| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0323/И |
| Дугаар | 131/ШШ2016/00386 |
| Огноо | 2016-08-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2016/00386
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох
198.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЭБСУ өрхийн эмнэлэг бэлэн бус гүйлгээг ны ажилтан С.******* миний бие буузны үнэ болох 42.000 төгрөг ны данс эзэмшигч О.******* гэдэг хүн рүү 42.000 төгрөгийн гүйлгээг андуурч 420.000 хийсний улмаас О.******* тухайн үед данс уу орсон мөнгийг нөхөр явуулсан гэж бодож үрсэн. О.*******тай уулзсан боловч өгөх боломжгүй гэж хэлсэн. О.******* нь наас 2 хүүхдийнхээ мөнгийг авдаг тул бага багаар өгөхийг хүссэний дагуу 420.000 төгрөгөөс 42.000 төгрөгийг хасан 398.000 төгрөгөөс төлж явсаар одоо 198.000 төгрөгийг өгөхгүй чиний ажлын хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдал үүссэн учраас төлөхгүй гэж хэлсэн.
Иймд О.*******гаас 198.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэлч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь О.*******гаас нэхэмжилсэн 198000 төгрөгийн 60000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нь 138000 төгрөгийг 2016 оны 07 сарын 13-ны дотор 138000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэв.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ны теллер С.*******гийн андуурч хийсэн 378000 төгрөг миний ХААН банкны дансанд орсон нь үнэн болно.
Гэхдээ би тухайн үед авч хэрэглээгүй 10 гаруй хоногийн дараа эмнэлэгт хэвтэхдээ нөхрийн явуулсан мөнгө гэж бодоод хэрэглэсэн. С.******* 12 дугаар сард буруу гүйлгээ хийгдсэн талаар надтай ирж уулзсан. Тухайн үед би 300000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл 80000 төгрөгийг С.******* төлөхөөр харилцан тохиролцсон.... Одоо үлдэгдэл 198000 төгрөгийн 80.000 төгрөгийг С.*******гаар төлүүлж, үлдэгдэл 118000 төгрөгийг миний бие 2016 оны 6,7,8 сард хуваан төлж дуусгана гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь О.*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиснөөс үүссэн 198000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь ны ажилтан С.******* нь ажил үүргээ гүйцэтгэх явцдааО.*******гийн ХААН банкны тоот дансанд 398000 төгрөгийн гүйлгээг андуурч хийснээс үлдэгдэл 198000 төгрөгийг О.*******гаас шаардан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч С.******* нь 198000 төгрөгийн 60000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нь 138000 төгрөгийг 2016 оны 07 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.******* нь 198000 төгрөгийн 60000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нь 138000 төгрөгийг 2016 оны 07 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү тушаасан 6910 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 3455 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 2395 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ