Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 64-20 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Эрдэнэтуяа /РД: ЕЮ76091000, утас 91910942/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р 64-20 тоотод оршин суух Онгууд овогт Гэндэн овогт Мэндбаяр /РД: СЩ76081118, утас 91917546/-т хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч Г.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нөхөр Г.Мэндбаяртай 2002 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2003 оны 04 дүгээр сарын 15-нд охин М.Мөнгөнсувд, 2006 оны 12 дугаар сарын 01-нд охин М.Номинсувд төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсан тавьж зоддог болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. /Би Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1 өрөө 41 м.кв байрыг авна. Г.Мэндбаярт өөрийнхөө эзэмшлийн 3 автомашиныг өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Б.Эрдэнэтуяа би Г.Мэндбаяртай гэрлэлт цуцлуулж байгаа бөгөөд насанд хүрээгүй 2 охиноо болон байраа авахыг санал болгож байгаа бөгөөд Мэндбаярт өөрт нь 3 машиныг нь өгч байна. Би гэрлэлт цуцлуулаад Замын-Үүд сумаас шилжих гэж байгаа болохоор шуурхай шийдвэрлэж өгнө үү. Жич: Г.Мэндбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч Г.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: “Г.Мэндбаяр миний бие Б.Эрдэнэтуяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн дагуу 2 хүүхдийг Эрдэнэтуяагийн асрамжид үлдээнэ. 1 өрөө 41 мк.в байрыг өөрт нь үлдээнэ. 2 хүүхдэд тэтгэлэг төлөх чадваргүй үүнээс татгалзаж байна. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй өөрийн гэсэн орлогогүй. Өөрийн эзэмшилд байгаа 2 машин, байрны гадна байх 1 машины гражийг өөрийн мэдэлд үлдээхийг хүсч байна мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Г.Мэндбаяр миний бие нь хувийн ажлаар Булган аймаг руу 1 сарын хугацаатай явах болсон тул Г.Эрдэнэтуяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хурлыг яаралтай хуралдуулж өгөхийг хүсч байна” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь хариуцагч Г.Мэндбаярт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2002 онд танилцаж, 2002 оноос хамтын амьдралтай болж, 20.. оны  ... дугаар сарын ...-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2003 оны 04 дүгээр сарын 15-нд охин М.Мөнгөнсувд, 2006 оны 12 дугаар сарын 01-нд охин М.Номинсувд нар төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, ....... тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, ........... тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаа, бие биедээ үл итгэх, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж одоо хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г.Мэндбаяр нь 2003 оны 04 дүгээр сарын 15-нд төрсөн охин М.Мөнгөнсувд, 2006 оны 12 дугаар сарын 01-нд төрсөн охин М.Номинсувд нарыг эхийнх нь асрамжинд үлдээнэ гэж шүүх хуралдаанд болон шүүхэд тайлбар гаргасан. Иймд охин М.Мөнгөнсувд, М.Номинсувд нарыг эх Б.Эрдэнэтуяагийн асрамжинд үлдээх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд “Замын-Үүд сумын 1-р багийн 64-р байрны 20 тоотод байрлах 1 өрөө 41 м.кв байрыг авна. Г.Мэндбаярт өөрийнхөө эзэмшлийн 3 автомашиныг өгнө” гэж хариуцагч Г.Мэндбаяр нь “нэхэмжлэлийн шаардлагын дагуу Замын-Үүд сумын 1-р багийн 64-р байрны 20 тоотод байрлах 1 өрөө байрыг Б.Эрдэнэтуяад өгнө, өөрийн эзэмшлийн 2 машин болон байрны гадаа байрлах грашийг өөрөө авна” гэж тайлбарлаж байгаа бөгөөд эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон маргаангүй гэж байгаа тул Замын-Үүд сумын 1-р баг 64-р байрны 20 тоот ......... гэрчилгээтэй байрыг Б.Эрдэнэтуяагийн эзэмшилд, ....... улсын дугаар бүхий автомашинууд, Замын-Үүд сумын 1-р баг 64-р байрны гадаа байрлах 1 машины грашийг Г.Мэндбаяр нарт үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Г.Мэндбаяр нь охин М.Мөнгөнсувд, М.Номинсувд нарт анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Боржигон овогт Банзрагчийн Эрдэнэтуяа /РД: ЕЮ76091000 Онгууд овогт Гэндэн овогт Мэндбаяр /РД: СЩ76081118/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 04 дүгээр сарын 15-нд охин М.Мөнгөнсувд, 2006 оны 12 дугаар сарын 01-нд охин М.Номинсувд нарыг эх Б.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мэндбаяраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад олгосугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ