Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2016/00020

 
 
 

****************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

****************, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч ****************гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ****************д холбогдох

Гэм хорын хохирол 1 057 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ****************

Хариуцагч ****************

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **************** овогтой **************** миний бие 1955.8.2-нд **************** аймгийн төвд төрсөн. **************** овогтой ****************тэй 2013 онд хамт****************р амьдарч байсан. Энэ хүн байнгын архи ууж агсан тавьдаг байсан. 2014 оны 5 дугаар сарын 24-нд миний бүх бие рүү өшиглөж нуруу ,бөөр рүү илүү цохисон. Тэгээд би төрсөн эгч болох **************** дээр очиж хэлсэн чинь яасан сонин хүн бэ эмэгтэй хүнийг ийм болгодог хүн байдаг л юм байхдаа гэж хэлж байсан. Мөн манай айлын **************** харсан. Эмэгтэй хүнийг босохгүй болтол нь зоддог ямар сонин хүн бэ гэж өөрт нь хэлж байсан. Мөн гэрч нь мөн болно утас ****************. Тэгээд би маргааш нь шүүх эмнэлэг орсон. Надаас 6000 төгрөг авч байсан. Энэ хүн миний толгой руу түлхүүрээр шидэж толгойд хүнд гэмтэл учруулсан.Энэ хүн намайг нурууны суулттай болгосон. Тархины даралттай болгож, бөөр өвддөг болсон ба зүрх томорсон. Мөн 6 сар таягтай байсан. Би энэ хүнтэй бүтэн жил камт****************р амьдарч байх хугацаандаа эрүүл мэндээр ингэж хохирно гэж бодсонгүй явсан. Тиймээс гомдол нэхэлгүй ийм болсон. Би одоо эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул энэ хүнээс хохирлын 707,750 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан. Мөн 2014 оны 5 сарын 24-нд босохгүй болтол зодуулсан. Гэрч **************** харж салгасан. Төрсөн дүүд нь очиж хэлсэн.Таяганд хүний гарт орсон. Эмнэлэгт хүргүүлж эмчилгээ хийлгэж байсан. Сандалтай араас нэг удаа өшиглөсөн.7 сард **************** эмнэлэгт 5 хоног бариа засал хийлгэсэн. Дараа нь ****************бариа засал хийлгэсэн. Толгой тархи, ууц, нуруу, сав суулга, хөл гар бүгдийг бариулж байсан. 7 сард нэгдсэн эмнэлэгт мөн 7 хоног хэвтсэн гэжээ.

Нэхэмжлэгч **************** нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: **************** 2014 оны 3 дугаар сарын 7-нд түлхүүр байхгүй байсан тул цонхны шилийг 2 давхараар нь хагалаад цонхоор ороод унтаж байсан.Үүнээс өмнө мөн согтуу ирж түшлэгтэй диван сандлыг минь эвдсэн.Мөн дотор хаалгыг өшиглөж эвдсэн.Гар утас авч өгсөнийг согтуу явж байгаад хаясан байсан.Иймээс.цонхны шил давхараар нь хагалсан 20,000 төгрөг.цонх шиллүүлсэн ажлын хөлс 10.000 төгрөг, диван сандал 1ш 100,000 төгрөг, модон хаалга 100,000 төгрөг, гар утас /нокиа/ 120.000 төгрөг нийт 350,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч **************** шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: **************** би ****************гийн өргөдлийн дагуу дараахь тайлбарыг хүргэж байна. **************** бид 2 зургаан сар хамт амьдарсан. Надаас 750,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би ****************тай уулзаж тохирсон.Би төлөхгүй.Надаас дахин нэхвэл би хариу нэхэмжпэл 3 сая төгрөг нэхэмжлэх болно. Би ****************тай 1 жил хүрэхгүй хугацаанд хамтран амьдарсан. Би амьдрах гэж болгож бүтээх гэж зүтгэсэн.Согтуу залуучууд ирж дарамтлах болсон. ****************гаас бараашиг авч уух гэж согтуу залуучууд ирж зодож дарамтлах болсон. Хүнд сэтгэл байх ёстой. Үнэн юм ярих ёстой. Энэ хүн таяг тулдаг бие муутай. Байнга л эм тариа хэрэглэж ургамал ууж байдаг. Би 5 сард маргалдаад сүүлдээ болохоо болиод сандал дээр сууж байхад нь сандал руу нь өшиглөж унагаад гарч явсан. Өөрөөр зодоогүй. Түлхүүр нэг удаа шидсэн. Үнэн юм ярих ёстой. Байнга хөл нь өвдөж хавдаж янз бүрийн юмаар боож байдаг. Бүх өвчнөө над руу тохож байгааг зөвшөөрөхгүй. Надад зодуулаад хөхөрсөн шалбарсан юм харуулаагүй хэлээгүй. Би 3 сарын 7-нд цонх хагалаагүй. Түүнээс өмнө гэрт орох гээд түлхүүргүй тул хагалж ороод дараа нь дүүгээрээ шиллүүлсэн. Надад талийгаач хүүгийн утас гээд нэг утас өгч байсан. Шинэ утас биш. Диван сандал гээд байгаа нь их дээр үеийн хуучин сандал байсан. Худал ярьж надаас мөнгө авах гэж байна, би зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул ****************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 32 686 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-12-25-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч **************** нь хамтран амьдарч байхдаа архи ууж агсан тавьж миний биед халдаж, биед маань гэмтэл учруулж байсан. Энэ гэмтлийн улмаас бариа заслын эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн. Намайг яаж зодсоныг гэрч **************** харсан тул шүүх хуралдаанд оролцож гэрчилсэн. Толгой руу түлхүүр шидэж түлхүүр зоогдож байсан. Үүнээс болж толгой өвддөг болсон. Намайг толгойгоо боогоод явж байсныг гэрч **************** мэднэ. Манай хөрш болохоор бид байнга л тааралддаг. Толгой өвдөж бариа заслын эмнэлэгт бариулж байсан. ****************гийн зодсон нь нотлогдож байхад нотлогдохгүй байна гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрийн эд зүйл эвдэж надад хохирол учруулсан. Би хуучин утас өгөөгүй, шинэ утас авч өгсөн, утас худалдан авч байсан баримтыг шүүхэд өгсөөр байтал ****************гийн амаар хуучин утас гэж үзсэн. **************** утас өгсөнийг үгүйсгээгүй байхад шүүх нотлогдохгүй гэж үзэж байгааг буруу гэж үзэж байна. Хариуцагч өөрөө утас авсанаа үгүйсгээгүй харин хуучин утас гэж худлаа ярьж байсан. Утас худалдан авсан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй. Цонхны шил хагалсан, диван сандал эвдсэн, хаалга эвдсэн нь үнэн. Эдгээр эд зүйлийг үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг би мэдэхгүй байна. Надад ямар ч хариу өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эд зүйлд үнэлгээ хийлгэн дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж ****************гийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 057 750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч **************** нь ...хариуцагч **************** 2014.05.24-ний өдөр миний бүх бие рүү өшиглөж нуруу бөөр рүү цохисон. Толгой руу түлхүүрээр шидэж толгойд хүнд гэмтэл учруулсан. Энэ хүн намайг нурууны суулт, тархины даралттай болгосон, бөөр өвддөг болсон, зүрх томорсон уг гэмтлийн улмаас 6 сар таягтай байсан гэж эмчилгээний зардал 707 750 төгрөг, ...цонхны шил давхраар нь хагалж 20 000 төгрөг, цонх шиллүүлсний ажлын хөлс 10 000 төгрөг, модон хаалга 100 000 төгрөг, гар утас 120 000 төгрөг нийт 1 057 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч ****************гийн гэм буруутай үйлдлийн улмаас ****************гийн биед гэмтэл учирсан нь тогтоогдоогүй гэж үзэн түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 707 750 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 350 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Иргэний хуульд зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй хэдий ч хариуцагч ****************гийн үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжпэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр, холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай. Гэтэл ****************гийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Харин шүүх ****************гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн овгийн эхний үсгийг М гэж буруу бичсэний дээр хэнд хамааралтай, хэний ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаагаа тодорхой заагаагүй алдаа зөрчил гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан штаны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ...****************гийн зодсон нь нотлогдож байхад нотлогдохгүй байна гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрийн эд зүйл эвдэж надад хохирол учруулсан. Би хуучин утас өгөөгүй, шинэ утас авч өгсөн, утас худалдан авч байсан баримтыг шүүхэд өгсөөр байтал ****************гийн амаар хуучин утас гэж үзсэн. **************** утас өгснийг үгүйсгээгүй байхад шүүх нотлогдохгүй гэж үзэж байгааг буруу гэж үзэж байна. ...Утас худалдан авсан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй. Цонхны шил хагалсан, диван сандал эвдсэн, хаалга эвдсэн нь үнэн. Эдгээр эд зүйлийг үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг би мэдэхгүй байна. Надад ямар ч хариу өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эд зүйлд үнэлгээ хийлгэн дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул М.****************гийн... гэснийг зааснаар хариуцагч ****************гээс эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1 057 750 /нэг сая тавин долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн ****************гийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч **************** нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын
 журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

Н.БАЯРХҮҮ