| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0400/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 396
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-13-08 тоотод оршин суух, ВЮ63061700 регистрийн дугаартай, 89444222 дугаарын утастай, Боржигон овогт Чилхаагийн Цэрэнбүтэшийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1-р баг Усны аж ахуйн 2-р байр 4 тоотод оршин суух, ВУ68122506 регистрийн дугаартай, 88402829 дугаарын утастай, Лут овогт Зундуйн Эвлэгсайханд холбогдох Зээлийн гэрээний үүргийн төлбөр 93.772.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 06 сарын 23-ны өдөр иргэн З.Эвлэгсайхантай зээлийн гэрээ байгуулж 41.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээнд 2015 оны 12 сарын 23 хүртэл сарын 8 хувь хүүтэй, зээл хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувь тооцож алданги авахаар харилцан тохиролцсон юм. Гэрээний хугацаанд З.Элбэгсайхан Орон сууц бариулж байгаа, дахин мөнгөний хэрэгцээ байна гэхээр нь 2015 оны 08 сарын 02 ны өдөр 4.200.000, 2015 оны 08 сарын 23 ны өдөр 300.000 төгрөг нэмж өгсөн. Гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүг огт өгөхгүйгээр барахгүй гэрээний хугацаа дуусаад 5 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлж өнөөдрийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн мөнгө болон зээлийн хүүг хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү.
Нийт 93772000 төгрөг гаргуулж өгнө үү?..гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш шүүхэд гаргасан тайлбартаа:
Ч.Цэрэнбүтэш би иргэн З.Эвлэгсайханд 48.200.000 төгрөг зээлүүлсэн. Нийт 93.772.000 төгрөг нэхэмжилснээс 20.000.000 төгрөгийн хүү алданги хасаад 73.772.000 төгрөгийг 10 хоногийн дараа буюу 2016 оны 07 сарын 01-ний өдөр гаргуулж авахаар эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө өгнө үү? гэжээ.
Хариуцагч З.Эвлэгсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:
З.Эвлэгсайхан миний бие нь Ч.Цэрэнбүтэшээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Цэрэнбүтэштэй ярилцаж үндсэн зээл болон хүүтэй хамт 73.772.000 төгрөгийн төлөхөөр зөвшөөрч тохиролцлоо.
Ч.Цэрэнбүтэш 2016 оны 07 сарын 01-нд төлөхийг шаардаж байгаа боловч би одоогийн болон ойрын байдлаар төлөх ямар ч чадваргүй байгаа тул төлөх гарцыг аль болох хайж төлөхийн төлөө л явна. Ер нь төлөх нь үнэн. Хугацааг би хэлж мэдэхгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш нь З.Эвлэгсайханд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 93.772.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш, хариуцагч З.Эвлэгсайхан нар нь харилцан тохиролцож 2015 оны 06 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 41.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Улмаар хариуцагч З.Эвлэгсайхан нь гэрээгээр тохиролцсон хугацаанд зээл, хүү, алдангийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш нь нэхэмжлэлийн шаардлага 93.772.000 төгрөгийн 20.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Эвлэгсайхан нь 73.772.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэш нь нэхэмжлэлийн шаардлага 93.772.000 төгрөгийн 20.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Эвлэгсайхан нь 73.772.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 313405 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 263405 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэшд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ