| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0324/И |
| Дугаар | 385 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 385
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хугацаа хэтрүүлсэн зээл, түүний хүүгийн төлбөр 170.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 18-ны дотор хариуцагчаас гаргуулж, үндсэн зээл, хүү төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлж, нотариатын төлбөрийг гаргуулахаас татгалзах, хариуцагч Ц.Бор нь зээлийн гэрээний үүргийн төлбөр 1.017.623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 170.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 18-ны дотор төлж барагдуулах, үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28972 төгрөгийн тал хувь болох 14486 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.