Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч  Т.Цэцэгмаа  даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 36000126097 дугаартай 178/20/0096/Э/ индекстэй хэргийг 20 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч, 06 сарын 05-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны 12 сарын -ний өдөр Ховд аймгийн ь суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 5, эцэг, эх, эгч, дүүгийн  хамт   Ховд аймгийн ь сумын багт оршин суух, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай , *******   овогт *******ын *******

                  Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн ь сумын багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газар байх иргэн Б.*******ын гэрээс 1 уут ноолуурыг 20 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.*******ад 1320300 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д заасан   гэмт хэрэг  үйлдсэнд  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас  гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан  эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох  зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-6-рт/

Эд зүйл хураан авсан... ямааны ноолуур 14670 кг хураан авсан ...  гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-10-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... Хохирогч Б.*******ад 20 оны 05 сарын 07-ны өдөр хулгайд алдагдсан гэх 14670 кг ямааны бараан өнгийн ноолууранд үзлэг хийж хүлээлгэн өгөв гэх... тэмдэглэл/хх-ийн 11-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх...Х.*******гийн  хувьд ногдох хөрөнгө болох Даун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-15-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд   / Ховд аймгийн ь сумын багт оршин суух, 74 онд төрсөн, 45 настай, хувиараа мал малладаг, ******* ******* дугаарын регистртэй/, *******ын *******ын хохирогчоор өгсөн “...20 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн өглөө би эхнэр Бадамхандын хамт ь сум багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газарт байх гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг гэрийнхээ зүүн хатавчинд хийж орхиод 08 цаг орчмын үед хониндоо яваад 08 цаг 40 минутын үед гэртээ ирээд гэрийнхээ түлхүүрийг аваад гэрээ онгойлгоод орох үед гэр дотор байсан хоёр уут ноолуурны нэг ногоон цайвар ууттай ойролцоогоор 15 орчим кг уутны амыг нь цагаан бүрээсний даавуугаар хирж уясан ямааны ноолуур алга болсон байсан.Х.******* нь манайд ирж очоод л явдаг Х.*******ын эхнэр манай эхнэр Бадамхандын төрсөн дүү нь байгаа юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал алга. Би ноолуураа эргүүлээд авсан...гэх  мэдүүлэг: /хх-ийн -22-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Мөнхзулын гэрчээр өгсөн...20 оны 05 сарны 07-ны  өглөө 09 цагтийн үед би малаа эргүүлчихээд гэрлүүгээ харих замд Б.******* ахтай таарсан. Надаас хаагуур яваад ирэв, манай гэрт байсан 1 уут ноолуур  алга болчихлоо гэж хэлээд бид 2 салаад явцгаасан. Тухайн цаг хугацаанд би гэрт ундны ус голоос авсан. Гэрээс нэг их гараагүй. Мөн тус өдөр шиврээ бороо орж байсан. ******* ахын гэрийн доод Талын  жалганд улбар шар дээлтэй хүн харагдсан. Тухайн үед би нэг их сайн анзаарч хараагүй .. Би Б.******* ахынд байх үед Энх-Амгалан ирсэн.  Бид нар юм яриад сууж байгаад Энх-Амгалан бид 2 гэрлүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Энх-Амгалангийн гэрчээр өгсөн...20 оны 05 сарын 07-ны өглөө 08-09 цагийн үед би гэртээ байсан. Бороо орж байсан болохоор намдахыг нь хүлээгээд байж байсан. Гэртээ байж байгаад 09 цаг өнгөрөөд Б.******* ахынд очиж насос аваад ирье гэж хэлээд явсан. Манай дүү ирсэний дараа Б.******* ах манай гэрээр ирээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Нямын гэрчээр өгсөн...20 оны 05 сарын 07-ны өдөр 10 цаг орчмын үед Б.******* ах манай гэрт ирээд манай гэрт байсан нэг уут ноолуур алга болсон байна.  Би сая Халтарын гэрт очоод ирлээ. Танай ойр хавиар мотоцикль явж өнгөрсөн үү? гэж хэлээд явсан. Тэр үед би гэртээ аав, ээж 2-тойгоо  байсан. Бороо шиврээд орж байсан.Тухайн өдөр миний тамхи дуусаад мөн насос хэрэг болоод би очсон. Би мотоциклоосоо буугаагүй Гэрийнх нь зүүн талаар нь тойроод гэрийн баруун талаар нь тойрч гэрийн хойд талын замаар нь гараад гэртээ ирсэн. Би гэртээ ирээд удалгүй байж байхад Б.******* ах манайд ирсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Төртүвшингийн гэрчээр өгсөн...20 оны 05  сарын 07-ны өдөр Б.******* эхнэр Бадмаагийн хамт манай гэрт ирээд нэг уут ноолуур алга болсон. Танай  ойр хавиар хүн явж өнгөрөв үү? гэж хэлээд надаас сумын цагдаагийн утасны  дугаар аваад явсан. Тухайн цаг хугацаанд би голын  баруун талд мал дээрээ байж байгаад гэртээ орж ирээд  удаагүй байхад Б.******* манайд эхнэртэйгээ хамт орж ирсэн. Надтай хамт ирсэн. Надтай сэжиг бүхий хүн таараагүй. Тухайн цаг хугацаанд шиврээ бороо орж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бадамхандын гэрчээр өгсөн...“Манай нөхөр Б.******* бид  хоёр  20 оны 05 сарын 07-ны  өглөө хонио бэлчээчихээд өглөө 07 цаг өнгөрч байхад явж байгаад Х.*******тэй таараад “танайхаар сонин юу байна. Аав ээж чинь байна уу гэсэн чинь байгаа” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Х.*******гөөс манай малыг харсан уу хаана  явна гэсэн чинь “Холбоо хүрэн”-гийн тэнд явж байна лээ гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр чи байж бай гэж хэлчихээд хонь руугаа яваад Х.******* бид хоёр үлдээд би *******гөөс “зав зай юу байна малаа самнах гэсэн юм ямаа самналцаад өгөөч” гэсэн за тэгье гэхээр нь би чи манай гэрт очоод байж байгаарай гэж хэлсэн. Тэгсэн за тэгье гэж хэлээд Х.******* яваад өгсөн. Тэгээд байж байтал манай нөхөр ирээд бид хоёр тэндээсээ шууд гэрлүүгээ очоод манай нөхөр түлхүүрээ аваад гэрээ онгойлгоод орсон чинь манай гэрт байсан 2 уут ноолуураас цайвар ногоон өнгөтэй 1 уут ноолуур алга болсон байхаар нь сумын цагдаад мэдэгдээд цагдаа ирээд үзлэг хийгээд хүмүүстэй уулзаад явсан.Би ийш тийшээ явахдаа Х.*******тэй утсаар яриад эгчийнхээ гэрт гал түлж байгаарай гээд түлхүүрээ хаана байгааг нь заагаад гал түлчихээд буцаагаад байсан газарт нь хийчихээрэй гэж хэлдэг байсан..” мэдүүлэг: /хх-ийн 38-р хуудас/

Эд зүйлс үнэлсэн тайлангаар... ямааны ноолуур 14,670-90000-1320300 төгрөг...гэх баримт /хх-ийн 41-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б.******* ахынд очсон чинь тэдний гэрт хүн байхгүй гэр нь цоожтой байхаар нь гэрийн түлхүүрийг нь өмнө хаана байдгийг мэддэг байсан болохоор гэрийнх нь зүүн хатавчнаас аваад онгойлгоод гэрлүү нь орсон чинь гэрийнх нь баруун талд хоёр уут ноолуур байсан. Тэгээд Б.******* ах Бадмаа эгч хоёрыг хүлээгээд ирэхгүй болохоор нь тухайн хоёр уут ноолуурыг нь нэг уутыг нь авмаар санагдаад байхаар нь цайвар ногоон өнгөтэй ноолуурыг нь аваад өөрийнхөө мотоциклынхоо ар талд дараад тэндээсээ хөдлөөд 2 км орчим яваад “Газар улаан” гээд хадтай газар аваачиж нуугаад буцаад гэртээ ирээж байж байсан чинь тэр хавийн хүмүүс Б.******* ахын ноолуур алга болсон байна гээд яриад эхэлсэн. Тэгээд тэр өдөр сумаас хэсгийн төлөөлөгч ирээд тэр айлын хүмүүсээс байцаалт авч байгаад сумын цагдаа явсан. Маргааш өглөө нь хулгайлсан ноолуураа аваачаад өгсөн юм. Тэр өдөр хонио эргүүлж яваад Б.******* ах болон түүний эхнэртэй таарсан. Тэр хоёр манайд очоод байж бай манай ямаа самналцаад өг гэхээр нь гэрт нь очсон. Гэрт нь ноолуур байхаар нь авах санаа төрөөд авч яваад нуусан байгаад маргааш нь гаргаж өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан  хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү   ..”гэх мэдүүлэг

Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн...”Даун” маркийн мотоцикль-1-800000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 45-рт/ зэрэг болно.  

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Х.******* нь 20 оны 05 дугаар сарын 07- ны өдөр Ховд аймгийн ь сумын багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газар байх иргэн Б.*******ын гэрээс  1 уут ноолуур буюу 1320300 төгрөгний эд хөрөнгийн нууцаар авч яваад маргааш нь  буцаан өгсөн гэх хэргийн бодит байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Шүүгдэгч Х.*******  нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Гэм буруугийн болон хариуцлагын  шүүх  хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн ь сумын багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газар байх иргэн Б.*******ын гэрт байсан 1 уут ноолуурыг 20 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.*******ад 1320300 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар 7 сарын хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******ад  төлөх 1320300 төгрөгийг төлсөн болохыг дурьдах, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.*******гийн эзэмшлийн мотоцикль битүүмжилснийг хүчингүй болгох,  шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих саналтай байна гэв.

Гэм буруугийн болон хариуцлагын  шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан  дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Х.******* нь Ховд аймгийн ь сумын багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газар байх иргэн Б.*******ын гэрт байсан 1 уут ноолуурыг 20 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.*******ад 1320300 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ба хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн, учруулсан хохирлоо барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.   

Шүүгдэгч Х.*******гийн 20 оны 05 сарын 07-ны өдөр  Ховд аймгийн ь сумын багийн нутаг “Хөх хад” гэх нэртэй газар байх иргэн Б.*******ын гэрээс 1 уут ноолуурыг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.*******т 1320300 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.*******гийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Х.*******г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Х.******* нь  хохирогчид учруулсан хохирол 1320300 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн...хохирогч Б.******* нь Х.******* нь хохирол төлбөрөө барагдуулан өгсөн,  ямар нэгэн гомдол саналгүй ноолуураа эргүүлээд авсан...гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Х.*******г бусдад учруулсан хохирол 1320300 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

                     Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

       Шүүгдэгч *******  ургийн овогт *******ын *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  44 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Г.Батболдын өгсөн... Х.******* нь ******* гэдэг хүний дээрээсээ 2 дахь хүүхэд болж төрсөн.  Даруу төлөв зантай хүний үгнээс гардаггүй, хөөрхөн ааштай хүүхэд байгаа юм... гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******г бусдад төлөх төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч Х.*******г   өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

  Шүүхээс шүүгдэгч Х.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Х.******* гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг арилгасан зэрэг   байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1-д зааснаар шүүгдэгч Х.*******г хорих ял оногдудахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Эрүүгийн 36000126097 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 1320300 төгрөгний хохирол төлөгдсөн  болохыг тус тус дурдав. 

            Шүүгдэгч *******   овогт *******ын *******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даун” маркийн  мотоцикль битүүмжилсэн прокурорын 20 оны 05 сарын 29-ний  өдрийн 5/64  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг   хүчингүй болгож, шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******   овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******   овогт *******ын *******г хорих ял онгдуулахгүйгээр 1 / нэг / жилийн  хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн 36000126097 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 1320300 төгрөг төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.

            4 Шүүгдэгч *******   овогт *******ын *******гийн эзэмшлийн БНХАУ-д үлйдвэрлэсэн Даун маркийн  мотоцикль битүүмжилсэн прокурорын 20 оны 05 сарын 29-ний  өдрийн 5/64  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг   хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан журмыг шүүгдэгч Х.*******д тайлбарлан өгч тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

               6.Шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар,  хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гомдолоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА