| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0378/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 379
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВЛ56080717 регистрийн дугаартай, Шонхор овогт Дамдины Чулуунбатын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Чулуунбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1973-1990 онуудад ажиллаж байсан юм.
60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл баримт бичгийн зөрчилтэй байгаа тул 1973 оноос 1990 он, 1991 оноос 1993 оны 05 дугаар сарыг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Д.Чулуунбатын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2013 оны 03 сарын 07-ны өдрийн 357 дугаар албан бичиг, 1992 оны 01 сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Тогоох, Д.Соль нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Чулуунбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Чулуунбат нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 1977 оны 09 сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4-р бригадад тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын 2013 оны 03 сарын 07-ны өдрийн 357 дугаар албан бичиг, 1992 оны 01 сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Тогоох, Д.Соль нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Д.Чулуунбат нь 1974 оны 09 сарын 23-ны өдрөөс 1977 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл цэргийн албанд татагдаж, цэргийн алба хаасан болох нь аймгийн Архивын 2013 оны 03 сарын 07-ны өдрийн 357 дугаар лавлагаа, гэрч Д.Соль нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Шонхор овогт Дамдины Чулуунбатын хүсэлтийг хэсэгчлэн хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шонхор овогт Дамдины Чулуунбатын 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 1977 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1974 оны 09 сарын 23-ны өдрөөс 1977 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ