| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0389/И |
| Дугаар | 394 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 394
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор 1-р багт байрлах, ХАСБАНК ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, УАА-н 1 дүгээр гудамжны 34 тоотод оршин суух, ВЮ64100611регистрийн дугаартай, 97082255 дугаар утастай Сартуул овогт Оргойн Батжаргал, ЦВ70012705 регистрийн дугаартай, Урианхан овогт Халзангийн Баяр-Эрдэнэ нарт холбогдох Зээлийн гэрээний үндсэн төлбөр 32.500.000, хүү 4.347.701, нэмэгдүүлсэн хүү 14.321, нотариатын хөлс 29.000, нийт 36.891.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч О.Батжаргал, Х.Баяр-Эрдэнэ нар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХасБанкныБаянхонгор салбараас 1210016676 тоот зээлийн гэрээний дагуу 25.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.37 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1210015192 тоот зээлийн гэрээгээр 11.000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. ХасБанк зээлдэгч О.Батжаргалын хүсэлтийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээрх 2 зээлийн үлдэгдлийг нэгтгэн зээлийн гэрээний анхны нөхцөлд өөрчлөлт оруулан 32.500.000 төгрөгийн зээлийн гэрээний нэмэлтийг хийсэн.
Зээлдэгч зээлийн барьцаанд О.Батжаргалын өмчлөлийн mazda proceed маркийн БНА 2140 улсын дугаартай цэнхэр өнгийн автомашин, Баянхонгор сумын 1 дүгээр баг УАА-н 1-34 тоот байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002147 дугаар гэрчилгээтэй, 24 м.кв талбайтай, барьцаалуулагч О.Түмэнжаргалын тус сумын 1-56-13 тоотод байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002429 дугаар гэрчилгээтэй 42 м.кв, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа болно.
Банкны зүгээс зээлдэгч О.Батжаргал, Х.Баяр-Эрдэнэ болон барьцаалуулагч О.Түмэнжаргалтай нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, хэд хэдэн удаа хугацаа өгсөн боловч харилцагчийн зүгээс зээлээ төлөх санаачлага гаргаагүй өдөр хоногийг өнгөрөөж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 32500000 төгрөг, хүү 4347701 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14321 төгрөг, нийт 36862022 төгрөг байна.
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1210016676, 1210015192 тоот гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 32500000 төгрөг, хүү 4374701 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,321 нийт 36862022 төгрөг болон зээлийн гэрээний хавсралтууд болон холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний үйлчилгээний хөлс 29000 төгрөг, нийт 36891022 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ..гэжээ.
Хариуцагч О.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Хас банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг төлөх сэтгэл байвч зах зээлийн хямралаас хамаарч ард иргэдийн худалдан авах чадвар эрс муудсантай холбоотой. О.Батжаргал би зээлийн гэрээний 36891022 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 21-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХАСБАНК ХХК- нь О.Батжаргал, Х.Баяр-Эрдэнэ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн төлбөр 32.500.000, хүү 4.347.701, нэмэгдүүлсэн хүү 14.321, нотариатын хөлс 29.000, нийт 36.891.022 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч О.Батжаргал, Х.Баяр-Эрдэнэ нартай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1210016676 тоот зээлийн гэрээгээр 25.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.37 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар,
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1210015192 тоот зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар тус тус гэрээ байгуулж, О.Батжаргалын хүсэлтийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээрх 2 зээлийн үлдэгдлийг нэгтгэн зээлийн гэрээний анхны нөхцөлд өөрчлөлт оруулан 32.500.000 төгрөгийн зээлийн гэрээний нэмэлт хийсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 36.891.022 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хариуцагчО.Батжаргал нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 32.500.000, хүү 4.347.701, нэмэгдүүлсэн хүү 14.321, нотариатын хөлс 29.000, нийт 36.891.022 төгрөгийг нэхэмжлэгч ХАСБАНК ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын төсвөөс 171203 төгрөг,хариуцагч О.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 171203 төгрөг тус тус нэхэмжлэгч ХАСБАНК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ