Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2016/00018

 

2016 оны 2 сарын 16 өдөр

 

Дугаар 207/МА2016/00018

 

**************** аймаг

 

****************ны нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

****************, ****************, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

**************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ****************ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч А****************холбогдох

 

2.325.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч ****************ны дарга Д.Нандинхишигт,

 

Хариуцагч ****************дарга ****************,

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.****************,

 

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ****************ны дарга Д.****************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ****************хөгжүүлэх сангаас айраг үйлдвэрлэх зориулалтаар зээл авч сумын засаг дарга **************** санал болгосноор тухайн орон нутгийн өмчлөлийн,****************хоршооны үйл ажиллагаа явуулж байсан ажлын байрны нэг өрөөг коридортой нь үнэ төлбөргүй ашиглахаар болж засвар хийсэн. Засвараа хийж дуусаад 8 сарын 20 болтол айрагаа үйлдвэрлэж байсан. Энэ хугацаанд ****************хоршооны ажилчид миний ажилд саад учруулж, хэл амаар доромжилж сүүлдээ тог цахилгааныг салгасан учраас би 9 сард тоног төхөөрөмжөө зөөж авсан. Тухайн байрыг 2013 оны 7 сард ****************хоршоо дуудлага худалдаагаар худалдаж авсан юм байна лээ. Миний засвар хийсэн зүйлүүд тэр байранд үлдсэн. Иймд засвар үйлчилгээ хийхэд гарсан зардал 2.325.000 ажлын хөлс 1.060.000 төгрөгийг хасч 1.265.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ****************хоршооны дарга ****************шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоршоо нь хуучин сумын эмнэлэг байсан байрыг-2003 онд өөрийн зардлаар засч янзлан үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдаж авч 2014 оны 3 сард үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ манай хоршооны нэр дээр гарсан. Манай хоршоог худалдаж авахаас өмнө тэр байр төрийн өмч байсан учраас олон л хүмүүс үйл ажиллагаа явуулдаг байсан. 2013 оны 5 сард ****************тэр байранд үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд хүмүүстэй ирж л байсан. Би тийм их хэмжээний засвар хийснийг нь мэдээгүй. Надад засвар хийсэн гэдгээ ч мэдэгдээгүй. Хэрвээ засвар хийсэн бол би түүний засварын үнэ хөлс шингэсэн үнээр л худалдаж авсан. **************** ашиглаж байсан өрөө нь өөрийнх нь цоожилсон цоожтой, одоо хүртэл яг тэр хэвээрээ л байгаа, одоо ч ирээд үйл ажиллагаа явуулсан ч болно. Салгаж авах зүйл байдаг бол салгаад авч ч болно. Өөрөө гарлаа гэдгээ ч хэлээгүй, өрөөгөө хүлээлгэж өгөөгүй гараад явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

**************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 339.2-т зааснаар ****************ны дарга Д.**************** нэхэмжлэлтэй ****************хоршооны дарга ****************, **************** аймгийн **************** сумын Засаг дарга ****************нараас 1265000 /нэг сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52200 /тавин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ****************ны дарга Д.****************давж заалдах гомдолдоо: Миний бие нь Дорлигсүрэн овогтой ****************нь **************** аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 506-р шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна. 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ****************хөгжүүлэх сангаас айраг үйлдвэрлэх зориулалтаар зээл авч сумын засаг дарга **************** санал болгосноор орон нутгийн өмчлөлийн ****************хоршооны үйл ажиллагаа явуулж байсан ажлын байрны 1 өрөөг коридортой нь үнэ төлбөргүй ашиглахаар болж засвар хийсэн. Засвараа хийж дуусаад 08 сарын 20 хүртэл айргаа хийж байсан. ****************хоршооны ажилчид миний ажилд саад учруулж хэл амаар доромжилж цахилгааныг салгасан учраас би 9 сард тоног төхөөрөмжөө зөөж авсан. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан байрыг 2013 оны 7-р сард ****************хоршоо дуудлага худалдаагаар худалдаж авсан юм байна лээ. Би коридорыг нь кафены зориулалтаар ашиглахдаа цонхыг нь сэтлээд хаалга гаргаад ард нь тека хийж хөдөлмөрчидөд хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний салат ширхэгийн хоол зарж борлуулахыг нь засаг дарга ****************санал болгож байсан. Уг байранд мужааны цех ажиллаж байхдаа өвөл цонхоороо яндангаа гаргаж зууханд гал түлж дулааны асуудлаа шийддэг байсан. Байранд хүнсний үйлдвэрлэлээ явуулаад хаалга гаргаж болно гэж засаг дарга О.**************** зөвшөөрлөөр засвар хийсэн юм. Би засвар хийсэн өрөөний шохойгоор будсан хана дээр хар цагаан замаска хийхийн тулд мэргэжлийн хүмүүсийг хөлсөлж хоол унд ажлын хөлс зэргийг гаргаж засвар хийсэн. Шүүх хурал дээр гуравдагч этгээд О.****************г оролцуулж өөрөөс нь зөвшөөрөл авсан талаараа асуухад зөвшөөрөл өгснөө хэлсэн боловч эн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй мөртлөө миний нэхэмжилж байгаа 1265000 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн иргэний хариуцагч ****************миний үйл ажиллагаа явуулж байгаа байраа өөрийн зардлаар засаж сайжруулсан зардлаа нэхэмжлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр миний засвар хийсэн зүйлүүд тэр байранд үлдсэн ба би нэхэмжлэлээ багасгаж нэхэмжлэсэн болно. Хариуцагч ****************2014 онд миний засварын мөнгийг өгнө гэж хэлээд өдий хүрсэн. Сүүлдээ өгөхгүй шүүхдээд аваарай гэж хэлж байсан. Анхан шатны шүүх нь 1 талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч ****************гийн хоршоонд ажилладаг. Иймд би давах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүй татгалзаж байна. Мөн анхан шатны шүүх хуралд хариуцагч ****************нь 2,3 цагаар хоцорч ирээд шүүх хурал хойшлогдож шүүхийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байсан. Би өөрийн зардлаар засвар хийж хохирсон тул миний нэхэмжлэж байгаа мөнгийг энэрэнгүй ёсны зарчмаар шударгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

****************ны дарга Д.****************нь ****************дарга ******************************** сумын Засаг дарга ****************нарт холбогдуулж ашиглаж байсан өрөөнд хийсэн засваруудын зардал 2.325.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 1.265.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Нэхэмжлэгч Д.****************нь 2013 оны 4 дүгээр сард **************** аймгийн **************** сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, хуучны Чойбалсан нэгдлийн конторын барилга буюу тус сумын 5 дугаар баг байнга хороо Соёлын төвийн баруун хойно байршилтай үйлдвэрлэлийн зориулалт бүхий 648 метр квадрат талбайтай байрны 1 өрөөг айраг үйлдвэрлэх зориулалттай үнэ төлбөргүй ашиглахаар тухайн үед өмчлөгч нь байсан сумын Засаг дарга О.Оюунтай тохиролцжээ. Сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн уг барилгыг **************** суманд үйл ажиллагаа явуулдаг **************** эсгий ХХК 2013.07.16-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан авч 2014.03.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар өмчлөгч нь болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т заасан хөлслөгч хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өнгө хийц зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх гэснийг зөрчиж зөвшөөрөл авалгүйгээр засвар үйлчилгээ хийсэн, үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй болохоос өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлаа шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.****************нь тухайн үед сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй байсан байрыг сумын Засаг дарга ****************хэлж зөвшөөрөл авч засвар хийсэн гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийхдээ өмчлөгчөөс заавал зөвшөөрөл авсан байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч Д.****************засвар хийх талаар зөвшөөрөл авсан болохоо нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.**************** давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, **************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгч Д.**************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

С.УРАНЧИМЭГ