт:

          1.Д.П биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун чихний ар хөхлөг сэртэн, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

         3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

         5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 29/

          Яаралтай тусламжийн хуудас /хх-н 30/

         Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн КТГ-н Д.П толгойн зургийн тайлбар /хх-н 31/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32-33/

           Шинжээч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Дээрх гэмтэл нь дүгнэлт хэсэгт баруун ухархайн дотор ханын хугарал гэж дүгнэлтэнд тусгагдсан байгаа. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 34/

          Г.Мн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 45/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н42-44,46-49/

          Г.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 35-36/

          Г.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 01-02/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-40/ зэрэг болно.

          Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн угаалгын хэсэг дотор Д.П маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,, Хохирогч Д.П  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би М Х гэх хоёр ажилчингаа дагуулаад очтол угаалгын машин нь огт засагдаагүй эвдэрсэн хэвээрээ байсан. Тэр үед би М хийгээгүй байж яагаад худлаа хэлж байгаа талаар нь хэлэхэд би чадахгүй мэдэхгүй байна чи чаддаг юм бол өөрөө хийчих гээд дайрч эхэлсэн. Надруу уурлаж байгаад би өөр тийшээ харж байтал баруун талын нүдрүү цохиж намайг унагааж дээрээс цохиж өшиглөсөн. Гэтэл тэр үеэс миний толгой зовиурлан өвдөж 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр улсын төв 2-р эмнэлэгт үзүүлэхэд баруун нүдний ухархайн дотор хана 2,2 см урттай 0,4 см гүнд цөмөрсөн хугаралттай гэж дүгнэлт гарч дахин имрайн шинжилгээнд орох ёстой гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 19-23/ , Г.М Д.П нүүрэн газар нь цохисоноос  Д.П биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун чихний ар хөхлөг сэртэн, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3096 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна, Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... П нүүрэн тус газарт нь Г.М нэг удаа цохисон. Тэгэхээр нь би М П зодох гэж байна гэж бодоод гүйж очоод П ахын толгойг нь бариад бид хоёр хамт газар унасан. Тэр үед би П ахын дээр нь унасан бөгөөд М өшиглөсөн эсэхийг би хараагүй. Уг үйл явц маш хурдан өнгөрсөн болохоор би сайн хараагүй. М П ах руу давшингуй байдалтай дайрах гээд байхаар нь би болиулсан. П баруун нүд нь хавдаж, хөхөрсөн харагдсан.  Нүдний ойролцоо хэсгээс нь цус гарсан харагдсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/ Шүүгдэгч  Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... П наад угаалгын машин чинь ямар ажиллагаатай болсон тэрүүгээр нь явуул гэхээр би бүрэн гүйцэд ажиллуулж чадаагүй ээ өнөөдөр өөр ажилууд давхцаад бүрэн ажиллуулж чадсангүй гэсэн.Тэгээд ажиллаж байсан угаалгын машиныг зогсоогоод чиний янзлуулсан ажиллуулсан гэсэн чинь хаана байна гээд уурлаад одоо чи янзал гээд дайрсан тэгэхээр нь би “П ахаа уучлаарай миний мэдлэг хүрэхгүй байна та мэдэж байгаа бол заагаад засаад өгөөчээ гэсэн чинь П миний нүүрлүү хуруугаараа чичлээд би мэдэж байна чи засах ёстой  гээд уурласан. Тэгээд нүүр рүү хатгах гэж байна гэж бодоод баруун гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Г.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоосон тул  хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардлыг төлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 700.000 төгрөг шүүгдэгч өгсөн, хохирогч одоо шүүхэд эмчилгээний талаар өгөх нотлох баримт болон нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Хохирогч Д.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжилж авах эрхтэйг дурьдах нь зүйтэй.        

           Г.Мөнхтулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно..           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.М 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Г.М нь  торгох ялыг 3 сарын дотор нэг сард 300.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Хохирогч Д.П нь цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН