| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0258/И |
| Дугаар | 259 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 259
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 3-р хэсэг 35-3 тоотод оршин суух Папхан овогт Болдын Золбаяр /РД: ЕЮ90110312, утас: 96630664/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 3-р хэсэг 35-3 тоотод оршин Боржигон овогт Чоймболын Туяа /РД: ЕЮ68032106, утас 99258526/ нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,543,481.20 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Золбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Туяа нар нь 2015 оны 02 сарын 12-нд Замын Үүд Хас Банктай зээлийн 1390008509 дугаар гэрээ байгуулж 7,500,000 ( Долоон сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг хоолны газар өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар : шарах шүүгээ– 1 ширхэг, грийлдэгч-1 ширхэг, хөргөгч-1 ширхэг, шилэн лангуу-1 ширхэг, зочны өрөөний тавилга ком, шилэн хөргөгч-1 ширхэг, 5 ханатай гэр, /давхар бүрээстэй, сайн чанарын мод/, Dell маркийн комьютер, Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Нарны 3-09 тоот эзэмших эрхтэй газар /Γ-000422596/, Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Мөнгөншонхорын гудамж 1-2 тоот эзэмших эрхтэй газар /Г-000422326/ зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390008509 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Б.Золбаяр, Ч.Туяа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 260 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Б.Золбаяр, Ч.Туяа нар нь зээлийн 1390008509 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Б.Золбаяр, Ч.Туяа нарын зээлийн үлдэгдэл 2016.09.05-ны өдрийн байдлаар: Зээлийн 1390008509 дугаар гэрээний үндсэн төлбөр 4,368,056.20 төгрөг, хүү 1,112,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,516 нийт 5,543,481.20 төгрөг болоод байна” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны Замын-Үүд тооцооны төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 06ны өдөр Б.Золбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Туяа нараас зээлийн төлбөр болох 5,543,481.20 төгрөг гаргуулах 39/443 тоот нэхэмжлэл хүргүүлсэн. Хариуцагч талаас банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн төлбөрт 3,850,000 төгрөгийг төлж зээл хэвийн болсон. Зээлдэгч нь цаашид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөхийг тохиролцсон болно. Иймд манай банкны зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Золбаяр, Ч.Туяа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,543,481.20 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хас банкны 061400941 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 103,647 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 51,823.5 төгрөгийг, хариуцагч Б.Золбаяр, Ч.Туяа нараас 51,823.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ