Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В.Б-т холбогдох эрүүгийн 1820001680018 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл Б овогт В.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Ш.О-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Замын-Үүд сумын карго дээр ачаа ачиж байгаад архи уусан. Ингээд айлруу орж 2  ширхэг гар утас хулгайлж авсан. Нэг гар утсыг нь бэр дүүдээ өгсөн. Нөгөө гар утасных нь хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад би Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утсаа унтраагаад зурагтныхаа урд талд цэнэглэж тавиад нөхөр 2 хүүхдийн хамт унтсан. Бид нар унтахдаа гэрийнхээ хаалгыг онгорхой унтсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн орчимд нөхөр Т-г миний гар утсыг аваад өг гэсэн чинь манай нөхөр Т гар утас чинь хаана байгаа юм гэхээр нь зурагтны урд талд байгаа гэсэн чинь манай нөхөр Т миний гар утсыг байхгүй байна гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэр дотроо хайсан боловч миний гар утас олдоогүй ба БНХАУ-ын Эрээн хотоос 2018 оны хавар худалдан авч байсан гар утас зурагтны урд талд байсан байхгүй болсон байсан. 2018 оны хавар БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан гар утасныхаа марк болон сериал дугаарыг нь мэдэхгүй байна. Мэдрэгчтэй, цагаан өнгийн том гар утас байсан. Би Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утсаа 2018 он сард Замын-Үүдийн Мобикомоос лизенгээр 829.000 /найман зуун хорин есөн мянган/ төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утас дэлгэцнийх нь наалт хагарсан, алтлаг боронзон өнгөтэй гар утас байсан. БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан гар утас мэдрэгчтэй, цагаан өнгөтэй, ар талын таган дээр нь бөгжин наалттай, Самсунг галакси Жи-7 маркийн гар утастай ойролцоо хэмжээтэй байсан....би гар утсаа яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байсан тул миний утсыг авсан хүнээс 50.000 төгрөг нэхэмжилсэн. Тэр хүнээс өнөөдөр 50.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан. Тиймээс надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй....” гэжээ. /хх-ийн 26, 41-42/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр танай хамаатан Б сая манайд ирж 3 хоносон. Явахдаа энэ гар утсыг үлдээгээд явсан гээд саарал өнгийн Самсунг гэсэн бичигтэй гар утас гаргаж ирэхээр нь би Б буцаж ирээд авах байлгүй гээд байлгаж бай гэж хэлсэн. Түүнээс хойш энэ гар утсанд манай эхнэр ... дугаарыг ганц удаа хийж харагдсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь өдөр 12 цагийн үед манай нөхрийн хамаатан Б манайд Улаанбаатар хотоос өглөө ирлээ гээд орж ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш манайд  хоёр хоночихоод 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр каргоны машинаар Улаанбаатар хотруу явлаа гээд явсан. Хотруу явах өдрөө надад саарал өнгийн Самсунг Жи-7 маркийн гар утас гаргаж ирэхээр нь би та энэ үнэтэй утсаар яадаг юм бэ? надад үлдээгээд яв гээд утсыг нь аваад оронд нь нэг хайрцаг Улааншонхор тамхи авч өгөөд явуулсан. ...Тэгээд өглөө 09 цагийн үед орж ирэхдээ саарал өнгийн Самсунг гэсэн бичигтэй гар утас барьчихсан байхаар нь юун утас вэ? гэж асуусан чинь би шөнө гудамжнаас олсон гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 29-30/

Мобиком корпорацийн хэрэглээний дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 15-18/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31/

Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/

А ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэнд Самсунг Жи-7 маркийн гар утсыг 704.650 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хх-ийн 46-49/

Шүүгдэгч В.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 55/

Шүүгдэгч В.Б-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Ш.О-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Жи-7 маркийн гар утас 1 ширхэг, самсунг гэсэн бичигтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг гар утас хулгайлж, бусдад 754650  төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч В.Б-н хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад би Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утсаа унтраагаад зурагтныхаа урд талд цэнэглэж тавиад нөхөр 2 хүүхдийн хамт унтсан. Бид нар унтахдаа гэрийнхээ хаалгыг онгорхой унтсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн орчимд нөхөр Т-г миний гар утсыг аваад өг гэсэн чинь манай нөхөр Т гар утас чинь хаана байгаа юм гэхээр нь зурагтны урд талд байгаа гэсэн чинь манай нөхөр Т миний гар утсыг байхгүй байна гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэр дотроо хайсан боловч миний гар утас олдоогүй ба БНХАУ-ын Эрээн хотоос 2018 оны хавар худалдан авч байсан гар утас зурагтны урд талд байсан байхгүй болсон байсан. 2018 оны хавар БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан гар утасныхаа марк болон сериал дугаарыг нь мэдэхгүй байна. Мэдрэгчтэй, цагаан өнгийн том гар утас байсан. Би Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утсаа 2018 он сард Замын-Үүдийн Мобикомоос лизенгээр 829.000 /найман зуун хорин есөн мянган/ төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг Галакси Жи-7 2017 маркийн гар утас дэлгэцнийх нь наалт хагарсан, алтлаг боронзон өнгөтэй гар утас байсан. БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан гар утас мэдрэгчтэй, цагаан өнгөтэй, ар талын таган дээр нь бөгөн наалттай, Самсунг галакси Жи-7 маркийн гар утастай ойролцоо хэмжээтэй байсан....би гар утсаа яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байсан тул миний утсыг авсан хүнээс 50.000 төгрөг нэхэмжилсэн. Тэр хүнээс өнөөдөр 50.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан. Тиймээс надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хх-ийн 26, 41-42/, гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр танай хамаатан Б сая манайд ирж 3 хоносон. Явахдаа энэ гар утсыг үлдээгээд явсан гээд саарал өнгийн Самсунг гэсэн бичигтэй гар утас гаргаж ирэхээр нь би Б буцаж ирээд авах байлгүй гээд байлгаж бай гэж хэлсэн. Түүнээс хойш энэ гар утсанд манай эхнэр дугаарыг ганц удаа хийж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь өдөр 12 цагийн үед манай нөхрийн хамаатан Б манайд Улаанбаатар хотоос өглөө ирлээ гээд орж ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш манайд  хоёр хоночихоод 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр каргоны машинаар Улаанбаатар хотруу явлаа гээд явсан. Хотруу явах өдрөө надад саарал өнгийн Самсунг Жи-7 маркийн гар утас гаргаж ирэхээр нь би та энэ үнэтэй утсаар яадаг юм бэ надад үлдээгээд яв гээд утсыг нь аваад оронд нь нэг хайрцаг Улааншонхор тамхи авч өгөөд явуулсан. ...Тэгээд өглөө 09 цагийн үед орж ирэхдээ саарал өнгийн Самсунг гэсэн бичигтэй гар утас барьчихсан байхаар нь юун утас вэ? гэж асуусан чинь би шөнө гудамжнаас олсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31/, А ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэнд Самсунг Жи-7 маркийн гар утсыг 704.650 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хх-ийн 46-49/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч В.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэж, нууцаар, хууль бус аргаар үйлдэж бусдад нийт 754.650 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

А ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр хулгайд алдагдсан Самсунг Жи-7 маркийн гар утасны үнийг 704.650 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч уг гар утсаа буцаан олж авсан, мөн Самсунг гэсэн бичигтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утсыг бусдад 50.000 төгрөгөөр худалсаныг хохирогч 50.000 төгрөгийг нэхэмжилж авч хохиролгүй болсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч В.Б-т эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч В.Б-г 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Б-т оногдуулсан  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.Ц