| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0261/И |
| Дугаар | 260 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 260
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 77-1 тоотод оршин суух Дархан овогт Даваагийн Должинсүрэн /ЧН50012003 yтас: 91640646/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Нефтийн 1-10 тоотод оршин суух Боржигон овогт Шаравдоржийн Нарангэрэл /ЕС54060400 yтас: 96163668/-д холбогдох,
“3,342,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Должинсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Должинсүрэн миний бие 2016 оны 01-р сарын 11-нд Замын-Үүд суманд амьдардаг Шаравдоржийн Нарангэрэлд 1,000 ам.долларыг 6 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн боловч одоо болтол өгөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 12-нд зээлийн хүүнд 300 ам.доллар, үлдэгдэл зээлийн хүү 500 ам.долларыг одоо болтол төлөхгүй байгаа тул нийт 1,500 ам.доллар буюу 3,342,000 төгрөгийг Ш.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Должинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Должинсүрэн миний бие нь Ш.Нарангэрэлийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.Нарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Нарангэрэл миний бие нь Д.Должинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-нд 1,100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны 1,100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 1,142,000 төгрөгийг төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Должинсүрэн нь хариуцагч Ш.Нарангэрэлд холбогдуулан 3,342,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа 3,342,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-нд 1,100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны 1,100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд 1,142,000 төгрөгөөр хувааж төлж дуусгана гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Д.Должинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгнөөс илүү төлсөн 1,578 төгрөгийг, 50 хувь болох 34,211 төгрөгийг тус тус төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 34,211 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Должинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 3,342,000 төгрөгийг хариуцагч Ш.Нарангэрэл нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Хаан банкны 061400941 тоот дансанд төлсөн 70,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,789 төгрөг, хариуцагч Ш.Нарангэрэлээс 34,211 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Должинсүрэнд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ