| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00823/и |
| Дугаар | 151/ШШ2016/00964 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00964
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00964 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 27 дугаар байрны 1-29 тоотод оршин суух Боржигон овогт Лувсанхайдавын Баатар-Эрдэнэ /РД:ХГ56111701/-д холбогдох, З87 000 төгрөг гаргуулах тухай,
Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 0-б-05 тоотод оршин суух Хатгин овогт Сэрээнэндоржийн Цэрэнбалжир /РД:НЭ53072003-/ын нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07 өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Л.Баатар-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“С.Цэрэнбалжирын нэхэмжилсэн мөнгөнөөс 100 000 төгрөгийг төлье. Одоо мөнгөний бололцоо муу, өр ихтэй байгаа болохоор С.Цэрэнбалжир ойлгоно гэж бодож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон учир хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч С.Цэрэнбалжир шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие С.Цэрэнбалжир нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100 000 төгрөгийг Л.Баатар-Эрдэнээс нэхэмжилж байна. Хариуцагч Л.Баатар-Эрдэнэ нь 100 000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэрэнбалжир нь хариуцагч Л.Баатар-Эрдэнээс 387 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 100 000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч Л.Баатар-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 14/ С.Цэрэнбалжирын нэхэмжилж буй 387 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба хариуцагч Л.Баатар-Эрдэнийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндсэлэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 260 төгрөгийн 50 хувь болох 6 130 төгрөгийг улсын төсвөөс, 100 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг хариуцагч Л.Баатар-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. С.Цэрэнбалжирын нэхэмжилсэн 100 000 төгрөгийг хариуцагч Л.Баатар-Эрдэнэ нь төлнө гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 260 төгрөгийн 50 хувь болох 6 130 төгрөгийг улсын төсвөөс, 4 550 төгрөгийг хариуцагч Л.Баатар-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цэрэнбалжирт олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтай болохыг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА