| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01089/И |
| Дугаар | 01203 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 01203
2016 оны 09 сарын 30 өдөр Дугаар 142/ШШ2016/01203 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “БЭБХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БЭБХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаар шүүхийн шийдвэрээр “БЭБХ” ХХК-иас 14 950 425 төгрөг гаргуулж, Голомт банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн юм. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэрийг барагдуулахаар “БЭБХ” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг МАН-ын байрны ард байрлах улсын бүртгэлийн Ү-2101012822 дугаартай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гаргасан. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “БЭБХ” ХХК-ийн захирал М.Эрхэмбаяр би тус эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн албан бичгийг гардаж авсан. Уг албан бичигт тус эд хөрөнгийг 1 144 877 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх ба энэхүү үнэлгээний 70 хувиар тооцсон үнээр дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах гэж байгаа нь манай компаний эрх ашгийг маш ихээр хохироож байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс манай компанийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг МАН-ын байрны ард байрлах улсын бүртгэлийн Ү-2101012822 дугаартай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 144 877 000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч БЭБХ ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БЭБХ ХХК нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар оролцуулах хүсэлт тавьж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээсээ албан ёсоор татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БЭБХ” ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаарзүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “БЭБХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА