| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0263/И |
| Дугаар | 256 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 256
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дугаар баг Гаалийн гудамж 1-25 тоотод оршин суух, Боржигон овогт Нямсүрэнгийн Ганбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Гаалийн гудамж 1-26 тоотод оршин суух, Сартуул овогт Өлзийбатын Гэрэлмаа /РД:ТЗ83020403/-д холбогдох,
Хашааны модон шон буюу 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ганбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н.Ганбат миний бие нь 2016.08.03-ны өдөр хашаагаа блокоор сольж байхад Гэрэлмаа нь манай өмнөх модон хаша шонг манайх гэж хэрэлдэн, хэл амаар доромжлон дүү Нансалмаатайгаа нийлж намайг үсдэж, элэгдэн зодож байгаад дээрэмдсэн. Уг модон шонгийн үнэлгээ болох 300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Гэрэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.Гэрэлмаа миний бие нь 300000 төгрөгний үнэ бүхий 20 ширхэг шонг Н.Ганбатад бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ганбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Ганбат миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 300000 төгрөгний үнэ бүхий хашааны шонгоо Ө.Гэрэлмаагаас бүрэн бүтэн хүлээн авсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ганбат нь хариуцагч Ө.Гэрэлмаад холбогдуулан хашааны модон шон буюу 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Ганбат нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатын нэхэмжлэлтэй Ө.Гэрэлмаад холбогдох хашааны модон шон буюу 300000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9650 төгрөгийн 50 хувь болох 4825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас 4825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ганбатад олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ