| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 151/2024/00030/И |
| Дугаар | 223/МА2024/00030 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 223/МА2024/00030
2024 10 03 223/МА2024/00030
“%%%” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2024/00462 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ............................., 04 тоот хаягт байрлах, регистрийн ............... дугаартай, “%%%” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, ................................ байрлах, регистрийн ..................... дугаартай, “..........” ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278,608,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “%%%” ХХК-ийн захирал В.Амарбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Манай компани нь анх хариуцагч “..........” ХХК-ийнзарласан шалгаруулалтад тэнцэж тус компанийн Багануур дүүрэгт байрлах кокс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэл хийх ажлыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх ХХАГ/Д-31 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд тус компанийн орон нутгийн салбарын захирал, нүүрс химийн үйлдвэрлэлийн удирдагч Бын зүгээс Ерөнхий сайд, хэд хэдэн сайд, гадаадын айлчид ирнэ. Нүүрс химийн үйлдвэрийн шав тавих ёслол болно, тиймээс дээрх хүмүүсийг ирэхэд агуулахын барилга дутуу байж болохгүй ядаж гадан фасадаа янзалмаар байна, танайх энд ажил хийж байгаа юм чинь гүйцэтгээрэй, манай зүгээс санхүүжилт асуудалгүй ээ, удирдлагаас энэ ажлаа яаралтай хийхийг үүрэг болгосон гэсэн хүсэлтийг өөрөө биечлэн тавьсан. Тухайн үед Б захирал нь өөрийн хүсэл зоригоо амаар илэрхийлж ажил гүйцэтгүүлэх саналыг амаар тавьсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 /Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ/-т заасан нөхцөлд нийцэж байсан учраас бид хүлээн авч, хүлээн авснаа бодит үйлдлээр илэрхийлсэн.
Манай компанийн хувьд энэ төслийн ажлын зарим хэсгийн барилга, угсралт, засварын ажлыг хийж байгаа учраас, мөн төрийн өмчит компани болохоор Б захирлын саналыг хүлээн авахаар болж, Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн гүйцэтгэлийн төсвийг мэргэшсэн төсөвчин Т.Оюунсувдаар 2022 оны 9 дүгээр сарын эхээр хийлгэсэн. Энэ төсвөөр ажиллах хүчний зардал 138,790,373 төгрөг, материал 228,871,058 төгрөг, тээвэр 4,166,610 төгрөг, машин ашиглалт 6,576,000 төгрөг буюу шууд зардлын дүн 378,404,041 төгрөг болсон, барилгын удирдлага зохион байгуулалтын зардал 61 хувь буюу 42,916,009 төгрөг, ашиг 15 хувь буюу 63,198,008 төгрөг, барилга угсралтын ажлын дүн 484,451,806 төгрөг үүнээс НӨАТ 10 хувь буюу 48,451,806 төгрөг, нормчлолын сан 0,18 хувь буюу 872,133 төгрөг, захиалагчийн зардал 9,690,361 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 4,845,181 төгрөг болсон. Ингээд хариуцагч талын ажил хариуцсан захирал Бын гаргасан хүсэлтийн дагуу хийгдэх Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн нийт төсөв 584,377,538 төгрөг болсон. Хариуцагч талын зүгээс маш яаралтай Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэх саналыг хариуцлагатай албан тушаалтан аман байдлаар тавьсныг бид хүлээн авч засварын ажлыг хийж эхэлсэн бөгөөд хариуцагч талаас барилга нүүрс, химийн үйлдвэрийн нээлт болон бусад ажлуудаас шалтгаалсан уу бичгийн хэлбэрээр гэрээг албажуулж өгөхгүй байсан тул гүйцэтгэлийг 50 хувь буюу 2 барилгын фасадыг тус бүр урд болон баруун талуудыг хийж дуусгаад зогсоосон болно.
Манай компанийн зүгээс Б захирлыг ажил гүйцэтгүүлэх талаар санал тавимагц хамтран ажиллаж байгаагийн хувьд саналыг хүлээн зөвшөөрч ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс кокс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байсан ажиллах хүч дээр нэмж ажиллах хүч татаж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40 хоногт нийт ажлын 50 хувийн гүйцэтгэлийн хийсэн. Учир нь үйлдвэрийн шав тавих ажилд төрийн өндөр албан тушаалтнууд бусад хөрөнгө оруулагчид, гадаадын зочид төлөөлөгчид ирэх учраас нүүрэн хэсгүүдийг эхэлж хийж байсан бөгөөд хариуцагчаас энэ хугацаанд манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг огт төлөөгүй учраас ажлаа зогсоосон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 /Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ/-т зааснаар нэг тал болох Таван толгой түлш ХХК-ийн хүсэл зоригийг манай компани хүлээн авснаа тодорхой үйлдлээр буюу засварын ажлыг хийж гүйцэтгэж эхэлснээр хэлцлийг өөрийн бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн тул “.............” ХХК, “%%%” ХХК-ийн хооронд үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн ажлыг хийх талаарх аман хэлцлийг хийсэн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан амаар хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлцлийн хэлбэрийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан нөхцөлийг хангаж байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 /хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл/-т зааснаар харилцан үүргийн харилцаа үүссэн. Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас фасадын ажлыг 100 хувь гүйцэтгэх боломж бүрдээгүй, хариуцагчаас шаардлагатай санхүүжүүлэлтийг тухай бүрт нь санхүүжүүлээгүйгээс манай компани дан ганц өөрийн хөрөнгөөр материалын болон ажиллах хүчний зардлыг хариуцаж давхар ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Нүүрсний хулгай асуудалтай холбоотойгоор тус компанийн үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагаас шалгалт орсны улмаас зарим ажлуудыг зогсоох хүртэл арга хэмжээ авагдсан. Иймд “.............” ХХКзүгээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 /Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй/-т зааснаар төлбөр шаардах үүрэг гүйцэтгүүлэгч мөн тул хийж гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийг шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
Талуудын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан хэлцлийг хуульд заавал бичгээр байгуулахыг, мөн нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан нөхцөл бүхий хэлцэл биш учраас ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хэлцлийг бид амаар байгуулсан ба “..........” ХХК-ийнөмчийн хэлбэр, бизнесийн салбарын нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадамж зэрэгт найдаж аман хэлцлийнхээ үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч хариуцагч талаас үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь ажлын гүйцэтгэлээр фасадын ажлын төсөвт өртгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс манай компани нь татварын болон бусад санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ороод байна. Иймд хариуцагч Таван толгой түлш компаниас тус компанийн эзэмшлийн нүүрс, химийн үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн зардал болох 278,608,318 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “%%%” ХХК-ийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “.............” ХХКнь Тэнгэр эе ХХК-тай нүүрс химийн үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн ажил хийлгэх гэрээ байгуулаагүй, аман гэрээ хэлцэл ч хийгээгүй. “..........” ХХК-д нүүрс химийн үйлдвэрийн барилга байгууламж байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан барилга байгууламж нь хариуцагч талын өмч хөрөнгө биш бөгөөд Багануур талын хөрөнгө байх. Тиймээс “..........” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар “.............” ХХКүндэслэлгүй хөрөнгөжсөн 278,608,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.............” ХХКолгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “%%%” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,550,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.............” ХХК1,550,992 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.............” ХХКолгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийин 151/ШШ2024/00462 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн: 1. Нэхэмжлэгч ...нь хариуцагч...д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278,608,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэжээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар тодорхойлсон. Энэ байр сууриа шүүх хурлын мэтгэлцээний үед ч илэрхийлсээр байсан. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм бишүү гэж зөвлөснөөр шүүхийн мэтгэлцээний үед нэхэмжлэгч тал нэг талаараа тийм байж болно гэснээр шүүх шийдвэрээ гаргасан. Үүнийг хууль зөрчсөн процессийн алдаа гаргасан гэж үзэж баына.
3.Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж “........” ХК-н удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын дагуу нэхэмжлэгчийг барилгын гадна фасадны ажил хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
“........” ХК нь “..........” ХХК-ийнхувьцаа эзэмшигч хэдий ч “..........” ХХК-ийнудирдлагын өмнөөс үүрэг даалгавар өгөх, ажил гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.
Зөвхөн гэрч Д.Б “...2022 оны 9 дүгээр сарын дундуур Эрдэнэс таван толгойн удирдлагууд тэнд очиж үзээд тэр 2 том обьектын гадна талын фасадын харагдацыг сайжруулж, фасад хийх үүрэг өгч байсан. Эрдэнэс таван толгойгоос үүрэг өгөөд манай төслийн менежер хариуцаад хийлгэсэн...” гэх, гэрч Ө.О“...2022 оны 9 дүгээр сарын эхээр манай толгой компанийн удирдлагууд ирээд.нөгөө 2 барилгын гадна фасадны ажлыг хийлгэ гэж даргад үүрэг өгсөн...” гэх мэдүүлгүүдээр “..........” ХХК-ийнудирдлага захирал ямар ч эрх мэдэлгүй, өөр компанийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу Д.Б, Ө.Онар тухайн ажлыг хийлгэсэн гэж харагдаж байгаа.
4.Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэх шүүхийн дурдсан баримтуудыг нэг бүрчлэн нягталж, тооцоо хийсэн үйл баримт нотолгоо байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хамруулан нийтэд нь ерөнхий дүгнэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал болон гэрчүүд уг засварын ажил 2022 оны 9 дүгээр сарын 15-аас эхэлсэн гэж тодорхой мэдүүлж байхад хавтаст хэрэгт авагдсан ажлын тооцооны баримтуудыг нягталж, тооцоолол хийгээгүй. Өөрөөр хэлбэл, 9 дүгээр сарын 05-аас өмнө туслан гүйцэтгэх компанитай байгуулсан 2 гэрээ, хх-17, 18,19, 53, 56, 57,92 хуудсанд авагдсан баримтууд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх огноотой, зарим нь огноогүй, тамгагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн дүгнэлтгүй мөртлөө нэхэмжпэлийн шаардлагын үнийн дүнгээр шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
5. Шүүх шийдвэртээ “…“ .........” ХХК-аар ажил гүйцэтгүүлж байх хугацаандаа нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр захиалга өгч үүнийг нь нэхэмжлэгч хүлээн авсан байх ба энэхүү ажлыг гүйцэтгэж байх хугацаанд “.............” ХХКгэрээнээс татгалзаагүй, ажлыг зогсоогоогүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул...” гэж дүгнэсэн. Нэмэлт ажил гүйцэтгүүлэх захиалга гэж юуг хэлээд байгаа, юугаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, “.............” ХХКямар гэрээнээс татгалзах ёстой байсан нь тодорхойгүй, учир битүүлэг дүгнэлт хийсэн нь хууль зүйн нотолгоогүй, үндэслэлгүй.
Мөн “...энэхүү ажлыг гүйцэтгэж байх хугацаанд “.............” ХХКгэрээнээс татгалзаагүй...” гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн мөртлөө “...Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг шаардахгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүх өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн нөхцөл байдал харагдаж байна.
Тухайн барилгууд нь хариуцагч “..........” ХХК-ийнөмчлөлийн хөрөнгө биш болох нь дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн мөртлөө энэ дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргаж “Тавантолгой түлш” ХХК-ийг хариуцагч гэж үзэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
.........” ХХК-нь .........” ХХК-нүүрс химийн үйлдвэрийн агуулахын гадна металл фасадны засвар шинэчлэлийн ажил хийлгэх гэрээ байгуулаагүй, аман гэрээ хэлцэл ч хийгээгүй бөгөөд Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Баяржаргап, Ө.Онар ажил гүйцэтгүүлэх, үүрэг даалгавар өгөх эрх мэдэлтэй хүмүүс биш болно.
6.2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ТТТС-Н/01-02 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Кокс химийн цогцолбор үйлдвэрийн хуучин цэвэр ус, дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлт, гадна бохирын бичил станц угсрах, инженер техникийн ажилчид, диспетчерийн байрны гадна тохижилтын ажил гүйцэтгэсэн. 2022 оны 8 дугаар сарын 26-ны ХХАГ/Д-31 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Багануур дүүрэгт байрлах кокс химийн үйлдвэрийн захиргаа оффисын барилгуудын засвар шинэчлэлт хийх ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ баталгаажуулж холбогдох төлбөр тооцоогоо бүрэн хийсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүхий ажлын талаар ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй болно.
7.........” ХХК-нүүрс химийн үйлдвэрийн барилга байгууламж байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан барилга байгууламж нь хариуцагч талын өмч хөрөнгө биш бөгөөд “.” ХХКхөрөнгө тул уг хөрөнгөтэй холбоотой Улсын бүртгэлийн лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй. “.............” ХХКхариуцагч биш болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон баримтаа гаргаж мэтгэлцэх үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжпэгч тал зөвхөн засварын ажил хийсэн гэдгээ нотлох зорилготой баримтууд гаргасан бөгөөд уг ажлыг хийх болсон үндэслэлээ нотлоогүй болно.
Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны 151/ШШ2024/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгч “%%%” ХХК-ийн захирал В.Атус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газраас шалгаж шинжээч томилсон. Үүнд манайх нийтдээ 3.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийх ёстой байсан бол эдгээр ажлуудыг хийхдээ 4.2 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна гэсэн. Шинжээч нарын үзсэнээр ажлыг маш шуурхай чанартай хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн. Манай объект биш гэж байгаа объектыг мөн 8.4 километр дулааны шугамыг засаж, 4.3 километр цэвэр усны шугамыг засаж өгсөн. Эдгээр ажлуудыг “........” ХКхүлээлгэж өгсөн ба дараагийн засварын ажлыг үнэгүй хийж өгсөн. Үүнтэй холбоотой 4.7 тэрбум төгрөгийг “........” ХКбартераар нүүрсийг хүлээлгэж өгч байсан. Гэтэл гаргасан өртөг нь 3.9 тэрбум төгрөг байдаг. Үүнд манай хийсэн ажил болох гадна төмөр фасадын ажлыг оруулсан мөнгөн дүн байгаа юм билээ. Хариуцагч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ засварын ажил 2022 оны 10 дугаар сард дууссан боловч хариуцагч ажлаа хүлээж авахгүйгээр 2024 оны 1 дүгээр сар хүртэл манайхаар бүх сервис, хамгаалалт, 6 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр машины хамт сервис ажил хийлгэсэн. Уг ажлыг яах вэ гэхэд танайх ямар ч байсан ажлаа гүйцэтгээд явж бай гэж хэлсэн. 2023 оны хавар яасан бэ гэхээр 45.000.000 төгрөгөөр манайд худгийн байр бариад өгчих гэсэн манай талаас мөнгөө авч чадахаа байчих вий гэж үзэж уг ажлыг мөн үнэгүй хийж өгсөн. 2024 оны 01 дүгээр сард манай дулааны шугам тасарсан байна барилга хөлдлөө гэсний дагуу манай талаас Улаанбаатар хотоос экскаватор авч очиж засварыг хийж өгсөн. Засварын ажлын мөнгө яах юм бэ гэхэд учир нь олдоно гэж хэлдэг байсан. Гадна фасадын засварын мөнгө яг үүнтэй адил хэлж байсан. Өгсөн мөнгө 3.9 тэрбум төгрөг, хийсэн ажил 4.2 тэрбум төгрөг байгаа ба зөрүү нь агуулахын гадна төмөр фасадын ажлын өртөг ба манай авч чадаагүй мөнгө юм.
Нэхэмжилсэн баримтын хувьд, манай данснаас гарсан мөнгө, ажлын хөлс олгосон мөнгө, гэрээнүүд хэрэгт байгаа Хариуцагч талаас манайхыг гэрээ хийгээгүй гэж байна. Үндсэндээ “.............” ХХК-ийн орон нутгийн салбар гэж тусдаа байдаг. Тус салбарт миний бие 26 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Яагаад намайг шахсан юм бэ гэхээр тухайн үед коксжих үйлдвэрийг гадаадын илч төлөөлөгч нар шав тавих ёслол 10 дугаар сарын 27-ны өдөр болох байсан. Мөн Улсын их хурлын гишүүд ирнэ гэж намайг шахах үед нь надад мөнгөө өгөх байх гэсэн итгэл үнэмшил төрсөн. Тухайн үед бид ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэй хийсэн байсан. Тухайн үед хийх ажлуудын бараа материал авах мөнгө их хэмжээгээр дутсан. Би мөнгөө нэхэхэд хуулийн хэлтсийн дарга намайг шүүхээр явж ав гэсэн. Одоо энэ хүн нэгжийн дарга болсон. Бид татварт 300 гаруй сая төгрөгийн өр үүссэн. Хугацаанд нь 276.000.000 төгрөгийг авсан бол дансаа хаалгаад хоёр жил болж, ажил хийх боломжгүй болохгүй байсан...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдаагүй дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон эсэхэд нөлөөлж байгаа тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч “........” ХКнь 278,608,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч “........” ХК байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Багануур дүүрэгт байрлах үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Хариуцагч тал мөнгөө өгөхгүй байсан тул нэг агуулахын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгээд зогссон. Иймд хийх ёстой байсан ажлын 50 хувийг гүйцэтгэсэн...” гэх агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч “.............” ХХКнь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...Нэхэмжлэгч “%%%” ХХК-ийн засвар хийсэн агуулах нь манай өмчлөл, эзэмшилийн хөрөнгө биш. Мөн засвар хийлгэхийг хүссэн гэх этгээд “........” ХК нь манай компанид хамааралгүй. Үүнээс гадна Тендерийн хууль зөрчиж гэрээ байгуулах ёсгүй...” гэх агуулгаар татгалзаж мэтгэлцсэн байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, хариуцагч тал татгалзаж байгаа татгалзлаа баримтаар няцаах үүрэгтэй.
Хэрэв зохигчид нэхэмжлэл, эсхүл татгалзлын үндэслэл болж байгаа баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу шүүхийн журмаар хүсэлт гарган бүрдүүлүүлэх эрхтэй.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч “........” ХК нь “........” ХКбайгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу шилжүүлэн авсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд 3,962,384.040 төгрөгийн тендерт шалгарсан нэхэмжлэгч “.........” ХХК-аар засварын ажил хийлгэсэн байх ба уг үйл баримтын талаар маргаагүй.
Харин хариуцагч “........” ХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүс болох А.А, Б.Б, Ө.Онар “… “........” ХК-ийн удирдлагууд ирээд үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа болоход Багануур дүүрэгт байрлах нүүрс химийн үйлдвэрийн 2 агуулахын гадна талын харагдах байдал нөлөөлж байна гэсэн тул засварлах шаардлагатай болоод байна” гээд нэмэлт гэрээ байгуулж уг агуулахын гадна талын төмөр фасадын засварын ажил хийлгэх санал тавьсныг нэхэмжлэгч “........” ХКнь зөвшөөрч ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримтын талаар маргасан байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байна.
Тодруулбал, “........” ХК нь хариуцагч “........” ХК-ийн үйл ажиллагаанд оролцон чиг үүрэг өгөх эрх бүхий хуулийн этгээд мөн эсэх, засвар хийсэн агуулах нь хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байсан эсэх үйл баримт тодорхойгүй байхад анхан шатны шүүх зохигчдоос шүүхийн журмаар бүрдүүлэхийг хүссэн “...”........” ХКбайгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг, “.” ХХКэд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах тухай” хүсэлтүүдийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШЗ2024/00888 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байхаас гадна агуулахын гадна талын төмөр фасадын засварын ажил хийхэд 278,608,318 төгрөгийн өртөгт зардал гарсан эсэх үйл баримтын талаар тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүйн улмаас маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч “%%%” ХХК-ийн гаргасан “гэрчээр А.А, Б.Б, Ө.Онарыг асуулгах тухай” хүсэлтийг дээрх шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад даргалагчаас: эрх, үүрэг тайлбарлан хууль сануулсан гэрч А.Ааас /хх-164/ мэдүүлэг авахаас татгалзахдаа “...2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс гэрч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож байгаа. Та гэрчтэй захирамж гарсан өдрөөс хойш ямар нэгэн байдлаар холбогдох, нөлөөлөх, нөхцөл байдал тодруулах гэх мэт үйлдэл гаргаж болохгүй, гэтэл та гэрчтэй холбогдсон гэдгээ илэрхийллээ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гэрчээсээ татгалзах хүсэлтийг хүлээж авлаа...” гэж тайлбарласан нь тэмдэглэлд тусгагджээ. /хх-165-174/
Үүнээс үзэхэд, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн өгсөн “...Ажлын даалгаварт байгаа А.Аын гарын үсэг хуурамч гарын үсэг, өөрөө өнөөдөр гэрчилэхээр ирсэн байгаа. А.А өөрөө нотлох гэж ирсэн. Гарын үсэг зурснаа өөрөө мэдэхгүй байна лээ. Би тэр талаар лавлаж асуухад миний гарын үсэг биш үүнтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй гэж надад хэлсэн. Гэрчийн мэдүүлгийн дараа энэ асуудлыг ярина...” гэх тайлбарыг үндэслэн гэрч А.Аыг үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхэд урьдчилсан дүгнэлт хийж татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй байхаас гадна шүүхээс уг асуудлыг шийдвэрлэсэн эрхийн акт гаргаагүй байна.
4.Иймд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул харицагчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авч ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэлээ.
5.Хариуцагч “........” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,550,992 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2024/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “..........” ХХК-ийндавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,550,992 /нэг сая таван зуун тавин мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС